| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Шоовдорын Одонзул |
| Хэргийн индекс | 140/2024/00156/И |
| Дугаар | 140/ШШ2024/00182 |
| Огноо | 2024-05-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 06 өдөр
Дугаар 140/ШШ2024/00182
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг батлах тухай
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул би,
Нэхэмжлэгч: ******* хот ******* дүүрэг ******* ******* ******* тоотод үйл ажиллагаа явуулдаг ******* *******-ны нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймаг ******* сумын ******* багт оршин суух овогт ын т холбогдох
99.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С. нь 3269472 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 66,000.00 төгрөг, алданги 33,000.00 төгрөг нийт 99,000.00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай. С. нь 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр манай компанитай 3269472 тоот Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2020 оны 05, 06 дугаар сарын ярианы төлбөр 66,000.00 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги 33,000.00 төгрөг нийт 99,000.00 төгрөгийн төлбөрийг С.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С. би ******* *******-ны нэхэмжилсэн 99.000 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч ******* ******* нь хариуцагч С.т холбогдуулан зээлийн төлбөрт 99.000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч С. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн С. би ******* *******-ны нэхэмжилсэн 99.000 төгрөгийг төлж барагдуулах болно гэжээ.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн гэж үзэж хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 4550 төгрөгийн тал хувийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох нь зүйтэй гэж үзээд
ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 123 ДУГААР ЗҮЙЛИЙН 123.1, 74, 75-Р ЗҮЙЛҮҮДИЙГ УДИРДЛАГА БОЛГОН ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. ******* ******* нь хариуцагч С.т холбогдуулан зээлийн төлбөрт 99.000 төгрөг гаргуулахыг хүссэн тухай иргэний хэргийн хариуцагч С. нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг Шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60-р зүйлийн 60.1, 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2275 төгрөгийг, улсын орлогын 100090000941 данснаас 2275 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
3. Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ш.ОДОНЗУЛ