| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батдолгорын Энхбаатар |
| Хэргийн индекс | 168/2017/00145/Э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2017-09-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган улсын яллагч Ч.Мөнхзул, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Урансувд, шүүгдэгч ******* *******, орчуулагч Б.Хулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* *******д холбогдох эрүүгийн 1*******210000000*******2 дугаартай хэргийг 201******* оны 9 сарын 26-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: БНХАУ-ын иргэн, БНХАУ-ын ӨМӨЗО-ын Тунлио хотод 1981 оны 12 сарын 15-ны өдөр төрсөн, 3******* настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар баг *******6а-8 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, /Е:................. /, ******* овогт *******/*******/.
Шүүгдэгч БНХАУ-ын иргэн ******* ******* нь согтуугаар 201******* оны 9 сарын 12-ны орой 20 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар багт үйл ажиллагаа явуулах “Веннерс” зоогийн газарт иргэн “мөнгөний авлага нэхсэн” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар шилэн стаканаар цохиж биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* овогт ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйл байхгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...Би *******гээс мөнгөний авлагатай байсан учраас уг мөнгөө нэхсэн чинь “Би чамд өгөхгүй, юун мөнгө яриад байгаа юм бэ” гэж хэлсэн болохоор “Чи 2 жилийн өмнө өгөх ёстой байсан мөнгөө дутуу өгсөн. Тэр мөнгөө одоо өгчих. Хүүхдээ эмчилгээнд авч явах гэсэн юм” гэж хэлсэн чинь “Чи хэдийг авах юм бэ” гэж хэлээд халаасандаа байсан 100 юаны дэвсгэртүүд гаргаж ирээд ширээн дээр тавьж агсраад байсан болохоор би “чамаас ганц мөнгө илүү авахгүй, өгөх ёстой мөнгөө л надад өгчих” гэж хэлсэн чинь буцаагаад халаас руугаа хийчихсэн юм. Ингээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд ширээн дээр байсан пивоны шилэн стаканаар миний толгой руу шууд цохисон чинь миний толгойноос цус гарсан юм. Тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгасан бөгөөд бид хоёрыг хүмүүс салгахын өмнө дахин ширээн дээр байсан пивоны шилээр цохих гэж байхад нь салгасан юм. ...Хохирлыг минь барагдуулсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-1*******, 49/
Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201******* оны 9 сарын 15-ны өдрийн 536 тоот дүгнэлтэд: "1. биед зулайн хуйханд зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх тогтоогдсон гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалданд нөлөөлөхгүй.” гэжээ. /хх-ийн 29/
Бичгийн нотлох баримтаар:
-Гэрч мэдүүлэг /хх-ийн 22-23/
-Шүүгдэгч ******* овогт *******гийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 39-40/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/
-Хохирогч бичгээр гаргасан хүсэлт /хх-ийн 52/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч БНХАУ-ын иргэн ******* овогт ******* нь согтуугаар 201******* оны 9 сарын 12-ны орой 20 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын ******* дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Веннерс” зоогийн газарт хохирогч “мөнгөний авлага нэхлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар шилэн стаканаар цохиж түүний зулайн хуйханд зүсэгдсэн шарх бүхий гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч ******* овогт *******гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Ширээн дээр байсан шилэн стаканыг аваад рүү шидсэн боловч онолгүй хана цохиж хагарч, хагарсан хэлтэрхий нь ийн толгойг оночихсон юм. Би хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, харамсаж байна...“ гэж /хх-ийн 39-40/, түүнийг давхар нотолсон хохирогч мөрдөн байцаалтад өгсөн “...Бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн бөгөөд ширээн дээр байсан пивоны шилэн стаканаар миний толгой руу шууд цохисон чинь миний толгойноос цус гарсан...” гэж /хх-ийн 16/, гэрч мөрдөн байцаалтад өгсөн “...Би эхнэртэйгээ ...гар утсаар яриад буцаад Венерс пабад орж ирэхэд , ******* хоёр өөд өөдөөсөө хараад зогсчихсон ширээн дээр пивоны шилэн стакан хагарчихсан...ийн толгойноос цус гарчихсан байсан. ******* ямар учраас ийг шилэн стаканаар цохих болсныг мэдэхгүй байна” /хх-ийн 23/ гэх мэдүүлгүүд, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 201******* оны 9 сарын 15-ны өдрийн 536 тоот дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч ******* овогт *******д холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэг хангалттай нотлогдож тогтоогдсон, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, үнэн зөв гэж үзсэн тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:
Шүүгдэгч ******* овогт ******* нь шүүх хуралдаанд болон мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бусад нотлох баримтуудаар ******* овогт ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4 дүгээр зүйлийн 5-д “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.******* дугаар зүйлд заасныг баримтлан ... эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”, мөн хуулийн 6.******* дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:”, 1.1-д “...эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэж тус тус зааснаас үзэхэд шүүгдэгчид албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор байх тул дээрх заалтын дагуу шүүгдэгч ******* овогт *******г 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.
Хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял хөнгөрүүлж оногдуулах, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмаар ял оногдуулж, оногдуулж болох ялаас тодорхой хэмжээнд хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авагдах нөхцөл байгааг хялбаршуулсан процессоос л эдлэх бололцоотой юм. Ингэж шийдвэрлэснээр хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэрэглээнд эерэг өөрчлөлтүүд гарч, хялбаршуулсан болон ердийн журмаар хэрэг шийдвэрлэх ажиллагааны ялгаа, зааг илүү харагдах бөгөөд эрх зүйн үр дагаврын хувьд нааштай шийдвэр гаргах боломжтой журмыг шүүгдэгч сонгох ёстой гэж үзнэ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн 6.******* дугаар зүйл буюу гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ял хөнгөрүүлж оногдуулах, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмаар ял оногдуулж, оногдуулж болох ялаас тодорхой хэмжээнд хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх журмын дагуу гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүх дараах байдлаар ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэсэн заалтын дагуу шүүгдэгч ******* овогт *******г 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.
Шүүх хуралдаанд Улсын яллагч шүүгдэгчид 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналыг тавьж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн” хүсэлт гаргасныг Прокурор хүлээн авч ... Эрүүгийн хуулийн 6.******* дугаар зүйлд заагдсан нөхцөл хангагдсан ...тул хүсэлтийг хангаж, хэргийг хялбаршуулсан журмаар хянаж шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэсэн агуулга бүхий тогтоол үйлдэж хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн боловч шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид торгох ялаар шийтгэх санал тавьж байгаа нь ойлгомжгүй байх тул уг саналыг хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдвал зохино.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгч ******* овогт *******гийн Е:............... дугаартай гадаад паспорт, ........................... дугаартай БНХАУлсын иргэний үнэмлэхийг, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул түүний эзэмшлээс 460000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын 201******* оны 9 сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/21 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 460000 төгрөг зэргийг түүнд тус тус буцаан олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******.4, 36.2, 36.5, 36.6, 36.*******, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.******* дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* *******д ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгчид оршин суух газар, ажил орох, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн 3.3-д зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
3. Шүүгдэгч ******* овогт *******д авсан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4.Тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт бичгийн баримтаар хураагдан ирсэн Е:............ дугаартай гадаад паспорт, ........................ дугаартай БНХАУлсын иргэний үнэмлэхийг, шүүгдэгч ******* *******гийн эзэмшлээс 460000 төгрөгийг битүүмжилсэн прокурорын 201******* оны 9 сарын 21-ний өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” 5/21 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, 460000 төгрөг зэргийг түүнд тус тус буцаан олгосугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ******* овогт ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч ******* овогт *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
*******. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭНХБААТАР