Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 140/ШШ2024/00178

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Завхан аймаг дахь сум ын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Улаанбаатар хотын ******* дүүрэг ******* хороо ******* ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн *******гийн нэхэмжлэлтэй

ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хүсэлтийг 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Пүрэвдоржийг оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүрэг ******* хороо ******* ******* тоотод оршин суух ******* овогт *******ийн ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Төмрийн ******* нь 1989 онд Говь-Алтай аймагт сургуулийг сувилагч бага эмчээр нь төгсөн 1989 оны 07-р сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* салбарт эмчээр ажиллаж байсан. Тухайн үед ажилд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал олдохгүй байна. Миний бие тэтгэвэрт гарах болоход шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн учир намайг 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* салбарт бага эмчээр ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Т.******* нь хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Тэрээр өөрийгөө 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* салбарт бага эмчээр ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн байна.

Тэрээр шүүхэд өөрийн цахим үнэмлэхний хуулбар, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Завхан аймгийн газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай дээд, сувилагчийн сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай тушаал, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн А/598 дугаартай тодорхойлолт, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн, шүүхээс нотлох баримт гаргуулах захирамжаар түүний ХААТР ******* маягтыг ийн газраас гаргуулж авсан. Завхан аймгийн ын хэлтсээс түүний нөхөн д хамрагдсан баримтууд зэргийг гаргуулсан байна.

Т.*******гийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт болон Завхан аймгийн Улсын ийн хэлтсийн ХААТР-1 /А/-гийн 14-т 1985 он сургууль эмчилгээний 3-р курст оюутан гэсэн бичилтийг үндэслэн түүний ажиллаж байсан байдлыг тогтоох боломжтой гэж үзэв.

 Түүний Завхан аймгийн газрын даргын 1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 40 дугаартай дээд, сувилагчийн сургууль төгсөгчдийг ажилд томилох тухай тушаал, 1989 оны 07 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн 0*******т 1985.09.01 сургуулийн бага эмчийн ангид сурагчаар элсүүлэв гэсэн, 02-рт 1989.06.28 сургуулийн эх барих бага эмчийн мэргэжлээр төгссөн учир эрүүлийг яамны мэдэлд шилжүүлэв гэсэн, 03-рт 1989.07.01 Завхан аймгийн эх газрын мэдэлд шилжүүлэв гэсэн, 04-рт 1989.07.05 ******* сумын ийн бригадад бага эмчээр ажиллуулав гэсэн, 05-рт 1992.03.01 өөрийн хүсэлтийг нь харгалзан үүрэгт ажлаас нь чөлөөлж аймгийн эрүүл мэндийн газрын мэдэлд шилжүүлэв гэсэн бичилтүүд хийгдсэн байна .

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Т.*******г шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр  хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иймд хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн ажиллаж байсан байдлыг тогтоож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

Монгол улсын хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* овогт *******ийн *******г

1989 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал Завхан аймгийн ******* сумын ******* салбарт эмчээр ажиллаж байснаар тогтоосугай.

 2. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Т.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Т.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ