| Шүүх | Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 140/2024/00115/И |
| Дугаар | 140/ШШ2024/00158 |
| Огноо | 2024-04-25 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 140/ШШ2024/00158
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* ******* хүсэлттэй иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг 2024 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: тус прокурорын газраас иргэн ******* даатгуулагч ******* олгосон эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр 1.428.900 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд ******* нь эрүүүгийн хэрэгт шалгадсан хаягтаа байхгүй байгаа баримт нь хэрэгт авагдсан байгаа учраас *******ийн байгаа хаягийг олж төрд учирсан хохирлыг барагдуулах шаардлагатай байгаа юм.
Иймд хариуцагчаар тогтоогдвол зохих этгээд Б.******* эрэн суравлжлуулах нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч талаас: Завхан аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн тодорхойлолт, гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
Шүүх өөрийн санаачилгаараа: Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс *******ийн оршин суугаа хаягийн лавлагаа болон Завхан аймгийн сумын багийн Засаг даргаас тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Завхан аймгийн ******* ******* нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Завхан аймгийн ******* ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* ******* эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Иргэн ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* нь Завхан аймгийн сумын баг оршин суух бүртгэлтэй болох нь:
- Улсын бүртгэлийн ерөнхий ******* Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Иргэний оршин суугаа ******* хаягийн бүртгэлийн лавлагаагаар тодорхойлолтоор нотлогдож байна.
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд ******* нь Завхан аймгийн сумын баг оршин суух бүртгэлтэй боловч тус хаягт оршин суудаггүй болох нь:
Завхан аймгийн сумын багийн Засаг даргын 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 12 дугаартай тус багийн харьяат овогтой // нь манай багт бүртгэлтэй боловч одоогоор тус багт оршин суудаггүй болно гэх тодорхойлолтоор нотлогдож байна.
Өөрөөр хэлбэл Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд *******ийн оршин суугаа хаяг нь тодорхойгүй, хаана оршин сууж байгаа нь мэдэгдэхгүй байна.
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.******* эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг орж тогтоох үндэслэлтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 зүйлийн 155.3-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд овгийн ******* /РД:/-ийг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 зүйлийн 155.4-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.******* эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэж энэ тухай нэхэмжлэгч Завхан аймгийн ******* *******т мэдэгдэхийг Завхан аймаг дахь Алтан гадас одонт ийн *******т даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Завхан аймгийн ******* ******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ