Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 149/ШШ2024/00183

 

2024 оны 04 сарын 24 өдөр Дугаар 149/ШШ2024/00183 Мандал сум

 

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Эрдэнэмөнх би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Юнескогийн гудамж-28, МПМ цогцолбор Мобиком корпораци /РД:*******, Утас:*******/,

Итгэмжлэгдсэн төлөөлөгч: Салбарын захирал ******* ******* /Утас: *******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* овогтой ******* /РД:*******, Хаяг:Сэлэнгэ аймаг Мандал сум 1 дүгээр баг ******* гудамж 38 тоот, Утас:, , , /-д холбогдох

Зээлээр худалдан авсан гар утас, төхөөрөмжийн төлбөр 1383587 төгрөг, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 314725 төгрөг, нийт 1698312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Хариуцагч нь манай үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 44361415, 43626144 тоот гэрээ байгуулан , дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ байгуулан Huawei Y90 Black гар утас болон Wifi router төхөөрөмжийг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023 оны 02 сард Анхааруулах хуудас илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 1383587 төгрөг, дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 314725 төгрөг, нийт 1698312 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

Хариуцагч А.******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Миний бие А.******* нь мобикомоос гар утас, төхөөрөмж зээлээр авсан нь үнэн. 1698312 төгрөгийг төлж барагдуулна, маргаан байхгүй. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Мобиком корпораци ХХК нь А.******* нь зээлээр худалдан авсан гар утасны төлбөр болон хэрэглээний төлбөр болох 1698312 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А.******* нь нэхэмжлэгч Мобиком корпорацийн нэхэмжилж буй 1698312 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.

Хариуцагч А.******* нь нэхэмжлэгч Мобиком корпорацийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байгаа нь бусдын хууль ёсны эрх ашгийг хөндөөгүй, хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэхэд хуульд харшлаагүй болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.******* нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч А.*******гаас 1698312 төгрөг гаргуулах тухай Мобиком корпораци ХХК-н нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42124 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.*******гаас 21062 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 21062 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Мобиком корпораци ХХК-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Б.ЭРДЭНЭМӨНХ