Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2024/00160

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* ******* ******* ******* ******* гудамж ******* тоотод оршин суух ******* овгийн ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Н. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1969 оны 0******* сарын 27-ны өдөр төрсөн. Би 1985 оны 6 дугаар сард Завхан аймгийн ******* сумын 10 жилийн дунд сургуулийн 8 дугаар ангийг төгсөж илгээлтээр гарсан. Завхан аймгийн ******* сумын нэгдэлд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, 1990 оны 0******* сарын 01-ний өдрөөс 1992 оны 1******* сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд Завхан аймгийн ******* сумын ХК-нд эцэг, эхийн хамтаар тус тус мал маллаж байсан.

Иймд намайг Завхан аймгийн ******* сумын нэгдэлд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, Завхан аймгийн ******* сумын ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1989 дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн Архивын тасгийн 2013 оны ******* сарын 20-ны өдрийн А/920 дугаартай архивын лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хуулийн этгээдийн лавлагаа, Завхан аймгийн ******* сумын ******* *******, нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч Н.ын хүсэлтээр 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр гэрч , гэрч нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Н.ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Н. нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Н. нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Н. нь Завхан аймгийн ******* сумын нэгдэлд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар, Завхан аймгийн ******* сумын ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн Архивын тасгийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/1989 дугаартай архивын лавлагаа, уг тодорхойлолтод Н.ын 1985, 1986, 1990, 1991, 1992 оны цалингийн тодорхойлол хэсэг,

Завхан аймгийн Архивын тасгийн 2013 оны ******* сарын 20-ны өдрийн А/920 дугаартай архивын лавлагаа, уг тодорхойлолтод Н.ын 1985, 1986, 1990, 1991, 1992 оны цалингийн тодорхойлол хэсэг,

Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн Хуулийн этгээдийн лавлагаа, уг лавлагаанд ******* сумын ХК нь 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдөр бүртгэгдэж, 1999 оны 12 дугаар сарын 30-ны өдөр татан буугдсан байна гэх хэсэг,

Завхан аймгийн ******* сумын ******* *******, нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны хуулбар,

Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны ******* сарын 21-ний өдрийн 204 дугаартай нэхэмжлэгч Н.ын тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай тодорхойлолт,

Завхан аймгийн Нийгмийн даатгалын газраас ирүүлсэн нэхэмжлэгч Н.ын ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан тухай баталгаажилтын хуудас,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны ******* сарын 25-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 12-т боловсрол-бүрэн бус дунд, 14-т нэгдэл, ******* *******, хоньчин, 1991 он гэх бичилт,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны ******* сарын 25-ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т Боловсрол-бүрэн бус дунд гэх бичилт,

Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 210 дугаартай лавлагаа,

Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн Завхан аймгаас 1987 онд цэргийн жинхэнэ албанд татагдагчдын анкет, уг анкетад , ******* сумд төрсөн, цэрэгт татагдахаасаа өмнө ******* сумын ******* ******* бригадын малчин, 1985 онд 8 дугаар анги төгссөн гэх хэсэг,

Нэхэмжлэгч Н.ын хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

Гэрч ийн өгсөн мэдүүлгийн: Н. нь 1985 онд 8 дугаар ангиа төгсөөд илгээлтээр мал дээр гарч аав, ээжтэйгээ ******* сумын ******* ******* бригадад мал маллаж байгаад хоёр жил цэрэгт явж ирээд мал маллаж байсан. Одоо хүртэл мал маллаж байгаа гэх хэсэг,

Гэрчийн өгсөн мэдүүлгийн: Н. 1985 онд 8 дугаар анги төгсөөд ******* сумын ******* ******* бригадад мал маллаж байгаад 1987-1989 оны хооронд цэрэгт явж ирээд 1989-1993 он хүртэл аав, ээжийн хамт мал маллаж байсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Н.ын ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Н.ыг Завхан аймгийн ******* сумын нэгдэл, ХК-нд ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу нэхэмжлэгч Н.д шүүх хуралдааны товыг 2024 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч Н. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Би шүүх хуралдаанд өөрийн биеэр ирж оролцох боломжгүй учраас намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Н.ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Н.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 13******* зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн ын

- Завхан аймгийн ******* сумын нэгдэлд 1985 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл малчнаар,

- Завхан аймгийн ******* сумын ХК-нд 1991 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Н. нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ