Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2024/00708

 

 

 

 

 

2024 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2024/00708

Орхон аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймгийн ******* газрын ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Лхагвасүрэн оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн ******* газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн *******, ******* ******* газартай Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулан бууз, баншны үйлдвэрлэл явуулах зориулалтаар 5,000,000 /таван сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, хүү алданги төлөх нөхцөлгүйгээр зээлж авсан байна. ******* байгуулсан зээлийн гэрээний хугацаа 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дууссан бөгөөд зээлийн гэрээний хугацаанд нийт 4,287,000 төгрөгийг төлсөн ба 713,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байна. Орхон аймгийн газраас ******* холбогдуулан 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 26 дугаартай 713,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжпэлийг шүүхэд гаргасан боловч 2023 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 3832 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нь нэхэмжпэлд дурдсан хаягтаа амьдардаггүй тул нэхэмжпэл гардуулах ажиллагаа хийх боломжгүй байна гэсэн үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. нь *******, ******* газраас зээл авах үедээ Орхон аймаг Баяу-Өндөр сум баг тоот хаягт оршин суудаг бүртгэлтэй байсан ба одоо уг хаягтаа байхгүй, оршин суугаа газар нь тодорхойгүй байна. Сум хөгжүүлэх сангийн эргэлтийн хөрөнгө нь төсвөөс олгогддог бөгөөд иргэдийг хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлж хөнгөлттэй зээл олгодог, зээлийг гэрээнд заасан хугацаандаа төлөөгүйн улмаас бусад иргэдийн хөнгөлөлттэй зээл авах боломжийг хязгаарлаж байгаа тул төр болон нийтийн ашиг сонирхол давхар зөрчигдөж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-д бусдын эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хамгаалж шүүхэд мэдүүлэх эрх нь хуулиар олгогдсон этгээдээс гаргасан нэхэмжлэл нь иргэний хэрэг үүсгэх үндэслэл болно гэж заасны дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул эрэн сурвалжлуулах хүсэлт гаргах эрхтэй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчаар татагдвал зохих этгээд болох /регистрийн дугаар /-ын оршин суугаа газрыг тогтоолгохоор эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж байна. ******* нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсгийн 41.4, 41.14-т заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн ******* газрын ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргасан. Шүүх хүсэлтийг хүлээн авч хангах үндэслэлтэй байна.

нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Орхон аймгийн *******, ******* ******* газартай Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ байгуулан бууз, баншны үйлдвэрлэл явуулах зориулалтаар 5,000,000 /таван сая/ төгрөгийг 36 сарын хугацаатай, хүү алданги төлөх нөхцөлгүйгээр зээлж авсан боловч уг зээлийг бүрэн төлж барагдуулаагүй болох нь тогтоогдож байна.

Зээлдэгч нь зээл авах үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум баг, тоот хаягт оршин суудаг гэсэн хаягийг нэхэмжлэгчид өгсөн байх ба одоо тус хаяг оршин суудаггүй болох нь Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн оршин суугаа хаяг нь тодорхойгүйгээс хүсэлт гаргагч түүнд холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байх тул Орхон аймгийн ******* газрын нэхэмжлэл гаргах эрхийг хангах үүднээс ******* эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоохыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хуульд заасны дагуу төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т зааснаар оны 08 дугаар сарын 23-ны төрсөн, , /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.

2.Шүүхийн шийдвэрийн дагуу ******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газар, хаягийг тогтоон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* /86885505/-т мэдэгдэхийг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЯМБАСҮРЭН