Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энхтөрийн Оюун-Эрдэнэ |
Хэргийн индекс | 140/2024/00095/И |
Дугаар | 140/ШШ2024/00159 |
Огноо | 2024-04-25 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 140/ШШ2024/00159
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* ******* ******* гудамж задгай тоотод оршин суух ******* ******* овгийн *******гийн *******ын нэхэмжлэлтэй
Завхан аймгийн ******* сумын багт маллаж байхдаа гэсэн нэрээр мал тоолуулж байсан болохыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.*******, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Нэхэмжлэгч Д.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний нэр солигдсон байгаа юм. Нэрийнхээ зөрүүг гаргахаар шүүхэд хандсан. Би 1998 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн одоог хүртэл 20 гаруй жил Завхан аймгийн ******* сумын багт мал маллан амьдарсан. 1998-2000 онуудын малын А дансанд миний нэрийг буюу гэр бүлийн хүмүүс болон ойр тойрны хүмүүс дууддаг нэрээр бүртгэсэн байгаа юм. Улсын бүртгэлд *******гийн ******* гэсэн бүртгэлтэй байдаг, Хүүхэд байхаас л намайг гэдэг байсан, аав, ээжээсээ 7-лаа, гэдэг нэртэй хүн байгаагүй, Завхан аймгийн ******* сумын багт 1998-1999 онд мал маллаж байсан. баг баг нь сумын төвөөс доошлоод ойрхон байдаг.
Иймд намайг Завхан аймгийн ******* сумын багт маллаж байхдаа гэсэн нэрээр 1998 онд 394 тоо толгой мал, 1999 онд 409 тоо толгой мал тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр А/1553 дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн ******* сумын , , , , багийн мал тооллогын А дансны 1999, 2000 онуудын нэгдсэн дансны хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Нэхэмжлэгч Д.*******ын хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч , гэрч нараас мэдүүлэг авсан байна.
Шүүх өөрийн санаачилгаараа: Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас тодорхойлолт, Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас лавлагаа, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын яамны тодорхойлолт зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүхээс нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.
Нэхэмжлэгч Д.******* нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Д.******* нь Завхан аймгийн ******* сумын багт маллаж байхдаа гэсэн нэрээр 1998 онд 394 тоо толгой мал, 1999 онд 409 тоо толгой мал тоолуулж байсан болох нь:
Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр А/1553 дугаартай архивын лавлагаа, уг лавлагаанд ******* сумын багийн мал тооллогын бүртгэлд тусгагдсан 1998 онд 394, 1999 онд 409 тоо толгой мал тоолуулсан гэх хэсэг,
Завхан аймгийн ******* сумын , , , , багийн мал тооллогын А дансны 1999, 2000 онуудын нэгдсэн дансны хуулбар,
Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 204 дугаартай нэхэмжлэгч Д.******* нь ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй тухай тодорхойлолт,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 5-д *******гийн *******, 8-д Завхан аймгийн ******* сумд төрсөн гэх хэсэг,
Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 5-д *******гийн ******* гэх хэсэг,
Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн Төрсний бүртгэлийн лавлагаа,
Батлан хамгаалахын төв Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 195 дугаартай *******гийн *******ын цэргийн алба хаасан тухай лавлагаа,
Батлан хамгаалахын төв Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн Баянзүрх дүүргээс 1997 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкетын хуулбар, уг баримтад *******гийн *******, Завхан аймгийн ******* сумд төрсөн гэх хэсэг,
Завхан аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны ******* сарын 09-ний өдрийн 3/65 дугаартай тус сумд оршин сууж, амьдарч байсан Д.******* нь багийн нутагт 1998, 1999 онуудад мал маллаж байсныг нутгийн иргэд болон тухайн үеийн удирдлагууд илэрхийлж байна. Тухайн үед гэж иргэн багт амьдарч байсан болно гэх тодорхойлолт,
Нэхэмжлэгч Д.*******ын хүсэлтээр нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:
Гэрч өгсөн мэдүүлгийн: Д.******* нь сургуулиа төгсөөд аав, ээж, дүү нарын хамт мал дээр гарсан, мал маллаж байгаад цэрэгт яваад цэргээс ирээд мал маллаж байсан гэх хэсэг,
Гэрч өгсөн мэдүүлгийн: Д.******* сургуулиа төгсөөд аав, ээжийн хамт мал дээр гарсан. ******* сумын багт мал маллаж байгаад цэрэгт явж ирээд ээж, дүү нарын хамт мал маллаж байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Д.*******ын Завхан аймгийн ******* сумын багт маллаж байхдаа гэсэн нэрээр зөрүүтэй бүртгэл хөтөлснөөр түүний эрх зүйн байдал дордож, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.
Нэхэмжлэгч Д.*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* овгийн *******гийн *******ыг Завхан аймгийн ******* сумын багт маллаж байхдаа гэсэн нэрээр 1998 онд 394 тоо толгой мал, 1999 онд 409 тоо толгой мал тоолуулж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Д.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ