Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 149/ШШ2024/00149

 

2024 оны 04 сарын 04 өдөр Дугаар 149/ШШ2024/00149 Мандал сум

 

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,

Нэхэмжлэгч: ******* Хэтэвч ББСБ /хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Парисын гудамж Ай си тауэр 13 давхар, РД:6428916, Утас: 1900-1188, 88090490/

Хариуцагч: ******* овогтой ******* /хаяг:Сэлэнгэ аймаг, Мандал сум, 1 дүгээр баг Замчин гудамж 11 тоот хаягт оршин суух, РД:*******, Утас: 96130076, 91886886, 99125196/-д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 5871415.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 02 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.******* нь манай компанитай 2022 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр L29000417 дугаартай хэрэглээний зээлийн зориулалттай, богино болон урт хугацаат "Цахим зээлийн эрх нээх гэрээ" байгуулсан. Гэрээ байгуулагдснаар зээлдэгч нь Цахим зээлийн эрх нээх гэрээний 1.3.3 дахь хэсэгт заасан "Цахим зээл гэж Зээлдэгчийн зээл олгогчид илгээсэн зээлийн хүсэлтийг үндэслэн гар утасны аппликейшнээр дамжуулан Зээлдэгчид олгосон, эргэн төлөх нөхцөлтэй зээл болон батлан даалттай зээлийн мөнгөн хөрөнгийг" ашиглах, зээл авах эрх нээгдсэн.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгө шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д "Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг зээлдэгчийн зээлийн дансанд шилжүүлсэн, эсхүл зээлдэгч зээлийн данснаас зээлээ ашигласныг зээл олгосонд тооцно" хэмээн заасны дагуу зээлдэгч Э.*******ы цахимаар гаргасан хүсэлтийн дагуу /Роскеt/ аппликейшнаас:

1. 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 7900217035 дугаартай зээлийн дансны дугаартай 124900 төгрөгийн покет зеро зээлийг 60 хоногийн хугацаатай сарын 0 хувийн хүүтэй, зээлдэгчийн 4202437268 банкны тоот дансанд хүлээн авсан.

2. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 7100044843 дугаартай зээлийн дансны дугаартай 500000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй, зээлдэгчийн 1825148146 банкны тоот дансанд хүлээн авсан.

3. 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 7100044836 дугаартай зээлийн дансны дугаартай 500000 төгрөгийн урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй, зээлдэгчийн 1825148146 банкны тоот дансанд хүлээн авсан.

4. 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 7100045725 дугаартай зээлийн дансны дугаартай 3370000 төгрөгийг урт хугацаат зээлийг 12 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэй, зээлдэгчийн 1825148146 банкны тоот дансанд хүлээн авсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.1-т зааснаар "Цахим зээлийн эрхийн хүрээнд авсан зээлийг Аппликейшнээр дамжуулан тохиролцсон нөхцөлөөр шимтгэл, хүүгийн хамт өөрийн сонгон баталгаажуулсан хугацааны дотор үл маргах журмаар Зээл олгогчид эргэн төлөх" үүрэгтэй. Гэвч зээлдэгч зээл тус бүрийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ биелүүлэлгүй гэрээний үүргээ зөрчиж зээлийг хугацаандаа төлж барагдуулаагүй тул 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар дараах үндсэн зээл, шимтгэл, хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагын үлдэгдэлтэй байна.... Шүүхэд нэхэмжлэл гаргасантай холбогдон гарсан зардал: 7500 төгрөг үүнд нотариатын зардал болно. Иймд хариуцагч Э.*******аас нийт 5871415.77 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...******* овогтой ******* миний бие ******* ******* ББСБ-с нэхэмжилсэн 5871415.77 төгрөгийг төлж барагдуулна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ******* ББСБ ХХК нь Э.*******аас зээлийн гэрээний үүрэгт 5871415.77 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ-ын нэхэмжилж буй 5871415.77 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

Хариуцагч Э.******* нь нэхэмжлэгч ******* ******* ББСБ-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байгаа нь бусдын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэхэд хуульд харшлаагүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Э.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Э.*******аас 5871415.77 төгрөг гаргуулах тухай ******* ******* ББСБ ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 108892.65 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.*******аас 54446.36 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 54446.36 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ББСБ ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ