Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 149/ШШ2024/00161

 

2024 оны 04 сарын 11 өдөр Дугаар 149/ШШ2024/00161 Мандал сум

 

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,

Нэхэмжлэгч: Хаан банк Зүүнхараа салбар /РД:*******, Утас:*******/

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: ******* ******* /РД:*******, Утас:*******, *******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* овогт ******* /Хаяг:Сэлэнгэ аймаг Мандал сум, 9 дүгээр баг гудамж тоот оршин суух хаягтай, РД:МЗ641414, утас:/-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 19956842.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж. нь ХААН Банкны Сэлэнгэ салбарын Болд төмөр тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр ЗГ/2018/17565/179 дугаартай зээлийн гэрээ байгуулж 9,849.11 төгрөгний нэмэлт зээл авч нийт 15,500,000 (арван таван сая таван зуун мянган) төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 32 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар авсан. Ковид-19 цар тахлаас шалтгаалан Ж.ын 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдрийн цахимаар гаргасан хүсэлтийн дагуу 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ЗГ/2018/17565/179-1 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн хугацааг 12 сараар сунгасан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 12 дугаар сарын 04-ны өдөр БГХ/2018/17565/179 дугаартай барьцааны гэрээ байгуулан ирээдүйд орж ирэх цалингийн орлогыг барьцаалуулсан. 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийн дагуу үндсэн төлбөрт 4,315,984.62 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3,024,517.74 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 9,927.28 төгрөг, нийт 7,350,429.64 төгрөг төлсөн байна. Зээлдэгч Ж. нь зээлийн гэрээний үүргийн дагуу хавсралтад дахь "Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь"-ийг удаа дараа зөрчсөн тул банк зээлийн гэрээний үүргийн дагуу зээл, хүү төлөх талаар удаа дараа мэдэгдсэн. Гэвч, өнөөдрийг хүртэл (2024 өны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар) өр. төлбөрөө төлөөгүй 16 хоног хугацаа хэтрүүлж, гэрээний үүргээ зөрчсөн байна. Иймд банк хариуцагч болон нэхэмжлэгч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 дүгээр сарын 04-ны өдөр ЗГ/2018/17565/179 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу зээлдэгч 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар дараах зээлийн өр төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд: 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлийн төлбөрт Үүнд: 1. Үндсэн зээлийн төлбөр 11,184,015.38 төгрөг, 2. Зээлийн хүүгийн төлбөр 7,951,139.91 төгрөг 3.Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 821,687.38 төгрөг 4. Нотариатын зардал 18,000 төгрөг Нийт 19,956,842.67+18000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хүртэл хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ. гэжээ.

Хариуцагч Ж. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие Ж. нь Хаан банкны нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Зээл авсан нь үнэн. Зээлийн гэрээний төлбөрт 19974842.67 төгрөгийг маргах зүйлгүй төлж барагдуулна. Миний бие тэтгэврийн зээл авч хашаа байшин авсан боловч шатсан. Иймд хаан банкны нэхэмжилсэн мөнгийг 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн сар бүр тодорхой хэмжээгээр төлж барагдуулна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хаан банк ХК нь Ж.аас зээлийн гэрээний үүрэгт 19974842.67 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж. нь нэхэмжлэгч Хаан банк ХК-ын нэхэмжилж буй 19974842.67 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

Хариуцагч Ж. нь нэхэмжлэгч Хаан банк ХК-ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байгаа нь бусдын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэхэд хуульд харшлаагүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж. нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Ж.аас 19974842.67 төгрөг гаргуулах тухай Хаан банк ХК-н нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан банк ХК-ны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257844.21 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ж.аас 128922.11 төгрөг, төрийн сангийн 0130400941 тоот данснаас 128922.11 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ