Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2024/00157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь сум ******* иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ************** ******* ******* тоотод оршин суух ******* *******ын хүсэлттэй

иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* овгийн ийн , овгийн нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.******* /цахимаар/, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ийн , нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч З.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ийн , нар нь 2018 онд надаас мөнгө зээлж авсан. Тухайн үед зээлийн гэрээ байгуулсан юм. Одоогоос 5 жилийн өмнө зээлээд одоог хүртэл мөнгө авч чадахгүй байгаа юм. Иймд тэр хоёрын хаягийг тодруулж өгнө үү гэж би шүүхэд хандсан. Би мөнгөө Т.эд зээлсэн. Тэгээд Т.ийн эхнэр Н.тай гэрээ байгуулсан юм. Цалин орохоор мөнгөө өгье гээд зээлж авсан. Завхан аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг барьж байсан хүмүүс. Би нотариатын гэрээгээ араас нь очиж Улаанбаатар хотод очиж хийсэн юм. Намайг очих үед мянгын тэнд байсан юм. Тэгээд гэрээ хийхэд хугацаандаа төлнө гэж хэлчихээд алга болсон юм. Тэгээд олдохгүй байсан чинь хил даваад Эрээн гараад явсан байсан. Тэр хүмүүс Эрээнд сар гаран илүү байсан чинь харлачихсан байсан бөгөөд Короно вирусийн үед ирсэн юм. Тэгээд ямар ч байсан Монголдоо ирчихлээ таны өрийг би өгнө гэж өөрөө надад холбогдож хэлсэн. Тэгээд тэрнээс хойш би хайгаад олохоо байсан.

Иймд ийн , нарыг эрэн сурвалжилж тэдний оршин суугаа хаягийг олж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас: хариуцагч зээлийн гэрээний хуулбар, хариуцагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Завхан аймаг дахь Алтан гадас одонт цагдаагийн газрын тодорхойлолт, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дугаартай захирамжийн хуулбар, дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолтын хуулбар болон нэхэмжлэгч өөрийн иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүх өөрийн санаачилгаараа: Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Н., Т. нарын оршин суугаа хаягийн лавлагаа болон дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргаас тодорхойлолт, дүүргийн хорооны Засаг даргын тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч З.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч З.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н., Т. нарыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Иргэн Н., Т. нар нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н. нь Улаанбаатар хот, дүүрэг, хороо, гудамж тоотод оршин суух бүртгэлтэй болох нь:

- Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тодорхойлолтоор нотлогдож байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н. нь Улаанбаатар хот, дүүрэг, хороо, гудамж тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй болох нь:

дүүргийн хорооны Засаг даргын 2024 оны ******* сарын 04-ний өдрийн 56 дугаартай тус хорооны ******* овгийн ийн // нь тоот нь дахин төлөвлөлтөд орж газраа чөлөөлсөн бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй болохыг тодорхойлов гэх тодорхойлолтоор нотлогдож байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т. нь Улаанбаатар хот, дүүрэг, 1 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй болох нь:

- Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаагаар тодорхойлолтоор нотлогдож байна.

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Т. нь Улаанбаатар хот, дүүрэг, 1 дүгээр хороо, тоотод оршин суух бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй болох нь:

дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын 2024 оны ******* сарын 08-ны өдрийн 439 дугаартай дугаартай овгийн нь тус хорооны тоотод бүртгэлтэй боловч хаягтаа амьдардаггүй нь үнэн болно гэх тодорхойлолтоор нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н., Т. нарын оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н., Т. нарыг эрэн сурвалжилж, тэдний оршин суух хаягийг олж тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд

- ******* овгийн ийн /РД:/,

- овгийн /РД:/ нарыг эрэн сурвалжилсугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Н., Т. нарыг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай нэхэмжлэгч З.******* //-д мэдэгдэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч З.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч З.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ