Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Шоовдорын Одонзул |
Хэргийн индекс | 140/2024/00084/И |
Дугаар | 140/ШШ2024/00179 |
Огноо | 2024-05-03 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 140/ШШ2024/00179
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Одонзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******ийн *******ны Завхан *******ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймаг******* сум ******* багийн иргэн Ц.******* /РД: *******/
Хариуцагч: Завхан аймаг******* сум ******* багийн иргэн И.******* /РД:*******/
Хариуцагч: Завхан аймаг******* сумын иргэн Д. РД:// нарт холбогдох
зээлийн үндсэн үлдэгдэл 11.348.704 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4.872.435 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 484.972 төгрөг, нотариатын зардал 37,500 төгрөг, нийт 16.743.613 төгрөг гаргуулахыг хүссэн тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., Я., хариуцагч нарын өмгөөлөгч Б. нарыг танхимаар хариуцагч Ц.*******, Д., И.******* нарыг онлайнаар, нарийн бичгийн дарга М.Пүрэвдорж нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан ******* болон түүний төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч , Д. нар нь манай *******тай 2018.08.21-ний өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж уг гэрээгээр 18.900.000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэйгээр, 60 сарын хугацаатай зээлсэн. Зээлийн үлдэгдэл 18.327.000 төгрөг болсон. Улмаар зээлдэгч Ч., И.******* нар 2018.10.25-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний үлдэх 18.327.000 төгрөг дээр 1.000.000 төгрөг нэмж, нийт 19.327.000 төгрөгийг зээлсэн. Үндсэн зээлийн үлдэгдэл 19.208.000 төгрөг болсон. Мөн зээлдэгч Ч., Ц.******* нар нь 2018.12.12-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх зээлийн гэрээний үлдэх 19.208.000 төгрөг дээр 792.000 төгрөг нэмж, нийт 20.000.000 төгрөгийг зээлсэн. Зээлдэгч нар нь 2019.01.02-ны өдрөөс 2021 оны 09-р сарын 02-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 8,651,295 төгрөг, зээлийн хүүгээс 7,133,331 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.535.18 төгрөг, нийт 15.786.161 төгрөг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 11.348.704 төгрөг болсон байна. Зээлийн барьцаанд цалин, зөөврийн компьютер, принтер барьцаалсан. Зээлдэгч Ч. нь эрхэлсэн тодорхой ажилгүй тодорхой хаяг тогтоогдохгүй тэнэмэл иргэн болсон нь гийн албан тоотоор тогтоогдсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хамтран зээлдэгч Д., И.*******, Ц.******* нараас 2024 оны 0******* сарын 21-ний өдрийн байдлаар дээрх зээл зээлийн хүүгийн төлбөрийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Ц.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч. нь манай цэцэрлэгт 2002 оноос 2019 он хүртэл ажиллаж байсан. нь нөхөргүй тул зээл авах болгондоо манай цэцэрлэгийн хүмүүсийг тойруулаад л гарын үсэг зуруулдаг байсан. Тухайн зээл дээр би яагаад гарын үсэг зурсан гэхээр 2018 оны 12 дугаар сард Ч.ийн хүүхэд нь өвчтэй хот руу одоо эмчилгээнд явахаар боллоо надад *******ийн *******наас зээл гарна гэж байна тэгээд таныг аваад ир гэсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь заавал яагаад намайг аваад ир гэж байгаа юм бэ гэсэн чинь таныг байгууллагын дарга учраас гэсэн. Би Ч.т цалингийн тодорхойлолт дандаа гаргаж өгдөг байсан. Тэгээд *******ин дээр очоод энэ зээл дээр хамтран зээлдэгчийн гарын үсэг зурчихаар дараад нь элдэв янзын асуудал үүсэх үү гэж асуутал *******ийн *******ны захирал ямар нэгэн асуудал үүсэхгүй гэж хэлж байсан.*******ийн *******ны энэ нэхэмжлэлийг бид 3 яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ гэхээр. Зээлдэгчийн гэрээний 3.2.4-т зааснаар тухайн үндсэн зээлдэгч нь нас барсан, аль эсвэл эрх зүйн чадамжгүй болсон, нэг бол сураггүй алга болсон тохиолдолд зээлдэгчийн өв залгамжлагч, хамтран зээлдэгч нь тухайн зээлийг төлнө гэсэн заалт байж байгаа. Тэгэхээр Ч. маань нас бараагүй, эрх зүйн чадамжгүй болоогүй, тэгээд сураггүй алга болоогүй Улаанбаатар хотод байгаа учраас л энэ хүнээр нь эргээд төлүүлж өгөөч ээ гэсэн ийм хүсэлттэй байна. Ч.тэй бид 3 хамтран зээлдэгч болсон хэдий ч тухайн зээлээс нэг ч мөнгө төгрөг аваагүй. Бид нар бол Ч.тэй ямар нэгэн садан төрлийн холбоогүй, энэ зээлийн үр шимийг хүртсэн ах, дүү, үр хүүхдүүд нь байж байгаа. Тухайлбал, одоо манай сумд Засаг даргаар ажиллаж байсан Баасанхүү гэдэг хүн бол байшин худалдаж авах гээд ээр цалингийн зээл авхуулж байсан, миний зээлийг бас төлөхгүй байгаа гэж Ч. ярьж байсан. *******ийн ******* 3,4 жил ээр зээлийг нь төлүүлэх талаас нь ер нь ямар арга хэмжээ авч ажилласан юм бэ? Тэгээд олдохгүй байна гэж явж байгаад нэг удаа олдсон, нэг удаа олдлоо гээд тэгснээ нэг хувийн цэцэрлэгт ажиллаж байна аа. Тэгээд эргээд энэ хаяг дээрээсээ одоо хэрвээ оргон зайлах юм бол ямар нэгэн хариуцлага хүлээлгэнэ гэсэн. Тэгээд нөгөө хүн маань алга болсон. *******ийн ******* тэгээд энэ хүний зээлийг эргэн төлүүлэх тал дээр ер нь ямар арга хэмжээ авч ажилласан юм бэ? гэв.
Хариуцагч И.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс Ц.******* рүү шилжиж миний зээлийн гэрээ дуусгавар болчихсон байхад намайг яагаад хамтран зээлдэгч гэж хариуцагчаар оролцуулаад байгааг ойлгохгүй байна. Ч. нь өөрөө амьд, хөдөлмөр эрхлэх чадвартай, архинд орсон л хүн. энэ хүнээр ажил хийлгүүлээд авсан зээлийг нь төлүүлж болно шүү дээ. Яагаад гэрээ нь дуусчихсан байхад бид 3-ыг ингээд хамтран гэдэг үүднээс хариуцагчаар татаад байгаа юм бэ? Тэгээд ч ах, дүү, хамаатан садан нь бид нар биш, хаа хамаагүй хүмүүсийг хамтран зээлдэгч болгоод байгаа нь буруу, *******ийн ******* ч гэсэн өөрөө хариуцлагаа хүлээмээр байна. Намайг хамтран зээлдэгч болоод өгчих гэж гуйх үед идэшний үе болоод мал авч идмээр байна аа эгчийн дүү зураад өгчих гээд намайг гуйгаад байсан. Би бол зурж өгөхгүй гэж дургүйцээд байсан. Тэгээд надаас бүүр гуйгаад болохгүй болохоор нь би хамтран зээлдэгч нь болоод гарын үсэг зурсан чинь л ийм юм болчихлоо гэв.
Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 08 дугаар сарын 21-ний өдөр намайг хамтран зээлдэгчээр ороод өгөөч гэж гуйсан. Яагаад гэвэл нагац эгчийнх нь охин хурим хийх гэж байгаа, би тавагны ааруултай очмоор байна гэсэн. өмнө нь 2010 онд нөхрөөсөө салснаас хойш ингээд манай цэцэрлэгийнхийг ээлжилж гуйгаад хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулдаг байсан. Би тэгээд зөвшөөрөлгүй явж байгаад тэр үед нь яг Я.гийн хажууд гарын үсэг зурж байсан юм. Би одоо дахиж гарын үсэг зурахгүй шүү гэдгээ хэлж байсан. Гэтэл энэ удаа зурчихаа ямар нэгэн асуудалгүй гэж хэлээд зуруулж байсан. Тэгээд зээлийн хугацаанд буюу 2018 онд Ч. нь ажлаа хийгээд цалингаа аваад цалингийнхаа зээлийг төлөөд явж байсан. Тэгээд 10 дугаар сарын 26-ны өдөр И.*******той хамтран зээлдэгч болсон. Миний зээлийн гэрээний хугацаа дуусчихсан байхад *******ийн ******* яагаад хамт хариуцагчаар татсаныг би ойлгохгүй байна. Ч. нь 2 сар болоод л аль *******наас зээл гарах боломжтой байна тэр *******наасаа л авдаг байсан. Миний хувьд Хаан *******наас *******ийн *******инд шилжиж байгаа 18 сая төгрөг нь дээр гарын үсэг зурсан. Гэхдээ бид нар энэ хүнээс ерөөсөө ганц төгрөг ч авч үзээгүй. Энэ хүн үр хүүхэд, гэр орондоо л цалин болон зээлийг хэрэглэдэг байсан. 2010 оноос хойш олон удаа мөнгө сурдаг байсан. Ч.ийн хувьд хөдөлмөрийнхөө чадварыг алдсан биш, нас бараагүй байхад яагаад бид нарыг *******ийн ******* хариуцагчаар татаад байгааг ойлгохгүй байгаа бөгөөд *******ийн *******инд гомдолтой байна. Миний хувьд бол тухайн зээлийг Ч.ээр төлүүлэх хүсэлтэй байна гэв.
Нэхэмжлэгч *******ны зүгээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл-2 хуудас, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зээлдэгч Ч.,Ц.******* нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгч Ч., И.******* нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлдэгч Ч., Д. нартай байгуулсан барьцаат зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь Ч.ийн зээлийн дансны харилцагчийн хуулга, зээлдэгч нарын цахим үнэмлэхний хуулбар, мемориалын баримтууд, Завхан аймгийн гийн албан тоот зэрэг баримтуудыг ирүүлсэн хариуцагч нараас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа тайлбарласан тайлбар зэргийг ирүүлэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
*******ийн *******ны Завхан ******* нь хариуцагч Ц.*******, Д., И.******* нарт холбогдуулан зээлийн үндсэн үлдэгдэл 11.348.704 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 4.872.435 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 484.972 төгрөг, нотариатын зардал 37,500 төгрөг, нийт 16.743.613 төгрөг гаргуулахаар нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч *******ны зүгээс зээлийн гэрээний үүрэгт 16.743.613 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа Зээлдэгч Ч., Д., И.*******, Ц.******* нар нь 2019.01.02-ны өдрөөс 2021 оны 09-р сарын 02-ны өдрийг хүртэл үндсэн зээлээс 8,651,295 төгрөг, зээлийн хүүгээс 7,133,331 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1.535.18 төгрөг, нийт 15.786.161 төгрөг төлж үндсэн зээлийн үлдэгдэл 11.348.704 төгрөг болсон байна. Зээлийн барьцаанд цалин, зөөврийн компьютер, принтер барьцаалсан. Зээлдэгч Ч. нь эрхэлсэн тодорхой ажилгүй тодорхой хаяг тогтоогдохгүй тэнэмэл иргэн болсон нь гийн албан тоотоор тогтоогдсон тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж заасны дагуу хамтран зээлдэгч Д., И.*******, Ц.******* нараас 2024 оны 0******* сарын 21-ний өдрийн байдлаар дээрх зээл зээлийн хүүгийн төлбөрийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч гэж тайлбарлан маргаж байна.
Талуудын шүүхэд гаргасан тайлбарууд болон хэрэгт авагдсан барьцаат зээлийн гэрээ зэргийг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдаж талууд гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулж байсан байх ба энэ үйл баримтын талаар талууд маргаагүй байна.
Нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан ******* нь 2018 оны 08-р сарын 21-ны өдөр зээлдэгч Ч.тэй барьцаат зээлийн гэрээ байгуулж 18,900,000 төгрөгийг жилийн 20,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлдүүлсэн ба гэрээнд хамтран зээлдэгчээр Д. гарын үзэг зурсан,
Мөн 2018 оны 10-р сарын 25-ны өдөр зээлдэгч Ч.тэй барьцаат зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 18,327,000 төгрөг, дээр нь нэмж 1.000.000 төгрөг, нийт 19,327,000 төгрөгийг жилийн 20,40 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн ба хамтран зээлдэгчээр И.******* гарын үсэг зурсан,
2018 оны 1******* сарын 12-ны өдөр зээлдэгч Ч.тэй барьцаат зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл 19,208,000 төгрөг, дээр нь нэмж 792,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг жилийн 16,80 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдүүлсэн ба хамтран зээлдэгчээр Ц.******* гарын үсэг зуржээ. Зээлдэгч зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохирчээ.
Барьцаат зээлийн гэрээний 3.3-т Хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж заасныг Д., И.*******, Ц.******* нар хүлээн зөвшөөрч, Ч.тэй хамтран зээлдэгч болохоо илэрхийлж, гэрээнд гарын үсгээ зурсан, зээл авах зорилгоор шаардагдах баримт болох хүсэлтийг нэгэн адил бүрдүүлж өгснөөр зээл олгогдсон, зээлийн гэрээнд хариуцагч нар хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан нь тэдний хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэхээр байна.
Зээлдэгч Ч. нь эрхэлсэн тодорхой ажилгүй, оршин суух тодорхой хаяггүй тэнэмэл иргэн болсон нь гийн тодорхойлолтоор тогтоогдсон, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байх ба нэхэмжлэгч *******ны зүгээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсгүүдэд зааснаар хамтран зээлдэгч Ц.*******, Д., И.******* нараас төлөгдөөгүй үлдсэн зээлийг өрийг буюу гэрээний үүргийн биелэлтийг шаарах эрхтэй.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлд хамтран үүрэг гүйцэтгэгчдийн эрх зүйн байдал, хүлээх үүргийн талаар зохицуулсан байх ба 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бухэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ гэж, мөн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэж тус тус хуульчилсан байна.
Мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.2 дахь хэсэгт ...хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар, эсхүл үүргийн зүйлийн үл хуваагдах шинж чанартай холбоотой үүснэ гэж зааснаас үзвэл, нэхэмжлэгч нь Барьцаат зээлийн гэрээг үндэслэн хамтран зээлдэгч нарыг хариуцагчид гэж үзэн тэдэнд холбогдуулж нэхэмжлэл гаргасан, өөрийн шаардлагыг хариуцагч нараас тэнцүү хуваарилж шаардаж байгаа нь буруу биш бөгөөд хамтран зээлдэгч нар гэрээний дагуу хамтран үүрэг хүлээнэ.
Банкнаас зээл олгох гэрээгээр ******* буюу зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу зээлдэгчид шилжүүлэх үүргийг хүлээх бөгөөд зээлийн мөнгийг зээлдэгч нарын зөвшөөрснөөр зээлдэгч Ч.ийн дансанд шилжүүлснээр ******* үүргээ биелүүлсэн. Зээлдэгч Ч.ийн дансанд шилжүүлсэн тэр зээлээс аваагүй хэрэглээгүй гэх хариуцагч нарын тайлбар, тэднийг хамтран үүрэг гүйцэтгэхээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймд хамтран зээлдэгч Д., И.*******, Ц.******* нар нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцах үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн, зээлийн гэрээний үлдэгдэл 16.743,613 төгрөгийг тэднээс тэнцүү хувааж тус бүр 5.581.204 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж *******ийн *******ны Завхан *******т олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг баримтлан Тогтоох нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Д.гээс зээлийн гэрээний үүрэгт 5.581.204 төгрөг, хариуцагч И.*******оос 5.581.204 төгрөг, хариуцагч Ц.*******гээс 5.581.204 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******ийн *******ны Завхан *******т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч *******ийн *******ны *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 241.668 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Д.гээс улсын тэмдэгтийн хураамжинд 34.749 төгрөг, хариуцагч И.*******оос 34.749 төгрөг, хариуцагч Ц.*******гээс 34.749 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******инд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ