Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2024/00160

 

2024 оны 04 сарын ******* өдөр Дугаар 149/ШШ2024/00160 Мандал сум

 

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,

Нэхэмжлэгч: Хаан банк Зүүнхараа салбар /РД:*******, Утас:70367292/

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* ******* /РД:ГН85060101, Утас:*******, *******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* овогт ******* ******* /Хаяг:Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг ******* дүгээр хороо тоот оршин суух хаягтай, РД:, утас:, /-д холбогдох зээлийн гэрээний үүрэгт 3379388.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Б.******* нь тус банкны Зүүнхараа салбараас 2018 оны ******* дүгээр сарын 30-ний өдөр ЗГ/201844*******3250 тоот зээлийн гэрээ байгуулан 12,562,195.46 /Арван хоёр сая таван зуун жаран хоёр мянга нэг зуун ерэн тав зууны дөчин зургаан/ төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, гэр бүлийн хэрэгцээнд зориулан цалингийн зээл авсан. Ковидын хөл хорионы улмаас 2020 оны ******* дугаар сарын 27-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж хугацааг 12 сараар сунгасан.Зээлдэгч нь Зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.4.1-дэх хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу цалингийн үндсэн зээлд 9,743,706.17 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 5,940,674.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 360.9 төгрөг, нийт 15,684,741.25 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 333 хоногоор хэтэрч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 4 дПгээр зүйлийн 4.2.2-д заасан үндэслэлээр зээл төлөхийг утсаар холбоо барьж удаа дараа шаардаж хэлсэн ч, төлөөгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрөө төлөөгүй байна.. Иймд банк Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-т заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна: Үүнд: I. 2018 оны ******* дүгээр сарын 30-ий өдөр ЗГ/201844*******3250 тоот Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах. II. 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах: 1. Үндсэн зээлийн үлдэгдэл 2818489.29 төгрөг 2. Зээлийн хүүгийн төлбөр 506056.61 төгрөг 3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 54842.41 тегрег III. Нотариатын үйлчилгээний төлбөр 14000 төгрөг IV. Улсын тэмдэгтийн хураамжийн 69020 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. V. Монгол Улсын ИХШХШТ хуулийн 69-р зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх /хөдлөх эд хөрөнгө, түүний банк дах мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. гэжээ.

Хариуцагч Б.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Болд овогтой ******* миний бие Хаан банкнаас нэхэмжилж байгаа 3379388 төгрөгийг төлж барагдуулна, ямар нэгэн маргаан байхгүй.. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банк ХК нь Б.*******аас зээлийн гэрээний үүрэгт 3379388.31 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Хаан банк ХК-ын нэхэмжилж буй 3379388.31 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

Хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Хаан банк ХК-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байгаа нь бусдын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэхэд хуульд харшлаагүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Б.*******аас 3379388.31 төгрөг гаргуулах тухай Хаан банк ХК-н нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69020 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Б.*******аас 34510 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 34510 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ