Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 149/ШШ2024/00171

 

 

2024 оны 04 сарын 17 өдөр Дугаар 14/ШШ2024/00171 Мандал сум

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэмөнх даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, ******* ******* ******* дүгээр точикт оршин суух, ******* овогт ******* *******/рд:******* утас-*******/-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Мандал сумын ******* дугаар баг, тоотод оршин суух, одоо Улаанбаатар хот дүүрэг, дүгээр хороо, дугаар гудамж 16 тоотод түр оршин суух, овогт /рд:, утас-266, 05004/-д

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын дугаар баг, гэх газарт оршин суух, овогт /рд:ТР7611160/-нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 16041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэргийг үүсгэж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа, хариуцагч С., Х., нарийн бичгийн дарга С.Төртулах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Х. нь эхнэр бид 2 дээр ирээд манай нэг дүү байдаг юм. Гутлын үйлдвэртэй мөнгө хэрэг болоод байна та 2 малчны зээл аваад өгөөч найдвартай цаг хугацаанд нь аваад өгнө би эгч нь өгөхгүй бол би хариуцна гэж хэлсэн. Эхнэр бид 2 хүнд муу санадаггүй адилхан үр хүүхэдтэй хүмүүс ийг таньдаг болохоор тус болъё гээд за бид 2 чамайг л танина шүү дүүг чинь бол танихгүй гэхдээ туслаач гээд ирсэн болохоор тус болъё гэсэн. Тэгээд эхнэр бид 2 төрийн банкин дээр 2021 оны 0 дүгээр сарын 01-ний өдөр очиж 17600000 төгрөгийн малчны зээл аван мөнгөө , түүний дүү С. нарт бэлэн мөнгөөр нь өгсөн. Мөнгө авахдаа дүү нь хугацаандаа мөнгө хийнэ та 2 битгий санаа зовоорой баярлалаа гэсэн. Ингээд эхний сар хугацаа хэтрүүлж арай чүү гэж төлсөн тэгээд дараа сард нь төлж чадахгүй хугацааг нь сунгасан. Сунгаад хийж чадаагүй, би өөрөө тэтгэврийн зээл аваад нэг сарынх нь мөнгийг хийгээд дахиад хугацааг нь сунгасан. Манайд банкнаас хүмүүс ирээд мөнгөө төл гээд хөгшин бид 2 хүнд тус болчхоод өөрсдөө хэцүү байдалд орсон. Би өөрийнхөө тэтгэврийг зээлж аваад өгсөн. Намайг залгахаар утсаа авахгүй гэрт нь очихоор гэртээ байхгүй, надад олдохгүй надаас зугтаад байна. Би энэ хүнээс болж одоо Төрийн банканд 75226******* төгрөг, Хаан банканд тэтгэврийн зээл 575 төгрөг нийт 147*******15 төгрөгийн өрөнд ороод байна. Иймд Х., С. нараас 147*******15 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэж,

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ...Б.******* би Х., С. нараас 147*******15 төгрөг гаргуулахаар шүүхэд 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр нэхэмжлэл гаргасан тухай иргэний хэргийн шүүх хуралдаан 2024 оны 0******* дугаар сарын 2-ны өдрийн цагт зарлагдсан байхад Төрийн банк нь миний нэр дээр шүүхэд 2024 оны 0******* дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байна. Б.******* би 2024 оны 0******* дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан.Энэ нэхэмжлэлд үндсэн мөнгө 75226******* төгрөг хүү 11*******7170 төгрөгийг буюу 4************** төгрөгийг надаас нэхэмжилсэн байна. Иймд миний урд нь гаргасан нэхэмжлэлд үндсэн мөнгө болох 75226******* төгрөгийг нэхэмжилсэн байсан ч энэ хүмүүсээс болж би дахин хүү төлөх болж байна. Иймд хүү 11*******7170 төгрөг, нотариатын үйлчилгээний хөлс 7200 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 17*******420 төгрөг нийт 1*******1770 төгрөг болж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 160411 төгрөг болж байна. Иймд Х. С. нараас 160411 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ...хариуцагч нартай эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа гэжээ.

Хариуцагч С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. гэжээ.

Хариуцагч Х. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан. гэжээ.

Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ...Нэхэмжлэгч Б.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа би хариуцагч С., Х. нартай дараах байдлаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа.

Хариуцагч С., Х. нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 160411 төгрөгийг хүлээн зөвшөөрсөн.

1.Нэхэмжлэлийн зарим хэсэг болох 04**************5 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах,

2.Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 575 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 12 сар буюу 01 жилийн хугацаанд сард 500000 төгрөгөөр төлж барагдуулахаар боллоо.

-2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2024 оны 0 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2024 оны 0 дүгээр сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2024 оны дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2025 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг тус тус төлж дуусгана.

*******.Хариуцагч С., Х. нар нь дээрх гэрээг зөрчихгүй төлнө гэж зөвшөөрсөн болно.

4.Хэрэв төлөөгүй тохиолдолд тухайн эвлэрлийн гэрээгээр шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болно гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С., Х. нараас зээлийн гэрээний үүрэгт 16041 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч С., Х. нар нь 2021 оны 0 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Б.*******тай аман хэлцэл хийж 17600000 төгрөгийг зээлж авч зээл, зээлийн хүүд 16041 төгрөгийг төлөөгүй болох нь хариуцагч нарын шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, хэрэгт цугларсан үйл баримтаар тогтоогдож байна.

Тус иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад зохигчид 160411 төгрөгийн хэмжээнд хугацаа тохирон эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт Энэ хуулийн 6.*******, 6.4-т зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хариуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна. ...гэж зааснаар ...Зохигчид нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд эвлэрэн хэлэлцэх эрхийнхээ дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Мөнхзаяа, хариуцагч С., Х. нар нь эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан байгаа нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, зохигчдын эвлэрсэн эвлэрлийн гэрээ нь хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******7677 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 5 дүгээр зүйлийн 5.5 дахь хэсэгт, 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар зохигчдын эвлэрсэн эвлэрлийн хэмжээнээс улсын тэмдэгтийг хураамжийг тооцож, хариуцагч С., Х. нараас улсын тэмдэгтийн хураамж 11*******5 төгрөгийг, орон нутгийн төрийн сангийн данснаас 11*******5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгохыг дурдах нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч С., Х. нараас зээлийн гэрээний үүрэгт 160411 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба зохигчид 160411 төгрөгийн хэмжээнд хугацаа тохирч дараах байдлаар

-Нэхэмжлэлийн зарим хэсэг болох 04**************5 төгрөгийг 2024 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулах,

2.Нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 575 төгрөгийг 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 12 сар буюу 01 жилийн хугацаанд сард 500000 төгрөгөөр төлж барагдуулахаар боллоо.

-2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2024 оны 0 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2024 оны 0 дүгээр сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2024 оны дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2024 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2025 оны 0******* дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг

-2025 оны 06 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг тус тус төлж дуусгахаар эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дүгээр зүйлийн 5.5 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******7677 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч С., Х. нараас 11*******5 төгрөгийг, орон нутгийн төрийн сангийн 01*******040041 тоот данснаас 11*******5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

*******.Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ