Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/124

 

 

 

 

 

 

 

 

 

2026            03           13                                       2026/ШЦТ/124

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Уранзаяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Бүрэнжаргал 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****

Шүүгдэгч **** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****т холбогдох эрүүгийн 2539000000471 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч **** нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 22 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын нутагт хөдөө хэсэгт ****ыг шалтаг шалтгаангүйгээр гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт

 

Шүүгдэгч ****: “...Усанд явсан юм. Худаг дээр очоод ус аваад хөдлөх гэсэн чинь машин нь суучихаад жоохон байж байгаад машинаа гаргая гээд ганц юм уучихъя гэхээр нь уугаад би нам унтчихсан байсан. Тэгсэн чинь ах намайг сэр гээд машинаас гулд татаад унагаасан. Тэгэхээр нь би өөрийгөө хамгаалаад цохисон...” гэв.

 

            Үйл баримтын талаар:

Эрүүгийн 2539000000471 дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч **** нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 22 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын нутагт хөдөө хэсэгт ****ыг шалтаг шалтгаангүйгээр гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3),

            Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-5, 6-7),

 

Хохирогч ****ын “...2025 оны 10 дугаар сарын 24-ний оройны 22 цагийн орчимд манай эхнэр бид хоёр саахалт **** гэх айлын шинэ гэрийн найранд очоод гэр лүүгээ буцах гээд тэднийхээс гарахад **** гэх залуу мотоциклоо унаад хамт гарсан юм. Замдаа эхнэр бид хоёр худгаас ус авах гээд зогсоод усаа авчихаад явах гэтэл миний унаж явсан “Бонго 3” маркийн **** улсын дугаартай тээврийн хэрэгсэл асахгүй байсан. Би ****т хандан “Машин асахгүй байна. Байж бай” гэтэл **** гүйж ирээд гараараа миний нүүр лүү цохиод би газарт унаад “Яаж байгаа юм” гэтэл хариу хэлэхгүй шууд хөлөөрөө нүүр лүү өшиглөөд эхэлсэн. Ойролцоогоор ихдээ арваад минут орчим намайг зодсон. Миний толгой, чих, хамраас цус гарсан. Ухаан алдсан уу яасан мэдэхгүй өглөө сэрэхэд манайд **** байсан. Тэгэхээр нь би “Чи ахыгаа яаж байгаа юм бэ?” гэтэл “уучлаарай” гэж хэлсэн. Намайг өглөө сэрэхэд толгой өвчтэй, нүд харахгүй, хавдсан, хамар битүү, дэрлэсэн дэр цус болсон, чих хавдаад идээ, цус гарсан байдалтай байсан. Тэр өдрөөс хойш утасны сүлжээ байхгүй болохоор цагдаад мэдэгдэж, үзүүлж чадаагүй. Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр **** ирээд намайг эмнэлэгт үзүүлье гээд аймгийн төв рүү дагуулж ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 11-12),

 

Гэрч ****гийн “...Нөхөр бид хоёр 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр саахалт айлынхаа шинэ гэрийн найранд очоод байж байтал гаднаас **** гэх залуу орж ирсэн. **** айлд мал малладаг тэр айл нь манай малын эзэн ****ийн хүүгийн мал юм билээ. Тухайн айлаас нөхөр бид хоёр харих гээд 22 цагийн орчимд “Бонго 3” машинаа унаад хөдөлтөл **** манайхтай ойрхон гээд мотоциклтой бид хоёрын араас дагаад явсан. Бид хоёр худаг дээр ирээд ус авах гээд зогсоод, усаа авчихаад хөдлөх гэтэл машин асахгүй байсан. Нөхөр бид хоёр машин авч ирж машинаа асаая гэж бодоод гэр лүүгээ алхтал **** бид хоёрын араас ирээд манай нөхрийг зодоод байсан. Би боль гэж зөндөө орилсон. Араас нь татаад дийлээгүй манай нөхрийн нүүр лүү хөлөөрөө өшиглөөд байсан. Ойролцоогоор 10 орчим минут зодсон. Тэгээд мотоциклоо унаад явчихсан. Нөхөр бид хоёр гэртээ харьсан. Нөхрийн маань толгойны гол хэсгээс, чихнээс нь, хамраас нь цус гарсан. Өглөө сэрэхэд нөхөр маань унтаараад хоёр нүд нь хавдчихсан, ер нь нүүр нь битүү хавантчихсан байсан. **** өглөө нь манайд ирж уучлалт гуйсан гэсэн. Тэр үед би байгаагүй. Манай нутагладаг газарт сүлжээ байхгүй, ойр хавьд айл байхгүй учраас өнөөдөр ашгүй ****ийнх ирээд аймгийн төв рүү ирж эмнэлэгт үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16),

 

Шүүгдэгч ****ын яллагдагчаар өгсөн “...2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Хэнтий аймгийн **** сумын 3 дугаар баг ****ын найранд би ганцаараа очсон. Тэгээд би архи уугаагүй. **** ах архи уусан байсан. **** ах намайг **** “Ахыгаа хүргээд өг, согтуу машинаа барьж чадахгүй” гээд би **** ахын ардаас нь мотоциклтой дагаж яваад гэрт нь очоод **** ах “2 шил архи байна. Хоёулаа хуваагаад ууя” гээд би “Хэрэггүй биз дээ ах аа” гээд тэгээд бид 2 шил 0,75 литр архи хувааж уугаад би тасраад унтаад өгсөн. Өглөө босоход **** ах “Чи намайг зодсон байна” гэсэн. Би болохоор 2025 оны 10 дугаар сарын 24-ний орой 2 шил архи уугаад тэгээд тэрний дараа болсон явдлыг санахгүй байна. Эхнэр нь **** ахыг “Чи залуу хүнийг өөрөө өдөж байгаад зодуулсан биз дээ” гэсэн. Өглөө босоход **** ахын нүүр аймар болчихсон байсан. Тэгээд би өглөө нь босоод мал руугаа явсан. Ийм л зүйл болсон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би дахиж ийм үйлдэл гаргахгүй....” гэх мэдүүлэг (хх-ийн 41-42),

 

            Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн ХЭН0725/635 дугаартай “...1. 2. ****ын биед хүзүүний 7-р нугалмын хугарал, баруун нүдний ухархайн ясны цууралт, зүүн чихэнд язарсан шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 26-28) болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлсон баримтууд зэрэг бусад бичгийн нотлох баримтууд болно.      

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

            Гэм буруугийн талаар:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “...Шүүгдэгч **** нь 2025 оны 10 дугаар сарын 24-ний шөнө 22 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын нутагт хөдөө хэсэгт ****ыг шалтаг шалтгаангүйгээр гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хөлөөрөө дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэж байгаа учраас түүнийг гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байгаа. Хохирогч **** нь баримтаар хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч бусдад төлөх хохирол төлбөргүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч **** “...Миний үйлчлүүлэгч **** 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдөр иргэн ****ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй талаараа мэдүүлсэн. Тийм учраас шүүхээс ****ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйлгүй...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...Миний буруу. Өршөөгөөрэй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч ****, түүний өмгөөлөгч **** нар нь маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч **** нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

 

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч **** нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 

Шүүгдэгч ****ын холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндийн хал****гүй байдлын эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд шүүгдэгч **** нь хохирогч ****ыг зодох сэдэлт, санаа зорилго төрж, улмаар хохирогчийн эрүүл мэндийн хал****гүй байдалд халдаж зодсон байна.

 

            Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн хал****гүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Энэ хэргийн тухайд шүүгдэгч **** нь хохирогч ****ын гараараа цохих, хөлөөрөө өшиглөх, хөлөөрөө дэвсэх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг шинжтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.

 

Тэрээр хүний эрүүл мэндийн хал****гүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд хүзүүний 7-р нугалмын хугарал, баруун нүдний ухархайн ясны цууралт, зүүн чихэнд язарсан шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч ****ын гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч ****ын биед хүзүүний 7-р нугалмын хугарал, баруун нүдний ухархайн ясны цууралт, зүүн чихэнд язарсан шарх, баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдсон хүндэвтэр хохирол учирсан байна.

 

Хохирогч **** нь мөрдөн шалгах ажиллагаанд “...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ****ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгч ****аас гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:

 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв: “...Шүүхээс шүүгдэгч ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандсан хандлага зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч ****: “...Шүүхээс миний үйлчлүүлэгчийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутай гэж шийдвэрлэлээ. Улсын яллагчаас 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх санал гаргаж байгаа юм байна. ****ын хувьд эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь аймгийн төв дээр хүүхдүүдээ хардаг. **** нь **** гэх хамаатныхаа малыг хардаг. Миний хувьд улсын яллагчтай санал бодлын хувьд зөрүүтэй байна. Миний үйлчлүүлэгч айлын мал харж ар гэрээ тэжээдэг. Ажил төрөл хийж байгаа, хамаатан садан нь тусалж дэмждэг юм байна лээ. Ийм учраас 650,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ****: “...Хэлэх зүйл байхгүй...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргадаг.

 

Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийг цээрлүүлэх, ирээдүйн зөв амьдралд чиглүүлэхэд ач холбогдолтой, түүнтэй хамаарал бүхий хүмүүст анхаарал санамжийг бий болгох, буруу зуршил, үйлдлээс сэрэмжлүүлэх зорилготой.

 

Шүүх шүүгдэгч ****т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч ****т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ийн ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ****ийн ****т 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****т оногдуулсан 320 (гурван зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч **** нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ****т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРАНЗАЯА