| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 173/2022/0238/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/95 |
| Огноо | 2026-03-20 |
| Зүйл хэсэг | 21.5.1., 21.5.2., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2026/ШЦТ/95
2026 03 20 2026/ШЦТ/95
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч Б.Буяндалай,
Шүүгдэгч С.****, түүний өмгөөлөгч Р.****,
Шүүгдэгч Г.****, түүний өмгөөлөгч Г.****,
Шүүгдэгч Т.****, түүний өмгөөлөгч О.**** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** ****,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** ****,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** **** нарт холбогдох 2226000000016 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн **** суманд *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр төрсөн, ***настай, эмэгтэй, *** боловсролтой, *** мэргэжилтэй, **** ажилтай, ам бүл 3: хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн *** сум *** дугаар баг *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, **** ****. /РД: ****/,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн **** суманд *** оны *** дүгээр сарын **-ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, *** боловсролтой, худалдагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5: нөхөр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн *** сум ***дугаар баг **** тоотод оршин суудаг, **** **** / РД:Й****/,
3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн *** суманд *** оны *** дугаар сарын ***ны өдөр төрсөн, *** настай, эмэгтэй, дээд боловсролтой, *** мэргэжилтэй, *****, ам бүл 5: ээж хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ** 13 дугаар баг ** дугаар байрны **** тоотод оршин суух хаягтай, **** **** / РД: ***/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.**** нь санаачилж өөрийн гэр бүлийн гишүүн болох эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.****т давуу байдал бий болгохоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.****ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.****аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.****оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30000000 төгрөгийг дурдагдсан эрүүгийн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Т.****ээр дамжуулан Г.****ад өгсөн,
Шүүгдэгч Т.**** нь өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.****т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.****ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.****аар дамжуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.****оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30000000 төгрөгийг дамжуулан Г.****ад өгсөн,
Шүүгдэгч Г.**** нь эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн яллагдагчийн өмгөөлөгч Т.****, мөн дугаартай хэргийн оролцогчийн гэр бүлийн гишүүн С.**** нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Cosy mall” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч О.****ыг “****, **** хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх, эсхүл өөрөө олоод хэлчих. Аав, ээж чинь архи уудаг юм чинь, чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх байдлаар өмнө өгсөн мэдүүлгээр зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх зорилгоор 30000000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүх хуралдаанд шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүд:
Шүүгдэгч Г.**** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүгдэгч Г.**** би тухайн хэрэгт хүүхдийн хууль ёсны эрхийг хамгаалж байгаад энэ хэрэгт холбогдсон. О.**** гэдэг охиныг хэзээнээс таньж мэдэх вэ? гэхээр 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж таньж мэддэг болсон. Тухайн үед **** гээд байгаа охины ээж Отгонжаргал манай ажил дээр ирээд ****, **** гэдэг 2 охинтой манай охин гэрээсээ гараад олон хоногоор алга болсон. Манай охиныг олж хайж өгөхөд танай байгууллага туслаач гэсэн хүсэлт тавьж хүүхдийн эрхийн улсын байцаагч **** бид 2-той уулзсан. Тухайн үед энэ кэйсийг хүүхдийн эрхийн улсын байцаагч **** хариуцаж мэргэжилтнүүддээ хувааж өгдөг байсан. Тухайн хүүхдийн кэйс дээр ажил үүргийнхээ дагуу холбогдож ажилласан. Тухайн охин 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Цоодолын **** гэх хүнд хүчиндүүлсэн байх нөхцөл байдал илэрсэн. Тухайн охиныг хүүхэд хамгааллын түр хамгаалах байрандаа 6 дугаар сарын 5-ны өдрөөс байршуулж ажиллаж байсан. Цоодолын ****т холбогдох хэрэг дээр охиноос мэдүүлэг аваад явж байх хоорондоо охиныг СЭМҮТ-д очиж сэтгэцийн дүгнэлт гаргуулж ажилласан. Тухайн дүгнэлтийг 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүх сэтгэц судлалд мөрдөгчтэй хамт очиж сэтгэцийг тодорхойлуулсан. Уг тодорхойлолтоор охинд F92 буюу сэтгэц гутралын эмгэгтэй гэсэн онош гарсан. Энэ онош дээр тулгуурлаад “Хөөрхөн зүрх” ТББ-д ажил үүргийнхээ дагуу холбогдох байгууллагуудтай албан тоотоор харьцаад тухайн охинд сэтгэцийн F92 гэсэн оношинд нь ямар эмчилгээ үйлчилгээ шаардлагатай гэсэн албан тоотуудыг явуулж харьцаж байсан. Энэ нь нотлох баримтаар хавтаст хэргүүдэд авагдсан байдаг. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Цоодолын ****т холбогдох анхан шатны шүүх хуралдаан болсон. Анхан шатны шүүх хуралдаанаар 18 жил 6 сарын хорих ялыг хаалттай хорих ангид эдлүүлэхээр шийдвэр гарсан байдаг. Тэр шүүх хурал дээр хохирогч охин хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч бид нарын зүгээс хохирол нөхөн төлбөр нэхэмжилсэн байдаг. Энэ нь Цоодолын ****т холбогдох анхан шатын шүүх хуралдааны шийтгэх тогтоол дээр дурдагдсан байгаа. Шүүх иргэний журмаар энэ бүхнийг нээлттэй орхисон үйл баримт хэрэгт авагдсан байдаг. 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шүүх хуралдаан болсны дараа Цоодолын ****ын гэр бүлийн зүгээс хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэсэн хүсэлтийг өмгөөлөгчөөрөө дамжуулж холбогдсон. Цоодолын ****т холбогдох хэрэг давж заалдах шатны шүүх хуралдаан 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарлагдсан байдаг. Тэр хооронд 2021 оны 12 дугаар сарын 10-наас 13-ны хооронд би н.**** гэдэг охины кэйс дээр цагдаагийнхантай хамтраад хот руу эрэн сурвалжлахаар хүүхдийг олж ирэх гээд явсан байх хооронд С.**** танай охин чинь 30000000 төгрөг аваад алга боллоо гээд ээж, аав дээр очиж манай ээж, аавыг сүрдүүлж дарамталсан тохиолдол байдаг. Анхан шатны шүүх хуралдааны дараа Т.**** өмгөөлөгч холбогдоод н.****ын эхнэр С.****гийн зүгээс ****ын нөхөн төлбөрийг барагдуулах зорилгоор 30000000 төгрөг өгье гэж утсаар холбогдож ярьсан. Тухайн үед нь хохирогч охинтойгоо ярилцаж байгаад энэ мөнгийг хүлээж авах уу, үгүй юу гэдэг шийдвэрээ эргээд хэлье гэсэн. Охин бид 2 ярилцаад хохирол нөхөн төлбөр гэж өгч байгаа болохоор 30000000 төгрөгийг хүлээж авъя гээд авсан байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр буюу тусгай тэмдэглэлт өдөр байгаа. Энийг маш сайн санаж байгаа. Манай 11 дүгээр сарын 24-ний өдөр “Дээлтэй Монгол” өдөрлөг гээд байгууллагынхаа хэмжээнд зохион байгуулаад дээлтэй байж байхад Т.**** өмгөөлөгч ууттай мөнгөө авчирч байсан. Тухайн үедээ надад ямар гоё болчихсон юм бэ? гэж хэлж байснаа санаж байгаа байх. Тухайн үед 30000000 төгрөгийг авчирч өгөхдөө хүүхэд, гэр бүл хамгааллын газрын зөвлөгөө өгөх өрөөнд өгсөн. Т.**** өмгөөлөгчөөс тэр мөнгийг авахдаа тэмдэглэл үйлдэж авъя гэсэн чинь хэрэггүй, ****ын гэр бүлийн зүгээс ****ын эхнэр **** хохирол нөхөн төлбөр гэж 30000000 төгрөгийг өгүүлж байгаа юм шүү гэж надад хэлсэн. 10-наас 13-ны хооронд кэйс дээр ажиллаад хотоос ирэх хооронд ар гэрийнхнийг маань дарамталсан байсан. Хурал 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зарлагдсан байсан. Тэгэхэд С.**** янз бүрийн дугаар 90181133, 86198226, 99900638 гэсэн янз бүрийн дугааруудаас холбогдоод охиныг мэдүүлгээс нь буцаа, би нөхрөө олон жил шоронд явуулчихаад ард нь ийм их хэмжээний өр төлбөртэй үйлдэж чадахгүй байна. Хэдийгээр хувийн бизнес эрхэлдэг ч гэсэн надад асар их дарамт ийм юм өртэй үйлдэж чадахгүй гэсэн ёс бус шаардлага тавьж байнга холбогдож ярьж байсан. Дээрээс нь ****, **** 2 баян хүнтэй унтвал мөнгөтэй болж болдог гэсэн агуулгатай зүйлийг шүүх хуралдаан дээр хэлүүлээд мэдүүлгээс нь буцаа гэсэн ёс бус шаардлагыг тавьж байсан. Тийм учраас 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр тухайн хэрэгт томилогдож оролцож байсан н.**** гэдэг прокурорт хандсан. Тэр хэрэг дээр н.Баатарсүрэн гэдэг прокурор байж байгаад шилжээд явчихсан байсан. Давж заалдах шатны хурал дээр н.**** прокурор орсон. Тэгж хандаад өрөөнд нь ороод уулзах гэсэн чинь гадагшаа гараад явчихсан байсан. Утсаар нь холбогдоод ****т холбогдох хэрэг дээр ингээд ийм нөхцөл байдал үүсээд байна. Одоо би яах вэ? гэж хандсан. н.**** прокурортой 99026840 гэсэн дугаараар холбогдож энэ 30000000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хурал дээр охинтойгоо хамт мэдүүлгээсээ буцаа гээд байна. гаргаад өгөх үү? Би яах ёстой вэ? гэсэн агуулгаар н.**** прокурортой холбогдоход шүүх хурлаас өмнө тэмдэглэл үйлдээд буцаагаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрынхаа зөвлөгөө өгөх өрөөнд 30000000 төгрөгийг 12 боодол 20000 дэвсгэрт, 6 боодол 10000 дэвсгэрт нийт 1800 ширхэг мөнгийг баримтад тусгаад хохирогч охин Э.****той хамт С.****, түүний охин Б.**** 2-т хүлээлгэж өгсөн. Тухайн үед хүлээлгэж өгсний дараа С.**** давахын шүүх хурал дээр мэдүүлгээсээ буцвал энэ мөнгө эргээд чинийх болно шүү гээд мөнгөө хүртэл савалзуулж байсан. Тухайн үед хохирогч охин маань нүүр дүүрэн нулимстай уйлаад үлдэж байсан үйл явдал болж байсан. Энэ хэрэг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр бүртгэгдсэн байдаг. Хавтаст хэргийн 1 дүгээр хуудсанд гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шүүхэд худал мэдүүлэг өгөхөөр шан харамж амласан байж болзошгүй гэх мэдээллээр авагдсаныг цагдаагийн албан хаагч биечлэн илрүүлсэн гэж гэмт хэргийн талаар 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 17 цаг 10 минутад гүйцэтгэх ажлын мэдээллийг илрүүлж тэмдэглэл үйлдэв гэж хэргийг нээж шалгасан байдаг юм байна лээ. Гүйцэтгэх ажлын тухай хуульд зааснаар үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай нууц арга хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ мэдээлэл, баримт бичиг нотолгоо ирж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг, гүйцэтгэх ажиллагаа гэж заасан байдаг юм байна лээ. Гэтэл цагдаагийн албан хаагч намайг болон насанд хүрээгүй хохирогч, шүүгдэгч С.****, ****ын өмгөөлөгч Т.**** нарыг мөрдөн мөшгөж тагнаж чагнаж байсан мэтээр шүүхэд худал мэдүүлэг өгөхөөр шан харамж амласан байж болзошгүй гэх мэдээлэл авагдсаныг цагдаагийн албан хаагч биечлэн илрүүлсэн гэх гүйцэтгэх ажиллагаа явуулсан нь үндэслэлгүй байгаад байгаа юм. Миний бие давж заалдах шатын шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогчийн хамт оролцсон. Хохирогч болон хууль ёсны төлөөлөгчийн зүгээс мэдүүлгээсээ буцсан юм байхгүй. Би өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байгаа насанд хүрээгүй хохирогчид эдгээр мэдүүлгээсээ буц гэсэн байдлаар шан харамж амласан юм бол энэ мөнгө надаас ерөөсөө гараагүй мөнгө байгаа. Мөн шүүгдэгч талаас өөрт ашигтай байдлаар шан харамж нэхэмжлээгүй. Өөрөө хууль ёсны төлөөлөгчийн хувиар хохирогчийн эрх ашгийг давхар хүлээж байгаагийн хувьд үнэхээр прокуророос 30000000 төгрөгийн шан харамж амласан гэж үзээд байгаа бол энэ хэрэгт би өөрөө ч гэсэн хохирогч болоод явж байгаа хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан хүн байгаа. Өмнөх шүүх хуралдаанууд дээр мэдүүлгээ анхнаасаа байнга тогтвортой өгч мэдүүлгээ нэг ч удаа буцаж байгаагүй өгч ирсэн. Т.**** өмгөөлөгч хүүхдийн ордонд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 18-19 цагийн үед хар уутанд мөнгөө хийгээд 12 боодол 20000 дэвсгэрт, 6 боодол 10000 дэвсгэрт хүлээлгэж авч ирж өгсөн. Энийг дахин хэлмээр байгаа юм. О.**** охин 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүүхэд, гэр бүл хөгжил хамгааллын газрын дэргэдэх түр хамгаалах байрнаас гарсан байдаг. Түүнээс хойш ямар ч утсаар холбогдож холбоо бариагүй. Нэг хэсэг сураг чимээгүй алга болсон. Давж заалдах шатны шүүх хурал болох хооронд тэр охинд ямар нөхцөл байдлаар ямар хүн яаж нөлөөлсөн гэдгийг хэлж мэдэхгүй байна. Тэртээ тэргүй сэтгэл гутралын эмгэгтэй гээд F92 оношоор оношлогдчихсон байсан. Миний хувьд ажил үүргийнхээ дагуу томилогдон оролцож насанд хүрээгүй хүүхдийн эрх ашиг сонирхлыг хамгаалж байгаа төрийн албан хаагчийн хувьд энэ хэрэгт шалгагдаж байгаадаа үнэхээр их гомдолтой байна. Бүхэл бүтэн 4, 5 жил энэ хэрэгт шалгагдаж байна. Одоогоор О.**** гэдэг охины хохиролтой холбоотой асуудал бүрэн хойш тавигдсан. Ямар ч асуудал нь шийдэгдээгүй ийм байдалтай байдаг. Энэ охин нэг насныхаа амьдралаар хохироод амьдарч байна. Аав, ээж гэр бүлийнхэн нь бүрэн архины хамааралтай хүмүүс. Аймгийн цагдаагийн газар даяараа, аймгийн шүүх даяараа Эрдэнэбат, Отгонжаргал, **** гэдэг 3-н хүнийг бүх хүмүүс, өмгөөлөгч, шүүгч нар мэдэж байгаа. Хохирол төлбөрөө яаж барагдуулах вэ? гэж байнга асуудаг. Хэзээ нэхэмжлэлээ бичих вэ? гэж байнга асууж тодруулж одоогоороо холбоотой байдаг. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна...” гэв.
Шүүгдэгч С.****, Т.**** нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэцгээв.
2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч, өмгөөлөгч нараас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Насанд хүрээгүй гэрч О.****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би **** гэх эмэгтэйг танина. Миний хохирогчоор оролцож байгаа хэрэгт миний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа. Хамгийн эхлээд 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчээс маань асууж байгаад аваад гарсан. Гараад бид хоолонд оръё гэхээр нь би дагаад явсан. “Cosy mall” гэх хоолны газар бид хоёр орж ирээд хоол идсэн. Тухайн үед надаас “чамд ямар мөнгө их санагддаг вэ?” гэж асуухаар нь би “надад ямар ч мөнгө байсан их санагддаг” гэж хариулсан. Тэгтэл **** эгч надад нөгөө тал буюу шүүгдэгч Ц.****ын талаас чамд 15000000-20000000 төгрөг өгье гэж байна гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан тэр талын өмгөөлөгчтэй уулзъя гэсэн. Тэгтэл Г.**** эгч Т.**** өмгөөлөгч рүү залгаад “Охинтойгоо уулзаад сууж байна. Манай охин өөртэй чинь уулзаад үзье” гээд байна гэж ярьсан. Тэгтэл тэр **** гэх өмгөөлөгч идэшээ хийж байна, хагас сайнд уулзъя гэсэн. Тэгээд бид хоёр хоолоо идээд сууж байтал нэг дугаар залгасан. **** эгч хариуд нь чи яг мэдрэмжтэй юмаа, би охинтойгоо уулзаад сууж байна. Чам руу хариуг нь авчихаад шөнө дунд залгая гэж хариулаад салгасан. Хоолоо идэж дуусчихаад намайг эмнэлэг дээр хүргэж өгөөд хариугаа сайн бодож байгаарай гэж хэлчихээд яваад өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байсан санаж байна. Ямар ч байсан хагас сайн өдөр байсан юм. Өглөө 9 цаг өнгөрч байх үед **** эгч залгаад “манайд хүрээд ирээрэй” гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртайг нь асуулгүй шууд Арвайхээр сумын 10 дугаар багийн мал эмнэлгийн ард байдаг гэрт очсон. Гэрт нь очтол ганцаараа байсан. Надаас **** эгч “гэртээ ямархуу байна, аав ээж чинь сайн уу” гэж ойр зуурын юм асууж байгаад “өнөөдөр манайд хоёулаа хоол хийж идье” гээд хувцасны шүүгээгээ ухаж байгаад хар ууттай юм гаргаж ирсэн. Тэгээд ширээнийхээ дор тавьчихаад тэр ууттай юм руу гараа хийгээд боодолтой 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүдийг боодолтой нь гаргаж ирээд надад хандаж энд нэг боодолтой нь 2000000 төгрөг байгаа. Т.**** өмгөөлөгч надад авчирч өгсөн гэж хэлээд нэг боодолтой мөнгийг нь өгөөд чи өөрөө тоолж үз гэж хэлсэн. Би мөнгийг нь авчихаад буцаагаад тоолохгүй гээд өгсөн. Тэрээр надад хандаж “Энэ мөнгө бол эгчийн чинь бараг хэдэн жилийн цалин шүү дээ.Чи мэдүүлгээ тэр хүнийг гүтгэсэн юм. ****, **** хоёр баян хүнтэй унтаж мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод нэг юм хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Чи эгчдээ сэтгэлээрээ хэдийг ч өгсөн болно, би баярлаад л авна” гэсэн. Би тэгээд нээх их юм дуугараагүй. Харин би одоо мэдүүлгээ тэгээд юу гэж өгөх юм гэсэн чинь харин юу гэх юм чи өөрөө л мэд, нэг юм зохиодог ч юм уу гэж хэлсэн. Тухайн үед би Г.**** эгчид хэлээд зөвшөөрсөн чинь “Энэ мөнгийг чамд давж заалдах шатны шүүх хурал дууссаны дараа өгнө” гэж хэлээд буцаагаад шүүгээндээ хийсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан. Би энэ талаар тус явдал болсны маргааш, нөгөөдөр нь билүү, 2,3 хоногийн дараа хэлсэн. Тэгтэл аав надад тухайн үед нэг их юм хэлээгүй, эмээгийнхтэй айл байдаг аавын төрсөн дүү болох цэргийн ангид ажилладаг ахад аав хэлтэл тэр ах “чи тэр мөнгийг авч болохгүй шүү” гэж байсан. Дараа нь би прокурортой уулзаад хэлэх гэж байсан чинь тэр прокурор хот руу шилжчихсэн гэж байсан. Тэгэхээр нь би миний хэрэг дээр шинээр ирэх прокурорыг мэдэхгүй байсан болохоор аав бид хоёр өмгөөлөгчтэй уулзъя гэж бодоод Шүүхийн шинжилгээнд ажилладаг **** эгчид хэлсэн. Тэгээд бид хоёр өмгөөлөгчтэй хамт орж уулзсан. Өмгөөлөгч надад “чи тэр мөнгийг авч болохгүй шүү, шүүх хурал дээр чи суухгүй байсан ч болно, ах нь явуулдагаар нь явуулна” гэж байсан. Тэгээд өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг өнгөрч байхад **** эгч намайг Хүүхдийн ордон дээр хүрээд ир гэсэн. Тухайн үед 14 цагаас давж заалдах шатны шүүх хурал болох гэж байсан юм. Тэгээд би Хүүхдийн ордны зөвлөгөөний өрөөнд бид хоёр ороод сууж байтал “хоёулаа энэ мөнгийг нь өгчихье, угаасаа хоёулаа энэ мөнгийг авч болохгүй юм байна” гэж хэлсэн. Тэгж байтал **** эгчийн утас нь дуугарсан уу, эсхүл өөрөө залгасан уу, ямар ч байсан нэг хүнтэй яриад жижүүрт хэлээд “**** зөвлөгөөний өрөөнд ороод ир гэж байна гэж хэлээд ороод ир” гэж хэлсэн. Тэгсэн чинь гаднаас миний хэргийн шүүгдэгч ****ын эхнэр охинтойгоо хамт орж ирсэн. Орж ирээд буйдан дээр суусан. **** эгч тэр хоёрыг “за охиныг таньж байна уу” гэсэн чинь эхнэр нь “таньж байна” гэсэн. **** нэг цаас бал гаргаж ирээд тэр хүнээс мөнгө авсан өдрөө болон өгсөн өдрөө бичээд ****ын эхнэр охин болон надаар гарын үсэг зуруулсан. Тэгээд одоо бид хоёр аваад хэрэггүй юм байна гэж байсан. Тэгсэн чинь охин нь юм хэлээгүй, харин тэр ****ын эхнэр нь надад “энэ мөнгө чамд л хэрэгтэй байх гэж бодож өгсөн юм. Чи одоо хурал дээр юу гэж хэлнэ үү өөрөө мэд. Харин чи мэдүүлгээ өөрчлөх юм бол энэ мөнгийг бид нар чамд буцаагаад өгчихнө” гэсэн. Тэгж ярьж байснаа гэв гэнэт над руу уурлаад “наад охин чинь өөрөө тэр өдрөө Л.****д хэлээд тэр өдөржингөө гадуур яриад явчихсан юм байна лээ шүү дээ. Үнэнээ хэлээч чи” гээд уурлаад байсан. Ингэж хүний амьдралаар тоглож байхаар энэ мөнгийг нь аваад мэдүүлгээсээ буцчихгүй гээд уурлаад гараад явсан. Тухайн үед би шууд уйлчихсан. Тэгээд тэд нар гарч явсан, Г.**** бид хоёр шууд шүүх хурал дээрээ очсон. Намайг хамгаалах байранд байхад **** эхнэрийн хамт манай аав ээж хоёртой дандаа шөнө дунд уулзаад хашаа аваад өгье, бэлэн мөнгө төгрөг өгье, мөн эхнэр нь манайд боорцог архи зэрэг эд зүйлс барьж ордог байсан гэсэн. Тухайн үедээ охинтой чинь уулзмаар байна гэдэг байсан гэсэн. Тухайн үед над руу **** эгч мөнгө санал болгосны дараа харьцсан зурвас байгаа. **** надад тухайн үед “мөнгийг авчих уу” гэтэл “чи мөнгийг нь авсан л дээр дээ” гээд зөндөө шахаж байсан. Харин нэг юм мартаж. Тухайн үед мөнгө санал болгочихоод **** эгч “чи мэдүүлгээсээ шүүх хурал дээр буцаад эхлэнгүүт би чам руу гайхсан харцаар харна шүү, би харин ажил дээрээ очоод **** эгчид **** чинь мэдүүлгээ худлаа өгсөн байна шүү дээ гэж хэлнэ. **** эгч чамтай уулзвал нээх их юм битгий яриарай” гэсэн...” мэдүүлэг (1хх-ийн 14-15 дугаар хуудас),
Гэрч Ч.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.****ыг танина. Энэ охин манай төрсөн эгчийн маань зээ байгаа юм. Хүчингийн хэрэгт хохирогчоор оролцоод байгаа. Над дээр энэ 7 хоногт буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг ажил дээрээ сууж байтал ярих юм байна утсаар ярьж болохгүй байна гэхээр нь би ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэр охин ирээд шууд энэ нөгөө хэрэг дээр миний хууль ёсны төлөөлөгч болох Г.**** гэх эмэгтэй намайг мэдүүлгээ өөрчлөөд худлаа ярьсан юм гээд мэдүүлгээсээ буцчих, чамд шүүгдэгчийн талаас мэдүүлгээсээ буцвал 30000000 төгрөг өгье гэж байна, яах вэ? эгчээ гээд аавтайгаа цуг орж ирсэн. Тэгэхээр нь би “чи наад 30000000 төгрөгийг огт авч болохгүй шүү, хар нялхад чинь бузарласан хүнд огт тэгж болохгүй, наад хүүхэд хамгаалах хүн чинь юу яриад байгаа юм” гээд өмгөөлөгч Л.**** дээр нь хамт орж хэлсэн. Тэгээд тэр өмгөөлөгч “тийм юм байхгүй, чи чинь мэдүүлгээсээ буцахгүй юм байгаа биз дээ” гэж байсан. Надад хэлэхдээ Г.**** эгч 2, 3 удаа тийм зүйл ярьж байгаа. Хамгийн сүүлийн удаа гэртээ дуудаад ууттай 30000000 төгрөг гаргаж ирээд энэ нэг боодол мөнгө 2000000 төгрөг байгаа. н.****ын талаас өгсөн юм. Чи мэдүүлгээ өөрчлөөд түүнийг гүтгэсэн юм ч гэдэг юм уу, нэг зүйл олоод хэлчих гэсэн юм гэж байсан...” мэдүүлэг (1хх-ийн 19-21 дүгээр хуудас),
Гэрч Ш.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.****ыг О.****ын хууль ёсны төлөөлөгч гэдгээр нь танина. Ажил хэргийн холбоотой. Харин О.**** нь манай сургуулийн 8 дугаар ангийн сурагч байгаа юм. О.****ын хохирсон хэрэг дээр Г.****тай хамтарсан багаар ажиллаж байсан. Эдгээр хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. О.**** нь 2019 онд манай сургууль байгуулагдахад 6 дугаар ангид байхдаа анх шилжиж ирсэн. О.****ын хувьд сурлагадаа гайгүй, хүүхдийн сэтгэл санаа анхандаа гайгүй байсан боловч гэмт хэрэгт өртсөн үеэс эхлээд тогтворгүй болж эхэлсэн. Ар гэрийн хувьд аав, ээж нь архины хамааралтай бөгөөд гэр бүлийн амьдрах орчин тааруу байдаг. Би хамгаалах байрнаас гарснаас нь хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 10 дугаар хороонд байрлах эмээгийнх нь гэрт очиж бялуу аваачиж өгөх үедээ ярилцсан. Тухайн үед О.****той ойр зуурын хичээлийнх нь талаар л ерөнхийдөө ярилцсан. О.**** нь тэр үедээ Ц.****т холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүх хуралд орсон гэж хэлж байсан. Тэгээд Г.****аар дамжуулж Ц.****ын ар гэрээс 30000000 төгрөгийг өгнө гэж байна” гэсэн утгатай юм хэлсэн. Мөн О.****ыг мэдүүлгээсээ буцвал уг 30000000 төгрөгийг өгнө гэж амласан талаар бас хэлсэн. О.**** надтай ерөнхийдөө илэн далангүй ярилцдаг. О.**** нь уг мөнгөний асуудлаас болж айсан, сэтгэл санаа нь тогтворгүй байгаа талаар хэлсэн. Энэ мөнгөний асуудлын талаар О.****ын ангийн багш Мөнхтуяа бид хоёр л мэдэж байгаа. Уг 30000000 төгрөгийг Ц.****ын эхнэрийг ****аар дамжуулж амласан гэж ярьж байсан. Өөр тодорхой зүйл яриагүй...” мэдүүлэг (1хх-ийн 28 дугаар хуудас),
Насанд хүрээгүй гэрч Б.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу манай аав Ц.****ын шүүх хурал болохоос 1 цаг орчмын өмнө ээж С.****гийн хамт Арвайхээр сумын Хүүхдийн ордонд очиж 30000000 төгрөгийг Г.**** гэх хүнээс бэлнээр авсан. Би ямар учиртай мөнгө гэдгийг мэдээгүй. Өөрийн ээж С.****тай хамт явж байгаад л тэнд очсон. Харин сүүлд ээжээс асуухад “аавын ялыг хөнгөрүүлэх мөнгө байгаа юм, нөхөн төлбөр” гэж хэлсэн. Тухайн үед Г.****, О.****, манай ээж С.****, бид дөрөв хамт байсан. Өөр хүн хамт байгаагүй. Уг 30000000 төгрөгийг Г.****ад хэн, хэзээ, хэрхэн өгсөн талаар мэдэх зүйл байхгүй. Би уг 30000000 төгрөгийг Г.****ад хүргэж өгөх үед хамт очоогүй...” мэдүүлэг (1хх-ийн 39 дүгээр хуудас),
Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Г.****аас гаргаж өгсөн “Хохирогч ****д шүүгдэгч ****ын гэр бүлийн зүгээс хохирол барагдуулахаар 2021.12.02-нд гаргаж өгсөн 30,000,000 төгрөгийг /баримтгүй/ 2021.12.15 өдөр буцааж гэр бүлийхэнд хүлээлгэн өгөв. 20000 дэвсгэрт-12 боодол х100=1200 ширхэг, 10000 дэвсгэрт-6 боодол х100=600 ширхэг, нийт 1800 ширхэг. Хүлээлгэн өгсөн: Хохирогч О.****, ХЁТ Г.****, шүүгдэгчийн гэр бүл С.****, охин Б.****” гэсэн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах тухай тогтоол (1хх-ийн 6-7 дугаар хуудас),
2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр насанд хүрээгүй гэрч О.****ын гар утсанд үзлэг хийж мэдээллийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, тогтоол (1хх-ийн 8-9 дүгээр хуудас),
Шүүгдэгч Г.****ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “....Би **** гэх охиныг танина. Ямар нэгэн ах дүүгийн холбоо бол байхгүй. Харин Эрүүгийн хуулийн 12.1-4-т зааснаар эрүүгийн хэрэгт одоо шүүх дээр хууль ёсны төлөөлөгчөөр ажиллаж байна. Би анх 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс хойш таньдаг болсон. **** нь бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хэрэг. Шүүгдэгчээр **** гэж хүн байгаа. Анх шүүгдэгчийн гэр бүл цагдан хорих байранд хоригдсоны дараа шүүгдэгчийн эхнэр над дээр анх ирж уулзсан. Уулзах үед болсон нөхцөл байдал үнэн эсэх талаар тодруулсан. Тэрнээс хойш анхан шатны шүүх хурлын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын сүүлээс хойш над руу шүүгдэгчийн эхнэр С.**** гэх эмэгтэй 99322222 дугаарын утсаар болон янз янзын дугаараас л залгаад “яах вэ?” гээд залгахаар нь би “охины сэтгэцийн дүгнэлт нь төрөлхийн сэтгэл мэдрэлийн гутралтай гэж гарсны дагуу цаашлаад иргэний журмаар хохирол нөхөн төлбөрийн асуудал барагдуулах болно шүү” гэж байсан. Тэрнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр л байсан, өдрийг нь сайн санахгүй байна. Над руу залгаад “бид охинд хохирол нөхөн төлбөр гээд мөнгө өгье” гэсэн. Тэгэхээр нь би “та нар охинд хохирол нөхөн төлбөр барагдуулахаар өгч байгаа бол би охинтой ярилцаад эргээд та нартай холбогдъё” гэсэн. Тэгээд би охиныг эмнэлгээс нь аваад “Cosy mall”-д ороод хоол идэж байх үедээ ярилцсан. Би **** охинд “шүүгдэгчийн гэр бүлийн зүгээс хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэж байна. Хоёулаа энэ мөнгийг хохирол гэж төлсөн бол авах нь зөв өө, чиний ирээдүйд хэрэгтэй” гэсэн. Тухайн үедээ би хэдэн төгрөг өгнө гэж байна гэж бол огт хэлээгүй. Тэгтэл охин хариуд нь “тэгж өгч байгаа бол мөнгийг авъя” гэсэн. Гэхдээ охин “тэр хүн ялаа эдлээд явна биз дээ” гэж надаас асуусан. Би түүнд “тэгнээ” л гэсэн. Би охиноо эмнэлэгт нь буцааж хүргэж өгсний дараа тэр би **** руу нь залгаад “манай охин хохирол нөхөн төлбөрөөр барагдуулах гэж байгаа бол зөвшөөрлөө” гэж түүнд хэлсэн. Түүний дараа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай ажил дээр шүүгдэгчийн өмгөөлөгч **** над дээр ирээд “шүүгдэгчийн талаас хохирол нөхөн төлбөр гээд 30000000 төгрөг өгч байна” гэсэн. Тэгээд би хүүхдийн ордны 1 давхарт зөвлөгөө өгөх өрөөнд мөнгийг хүлээж авсан. Би тэр мөнгийг гэртээ аваачиж тавиад хадгалсан. Тэгээд би тус мөнгийг өөрийн хохирогч охин ****ыг гэртээ дагуулж очоод ууттай мөнгийг нь үзүүлээд “нөгөө талаас хохирол нөхөн төлбөр барагдуулахаар 30000000 төгрөг өгч байна. Харин хэрэг шийдэгдсэний дараа хэрэглэж болно” гэж би хэлсэн. Тэгээд мөнгийг буцаагаад хадгалж байсан шкафандаа хийсэн. Тус 30000000 төгрөгийн **** гэх эмэгтэй өгсний дараа 7 хоногийн дараанаас эхлээд “манай нөхрийг гүтгэсэн хэлүүл, наад охин ****ыг мэдүүлгээс нь буцуул худал мэдүүлэг өг гэж хэл” гээд над руу янз бүрийн дугаараас залгаж эхэлсэн. Тэгээд би учраа олохоо болиод **** прокурортой утсаар яриад “шүүгдэгч **** мөнгө өгөөд байна би энэ мөнгийг шүүх хуралд нь гаргаад өгөх үү” гэтэл “ер нь хэргээс буцна гэж юу байх вэ дээ” гэсэн. Тэгээд би шүүгдэгч ****ын эхнэрийг залгаад байхаар нь Хүүхдийн ордон дээр дуудаад “бид нар мэдүүлгээсээ буцахгүй, энэ мөнгийг буцааж ав” гээд баримт үйлдээд хүлээлгэж өгсөн. Тэр өдөр хурал ч болсон, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн...” мэдүүлэг (1хх-ийн 17-18 дугаар хуудас),
Гэрч Т.****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт эрүүгийн цагдаагийн тасагт эрэн сурвалж хариуцсан эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг байсан. Тухайн хүүхэд нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Л.**** нь гэрээсээ гараад сураггүй алга боллоо гээд цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах асап санд эрэн сурвалжлалтыг зарлаад олж тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар сураггүй алга болсон ****ийн **** гэх 14 настай охиныг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгааг нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны үед олж тогтоосон. Тэгээд тэр тухайгаа Өвөрхангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт мэдэгдсэн. Тухайн үед Г.****, ****, багийн дарга Бямбахорол нарыг Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас томилсон бид нартай хамт Улаанбаатар хот руу явж Л.**** гэх хүүхдийг хүлээлгэн өгөхөөр явж байсан. Өвөрхангай аймгаас өдөр гараад оройдоо Улаанбаатар хот ороод маргааш өглөө нь Л.**** гэх хүүхдийг хамт явсан ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд би цаашаа Дорноговь аймаг руу өөр ажлаар явсан. Хамт явсан хүмүүс хүүхдээ аваад эргэж байсан. Би 2021 оны 12 дугаар сард байсан 10-ны үед хаана байгааг нь олж тогтоосон өдрийг нарийн сайн санахгүй байна...” мэдүүлэг (5хх-ийн 96 дугаар хуудас),
Шүүгдэгч Г.****ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Би О.****ын хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож ажиллахдаа 2021 оны 8 дугаар сарын эхээр О.****ыг хамгаалах байранд хамгаалалтад авч, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл байрлуулсан. Түр хамгаалах байранд байрлуулж байх хугацаанд мөрдөгчийн тогтоолын дагуу О.****ыг хотруу авч явж Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвд аваачиж үзүүлсэн. Уг сэтгэциийн дүгнэлтээр “Р92” буюу төрөх үйлийн сэтгэл гутралын эмгэгтэй гэсэн сэтгэцийн дүгнэлт гарсан. …2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18:00-19:00 цагийн орчим Т.**** өмгөөлөгч манай ажил дээр байрлах сэтгэл зүйчийн өрөөнд ирээд надад 30 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн…” мэдүүлэг (1хх-ийн 58-60 дугаар хуудас),
Шүүгдэгч С.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “....Тэр үед **** надтай ярьж сууж байгаад “хохирол барагдуулах ёстой” гэхээр нь би тэр өдөр нь би өөрөө бэлнээр 30000000 /гучин сая/ төгрөгийг ****ад өгсөн....Тэгээд би мөнгөө өгснийхөө дараа мөнгө өгсөн талаараа өмгөөлөгч Т.****т хэлэхэд надад “яагаад мөнгө өгч байгаа юм, тэгж болохгүй” гэхээр нь би мөнгөө буцааж авъя гэж ****ад хандахад “энэ хэрэгт заавал нөхөн төлбөр авах ёстой” гээд өгөхгүй байсан. “Өмгөөлөгч мөнгө өгч болдоггүй, шүүх хурлаас өмнө тэр мөнгөө ав” гээд байсан...” мэдүүлэг (1хх-ийн 78-80 дугаар хуудас),
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ТЭ/173/2022/ШЦТ/247 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл (3хх-ийн 19-42 дугаар хуудас),
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ТЭ/173/2023/ШЦТ/174 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл (4хх-ийн 38-65 дугаар хуудас),
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ТЭ/173/2024/ШЦТ/114 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл (6хх-ийн 31-79 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 4 дүгээр хуудас),
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд О.****ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэвтэн эмчлүүлсэн 9821 дугаартай өвчний түүх (1хх-ийн 105-115 дугаар хуудас),
“Юнител” ХХК-иас шүүгдэгч Г.****ын 88082238 дугаарын орсон, гарсан дуудлага, мессежийн лавлагааг хүргүүлсэн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №05-01/1473 дугаартай албан бичиг, (1хх-ийн 151 дүгээр хуудас),
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ДШМ/51 дугаартай магадлал (2хх-ийн 7-15 дугаар хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №610 дугаартай “...О.**** нь одоогоор F92.0 “Төрх үйлийн сэтгэл гутрах эмгэг”-тэй байна.
О.**** нь болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” дүгнэлт (2хх-ийн 16-18 дугаар хуудас),
Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/182 дугаартай албан бичиг (2хх-ийн 19 дүгээр хуудас),
“Хөөрхөн зүрхнүүдийн аян” Төрийн бус байгууллагын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №21/68 дугаартай албан бичиг (2хх-ийн 20-22 дугаар хуудас),
2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Г.****ын прокурорт гаргасан хүсэлт (2хх-ийн 87 дугаар хуудас),
Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 11 дугаартай прокурорын тогтоол, мэдэгдэх хуудас (2хх-ийн 88-91 дүгээр хуудас),
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТЭ/204/2023/ДШМ/07 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл (3хх-ийн 102-116 дугаар хуудас)
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 436 тоот тодорхойлолт, Т.****, Т.**** нарын төрсний гэрчилгээний хуулбарууд зэрэг болно.
3. Хэрэгт шүүгдэгч Г.****ын хувийн байдлыг тодорхойлсон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн болон гэрлэсний бүртгэл, иргэний үнэмлэхийн лавлагаанууд, Өвөрхангай аймаг дахь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 01/23 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 97-100, 103 дугаар хуудас),
Шүүгдэгч С.****гийн хувийн байдлыг тодорхойлсон Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн иргэний үнэмлэх болон үл хөдлөхтэй эсэх, гэрлэсний бүртгэлийн лавлагаанууд, Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22620101000151 дугаартай төрөл садангийн лавлагаа, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 08 дугаартай тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 184, 2хх-ийн 29, 35, 39 дүгээр хуудас),
Шүүгдэгч Т.****ийн хувийн байдлыг тодорхойлсон Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэх, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаанууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 185, 2хх-ийн 34, 36, 38 дугаар хуудас) зэрэг болно.
4. Шүүх хуралдаанд улсын яллагч, өмгөөлөгч нараас шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар гаргасан дүгнэлт:
Улсын яллагч Б.Буяндалай “... Хэргийн үйл баримтын тухайд шүүгдэгч С.****, Т.**** нар нь бүлэглэн эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Б.****т холбогдох давж заалдах шатны шүүх хуралдаанд тухайн хэргийн хохирогч О.****ыг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор тус хэрэгт хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан шүүгдэгч Г.****аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд хохирогчийг ятгуулсан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт хохирогч О.****ыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30000000 төгрөгийг шүүгдэгч Т.**** Г.****ад дамжуулан өгч, шан харамж амласан гэсэн хэргийг,
шүүгдэгч Г.****ын тухайд шүүгдэгч Т.****, С.**** нарын хүсэлтийн дагуу 2021 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Соsy mall” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ 2126001070178 дугаартай хэргийн хохирогч О.****ыг зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгаж 30000000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан гэсэн үйл баримт тогтоогдсон байна. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотлох баримтуудын тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлэн шүүх хуралдаанд шинжлэн судалсан насанд хүрээгүй гэрч О.****ын “...Г.**** эгч надад Б.****ын талаас 15-20 сая төгрөг өгнө. Тэгэхээр нь ямар ч байсан тэр талын өмгөөлөгчтэй уулзъя гэтэл Т.**** өмгөөлөгч рүү залгаад охинтойгоо уулзаж байна. Манай охин өөртэй чинь уулзъя гэж ярьсан. Энэ мөнгө бараг миний хэдэн жилийн цалин шүү мэдүүлгээ тэр хүнийг гүтгэсэн юм, ****, **** 2 баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх юм уу эсвэл өөрөө нэг бодоод хэлчих гэсэн. Тухайн үед зөвшөөрөөд Г.**** эгчид хэлсэн чинь энэ мөнгийг чамд давж заалдах шатын шүүх хурал дууссаны дараа өгнө гэж хэлээд буцаагаад шүүгээндээ хийсэн...” гэсэн мэдүүлэг, мөн гэрч Ч.****гийн “...манай төрсөн эгчийн зээ байгаа юм. Намайг ажил дээрээ байхад 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирээд миний хэрэг дээр хууль ёсны төлөөлөгч болох Г.**** гэх эмэгтэй намайг мэдүүлгээ өөрчлөөд худлаа ярьсан юм гээд мэдүүлгээсээ буцчихвал шүүгдэгчийн талаас 30000000 төгрөг өгье гэж байна, яах вэ? эгчээ гээд аавтайгаа цуг орж ирсэн...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.****гийн “...Г.****аар дамжуулж Б.****ын ар гэрээс 30000000 төгрөг өгье гэж амласан гэсэн...” талаарх мэдүүлэг, мөн насанд хүрээгүй гэрч Б.****гийн “...би, аав Б.****ын хурал болохоос өмнө 1 цаг орчмын үед ээж С.****гийн хамт Арвайхээр сумын хүүхдийн ордонд очиж 30000000 төгрөгийг Г.**** гэх хүнээс бэлнээр авсан...” гэх мэдүүлэг, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр мөрдөгч Г.****аас гаргаж өгсөн мөнгөн буцаан өгсөн гар бичмэлийг хүлээн авч тэмдэглэл үйлдсэн тогтоол болон тухайн гар бичмэлийн хуулбар, мөн Г.**** болон О.**** нарын хооронд фэйсбүүк чатаар харилцсан чат, түүний гар утсанд үзлэг хийж бэхжүүлэн авсан тэмдэглэл болон гэрэл зураг нотлох баримтуудаар дээрх үйл явдал нь тогтоогдсон гэж үзэж байна. Эдгээр нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай прокуророос гэмт хэрэг гэж үзэж гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна гэж үзэж сэргээн дүрсэлсэн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд байна. Эдгээр шүүгдэгч нарын гэмт хэргийг хамтран үйлдсэн гэж үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад хэрэг шүүгдэгч нарын мэдүүлэг, сая миний дурдсан гэрч нарын мэдүүлгүүд бусад бичгийн баримт авагдсан байгаа. Шүүгдэгч нарын мэдүүлгүүдийн тухайд шууд нотлох баримт болохгүй. Эдгээр хүмүүсийн мэдүүлгийг үнэлэхийн тулд бусад нотлох баримтуудын үнэн зөвийг нягталж хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхийн тулд Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тайлбар байгаа. Энэ дээр мэдүүлгийн агуулга бүрэн дүүрэн байдал зөрөөгүй байгаа эсэхийг шинжлэн судалсны эцэст бусад нотлох баримтууд, тухайлбал бусад гэрч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэгтээ харьцуулах замаар шалгана гэж байгаа юм. Тэгэхээр зайлшгүй эдгээр нотлох баримтуудын үнэн зөв эсэхийг, мөн шүүгдэгч нарын хэн нь үнэн зөв мэдүүлж байна вэ? гэдгийг тогтоохын тулд харьцуулан судлах шаардлагатай. Тэгэхээр шүүгдэгч нар бүгд өөр, өөр мэдүүлэг өгч байгаа юм. Ерөнхийдөө 30000000 төгрөгийг Г.**** авсан байсан, О.****д тэр мөнгийг үзүүлсэн гэдэг үйл баримт цаг хугацаатайгаа тодорхой тогтоогдсон. Харин ямар зорилгоор авагдсан бэ? гэдгийг 3-н шүүгдэгч өөр өөрийгөө хамгаалсан гэдэг юм уу? гэмт хэргийг буруутгаж гэмт хэргийн шинж гэж үзээд байгаа үйл баримтаас өөрөөр мэдүүлж байгаа юм. Тэгэхээр С.****, Т.**** нарын хувьд тухайн мөнгийг зөвхөн хохирол төлөх зорилгоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид өгсөн гэж байгаа юм. Г.****ын хувьд тухайн мөнгийг хохирол төлөх зорилготой гэж хэлж өгөөд өгснийхөө дараахан охиныг мэдүүлгээс нь буцаагаад өөр мэдүүлэг өгүүлээдхээч гэж надаас шаардсан гэж мэдүүлж байгаа юм. Гэтэл 2 өөр нөхцөл байдлын талаар мэдүүлж байгаа. Шүүгдэгч нарын мэдүүлгээс гадна хэрэгт авагдсан байгаа гэрч О.****ын мэдүүлэг, дурдсан 2 гэрчийн мэдүүлгээр тухайн цаг хугацаанд мэдүүлгээсээ буц гэдэг байдлаар мэдүүлэг өг, мэдүүлгээ өөрчил, давж заалдах шатын шүүх хуралдаан дээр гэдэг зүйлийг надад хэлсэн гэж тов тодорхой хохирогч О.****д мэдүүлсэн байна. Дээрээс нь О.****ын мэдүүлгийг батлаад гэрч мэдүүлсэн. Дээрээс нь О.**** аавтайгаа ирээд хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа эгч маань мэдүүлгээ өөрчил гээд байна, тэгвэл мөнгө өгнө гээд байна, яах вэ? гээд хүнээс тухайн цаг үедээ асууж явсан болох нь тогтоогдож байгаа юм. Мөн дээрээс нь нийгмийн ажилтандаа Г.****аар дамжуулж Б.****ын гэр бүлээс мөнгө амласан гэж хэлсэн байна. Г.**** О.****ыг ятгаагүй гэж мэдүүлж байгаа боловч О.**** өөрөө намайг ятгасан гэж тодорхой зүйлийг мэдүүлээд байгаа нь өөрөө Г.****ын мэдүүлэг энэ хэсэгтээ худлаа байна гэж харагдаж байна. Яагаад гэвэл өөрийг нь гэмт хэрэгт Г.**** О.****ыг ятгасан гэж буруутгаад байгаа шинжийг өөрөө нууж зориуд тодорхой мэдүүлэг өгч байна гэж дүгнэхэд хүргэж байна. Энэ нь давхар юугаар нотолж байна вэ? гэхээр Г.**** өөрөө хэлж байгаа юм. ****, **** 2 баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлчих гэж С.**** надад хэлсэн гэж мэдүүлж байгаа. Гэтэл энэ үгийг О.**** мэдүүлэг дээрээ хэлж байна. Тэгэхээр Г.****ын ярьсан шиг огт О.****д нөлөөлж энэ талаар хэлээгүй байсан бол С.****гийн амнаас гараад утсаар ярьж байсан үгийг тэгж хэлж байсан гэж үнэлэхгүй байна. Тэгэхээр Г.**** ингэж хэлэх талаар санал тавьж хэлсэн байна гэдэг нь эндээс харагдаж байна. Мөн үүнийг давхар нотолсон Ч.****, Ш.**** нарын мэдүүлгүүд байна. Тэгэхээр нь хэрэг дээр гарцаагүй Г.**** О.****ыг давж заалдах шатын шүүх хуралдаан дээр орж мэдүүлгээ өөрчил гэдэг үгийг хэлсэн байна гэдэг хөтөлбөргүй тогтоогдож байна. Ингээд цаашлах юм бол нөгөө 2 шүүгдэгчийн тухайд хэрэв энэ 2 шүүгдэгчийн хэлсэн үнэн бол хохирол төлбөр гэж өгөөд орхисон бол, хохирол төлбөр гэж хэлж өгчихөөд давж заалдах шатны шийдвэрээ хүлээж байсан бол Г.**** өөрөө сайн дураараа тэр охиныг ятгасан болж таарна. Тэгэхээр ийм логик байж болохгүй. Охин Т.**** өмгөөлөгч ар гэрийнх нь хүн С.**** мэдүүлгээ өөрчлөөд өгөөч гэж хэлээд Г.****ад мөнгө өгөөч Г.**** тэр мөнгийг үзүүлээд ингэж хэлсэн гээд тодорхой мэдүүлж байгаа юм. Тэгэхээр энэ үйл баримтаас харахад зориуд худал мэдүүлэг өгүүлэх, давж заалдах шатын шүүх хуралдааны шийдвэрийг өөрчлөх зорилго нь Г.****ад биш, С.****, мөн Б.****ын өмгөөлөгчөөр оролцож байсан Т.**** гэдэг шүүгдэгч байсан байх нь тодорхой харагдаж байгаа. Энэ нь хохирлын мөнгийг аваад хохирогчийн мэдүүлгийг өөрчлөх зорилго Г.****ад байгаагүй. Энэ хэлсэн үйлдэл нь эдгээр хүмүүсийн тавьсан хүсэлтийн дагуу ийм үйлдэл хийсэн байна гэж дүгнэхээр байна. Тэгэхээр эдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд зааснаар 2 түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэн бол гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ гэж хуульчилсан. Тэгэхээр энэ бол хамтран оролцсон гэмт хэрэг байна. Үйлдлээрээ санаатай нэгдээд хохирогчид нөлөөлж хохирогчийг ятгаж 30000000 төгрөг өгөхийг түүнд амлаж, амласан даруйдаа өгөөгүй. Мэдүүлэг өгсний дараа давж заалдах шатын шүүх хуралдаан болсны дараа энэ мөнгийг өгнө гэж харуулаад далд хийж байгаа чинь өөрөө амлаж байна гэж үзэхээр байна. Тэгэхээр хэрэгт авагдсан үйл баримтууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд заасан хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгөхөөр ятгасан, шан харамж амласан гэсэн гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч Т.****ийн хувьд тухайн хэрэг Б.**** гэж шүүгдэгчийн өмгөөлөгчөөр оролцож байсан. Иймд өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хэрэгтэйгээ холбогдуулж энэ үйлдлийг хийсэн байгаа учраас энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болох энэ гэмт хэргийг өмгөөлөгч, шүүгч, прокурор, хууль сахиулагч үйлдсэн гэсэн шинжид хамааруулж үзэхээр байна. Ийм учраас шүүгдэгч Г.****, С.**** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч Т.****ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг тус тус гаргаж байна...”,
Шүүгдэгч Т.****ийн өмгөөлөгч О.**** “...Өвөрхангай аймгийн прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 285 дугаартай яллах дүгнэлтийн хүрээнд буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэх ёстой. Прокурорын яллах дүгнэлтийн хууль зүйн шаардлага буюу тогтоох хэсэг дээр 3-н шүүгдэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн үйлдлийг юу гэсэн бэ? гэхээр яллах дүгнэлтэд 30000000 төгрөгийн хахууль өгсөн гэчихээд өнөөдөр амласан гэдэг нөхцөл байдал дээр хууль зүйн дүгнэлт хийж байх шиг байна. Прокурорын яллах дүгнэлтээс зөрүүтэй нөхцөл байдал буюу талуудын мэтгэлцээний Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй холбоотой нөхцөл байдал дээр буруу дүгнэлт хэлчих шиг боллоо гэж миний зүгээс ойлгож байна. Эхний дугаарт яллах дүгнэлтэд дутагдсан Т.****ийн үйлдлийн тухайд 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд ятгасан гэж дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн 3 дугаар бүлэгт заасан буюу хамтран оролцох хэлбэрээр оруулж ирсэн. Хамтран оролцох хэлбэр буюу гэмт хэргийн объектив шинж буюу гадаад байдлаар илрэх нөхцөл байдлыг субьектив байдалтай шинжтэй хамааруулж тодорхой гэмт хэргийн үндсэн шинж болох энэ нөхцөл байдлаас дурдах ёстой. Нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3 дугаар бүлэгт заасан хамтран оролцох объектив талын болон субьектив талын шинжийг хууль зүйн ойлголт болон үүнтэй холбоотой нотлох баримтын хүртээмжтэй байдлаас нь тайлбарлана. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамтран оролцох хэлбэрийн гол объектив талын шинж нь гэмт хэргийг үйлдэхэд 2 буюу түүнээс дээш хүн нэгдэн оролцсон байх явдал байдаг. Энэ шинж нь үүргээ хуваарилан хамтран оролцох болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн зүйл хэсэгт заасан гэмт хэргийг бүлэглэн үйлдэхийн аль алинд хамаатай. Хамтран оролцох 2 дахь объектив талын шинж 2 буюу түүнээс дээш этгээд нэг гэмт хэргийн объектив талыг хэрэгжүүлэхээр үйл ажиллагааг нэгтгэсэн байх заавал шинжид хамаардаг. Энэ шинж нь дараах 4 хэсэгтэй байхаар онолын хувьд авч үздэг. Гэмт хэргийг хэд хэдэн этгээд хамтын хүчин чармайлтаар үйлдсэн байх буюу гэмт хэрэг үйлдэхээр ятгаж байгаа нөхцөл байдлыг хэлнэ. Энэ 3-н хүний хувьд үйлдлээрээ нэгдсэн хамтын хүчин чармайлтын үр дүнд мэдүүлэг өгөх гэсэн санаа зорилгыг оруулсан байгаа нь нотлох баримтын хүртээмжтэй байдал. Хоёрдугаарт гэмт хэргийг үйлдэж хүрэх үр дүн буюу үр дагавраас бүх оролцогчдын хувьд нэг байгаа. Тэгэхээр мөрдөн шалгах ажиллагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгч байгаа хэлэлцүүлгээс өгөхөд шүүгдэгч нарын мэдүүлэг хоорондоо зөрж байгаа нөхцөл байдал байгаа. Нэг нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг авсан гэж ойлгодог. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрчийн мэдүүлгээр зөвхөн хэргийн үйл баримттай холбоотойгоор Г.**** намайг ингэж хэлэхийг зөвлөсөн гэдэг ч юм уу, энэ агуулгаар мэдүүлэг өгсөн үйл баримт байгаа. Энэ хуулийн хүрээнд буюу ятгаж байгаа үйлдэл нь оролцогчийн хувьд нэг хүн байхыг шаардаж байгаа. Тэгэхээр сая улсын яллагч хууль зүйн дүгнэлт дээр ятгуулсан гэж байна. Ятгуулсан гэдэг хууль зүйн ойлголт байхгүй, гэмт хэргийн объектив талын шинж байхгүй. Гуравдугаарт оролцогч бүрийн гүйцэтгэж байгаа үйл ажиллагаанд бусад оролцогчдоос гэмт үйлдэл хийх зайлшгүй нөхцөл байдал бий болсон байх. Дөрөвдүгээрт гэмт хэрэг үйлдсэн факт болон түүний үр дагавар, оролцогч бүрийн эцсийн үйлдэлтэй шалтгаант холбоо байх зэрэг 4-н бие даасан шинжийг ойлгохоор хуульчилсан. Энэ 3-н хүний үйлдэл оролцоогоор бүгдийг нь оролцсон нотлох баримтын хүрэлцээ, хүртээмжтэй байдлын хүрээнд хохирогч худал мэдүүлэг өгөх нөхцөл бүрдсэн байхыг ойлгож байгаа. Энэ нөхцөл байдлыг ямар нөхцөл байдалд хэн нотлох вэ? Хэн нотлох баримт цуглуулах вэ? гэдэг үүргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэргийн бодит байдлыг тогтоох байсан. Хэргийн бодит байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, түүний эргэлзээгүй нөхцөл байдлыг хэрэг хавтаст авагдсан нотлох баримтын хүрээнд цуглуулах, бэхжүүлэх нь прокурор, мөрдөгчийн үүрэг болгосон заалт. Энэ нотлох баримтын хүрээнд талуудын мэтгэлцээн дээр буюу шүүхийн хэлэлцүүлэг шүүх хөндлөнгийн байр суурьтай, зөвхөн гэм буруугийн асуудал дээр хууль зүйн дүгнэлт хийж хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх нөхцөл байдалтай байгаа. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд буюу насанд хүрээгүй гэрч О.****ын мэдүүлгийг улсын яллагчийн зүгээс дурддаг. Энэ нь нэгдүгээр хавтаст хэргийн 14-15 дугаар талд авагдсан нотлох баримтын мэдүүлэг. Мэдүүлэг өгсөн байж болно. Энэ мэдүүлгийн шаардлага нь юуг хангадаг гэвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.****ын нэг удаа өгсөн мэдүүлэг байгаа. Энийг туйлын үнэн гээд улсын яллагчийн зүгээс яллах талын баримт болгож байгаа. Энэ баримт дээр Т.**** өмгөөлөгчийг дамжмал байдлаар 30000000 төгрөг авчирч өгсөн гэдэг. Ийм үйл баримтыг дурдсан болохоос биш худал мэдүүлэг өгөхөөр ятгасан, 30000000 төгрөгийг өгсөн зорилго нь тодорхой бус нотлох баримт байгаа. Энэ нотлох баримтыг өмгөөлөгчийн зүгээс ямар нотлох баримтаар няцаан үгүйсгэж байна гэвэл 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 3 дугаар хавтаст хэргийн 25 дугаар талд авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн О.****ын шүүх хуралдааны өгсөн тэмдэглэлд дурдагдсан нотлох баримтаар няцаана. Учир нь өмгөөлөгчөөс Г.**** гэх эгч нь тухайн мөнгийг чинь чамд өгнө, харин мэдүүлгээ өөрчил гэсэн санал тавьсан уу? гэж асуусан. Хариулт нь тийм зүйл байхгүй гэдэг. Энэ мэдүүлгээр өмнөх өгсөн мэдүүлгээ няцаан үгүйсгэсэн мэдүүлэг байгаа учир энэ 2 эргэлзээтэй нотлох баримтын мэдүүлэг өгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг давхар нотолсон гэж үзэх хууль зүйн ойлголт байхгүй. Дараагийн дугаарт хуульд зааснаар буюу 3-н шүүгдэгчийн мэдүүлгийг хоорондоо зөрүүтэй, энийг алийг нь аваад, алийг нь үнэлэх эсэх асуудал нь өөрөө эргэлзээтэй нөхцөл байдал. Энэ нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3, 7 дугаар бүлэгт зааснаар хэргийн үйл баримтыг яллагдагч, шүүгдэгч нотлох үүрэг хүлээдэггүй. Мөн дээрээс нь хэргийн үйл баримтыг тогтоож байгаа мэдүүлэг дангаараа нотлох баримтын үндэслэл болдоггүй. Тэгэхээр энэ үүднээсээ хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэх гэхээр эргэлзээтэй нөхцөл байдлууд бий болж байгаа юм. Эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд ямар эрх зүйн үр дагавар гарах юм бэ? Энийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т буюу шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хууль зүйн ойлголт бий. Үүнийг Улсын дээд шүүх нийт шүүгчдийн тогтоолоороо тайлбарласан. Энэ тайлбар хуулийн нэгэн адил буюу дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ болсон. Тайлбарын нэгт хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдал, үүнд шууд болон шууд бусаар холбогдолтой хамааралтай. Мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан нотлох баримтын эх сурвалж нь баримтад мэдээлэх, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн эсэх хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосон байх. Миний үйлчлүүлэгч Т.****ийг 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх гэж байгаа буюу энэ хугацаанд хуанли тооллоороо 25 хоног болж байгаа. 25 хоногийн аль өдөр нь яаж ятгасан юм, энэ үйлдэл оролцоогоор яаж оролцоод байгаа юм, энэ дээр ямар нотлох баримт байгаа гэдгийг улсын яллагч дараагийн тайлбар дээрээ өгөөч гэж хүсэж байгаа. Учир нь нотлох баримтын хүртээмжтэй байдал нь энэ үйлдлээр огт тогтоогдохгүй байна. Мөн Г.****ад 30000000 төгрөгийг өгсөн гэдэг. Үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тайлбарласан тайлбарын 1.2-т гэм буруутай эсэх гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана яаж үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар хэм хэмжээг тогтоож тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээ хамаарна гэж ойлгодог. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 30000000 төгрөгийг Г.****, Т.**** гэж хүнээс авсан гэж байгаа боловч миний зүгээс ямар нотлох баримтаар няцааж байна гэвэл 1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар талд авагдсан нотлох баримтаар няцаана. Яагаад гэвэл 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөнгө авсан гээд өөрөө биччихсэн. Энэ миний хувьд нотлох баримт. Энэ өдөр гэмт хэрэг үйлдэгдээд байгаа юм уу, яаж үйлдэгдээд байгаа юм, энийг яллах дүгнэлтэд тогтоож орж ирээгүй. Өөрийн эсрэг гэм буруутай үйлдсэн нотлох баримтыг тооцохгүй хэдий ч мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн мэдүүлэг бий. Г.****ын хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас, энэ дээр мөн адил 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр мөнгө хүлээн авсан гэдгийг дурддаг. Тэгэхээр шан харамж болгож мэдүүлэг өгөхөөр мөнгө өгөөд байгаа юм уу? эсвэл мэдүүлгээ өөрчлүүлэх зорилгоор мөнгө өгөөд байгаа юм уу? гэдэг дээр тодорхой хэмжээний хууль зүйн дүгнэлт хийх ёстой байжээ. Ингээд гэмт хэргийн субъектив талын шинж нь өөрөө оюун санааны болон хүсэл зоригийн шинж гэдэг шинжүүдээр тодорхойлогдоно. Оюун санааны шинж нь тухайн хийж байгаа хамтран оролцож байгаа дээрх 3-н этгээдийн хувьд мэдүүлэг өгөх гэсэн санаа зорилгыг агуулж, энийг гэмт үйлдэл гэдгээр ойлгож ухамсарласан байх хууль зүйн шалгуур. Энийг нотлох баримтаар тогтоох ёстой. Гэтэл Т.**** Г.****тай холбогдсон Г.****ын мэдүүлгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах зорилгоор өгсөн гэдэг. Тэгэхээр энэ нөхцөл байдлын хүрээнд оюун санааны шинж гэмт хэрэг мөн эсэх дээр хууль зүйн дүгнэлт хийх ёстой. Хүсэл зоригийн шинж буюу тухайн хүсэж үйлдсэн гэмт үйлдлийг хүсэж хүрэх үр дүндээ хүрж байгаа харилцаа энэ үйлдлийг хэлнэ. Гэтэл хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт явж байгаа С.****гийн мэдүүлэг Г.****ын мэдүүлгээр мөнгө авсны дараа С.**** мэдүүлгээ өөрчлөхийг шаардсан нөхцөл байдлыг дурдана. Тэгэхээр хүсэл зоригийн шинж, оюун санааны шинж, гэмт хэрэг үйлдэгдэх болсон сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэр маань аль үе шатад яаж тусаж байгаа юм, ямар шалтгаант холбоотой вэ? гэдэг дээр тодорхой хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай. Энэ нөхцөл байдлыг тодруулсан Т.****ийн үйлдэл дээр нотлох баримтын хүрэлцээт байдлыг хангасан нотлох баримтаар тогтоох ёстой болж байгаа. Энэ объектив талын шинжийг тодорхойлсон субъектив шинжээрээ энэ 2-ын нэгдэл элемент нэгдсэнээрээ гэмт хэрэг гэж Эрүүгийн хууль тогтоомжоор тодорхойлжээ. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг үгүйсгэж байгаа тохиолдолд гэмт хэргийн шинжээ алдах эрх зүйн үр дагавартай байдаг. Дараагийн дугаарт Эрүүгийн хуулийн 1, 2 дугаар зүйлийн 4-д энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол улсын хууль, Монгол улсын хуулиар соёрхон баталсан нэгдэн орсон олон улсын гэрээ, тодорхойлолт, хэм хэмжээг баримталж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тодорхой заалтыг баримталж болохоор байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн ерөнхий объект нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг, төрлийн объект буюу гэрч, хохирогч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэдэг шинж. Объектив талын шинж нь гэрч, хохирогчид зориуд худал мэдүүлэх, өгүүлэх процессын ажиллагаа. Тэгэхээр энэ процесс маань өөрөө эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцэж орж ирэх ёстой. Хууль хэрэглээ болон практикт тогтсон жишгээр гэрч, хохирогч аль үе шатад мэдүүлэг өгөх вэ? гэдэг процессын хуулийн заалтыг үзэх ёстой. Тэгэхээр хуульч нарт ч гэсэн бид нар хэрэг хянан шийдвэрлэх, тэр тусмаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өдөр тутам анхан шатны болон давж заалдах шатны хяналтын шатны шүүх хуралдаанд оролцдог өмгөөлөгчийн хувьд хохирогчийн мэдүүлэг ямар үе шатанд үнэлэгддэг юм, ямар үе шатанд гомдол гаргаад тэрийг тайлбар мэдүүлэг өгдөг юм. Мэдүүлэг гэдэг үгийг тайлбарлах тайлбар маань өөрөө хуульд зааснаар явна. Прокурор давж заалдах шатны шүүхэд худал мэдүүлэг өгөх зорилгоор гэж байгаа юм. Давж заалдах шатны шүүхэд худал мэдүүлэг өгөх зорилгоор нөлөөлсөн гэж. Монгол Улсын шүүхийн тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2-т давж заалдах шатын шүүх хуралдаанд анхан шатын шүүхийн ажиллагаа, шийдвэртэй холбогдуулан гаргасан талуудын гомдол эсэргүүцэл, үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэнэ гэж байгаа юм. Гэтэл анхан шатын шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүх хуралдаан явагддаг. Энэ нөхцөл байдлыг хязгаарласан буюу давж заалдах шатын шүүхийн эрх хэмжээг тодорхойлсон хуулийн заалт нь өөрөө Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39 дүгээр бүлэгт буюу 39 дүгээр зүйлийн 4.4-д зааснаар явдаг. Ямар үе шаттай яваад, ямар хэлбэрээр явах вэ? гэдгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн энэ заалтаар журамлачихсан. ... Мөнгө амлажээ. Мөнгийг хэзээ, яаж, хэдэн сарын хэдний өдөр яаж амлачих ваа. Энийг яаж тогтоох юм. Хэрэгт авагдсан нотлох баримт буюу 6 төрлийн нотлох баримтаар таамаглал дэвшүүлээд энэ хүмүүс иймэрхүү байдлаар оролцсон байж болзошгүй гэдэг таамаглал дээр хүнийг яллахгүй. Энэ бол хуулийн шаардлага. Энэ хууль хэрэглээний хувьд тогтсон жишиг практик. Тэгэхээр энэ нөхцөл байдлын хүрээнд амласан гэдэг үйлдэл нь хэзээ гэдэг юм уу, энэ байдлыг тогтоож байгаа нөхцөл байдлаа дурдахгүй байж болохгүй. Энэ бол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоос эхлүүлээд яллагдагч ямар гэмт хэрэгт холбогдсоноо мэдэх эрхээрээ хангагдана. Энэ хэргийн оролцогчийн эрх зөвхөн прокурорын ялладаг ажиллагаа биш. Яагаад гэвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх шийдвэр гаргана, хэргийн оролцогч эрхээрээ хангуулна. Шүүх хэлэлцүүлэх талууд мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн байдлыг тогтоох зарчимд үйлчилнэ. ...Сэдэл, зорилгын хувьд 3-н үйлдлээрээ нэгдэнэ. Мөнгө өгчихөөд араас нь зорилгоо биелүүлдэг гэмт хэрэг байдаг юм уу? байхгүй. Таны үйлдсэн прокурорын яллах дүгнэлтэд чинь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т санаатай нэгдсэн. Энэ 3 үйлдлээрээ зорилгоо эхлээд урьдач байдлаар бий болгоод, мэдүүлэг өгөх зорилгоор нэг түвшинд хүрээд үйлдэл оролцоогоо хуваарилж авсан байхыг шаардана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Т.****ийн хувьд энэ асуудал яригдах гээд байна. Таны оруулж ирсэн хэлэлцүүлж байгаа нотлох баримтын хүрээнд үнэлэгдэхүйц нөхцөл байдал нь мэдүүлэг тус бүрээрээ энэ хүний үйлдэл оролцоо сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлж чадахуйц нотлох баримтын хүрэлцээт байдал алга байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэглэх боломжтой байна. ...Миний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлэг авах журмын хуулийн зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан анхан шатын шүүх хуралдаанд хэлэлцүүлэх хуулийн зохицуулалт зэрэг энэ 2 хуулийн зохицуулалтаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос мэдүүлэг авдаг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг авдаг. Энэ үндсэн дээр мэдүүлэг өгдөг байна. Давж заалдах шатын шүүх дээр хэргийн оролцогчийн тайлбар, өмгөөлөгчийн тайлбар, прокурорын дүгнэлт гэсэн хууль зүйн ойлголтууд явдаг юм байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж оруулж ирж яллаж байгаа чинь өөрөө бүхэлдээ гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэл ярьж байгаа юм. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт шинж гэдгийг хуульчилсан. Гэмт хэргийн шинж маань өөрөө нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй. Энэ мэдүүлгийг ингээд өгсөн чинь энэ ч мэдүүлгийг ингээд өгсөн. Ерөөсөө энэ нь гэмт хэрэг байна гэж үзье. Тэгэхээр гэмт хэрэг маань өөрөө нийгэмд аюултай үйлдэл. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байж болно. Үүнээс улбаалаад гарах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлж байгаа хандаж байгаа хандлага, харилцаа байж болно. Гэхдээ 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хэрэгсэхгүй болгох хуулийн заалт бий. Энэ нь өөрөө гэмт хэрэг биш шүү. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байгаа нөхцөл байдал бол 30000000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр анхан шатны шүүх хурлаас өмнө буцаагаад өгчихсөн. Хохирогч гээд байгаа охин давж заалдах шатны шүүх хуралд тайлбараа өгөөд оролцчихсон. Энэ нөхцөл байдал явагдаагүй. Тодорхойлбол тодорхой хэмжээний үйлдэл буюу Т.**** гэдэг хүний үйлдэл оролцоо энэ дээр тодорхой бус. Нөгөө 2-ын үйлдэл маань тодорхой хэмжээний зах зухаас нь байхад нэг тодорхой гэм буруутай үйлдлийг нь нотолж байгаа хэдий ч массаараа энэ өөрөө гэмт хэрэг өөрөө хэлбэрийн төдий явагдаж байгаа. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалтыг тайлбарлах хуулийн зохицуулалт бий болно. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр ... миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү”,
Шүүгдэгч С.****гийн өмгөөлөгч Р.**** “...С.****гийн хувьд Г.****аар дамжуулаад Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд ятгаж шан харамж амлах зорилгоор 30000000 төгрөг хохирогчид өгсөн гэм буруутай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд зааснаар гэм буруугийн асуудлыг шийдвэрлэнэ гэж шүүхэд шилжиж ирсэн. С.****гийн санаачилгаар гээд байгаа асуудлын хувьд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт болон яллах дүгнэлтэд дурдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн насанд хүрээгүй гэрч О.****ын мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч Г.****ын мэдүүлгээр С.**** Г.****ад 30000000 төгрөг барьж очоод Г.****ыг ятгаад мэдүүлгээсээ татгалзуулаад өгөөч гэсэн асуудал тогтоогдоогүй байна. Түрүүн шүүх хуралдаан дээр гэрчээр өгсөн Г.****ын мэдүүлэг, гэрч О.****ын мэдүүлгийг шинжлэн судлуулсан. Тэр дээр С.****, Б.****т холбогдох хэргийн талаар юу ч мэдэхгүй, тэр дотроо хохирол гэж байгаа юм уу? Юу байгаа юм, ямар ч мэдлэггүй хүн. Нэгэнт олон жил ханилсан нөхөр нь олон жилийн ял авчихсан. Хоёрдугаарт нөхөр шүүх хурлаад хэлэлцэн хэлэлцэх хүртлээ энэ хэргийг хийгээгүй гэж С.****д байнга би гүтгэгдээд байна гэсэн байдлаар хандаж байсан. С.**** үнэхээр тийм асуудал байдаг юм болов уу, үгүй юм болов уу, ямар учиртай юм бол яах вэ гэж Г.**** дээр очсон байдлууд тогтоогдсон. Г.**** үнэхээр тийм үйл явдал болсон байна. Хохирол төлбөр төлчих юм бол хөнгөрүүлж болох юм гэсэн ойлголтыг С.****д өгсөн. Үүний улмаас С.**** Г.****ад хохирогчид дамжуулж өгөөч гэдэг байдлаар өгсөн ийм асуудлууд тогтоогдож яригдаж байгаа. Гэхдээ С.**** хохирогч О.****той утсаар гэдэг ч юм уу, биеэр гэдэг ч юм уу, ямар ч байдлаар холбоо тогтоогоогүй, тогтоогдсон байдал тогтоогдоогүй. Ятгаж тэгж ингэж хэл гэсэн юм байдаггүй. Харин Г.**** шүүх хуралдаанд мөнгө өгсний дараа С.**** хэрэг шийдвэрлэж ятга гэж хэлж байсан гэж мэдүүлэг өглөө. Энэ нөхцөл байдалд үнэхээр тохирохгүй. Г.**** ямар хүн билээ, ямар мэргэжилтэй, ямар боловсролтой, ямар боловсролтой хүн билээ. С.**** ямар мэргэжилтэй, ямар боловсролтой, ямар хүн билээ. Г.**** С.****гийн хэлснээр тэр үгийг нь шууд дамжуулаад хохирогчид хэлэх хүн мөн үү, биш юм уу гэдэг асуудал үнэхээр ойлгомжтой. Энийг юу гэж хэлэх гээд байна гэхээр С.****гийн санаачилгаар гэдэг нь үндэслэл муутай байна. Дараагийн дугаарт С.**** мөнгөө өгөөд түүнээс хойш 2, 3 хоногийн дараа энэ болохгүй юм байна гэдгийг ойлгоод мөнгөө С.****гаас нэхэж эхэлсэн байдаг. Г.**** ч гэсэн гэрчээр мэдүүлэг өгөхдөө тухайн үедээ надаас нэхсэн, сая шүүх хурал дээр ч гэсэн нэхсэн гэж байна. С.**** ерөнхий ойлголтоор болохгүй юм байна гэдгийг мэдээд өөрийнхөө санаачилгаа мөнгөө буцааж авъя гэдэг санаачилгыг тавьсан. Энэ дээр юу гэж хэлэх гээд байна гэхээр С.**** үйлдлээсээ сайн дураараа татгалзсан байна. Ерөөсөө болохгүй юм байна, больё гэсэн. Гэхдээ тэр мөнгө хохирогчид очоогүй, Г.****ад байсан. Тийм нөхцөл байдалд мөнгөө авъя гэж удаа дараа хэлсэн. Өгөөгүйн улмаас эцсийн эцэст ийм асуудал болсон. Энэ нь үйлдлээсээ татгалзсаныг тодорхой харуулж байгаа хэрэг гэж үзэж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дээр гэрч хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх гэж байгаа. Худал тайлбар өгөх гэсэн юм байхгүй. Тэгэхээр хуулийн ойлголтын хувьд зөрүүтэй юм гарч ирж байна гэж хуульч өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Давж заалдах шатны шүүхэд мэдүүлэг өгөөгүй, тайлбар өгсөн байна. Энэ нь хэрэгт авагдсан бүх баримт нотолгоо шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, хэргийн бусад хохирогчоос эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох нөхцөл байдлын талаар мэдүүлэг авч болно гээд хуульд мэдүүлэг заачихсан. Мөн хуулийн 36 дугаар бүлэгт анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан бөгөөд энэ нь 35.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүгдэгчийн мэдүүлэг авсны дараа энэ хуулийн 35.10, 36.10 дугаар зүйлд заасан журмын дагуу хохирогч, иргэний нэхэмжлэгч, хэргийн хариуцагчаас мэдүүлгийн талаар сонсоно гэсэн, мөн хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт шүүх хуралдааны дарааллын дагуу давж заалдах гомдолд эсэргүүцэл гаргах, гомдол эсэргүүцлийн үндэслэлийг тайлбарлах, нотлох баримтыг шинжлэн судлах, өмгөөлөгчийн саналыг сонсоно гэж тус тус хуульчилснаар үзэхэд гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны болон анхан шатны шүүх хуралдааны хэргийг хянан хэлэлцэх үед мэдүүлэг өгөхөөр давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар өгнө гээд хуульчилсан. Тэгэхээр тайлбар гэдгээрээ явна гэж үзээд тайлбар гэдгийг уншаад байгаа юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор өөрт нь ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсвэл ашиг сонирхолд ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эс үгүй бол ятгасан, шан харамж амласан, өгсөн бол гэж байгаа. Тухайн гэмт хэргийн шинжийг тодорхойлсноор өөрөөр хэлбэл зориуд худал мэдүүлэг өгүүлэхийн тулд гэм буруутайд этгээд хохирогчид хүч хэрэглэх, заналхийлэх сүрдүүлэх, шан харамж өгөх идэвхтэй үйлдэл буюу хууль бусаар нөлөөлсөн байхыг хэлнэ гэж байгаа юм. Тэгэхээр хуулийг тайлбарлах ойлгоход эргэлзээ гарч байна. Нэгэнт 21.5 дугаар зүйл маань мэдүүлэг гээд явчихсан. Тэгвэл давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбар өгдөг юм байна. Ийм болохоор эргэлзээтэй байна. Нэгдүгээрт С.**** нь өөрийнхөө үйлдлийг туйлд нь хүргэхээс хэн нэгний санаачлагчгүйгээр үйлдлээсээ татгалзсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйл нь хүргэхээс сайн дураараа татгалзсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Мэдүүлэг тайлбар гээд байгаа юм нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлд дээр гэм буруугүйд тооцуулах гэж эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлахад, эргэлзэх эргэлзээ гаргах юм бол түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийднэ. Энэ 3-ын аль нь ч гэсэн давж заалдах шүүх хуралдаан болохоос өмнө мөнгөө татаад авчихсан. Тэгэхээр аль нь ч гэсэн хэрэг үйлдэх гэж байгаа юм бол тэрнээсээ сайн дураараа татгалзсан учраас энэ хууль үйлчилнэ. Ийм учраас С.****д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.”,
Шүүгдэгч Г.****ын өмгөөлөгч Г.**** “...Прокурорын яллах дүгнэлт дээр Г.****ыг ямар үйлдэл холбогдол дээр буруутгаж байгаа вэ? гэхээр Б.****ын өмгөөлөгч Т.****, С.**** нартай бүлэглээд 2021 оны 11 дүгээр сард “Cosy moll” худалдааны төвд байх зоогийн газарт, дараагийн үйлдэл нь 2021 оны 12 дугаар сарын 3-ны өдөр Г.**** гэртээ О.****ыг давж заалдах шатны шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан. Энэ үйлдлийг гүйцэтгүүлэх зорилгоор 30000000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан гэсэн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэсэн зүйлчлэлээр орж ирсэн байгаа. Хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар өмгөөлөгчийн зүгээс өөр байр сууртай байдаг. Тухайлбал анхнаасаа 30000000 төгрөг авсан үйлдэл яригдаж байгаа. Мөнгө өөрийн мөртэй байдаг. Г.**** хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн эрх ашгийг хамгаалж төрийн захиргааны байгууллагаас томилогдсон төлөөлөгч. Ажил үүргийн хувьд энэ хүүхэдтэй эмнэлэгт хэвтэх, хичээл номд нь явуулах, даалгаврыг нь авах бүх асуудлыг хариуцаж гүйцэтгэж байсан. Өмгөөлөгчийн зүгээс хохирогчийн хувьд хохирол нэхэмжлэхтэй эрхтэй гэж үзнэ. Хохирол хүлээн авах, хохирол нэхэмжлэх эрхтэй. Г.**** нэхэмжлэл гаргаж өгөх эрхтэй. О.**** ч гэсэн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, хохирлоо нэхэмжлэх, хохирлоо гаргаж авах аль аль эрх нь Г.****, О.**** 2-т байгаа. Нөгөө талаасаа С.**** гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай этгээдийн ар гэр хохирлыг төлөх, зөрчигдсөн эрхийг сэргээхэд ар гэрийн талаас ганц нэг хүн байсан гэдэг нь хэрэгт авагдсан материалаар харагдаад байдаг. Хүчингийн гэмт хэргийн улмаас хүн болгонд хэргийн үйл баримтыг яриад явах боломжгүй. Ийм нөхцөл байдлын улмаас ах дүү нараасаа асуулгүй өөрөө энэ гэмт хэргийн талаар үнэн үү? Худлаа юу? Г.****аас асуугаад хохирол, төлбөрийн юмыг барагдуулбал ял нь багасдаг юм болов уу? гэсэн бодлоор харьцаж байсан баримт хэргээс харагдаж байгаа. С.**** хохирол төлбөр барагдуулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид санал тавих эрхтэй. Одоогийн дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэм буруугаа хүлээсэн, хохирлоо төлсөн хохирлоо төлөхөөр илэрхийлсэн бол хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл байгаа. Энэ санааг авсны үндсэн дээр С.****, Г.****тай харьцан хохирол төлбөрийн мөнгийг өмгөөлөгчөөрөө дамжуулж өгсөн үйл баримт тогтоогдсон байна гэж миний хувьд үзэж байгаа. Хохирол төлбөрөө төлөх нь нэгдүгээрт хохирогчийн хохирлыг барагдуулах, зөрчигдсөн эрхийг сэргээх нөгөө талаараа шүүгдэгчийн эрх зүйн байдал дээрдэх хуулийн зохицуулалт байдаг. Хохирогч хохироогүй биш насан туршдаа хохирсон. Анхан шатын шүүх хуралдаанаар тодорхой мөнгөн дүнтэй хохирол төлбөр бол барагдаагүй. Давж заалдах шатны шүүхэд хохирлыг нь барагдуулах юм бол хуульд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх үндэслэл байгаа. Тэгэхээр хохирлын мөнгийг авсан үйлдэл, өгсөн үйлдэл анхнаасаа хууль бус биш. Яагаад гэвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй эрхгүй хүмүүс холилдоод энэ мөнгө төгрөгийг авсан юм биш. Процессын ажиллагааны дагуу явагдаж байсан үйл баримт гэж миний хувьд үзэж байгаа. Энэ хэдий үеэс гэмт хэрэг болж байна гэдгийг анхаарах хэрэгтэй гэсэн О.**** өмгөөлөгчийн дүгнэлт дээрээ хэлсэн зүйлийг анхаарч үзэх ёстой. Нэгэнт тэр мөнгийг Г.****ад байхад С.**** хууль бус шаардлага тавьсны улмаас мөнгийг буцааж өгөх асуудал хөндөгдөж яригдаж байгаа. Энэ мөнгийг худал мэдүүлэг өг гэж хүүхдэдээ зааж өгөөд янз бүрийн нөхцөл байдал гаргаж ирээд энэ мөнгийг авах асуудал хохирогчид байхгүй. Хохирогч хохирол төлбөрийг авах эрхтэй хүн байгаа учраас О.****д өөр хүнтэй унтсан гээд хэлчих, мөнгө авъя гээд авах ёсгүй мөнгийг авах гээд арга зохиогоод арга зохиогоод явж байна гэсэн байдлаар оролцож байгаа нь учир дутагдалтай байгаа. Яагаад гэвэл Г.**** хохирогч учраас энэ мөнгийг ямар ч хий хоосон худал зүйлийг зохиож зохиомол байдлыг бий болгож мөнгө авах үндэслэл байхгүй. Тухайн зүйл ангийн хувьд ч гэсэн өмгөөлөгч нар дүгнэлт дээрээ гаргаж байна. Анхан шатны шүүх түүнээс өмнө мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч, хохирогчид мэдүүлэг өгөх хууль сануулах, үнэн зөв мэдүүлэг өгөх эрхтэй болохыг сануулах чиглэлээр мэдүүлэг авна. Тайлбарыг зөвхөн давж заалдах шатны шүүх хуралдааны үед гаргаж хуулийн зохицуулалттай. Яллах дүгнэлтэд давж заалдах шатны шүүхэд худал мэдүүлэг өгөх зорилгоор гэж байгаа нь энэ гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна гэсэн үндэслэл хуульд нийцэхгүй байгаа нь гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байна гэж нэмж тайлбараа хэлмээр байна. Хууль бус шаардлагыг мэдсэн үеэс энэ мөнгийг Г.**** хохирлын мөнгө биш, гэмт хэргийн шинжтэй байгаа учраас зохих ёсны байгууллага буюу тухайн үед цаг бага байсан учраас прокурорт мэдэгдээд мөнгийг эзэнд нь буцаагаад өгчихсөн. Энэ үйл баримт хэрэгт байгаа нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Прокурорын байгууллага прокуророо асуухгүй гэсэн, утас нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдчихсон, давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнд байгаа шүүгч нар прокуророос асуусан асуулт дээр давж заалдах шатны шүүх хуралдаанаар энэ асуудал хөндөгдсөн байна лээ. Г.****ын асуудал бүгд тодорхой болчихсон. Энэ нотлох баримтыг бүгд шинжлэн судлуулчихсан. Давхар прокурорын хүсэлт хангахаас татгалзан тогтоолд хариу мэдэгдэх хуудас, Г.****ын хүсэлт зэрэг баримтуудаар анхнаасаа хэрэгт болоод өнгөрсний дараа шүүхэд хэрэг буцсаны дараа гарч ирээгүй. Анхнаасаа зэрэгцээд явж байсан баримтууд байгаа. Прокурорын эрүүгийн хариуцлага тооцох гол нотлох баримт болгож байгаа О.****ын мэдүүлэг эх сурвалжаа заагаад байгаа мэт боловч дараагийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгч байгаа мэдүүлгүүд өөр өөр байдаг. Тийм учраас энэ мэдүүлгийг ганцхан нотлох баримт гэж үзэхгүй өөр өөр зөрүүтэй мэдүүлгүүд байгаа учраас энийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэх байх гэж үзэж байна. Энэ хэргийн өнгө аяс өөрөө Г.****ын мэдүүлгийг харахаар гэмт хэрэг гэж үзэж байгаа боловч тухайн гэмт хэрэг гэж мэдсэн үеэс мөнгийг нь буцааж өгөөд тухайн үйлдлийг туйлд нь хүргэхээс татгалзаж байна. Гэмт хэргийн нөхцөл байдлыг үгүйсгэх баримтуудаар үндсэндээ мөнгийг нь буцаагаад өгч байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзах хуулийн өрсөлдөх санкцуудыг харгалзаж үзэх үндэслэлүүдийг тодруулж хэлмээр байна. Гэмт хэргийн шинжгүй байна гэдгийг дурдъя. Энэ үндэслэлийг харгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлттэй байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
5. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Г.****, С.****, Т.**** нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.
Шүүгдэгч Г.****, С.****, Т.**** нарт холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, хэргийн бодит байдлыг бүрэн гүйцэд тогтоосон байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эдгээр баримт нь хэрэгт хамааралтай, шүүгдэгч нарын гэм бурууг тогтооход хангалттай, хүрэлцээтэй байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч С.**** нь санаачилж өөрийн гэр бүлийн гишүүн болох Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.****т давуу байдал бий болгох тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.****ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.****аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.****оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30000000 төгрөгийг дурдагдсан эрүүгийн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Т.****ээр дамжуулан Г.****ад өгсөн,
Шүүгдэгч Т.**** нь өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.****т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.****ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.****аар дамжуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.****оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30.000.000 төгрөгийг дамжуулан Г.****ад өгсөн,
Шүүгдэгч Г.**** нь эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн яллагдагчийн өмгөөлөгч Т.****, мөн дугаартай хэргийн оролцогчийн гэр бүлийн гишүүн С.**** нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Cosy mall” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч О.****ыг “****, **** хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх, эсхүл өөрөө олоод хэлчих. Аав, ээж чинь архи уудаг юм чинь, чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх байдлаар өмнө өгсөн мэдүүлгээр зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх зорилгоор 30000000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан үйл баримт нотлогдон тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч **** **** нь урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж шан харамж өгөх гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,
шүүгдэгч **** **** нь урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амлах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
шүүгдэгч **** овгийн **** **** нь урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж өгсөн гэмт хэрэг гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:
Насанд хүрээгүй гэрч О.****ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Хамгийн эхлээд 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр намайг эмнэлэгт хэвтэж байхад эмчээс маань асууж байгаад аваад гарсан. Гараад бид хоолонд оръё гэхээр нь би дагаад явсан. “Cosy mall” гэх хоолны газар бид хоёр орж ирээд хоол идсэн. Тухайн үед надаас “чамд ямар мөнгө их санагддаг вэ?” гэж асуухаар нь би “надад ямар ч мөнгө байсан их санагддаг” гэж хариулсан. Тэгтэл **** эгч надад нөгөө тал буюу шүүгдэгч Ц.****ын талаас чамд 15000000-20000000 төгрөг өгье гэж байна гэсэн. Тэгэхээр нь би ямар ч байсан тэр талын өмгөөлөгчтэй уулзъя гэсэн. Тэгтэл Г.**** эгч Т.**** өмгөөлөгч рүү залгаад “Охинтойгоо уулзаад сууж байна. Манай охин өөртэй чинь уулзаад үзье” гээд байна гэж ярьсан. Тэгтэл тэр **** гэх өмгөөлөгч идэшээ хийж байна, хагас сайнд уулзъя гэсэн. Тэгээд бид хоёр хоолоо идээд сууж байтал нэг дугаар залгасан. **** эгч хариуд нь чи яг мэдрэмжтэй юмаа, би охинтойгоо уулзаад сууж байна. Чам руу хариуг нь авчихаад шөнө дунд залгая гэж хариулаад салгасан. Хоолоо идэж дуусчихаад намайг эмнэлэг дээр хүргэж өгөөд хариугаа сайн бодож байгаарай гэж хэлчихээд яваад өгсөн. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр байсан санаж байна. Өглөө 9 цаг өнгөрч байх үед **** эгч залгаад “манайд хүрээд ирээрэй” гэсэн. Тэгэхээр нь би ямар учиртайг нь асуулгүй шууд Арвайхээр сумын 10 дугаар багийн мал эмнэлгийн ард байдаг гэрт очсон. Гэрт нь очтол ганцаараа байсан. Надаас **** эгч “гэртээ ямархуу байна, аав ээж чинь сайн уу” гэж ойр зуурын юм асууж байгаад “өнөөдөр манайд хоёулаа хоол хийж идье” гээд хувцасны шүүгээгээ ухаж байгаад хар ууттай юм гаргаж ирсэн. Тэгээд ширээнийхээ дор тавьчихаад тэр ууттай юм руу гараа хийгээд боодолтой 10000, 20000 төгрөгийн дэвсгэртүүдийг боодолтой нь гаргаж ирээд надад хандаж энд нэг боодолтой нь 2000000 төгрөг байгаа. Т.**** өмгөөлөгч надад авчирч өгсөн гэж хэлээд нэг боодолтой мөнгийг нь өгөөд чи өөрөө тоолж үз гэж хэлсэн. Би мөнгийг нь авчихаад буцаагаад тоолохгүй гээд өгсөн. Тэрээр надад хандаж “Энэ мөнгө бол эгчийн чинь бараг хэдэн жилийн цалин шүү дээ.Чи мэдүүлгээ тэр хүнийг гүтгэсэн юм. ****, **** хоёр баян хүнтэй унтаж мөнгө авдаг гэж хэлэх юм уу, өөрөө олоод нэг юм хэлчих. Аав ээж чинь архи уудаг юм чинь чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ гэж хэлсэн. Чи эгчдээ сэтгэлээрээ хэдийг ч өгсөн болно, би баярлаад л авна” гэсэн. Би тэгээд нээх их юм дуугараагүй. Харин би одоо мэдүүлгээ тэгээд юу гэж өгөх юм гэсэн чинь харин юу гэх юм чи өөрөө л мэд, нэг юм зохиодог ч юм уу гэж хэлсэн. Тухайн үед би Г.**** эгчид хэлээд зөвшөөрсөн чинь “Энэ мөнгийг чамд давж заалдах шатны шүүх хурал дууссаны дараа өгнө” гэж хэлээд буцаагаад шүүгээндээ хийсэн. Тэгээд би гэр рүүгээ явсан. ...Тэгээд өчигдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 13 цаг өнгөрч байхад **** эгч намайг Хүүхдийн ордон дээр хүрээд ир гэсэн. Тухайн үед 14 цагаас давж заалдах шатны шүүх хурал болох гэж байсан юм. Тэгээд би Хүүхдийн ордны зөвлөгөөний өрөөнд бид хоёр ороод сууж байтал “хоёулаа энэ мөнгийг нь өгчихье, угаасаа хоёулаа энэ мөнгийг авч болохгүй юм байна” гэж хэлсэн. Тэгж байтал **** эгчийн утас нь дуугарсан уу, эсхүл өөрөө залгасан уу, ямар ч байсан нэг хүнтэй яриад жижүүрт хэлээд “**** зөвлөгөөний өрөөнд ороод ир гэж байна гэж хэлээд ороод ир” гэж хэлсэн. Тэгсэн чинь гаднаас миний хэргийн шүүгдэгч ****ын эхнэр охинтойгоо хамт орж ирсэн. Орж ирээд буйдан дээр суусан. **** эгч тэр хоёрыг “за охиныг таньж байна уу” гэсэн чинь эхнэр нь “таньж байна” гэсэн. **** нэг цаас бал гаргаж ирээд тэр хүнээс мөнгө авсан өдрөө болон өгсөн өдрөө бичээд ****ын эхнэр охин болон надаар гарын үсэг зуруулсан. Тэгээд одоо бид хоёр аваад хэрэггүй юм байна гэж байсан. Тэгсэн чинь охин нь юм хэлээгүй, харин тэр ****ын эхнэр нь надад “энэ мөнгө чамд л хэрэгтэй байх гэж бодож өгсөн юм. Чи одоо хурал дээр юу гэж хэлнэ үү өөрөө мэд. Харин чи мэдүүлгээ өөрчлөх юм бол энэ мөнгийг бид нар чамд буцаагаад өгчихнө” гэсэн. Тэгж ярьж байснаа гэв гэнэт над руу уурлаад “наад охин чинь өөрөө тэр өдрөө Л.****д хэлээд тэр өдөржингөө гадуур яриад явчихсан юм байна лээ шүү дээ. Үнэнээ хэлээч чи” гээд уурлаад байсан. Ингэж хүний амьдралаар тоглож байхаар энэ мөнгийг нь аваад мэдүүлгээсээ буцчихгүй гээд уурлаад гараад явсан. Тухайн үед би шууд уйлчихсан. Тэгээд тэд нар гарч явсан, Г.**** бид хоёр шууд шүүх хурал дээрээ очсон. Намайг хамгаалах байранд байхад **** эхнэрийн хамт манай аав ээж хоёртой дандаа шөнө дунд уулзаад хашаа аваад өгье, бэлэн мөнгө төгрөг өгье, мөн эхнэр нь манайд боорцог архи зэрэг эд зүйлс барьж ордог байсан гэсэн. Тухайн үедээ охинтой чинь уулзмаар байна гэдэг байсан гэсэн. Тухайн үед над руу **** эгч мөнгө санал болгосны дараа харьцсан зурвас байгаа. **** надад тухайн үед “мөнгийг авчих уу” гэтэл “чи мөнгийг нь авсан л дээр дээ” гээд зөндөө шахаж байсан. Харин нэг юм мартаж. Тухайн үед мөнгө санал болгочихоод **** эгч “чи мэдүүлгээсээ шүүх хурал дээр буцаад эхлэнгүүт би чам руу гайхсан харцаар харна шүү, би харин ажил дээрээ очоод **** эгчид **** чинь мэдүүлгээ худлаа өгсөн байна шүү дээ гэж хэлнэ. **** эгч чамтай уулзвал нээх их юм битгий яриарай” гэсэн...” мэдүүлэг (1хх-ийн 14-15 дугаар хуудас),
Гэрч Ч.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э.****ыг танина. Энэ охин манай төрсөн эгчийн маань зээ байгаа юм. Хүчингийн хэрэгт хохирогчоор оролцоод байгаа юм. Над дээр энэ 7 хоногт буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр намайг ажил дээрээ сууж байтал ярих юм байна утсаар ярьж болохгүй байна гэхээр нь би ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэр охин ирээд шууд энэ нөгөө хэрэг дээр миний хууль ёсны төлөөлөгч болох Г.**** гэх эмэгтэй намайг мэдүүлгээ өөрчлөөд худлаа ярьсан юм гээд мэдүүлгээсээ буцчих, чамд шүүгдэгчийн талаас мэдүүлгээсээ буцвал 30000000 төгрөг өгье гэж байна, яах вэ? эгчээ гээд аавтайгаа цуг орж ирсэн. Тэгэхээр нь би “чи наад 30000000 төгрөгийг огт авч болохгүй шүү, хар нялхад чинь бузарласан хүнд огт тэгж болохгүй, наад хүүхэд хамгаалах хүн чинь юу яриад байгаа юм” гээд өмгөөлөгч Л.**** дээр нь хамт орж хэлсэн. Тэгээд тэр өмгөөлөгч “тийм юм байхгүй, чи чинь мэдүүлгээсээ буцахгүй юм байгаа биз дээ” гэж байсан. Надад хэлэхдээ Г.**** эгч 2, 3 удаа тийм зүйл ярьж байгаа. Хамгийн сүүлийн удаа гэртээ дуудаад ууттай 30000000 төгрөг гаргаж ирээд энэ нэг боодол мөнгө 2000000 төгрөг байгаа. н.****ын талаас өгсөн юм. Чи мэдүүлгээ өөрчлөөд түүнийг гүтгэсэн юм ч гэдэг юм уу, нэг зүйл олоод хэлчих гэсэн юм гэж байсан...” мэдүүлэг (1хх-ийн 19-21 дүгээр хуудас),
Гэрч Ш.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Г.****ыг О.****ын хууль ёсны төлөөлөгч гэдгээр нь танина. Ажил хэргийн холбоотой. Харин О.**** нь манай сургуулийн 8 дугаар ангийн сурагч байгаа юм. О.****ын хохирсон хэрэг дээр Г.****тай хамтарсан багаар ажиллаж байсан. Эдгээр хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. О.**** нь 2019 онд манай сургууль байгуулагдахад 6 дугаар ангид байхдаа анх шилжиж ирсэн. О.****ын хувьд сурлагадаа гайгүй, хүүхдийн сэтгэл санаа анхандаа гайгүй байсан боловч гэмт хэрэгт өртсөн үеэс эхлээд тогтворгүй болж эхэлсэн. Ар гэрийн хувьд аав, ээж нь архины хамааралтай бөгөөд гэр бүлийн амьдрах орчин тааруу байдаг. Би хамгаалах байрнаас гарснаас нь хойш буюу 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 10 дугаар хороонд байрлах эмээгийнх нь гэрт очиж бялуу аваачиж өгөх үедээ ярилцсан. Тухайн үед О.****той ойр зуурын юм ярилцсан. Хичээлийнх нь талаар л ерөнхийдөө ярьсан. О.**** нь тэр үедээ Ц.****т холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүх хуралд орсон гэж хэлж байсан. Тэгээд Г.****аар дамжуулж Ц.****ын ар гэрээс 30000000 төгрөгийг өгнө гэж байна” гэсэн утгатай юм хэлсэн. Мөн О.****ыг мэдүүлгээсээ буцвал уг 30000000 төгрөгийг өгнө гэж амласан талаар бас хэлсэн. О.**** надтай ерөнхийдөө илэн далангүй ярилцдаг. О.**** нь уг мөнгөний асуудлаас болж айсан, сэтгэл санаа нь тогтворгүй байгаа талаар хэлсэн. Энэ мөнгөний асуудлын талаар О.****ын ангийн багш Мөнхтуяа бид хоёр л мэдэж байгаа. Уг 30000000 төгрөгийг Ц.****ын эхнэрийг ****аар дамжуулж амласан гэж ярьж байсан. Өөр тодорхой зүйл яриагүй...” мэдүүлэг (1хх-ийн 28 дугаар хуудас),
Насанд хүрээгүй гэрч Б.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр буюу манай аав Ц.****ын шүүх хурал болохоос 1 цаг орчмын өмнө ээж С.****гийн хамт Арвайхээр сумын Хүүхдийн ордонд очиж 30000000 төгрөгийг Г.**** гэх хүнээс бэлнээр авсан. Би ямар учиртай мөнгө гэдгийг мэдээгүй. Өөрийн ээж С.****тай хамт явж байгаад л тэнд очсон. Харин сүүлд ээжээс асуухад “аавын ялыг хөнгөрүүлэх мөнгө байгаа юм, нөхөн төлбөр” гэж хэлсэн. Тухайн үед Г.****, О.****, манай ээж С.****, бид дөрөв хамт байсан. Өөр хүн хамт байгаагүй. Уг 30000000 төгрөгийг Г.****ад хэн, хэзээ, хэрхэн өгсөн талаар мэдэх зүйл байхгүй. Би уг 30000000 төгрөгийг Г.****ад хүргэж өгөх үед хамт очоогүй...” мэдүүлэг (1хх-ийн 39 дүгээр хуудас),
Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Г.****аас гаргаж өгсөн “Хохирогч ****д шүүгдэгч ****ын гэр бүлийн зүгээс хохирол барагдуулахаар 2021.12.02-нд гаргаж өгсөн 30,000,000 төгрөгийг /баримтгүй/ 2021.12.15 өдөр буцааж гэр бүлийхэнд хүлээлгэн өгөв. 20000 дэвсгэрт-12 боодол х100=1200 ширхэг, 10000 дэвсгэрт-6 боодол х100=600 ширхэг, нийт 1800 ширхэг. Хүлээлгэн өгсөн: Хохирогч О.****, ХЁТ Г.****, шүүгдэгчийн гэр бүл С.****, охин Б.****” гэсэн бичмэл нотлох баримтыг хуулбарлан авч хэрэгт хавсаргах тухай тогтоол (1хх-ийн 6-7 дугаар хуудас),
2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр насанд хүрээгүй гэрч Э.****ын гар утсанд үзлэг хийж мэдээллийг хуулбарлан авч хэрэгт хавсаргасан тухай тэмдэглэл, тогтоол (1хх-ийн 8-9 дүгээр хуудас),
Шүүгдэгч Г.****ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “....О.**** нь бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хэрэг. Шүүгдэгчээр **** гэж хүн байгаа. Анх шүүгдэгчийн гэр бүл цагдан хорих байранд хоригдсоны дараа шүүгдэгчийн эхнэр над дээр анх ирж уулзсан. Уулзах үед болсон нөхцөл байдал үнэн эсэх талаар тодруулсан. Тэрнээс хойш анхан шатны шүүх хурлын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын сүүлээс хойш над руу шүүгдэгчийн эхнэр С.**** гэх эмэгтэй 99322222 дугаарын утсаар болон янз янзын дугаараас л залгаад “яах вэ?” гээд залгахаар нь би “охины сэтгэцийн дүгнэлт нь төрөлхийн сэтгэл мэдрэлийн гутралтай гэж гарсны дагуу цаашлаад иргэний журмаар хохирол нөхөн төлбөрийн асуудал барагдуулах болно шүү” гэж байсан. Тэрнээс хойш 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр л байсан, өдрийг нь сайн санахгүй байна. Над руу залгаад “бид охинд хохирол нөхөн төлбөр гээд мөнгө өгье” гэсэн. Тэгэхээр нь би “та нар охинд хохирол нөхөн төлбөр барагдуулахаар өгч байгаа бол би охинтой ярилцаад эргээд та нартай холбогдъё” гэсэн. Тэгээд би охиныг эмнэлгээс нь аваад “Cosy mall”-д ороод хоол идэж байх үедээ ярилцсан. Би О.**** охинд “шүүгдэгчийн гэр бүлийн зүгээс хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэж байна. Хоёулаа энэ мөнгийг хохирол гэж төлсөн бол авах нь зөв өө, чиний ирээдүйд хэрэгтэй” гэсэн. Тухайн үедээ би хэдэн төгрөг өгнө гэж байна гэж бол огт хэлээгүй. Тэгтэл охин хариуд нь “тэгж өгч байгаа бол мөнгийг авъя” гэсэн. Гэхдээ охин “тэр хүн ялаа эдлээд явна биз дээ” гэж надаас асуусан. Би түүнд “тэгнээ” л гэсэн. Би охиноо эмнэлэгт нь буцааж хүргэж өгсний дараа тэр би **** руу нь залгаад “манай охин хохирол нөхөн төлбөрөөр барагдуулах гэж байгаа бол зөвшөөрлөө” гэж түүнд хэлсэн. Түүний дараа 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр манай ажил дээр шүүгдэгчийн өмгөөлөгч **** над дээр ирээд “шүүгдэгчийн талаас хохирол нөхөн төлбөр гээд 30000000 төгрөг өгч байна” гэсэн. Тэгээд би хүүхдийн ордны 1 давхарт зөвлөгөө өгөх өрөөнд мөнгийг хүлээж авсан. Би тэр мөнгийг гэртээ аваачиж тавиад хадгалсан. Тэгээд би тус мөнгийг өөрийн хохирогч охин ****ыг гэртээ дагуулж очоод ууттай мөнгийг нь үзүүлээд “нөгөө талаас хохирол нөхөн төлбөр барагдуулахаар 30000000 төгрөг өгч байна. Харин хэрэг шийдэгдсэний дараа хэрэглэж болно” гэж би хэлсэн. Тэгээд мөнгийг буцаагаад хадгалж байсан шкафандаа хийсэн. Тус 30000000 төгрөгийн **** гэх эмэгтэй өгсний дараа 7 хоногийн дараанаас эхлээд “манай нөхрийг гүтгэсэн хэлүүл, наад охин ****ыг мэдүүлгээс нь буцуул худал мэдүүлэг өг гэж хэл” гээд над руу янз бүрийн дугаараас залгаж эхэлсэн. Тэгээд би учраа олохоо болиод **** прокурортой утсаар яриад “шүүгдэгч **** мөнгө өгөөд байна би энэ мөнгийг шүүх хуралд нь гаргаад өгөх үү” гэтэл “ер нь хэргээс буцна гэж юу байх вэ дээ” гэсэн. Тэгээд би шүүгдэгч ****ын эхнэрийг залгаад байхаар нь Хүүхдийн ордон дээр дуудаад “бид нар мэдүүлгээсээ буцахгүй, энэ мөнгийг буцааж ав” гээд баримт үйлдээд хүлээлгэж өгсөн. Тэр өдөр хурал ч болсон, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээсэн...” мэдүүлэг (1хх-ийн 17-18 дугаар хуудас),
Гэрч Т.****ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн үед Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт эрүүгийн цагдаагийн тасагт эрэн сурвалж хариуцсан эрүүгийн төлөөлөгчөөр ажилладаг байсан. Тухайн хүүхэд нь 2021 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Л.**** нь гэрээсээ гараад сураггүй алга боллоо гээд цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах асап санд эрэн сурвалжлалтыг зарлаад олж тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан. Мөрдөн шалгах ажиллагаагаар сураггүй алга болсон ****ийн **** гэх 14 настай охиныг Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байгааг нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны үед олж тогтоосон. Тэгээд тэр тухайгаа Өвөрхангай аймгийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газарт мэдэгдсэн. Тухайн үед Г.****, ****, багийн дарга Бямбахорол нарыг Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас томилсон бид нартай хамт Улаанбаатар хот руу явж Л.**** гэх хүүхдийг хүлээлгэн өгөхөөр явж байсан. Өвөрхангай аймгаас өдөр гараад оройдоо Улаанбаатар хот ороод маргааш өглөө нь Л.**** гэх хүүхдийг хамт явсан ажлын хэсэгт хүлээлгэн өгөөд би цаашаа Дорноговь аймаг руу өөр ажлаар явсан. Хамт явсан хүмүүс хүүхдээ аваад эргэж байсан. Би 2021 оны 12 дугаар сард байсан 10-ны үед хаана байгааг нь олж тогтоосон өдрийг нарийн сайн санахгүй байна...” мэдүүлэг (5хх-ийн 96 дугаар хуудас),
Шүүгдэгч Г.****ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “... Би О.****ын хууль ёсны төлөөлөгчөөр томилогдож ажиллахдаа 2021 оны 8 дугаар сарын эхээр О.****ыгхамгаалах байранд хамгаалалтад авч, 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл байрлуулсан. Түр хамгаалах байранд байрлуулж байх хугацаанд мөрдөгчийн тогтоолын дагуу О.****ыг хотруу авч явж Сэтгэцийн Эрүүл мэндийн Үндэсний төвд аваачиж үзүүлсэн. Уг сэтгэциийн дүгнэлтээр “Р92” буюу төрөх үйлийн сэтгэл гутралын эмгэгтэй гэсэн сэтгэцийн дүгнэлт гарсан. …2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18:00-19:00 цагийн орчим Т.**** өмгөөлөгч манай ажил дээр байрлах сэтгэл зүйчийн өрөөнд ирээд надад 30000000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн…” мэдүүлэг (1хх-ийн 58-60 дугаар хуудас),
Шүүгдэгч С.****гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “....Тэр үед **** надтай ярьж сууж байгаад “хохирол барагдуулах ёстой” гэхээр нь би тэр өдөр нь би өөрөө бэлнээр 30000000 /гучин сая/ төгрөгийг ****ад өгсөн....Тэгээд би мөнгөө өгснийхөө дараа мөнгө өгсөн талаараа өмгөөлөгч Т.****т хэлэхэд надад “яагаад мөнгө өгч байгаа юм, тэгж болохгүй” гэхээр нь би мөнгөө буцааж авъя гэж ****ад хандахад **** “энэ хэрэгт заавал нөхөн төлбөр авах ёстой” гээд өгөхгүй байсан. “Өмгөөлөгч мөнгө өгч болдоггүй, шүүх хурлаас өмнө тэр мөнгөө ав” гээд байсан...” мэдүүлэг (1хх-ийн 78-80 дугаар хуудас),
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ТЭ/173/2022/ШЦТ/247 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл (3хх-ийн 19-42 дугаар хуудас),
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ТЭ/173/2023/ШЦТ/174 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл (4хх-ийн 38-65 дугаар хуудас),
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн ТЭ/173/2024/ШЦТ/114 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл (6хх-ийн 31-79 дугаар хуудас),
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1хх-ийн 4 дүгээр хуудас),
Өвөрхангай аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд О.****ын 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хэвтэн эмчлүүлсэн 9821 дугаартай өвчний түүх (1хх-ийн 105-115 дугаар хуудас),
“Юнител” ХХК-ийн 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн №05-01/1473 дугаартай “Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт” хүргүүлсэн албан бичиг, “Шүүгдэгч Г.****ын 88082238 дугаарын орсон, гарсан дуудлага, мессежийн лавлагаа (1хх-ийн 151 дүгээр хуудас),
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 2021/ДШМ/51 дугаартай магадлал (2хх-ийн 7-15 дугаар хуудас),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн №610 дугаартай “...О.**** нь одоогоор F92.0 “Төрх үйлийн сэтгэл гутрах эмгэг”-тэй байна.
О.**** нь болсон зүйлийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна...” дүгнэлт (2хх-ийн 16-18 дугаар хуудас),
Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 02/182 дугаартай албан бичиг (2хх-ийн 19 дүгээр хуудас),
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ТЭ/204/2023/ДШМ/07 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл (3хх-ийн 102-116 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Г.**** шүүх хуралдаанд “...Би өөрийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж байгаа насанд хүрээгүй хохирогчид эдгээр мэдүүлгээсээ буц гэсэн байдлаар шан харамж амласан юм бол энэ мөнгө надаас ерөөсөө гараагүй мөнгө байгаа. Мөн шүүгдэгч талаас өөрт ашигтай байдлаар шан харамж нэхэмжлээгүй. Өөрөө хууль ёсны төлөөлөгчийн хувиар хохирогчийн эрх ашгийг давхар хүлээж байгаагийн хувьд үнэхээр прокуророос 30000000 төгрөгийн шан харамж амласан гэж үзээд байгаа бол энэ хэрэгт би өөрөө ч гэсэн хохирогч болоод явж байгаа хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байсан хүн...”,
Шүүгдэгч С.**** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “... Энэ **** гэж хүн надад нөхөн төлбөр хохирол төлж барагдуулах ёстой гэсэн учир би тэрийг нь өгсөн юм. 2021 оны 11 дүгээр сарын сүүлчээр 20-д нилээд гарсан байх үед Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ихэр-Од” гэж газар **** бид хоёр хамт хоолонд орсон юм. **** надтай утсаар яриад ажил дээрээ байна гэхээр нь би ****ын ажил дээр нь очиж аваад “Ихэр-Од” гэх газар очсон юм. Би ****ыг 2007-2008 оны орчимоос таних болсон. Манайх ****ын аавынх нь гэр байгаа газрын урьд гудамжинд “Сангийн далай” гэж дэлгүүр ажиллуулдаг байсан юм. Тэгээд **** манай дэлгүүрээр орж ирж үйлчлүүлдэг байсан юм. Тэр үеэс эхлэн би ****ыг таньдаг болсон байсан юм. **** над руу залгаад уулзмаар байна гэхээр нь би ажил дээр нь очиж аваад “Ихэр-Од” гэх газар очиж хамт хоолонд орсон. Хоолонд орох үедээ **** бид хоёр хоёулахнаа байсан. “Ихэр-Од”-ын арын вип өрөөнд нь орж хооллосон. Тэр үед **** надтай ярьж сууж байгаад хохирол барагдуулах ёстой гэхээр нь би тэр өдөр нь би өөрөө бэлнээр 30.000.000 / гучин сая/ төгрөгийг ****ад өгсөн. Би тэр үедээ ямар дэвсгэртээр мөнгөө өгсөн болохоо санахгүй байна. Хоолонд орчихоод гарч ирээд манай машинд суусны дараа би ****ад тэр мөнгийг нь өгсөн. Хартай цагаантай эрээн өнгийн гялгар уутанд тэр мөнгөө хийсэн байсныгаа өгсөн. Тэгээд би ****ыг ажил дээр нь буулгачихаад өөрөө гэртээ харьсан. **** нөхөн хохирол барагдуулах ёстой гэхээр нь би тэр мөнгийг нь өгсөн. **** өөрөө мөнгөний хэмжээг нь тогтоосон. Би өөрөө хууль мэдэхгүй болохоор тэгэх ёстой юм байх гэж бодоод өгсөн. Тэгээд би мөнгөө өгснийхөө дараа би мөнгө өгсөн талаараа өмгөөлөгч Т.****т хэлэхэд надад яагаад мөнгө өгч байгаа юм, тэгэж болохгүй гэхээр нь би мөнгөө буцааж авъя гэж****ад хандахад **** “энэ хэрэгт заавал нөхөн төлбөр авах ёстой” гээд өгөхгүй байсан. Өмгөөлөгч мөнгө өгч болдоггүй, шүүх хурлаас өмнө тэр мөнгөө ав гээд байсан. Тэгээд би тэр мөнгөө авах гээд нилээд олон удаа **** руу залгасан боловч утсаа авахгүй, утас нь холбогдохгүй байхаар нь би шөнө 22-23 цагийн орчимд ****ын аав, ээж хоёр дээр очиж ээжтэй нь уулзаж “ ****ад мөнгө өгчихсөн чинь мөнгө буцааж өгдөггүй ээ” гэхэд ээж нь ийм хэрэг дээр өгсөн авсан хоёр хоёулаа ялтай байдаг юм гэж надад хэлээд **** руу мессеж бичиж байгаа бололтой байсан. Тэр хооронд би ****аас мөнгөө авъя гэхэд “ би хохирогч хүүхдээ эргэх гэж 200.000 төгрөг зарцуулсан тэрийгээ авъя гэхээр нь би тэгвэл тэр мөнгөө аваад үлдсэнийг нь өгчих гэхэд ерөөсөө өгөхгүй болохоор нь би ээж дээр нь очиж хэлсэн. Ээжтэй нь уулзчихаад удалгүй гэртээ ирээд байж байтал **** өөрөө над руу залгаад “ чи яахаараа шөнө орой болсон хойно манай хөгшин настай аав, ээж хоёр дээр очдог юм, танай нөхрийн бузар булай хэрэгт манай аав, ээж хоор хамаагүй шүү, тэгээд байвал шүүх хурал дээр чинь би тэр мөнгийг чинь гаргаж ирээд танай өмгөөлөгч, та хоёрыг будаа болгож чадна шүү, насаар чинь хорлоно шүү” гэж орилоод байсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хуралдсан манай нөхрийн давж заалдах шатны шүүх хурал болохоос нэг цагийн өмнө Хүүхдийн төлөө төв дээрээс очиж тэр мөнгөө ****аас өөрөөс нь очиж авсан. Би охиныхоо хамт очсон. **** нөгөө хохирогч охиныхоо хамт байсан. **** мөнгө буцааж өгөх үедээ ямар нэг зүйл хэлээгүй…” /хх1-78-80 хуудас/,
Шүүгдэгч Т.**** мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар “...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт би энд яригдаад байгаа 30000000 төгрөгийг ****ад өгөөгүй, энэ талаар би мэдэхгүй. Хоёрдугаарт он сарыг нь одоо сайн санахгүй байна, 2021 оны 11 дүгээр сарын сүүлээр билүү, 12 дугаар сарын эхээр билүү хугацааг нь сайн санахгүй байна. Ц.****ын эхнэр **** миний дугаар луу 99322222 гэсэн дугаараас залгахаар нь би шүүх хурадтай байна гэсэн мессеж явуулсан. Тэрнээс хойш **** дахиж залгахгүй байж байгаад орой 20 цаг өнгөрч байх үед намайг гэртээ ирчихсэн байх үед **** над руу залгаад таньтай уулзах хэрэг байна. өмгөөлөгчөө гэхээр нь би гэрээ зааж өгсөн чинь ****, өөрийнхөө машинтайгаа охиныхоо хамт хоёулаа манай гэрийн гадаа ирсэн. Шүүх хурал болсноос хойш **** над руу залгахгүй байсан юм. Шүүх хуранд болоод Ц.**** нь 18,6 жилийн хороих ял авсан юм. Тэгсэн чинь муу өмгөөлөгч аваад ял авчихлаа гээд эхнэр нь ерөөсөө надтжй утсаар ярихгүй байж байгаад тэр өдөр над руу залгаад манай гэрийн гадаа ирж надтай уулзсан. Тэр үедээ **** өмгөөлөгчөө би нэг буруу юм хийчихлээ гэхээр нь би юу юм бэ гэсэн чинь **** над руу залгаад сэтгэл санааны хохирол гэж мөнгө өггээд байхаар нь таньд хэлэлгүй мөнгө өгчихсөн гэхээр нь би юун мөнгө гэсэн чинь сэтгэл санааны гэм хорын хохирол гээд нэхээд байхаар нь мөнгө өгсөн гэхээр нь би хэдэн төгрөг юм гэхэд 30.000.000 төгрөг гэж Цлгзолмаа хэлэхээр нь би шүүх хурал дээр тийм асуудал яригдаагүй тийм мөнгө өгөх ёс байхгүй, та нар өөрсдөө учраа ол гэж ****д хэлсэн. Тэгсэн чинь **** **** ерөөсөө утсаа авчихгүй байна, одоо яахав гэхээр нь би тэрхүн чинь аавтай, ээжтэй л байлгүй наад заваарсан асуудалд чинь би оролцохгүй гээд би ****гийн машинаас буугаад явсан. Тэгээд дараахан нь **** над руу дахиж залгаад “ **** над руу сая яриад орилж хашгираад мөнгийг чинь өгөхгүй гээгүй, би зохицуулна гээд байхад настай аав, ээж хоёр дээр очиж даралтыг нь ихэсгэлээ тэгвэл өмгөөлөгчтэй чинь хамт чирж, ****ын ялыг нэмүүлнэ” гэж хэлээд утсаа тасалчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад заваарсан асуудлынхаа учрыг өөрсөөд ол, надад хамаагүй гэж хэлээд би утсаа тасалсан. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Ц.****ын давж заалдах хурал болох гээд би шүүхийн хурлын зааланд ороод сууж байтал ****гаас мессеж ирсэн чинь “мөнгөө авчихлаа өмгөөлөгчөө” гэсэн байсан. Тэгэхээр нь хариуд нь “ ок” л гэж бичсэн. Энэ мессеж нь одоо миний утасан дээр байхгүй, тэрнээс хойш би сим картаа солиулсан юм. Тэгээд мессежүүд алга болсон. Давж заалдах шатны шүүхээс Ц.****т оногдуулсан хорих ялыг хэвээр батласан. Одоо энэ хэрэг нь Дээд шүүх дээр хянагдаж байгаа, хурал нь удахгүй болох байхаа. Тэрнээс энэ хэрэг дээр миний зүгээс ямар нөлөөлөл үзүүлэх асуудал гаргаагүй…” /хх1-94-95 хуудас/ гэж тус тус мэдүүлэг өгч гэм буруугийн талаар маргажээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч Т.****ийн өмгөөлөгч О.**** “...Хэрэгт авагдсан нотлох баримт буюу 6 төрлийн нотлох баримтаар таамаглал дэвшүүлээд энэ хүмүүс иймэрхүү байдлаар оролцсон байж болзошгүй гэдэг таамаглал дээр хүнийг яллахгүй. Энэ бол хуулийн шаардлага. Энэ хууль хэрэглээний хувьд тогтсон жишиг практик. Тэгэхээр энэ нөхцөл байдлын хүрээнд амласан гэдэг үйлдэл нь хэзээ гэдэг юм уу, энэ байдлыг тогтоож байгаа нөхцөл байдлаа дурдахгүй байж болохгүй. Энэ бол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолоос эхлүүлээд яллагдагч ямар гэмт хэрэгт холбогдсоноо мэдэх эрхээрээ хангагдана. Энэ хэргийн оролцогчийн эрх зөвхөн прокурорын ялладаг ажиллагаа биш. Яагаад гэвэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлэх шийдвэр гаргана, хэргийн оролцогч эрхээрээ хангуулна. Шүүх хэлэлцүүлэх талууд мэтгэлцээний үндсэн дээр гэм буруугийн байдлыг тогтоох зарчимд үйлчилнэ. ...Сэдэл, зорилгын хувьд 3-н үйлдлээрээ нэгдэнэ. Мөнгө өгчихөөд араас нь зорилгоо биелүүлдэг гэмт хэрэг байдаг юм уу? байхгүй. Таны үйлдсэн прокурорын яллах дүгнэлтэд чинь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3-т санаатай нэгдсэн. Энэ 3 үйлдлээрээ зорилгоо эхлээд урьдач байдлаар бий болгоод, мэдүүлэг өгөх зорилгоор нэг түвшинд хүрээд үйлдэл оролцоогоо хуваарилж авсан байхыг шаардана. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Т.****ийн хувьд энэ асуудал яригдах гээд байна. Таны оруулж ирсэн хэлэлцүүлж байгаа нотлох баримтын хүрээнд үнэлэгдэхүйц нөхцөл байдал нь мэдүүлэг тус бүрээрээ энэ хүний үйлдэл оролцоо сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэрийг тодорхойлж чадахуйц нотлох баримтын хүрэлцээт байдал алга байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь заалтыг хэрэглэх боломжтой байна. ...Миний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлд заасан мэдүүлэг авах журмын хуулийн зохицуулалт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар бүлэгт заасан анхан шатын шүүх хуралдаанд хэлэлцүүлэх хуулийн зохицуулалт зэрэг энэ 2 хуулийн зохицуулалтаас үзэхэд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоос мэдүүлэг авдаг, шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг авдаг. Энэ үндсэн дээр мэдүүлэг өгдөг байна. Давж заалдах шатын шүүх дээр хэргийн оролцогчийн тайлбар, өмгөөлөгчийн тайлбар, прокурорын дүгнэлт гэсэн хууль зүйн ойлголтууд явдаг юм байна. Тэгэхээр Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэж оруулж ирж яллаж байгаа чинь өөрөө бүхэлдээ гэмт хэргийн шинжгүй гэдэг үндэслэл ярьж байгаа юм. Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд гэмт хэргийн ойлголт шинж гэдгийг хуульчилсан. Гэмт хэргийн шинж маань өөрөө нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй байдаг. Мөн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүй, нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй. Энэ мэдүүлгийг ингээд өгсөн чинь энэ ч мэдүүлгийг ингээд өгсөн. Ерөөсөө энэ нь гэмт хэрэг байна гэж үзье. Тэгэхээр гэмт хэрэг маань өөрөө нийгэмд аюултай үйлдэл. Хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байж болно. Үүнээс улбаалаад гарах хохирол, хор уршиг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлж байгаа хандаж байгаа хандлага, харилцаа байж болно. Гэхдээ 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, хэрэгсэхгүй болгох хуулийн заалт бий. Энэ нь өөрөө гэмт хэрэг биш шүү. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдож байгаа нөхцөл байдал бол 30000000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр анхан шатны шүүх хурлаас өмнө буцаагаад өгчихсөн. Хохирогч гээд байгаа охин давж заалдах шатны шүүх хуралд тайлбараа өгөөд оролцчихсон. Энэ нөхцөл байдал явагдаагүй. Тодорхойлбол тодорхой хэмжээний үйлдэл буюу Т.**** гэдэг хүний үйлдэл оролцоо энэ дээр тодорхой бус. Нөгөө 2-ын үйлдэл маань тодорхой хэмжээний зах зухаас нь байхад нэг тодорхой гэм буруутай үйлдлийг нь нотолж байгаа хэдий ч массаараа энэ өөрөө гэмт хэрэг өөрөө хэлбэрийн төдий явагдаж байгаа. Тэгэхээр энэ хуулийн зохицуулалтыг тайлбарлах хуулийн зохицуулалт бий болно. Тэгэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр ... миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгаж өгнө үү”,
Шүүгдэгч С.****гийн өмгөөлөгч Р.**** “...С.**** нь өөрийнхөө үйлдлийг туйлд нь хүргэхээс хэн нэгний санаачлагчгүйгээр үйлдлээсээ татгалзсан. Энэ нь Эрүүгийн хуулийн 20.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг үйлдэж төгсгөх боломжтойг ойлгож байсан боловч туйл нь хүргэхээс сайн дураараа татгалзсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй. Мэдүүлэг тайлбар гээд байгаа юм нь ойлгомжгүй байна. Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлд дээр гэм буруугүйд тооцуулах гэж эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад Эрүүгийн хууль энэ хуулийг тайлбарлахад, эргэлзэх эргэлзээ гаргах юм бол түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийднэ. Энэ 3-ын аль нь ч гэсэн давж заалдах шүүх хуралдаан болохоос өмнө мөнгөө татаад авчихсан. Тэгэхээр аль нь ч гэсэн хэрэг үйлдэх гэж байгаа юм бол тэрнээсээ сайн дураараа татгалзсан учраас энэ хууль үйлчилнэ. Ийм учраас С.****д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...”,
Шүүгдэгч Г.****ын өмгөөлөгч Г.**** “...Г.****аас асуугаад хохирол, төлбөрийн юмыг барагдуулбал ял нь багасдаг юм болов уу? гэсэн бодлоор харьцаж байсан баримт хэргээс харагдаж байгаа. С.**** хохирол төлбөр барагдуулахаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид санал тавих эрхтэй. Хохирлын мөнгийг авсан үйлдэл, өгсөн үйлдэл анхнаасаа хууль бус биш. Гэмт хэргийн нөхцөл байдлыг үгүйсгэх баримтуудаар үндсэндээ мөнгийг нь буцаагаад өгч байна гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлд гэмт хэрэг үйлдэхээс сайн дураараа татгалзах хуулийн өрсөлдөх санкцуудыг харгалзаж үзэх үндэслэлүүдийг тодруулж хэлмээр байна. Гэмт хэргийн шинжгүй байна гэдгийг дурдъя. Энэ үндэслэлийг харгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” талаарх дүгнэлт, тайлбарыг гаргажээ.
Мэдүүлгэн баримт нь гэмт хэргийн үйл баримтын талаар мэдээлэл агуулж байвал хэрэгт хамааралтайд тооцогдож, эх сурвалж бодитой бөгөөд хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээд хууль сануулж авсан бол хүлээн зөвшөөрөгдөхүйц байх шаардлагыг хангасан гэж үздэг.
Шүүгдэгч Г.****ын мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар татах тогтоол, яллагдагчийн эрх, үүрэгтэй танилцаж, 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн “…анхан шатны шүүх хурлын дараа буюу 2021 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр Ц.****ын гэр бүлийн зүгээс Ц.****ын өмгөөлөгч болох Т.****ээр дамжуулж хохирол нөхөн төлбөр барагдуулъя гэсэн саналыг надад тавьсан. 2021 оны 11 дүгээр сарын 22, 23-ны үеэр О.****ыг эмнэлэгт байхад нь н.Нарантуяа эмчээс түр зөвшөөрөл авч “Соsy mall” худалдааны төвийн 2 дугаар давхарт байрлах ресторанд хоол идэнгээ О.****той ярилцсан. Тэр үедээ Ц.****ын талаар хохирол нөхөн төлөх талаар ярьж байна, би ганцаараа шийдвэр гаргахгүй, хэрвээ чи зөвшөөрвөл хохирол хэлбэрээр төлж байгаа бол хоёулаа мөнгө авах нь зөв юм аа гэж хэлээд ярилцсан. Тэр үед О.**** нь би мөнгөтэй болчихвол өөрт хэрэгтэй бүх юмаа авна гэж ярьж байсан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 18:00-19:00 цагийн орчим Т.**** өмгөөлөгч манай ажил дээр байрлах сэтгэл зүйчийн өрөөнд ирээд надад 30 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн. Тоолоод баглачихсан лацтай мөнгө байсан. Би өөрөө бол тоолж хүлээ аваагүй бөгөөд Т.**** өмгөөлөгч 30 000 000 төгрөг байгаа гэж хэлсэн. Би тэмдэглэл үйлдэж авъя гэж хэлэхэд Т.**** өмгөөлөгч хэрэггүй гэж хэлсэн. Тэр үед О.**** эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд надтай хүмүүсийн утсаар холбоотой байдаг байсан. Тэр үед утсаар ярихдаа би О.****д хохирлын мөнгийг чинь хүлээгээд авсан, надад байгаа шүү гэж хэлсэн. Би уг мөнгийг нь авчихаад Арвайхээр сумын 10 дугаар багт байрлах 27-25 тоот өөрийн гэртээ хадгалж байсан. ...2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр О.****ыг гэртээ дуудаж уулзаад хохирлын мөнгийг нь өөрт нь харуулсан. Тэр үед энэ 30 000 000 төгрөгийг үрж болохгүй, давж заалдах шатны шүүх хурал болтол хадгалж байя гэж хэлсэн. Давж заалдах шатны шүүх хурлын дараа үнэхээр чамд ирэх ёстой мөнгө бол захиран зарцуулах эрх чинь үүснэ гэж хэлсэн. Тэр үед О.**** нь аав ээж хоёр энэ талаар мэдвэл мөнгийг үрэн таран хийчихнэ гэж хэлсэн... ...С.**** надад мөнгө өгснөөсөө хойш О.****ыг мэдүүлгээсээ буц гэж ятга гэж хэлэх болсон. 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр би томилгоот прокурор Ч.****д өөрийн 88082238 дугаараас залгаж нөхцөл байдпыг хэлсэн. Тэр үед Ч.**** прокурор тийм зүйл байхгүй ээ гэж хэлсэн. Тэгээд тухайн өдөр С.**** янз бүрийн дугаараас надруу залгаад байсан. Би 12:40 цагийн орчим би С.****г ажил дээрээ дуудаад мэдүүлгээс буцна гэсэн юм байхгүй гэж хэлээд сэтгэл зүйчийн өрөөнд уг 30 000 000 төгрөгийг нь тэр хэвээр нь тэмдэглэл үйлдээд хүлээлгэж өгсөн. Тэр үед С.**** өөрийн **** гэх охинтой хамт орж ирж мөнгөө буцааж авсан...”,
Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан нотлох баримт шинжлэн судалсантай холбогдуулан улсын яллагчаас шүүгдэгч С.****гаас Г.****ад мөнгө хэн аваачиж өгсөн бэ? гэх асуултанд тэрээр “Би үнэнээ хэлье. Тэр мөнгийг ****т би өөрөө өгсөн. ****, **** 2 хоорондоо ярьсан юм шиг байна лээ. Энэ хэргийг шийдвэрлэх боломжтой байна уу? Үгүй юу гэдгийг хоорондоо ярьсан юм байна гэж ойлгосон. Мөнгө өгчих юм бол ял нь хөнгөрөх юм байна гэж надад ойлгуулсан. Би **** өмгөөлөгчид аваачиж өгсөн гэх хэргийн талаар мэдэх болсон бодит үндэслэл, шалтгааныг нотолсон мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч О.****, гэрч Ч.****, Ш.**** нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Мөрдөгч мөрдөн шалгах ажиллагаанд дээрхи мэдүүлгүүдийг авахдаа тэднийг өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардсан, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлсэн, хүч хэрэглэсэн нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мэдүүлэг авах үндэслэл, журам, шаардлагыг хангасан байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Гэмт хэрэгт хамтран оролцох нь үүргээ хуваарилах ба хуваарилахгүйгээр нэг гэмт хэргийг хамтран үйлдэх зорилгоор санаа бодол, үйл хөдөлгөөнөө нэгтгэсэн, зөвхөн өөрсдийн хүсэл зоригоор гэмт үйлдлийг гүйцэтгэж байгаа, эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай хоёр болон түүнээс дээш хүний үйл ажиллагааны нэгдэл юм.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол “бүлэглэн гүйцэтгэсэн” гэж үздэг бөгөөд энэ нь гэмт хэргийн хамтран оролцооны хэлбэр мөн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлд гэрч, хохирогч, шинжээч, орчуулагч, хэлмэрчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг хуульчилсан.
Дээрх гэмт хэргийн шинж нь гэрч, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх, шинжээчээр худал дүгнэлт гаргуулах, орчуулагчаар худал орчуулуулах, хэлмэрчээр худал хэлмэрчлүүлэх зорилгоор өөрт нь, ойр дотны хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл ашиг сонирхолд нь ноцтой хохирол, хор уршиг учруулахаар сүрдүүлсэн, эсхүл ятгасан, шан харамж амласан, өгсөн шинжээр илэрдэг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч С.**** нь эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.****т давуу байдал бий болгохоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.****ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.****аар дамжуулан 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, мөн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.****оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30000000 төгрөгийг дурдагдсан эрүүгийн хэрэгт шүүгдэгчид хууль зүйн туслалцаа үзүүлж байсан өмгөөлөгч Т.****ээр дамжуулан Г.****ад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж өгсөн” гэх шинжийг;
Шүүгдэгч Т.**** нь өмгөөлөгчөөр ажиллахдаа бүлэглэн Эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.****т давуу байдал бий болгох зорилгоор тухайн хэрэгт хохирогчоор тогтоогдсон насанд хүрээгүй О.****ыг Өвөрхангай аймаг дахь Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр түүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон Г.****аар дамжуулан Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд ятгасан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч О.****оор зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр шан харамж болох 30000000 төгрөгийг дамжуулан Г.****ад өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж өгсөн” гэх шинжийг;
Шүүгдэгч Г.**** нь эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн яллагдагчийн өмгөөлөгч Т.****, мөн дугаартай хэргийн оролцогчийн гэр бүлийн гишүүн С.**** нартай бүлэглэн 2021 оны 11 дүгээр сард Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Cosy mall” худалдааны төвд байх зоогийн газарт, мөн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар багийн нутаг дэвсгэрт байх өөрийн гэртээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн насанд хүрээгүй хохирогч О.****ыг “****, **** хоёр баян хүнтэй унтвал мөнгө авдаг гэж хэлэх, эсхүл өөрөө олоод хэлчих. Аав, ээж чинь архи уудаг юм чинь, чамд дүү нараа хувцаслах, ирээдүйд чиний сургалтын төлбөр яах ч юм билээ, чи төлж чадахгүй шүү дээ” гэх байдлаар өмнө өгсөн мэдүүлгээр зөрүүтэй, зориуд худал мэдүүлэг өгүүлэхээр ятгасан, мөн уг үйлдлээ гүйцэлдүүлэх зорилгоор 30000000 төгрөгийн шан харамж өгөхөөр амласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж өгөхөөр амласан” гэх шинжийг тус тус хангажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчид хууль бусаар нөлөөлөх гэмт хэргийг өмгөөлөгч үйлдсэн бол гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заасан.
Шүүгдэгч Т.**** нь гэмт хэргийг үйлдэх үедээ эрүүгийн 2126001070178 дугаартай хэргийн шүүгдэгч Ц.****ын өмгөөлөгчөөр ажиллаж байсан нь хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар тогтоогдож байх тул түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй.
Шүүгдэгч Г.****, С.****, Т.**** нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч **** ****г урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж шан харамж өгөх гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,
шүүгдэгч **** ****ыг урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амлах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон,
шүүгдэгч **** овгийн **** ****ийг урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж өгсөн гэмт хэрэг гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
6. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар
Шүүгдэгч Т.****, Г.****, С.**** нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад шууд учирсан хохирол, хор уршиг байхгүй тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй, шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
7.Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Буяндалай шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “…Эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байдал, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд оролцсон байдал, тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч С.****г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял, шүүгдэгч Г.****ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг тус тус оногдуулж, уг ялыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс гаргах хязгаарлалт тогтоох нь зүйтэй байна.
Мөн шүүгдэгч Т.****ийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10000000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж байна. Энэ хэрэгт шүүгдэгч нарт нь цагдан хоригдсон хоноггүй. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Хэрэгт хураан авсан эд мөрийн баримт, битүүмжилсэн эд зүйл байхгүй болохыг дурдах нь зүйтэй...”,
Шүүгдэгч Т.****ийн өмгөөлөгч О.**** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “…Шүүхээс гэм буруутайд тооцсон дээрх үндэслэлд өмгөөлөгчийн зүгээс хүндэтгэлтэй хандаж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны процесс, үйл ажиллагаа хэлэлцэж явагдаж байгаа нөхцөл байдлын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1, 6.1, 6.5 зүйлийн хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, гэр бүлийн нөхцөл байдал, түүний тодорхой хэмжээний цалин хөлс олж байгаа нөхцөл байдал зэргийг харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, уг ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү...”,
Шүүгдэгч С.****гийн өмгөөлөгч Р.**** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “…Өмгөөлөгчийн хувьд эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал хангалттай байгаа. Хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж үзээд торгуулийн ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү. Хувийн байдлын тухайд бага насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Тэднийгээ өгсөж хүмүүжүүлэх гээд санхүүгийн асуудалтай байгаа. Энэ бүх байдлыг харгалзаж үзэж эрүүгийн хариуцлага оногдуулж өгнө үү...”,
Шүүгдэгч Г.****ын өмгөөлөгч Г.**** шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар: “…Шүүгдэгч Г.****ыг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй талаар прокуророос санал гаргалаа. Прокурорын гаргаж байгаа санал дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж байна. Шүүхээс гэм буруутайд тооцсон шийдвэрт хүндэтгэлтэй хандана. Г.**** нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна. Мөн тусгайлан авч үзэх нөхцөл байдал байна. Өөрийгөө илчилсэн бусдын үйлсэн гэмт хэргийг илрүүлэх, гэмт хэрэг үйлдэж олсон эд хөрөнгө орлогыг олоход тусалсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх заалт Г.****ын гаргасан үйлдэлд тодорхой тусгагдсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдсон. Энэ нөхцөл байдлыг тодорхойлсон нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан байгаа. Нөгөө тал нь Г.**** ам бүл 3: 0-2 насны нялх хүүхэдтэйгээ амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй байгаа. Хохирлын мөнгө гэх зүйлийг хүлээж авч гэмт хэрэг гэж үзэх зүйлийг хийсэндээ гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа. Гэм буруутай байна, үүнээс боллоо гэдгээ өөрийнхөө мэдүүлэгт хэлсэн байгаа. Ийм учраас гэм буруугаа хүлээсэн, гэмт хэргийн улмаас хор хохирол төлөх, төлбөр хариуцах хохирол байхгүй. Онцлон хүндрүүлэн үзэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй. Мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн байцаах ажиллагаа шуурхай явуулах гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал зэргийг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсвэл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно гэсэн заалт байгаа. Энэ зохицуулалтын хувьд Г.****ад холбогдох байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, мөрдөн шалгах ажиллагааны явцад үндсэндээ Г.**** гэмт хэргийг илрүүлсэн. Энэ нь хангалттай нотлогдож байгаа учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх өөрөөр хэлбэл хариуцлагаас чөлөөлж болох үндэслэл байна гэж үзэж байна. Ийм учраас прокуророос оногдуулж болох эрүүгийн хариуцлагын төрөл болох 5 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн баримталж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэж өгнө үү” гэсэн дүгнэлтүүдийг тус тус гаргасан.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.****, С.****, Т.**** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн шинж, учруулсан хохирол хор уршгийн шинж зэргийг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.**** бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдон О.****ын эрх, ашиг сонирхлыг хамгаалж байсан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн зэрэг хувийн байдал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын санкцийг харгалзан үзэхэд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл байгаа ч хууль тогтоогч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн этгээдэд дээрхи боломжийг эдлүүлэхээр хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Г.**** гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, өөрийн үйлдлийг гэмт хэрэг гэж үзэхгүй байгаагаа шүүх хуралдаанд илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлгүй гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** ****ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** ****г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн **** ****ийг өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.****т оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Г.****, С.**** нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.****, С.****, Т.**** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.****т оногдуулсан 2 жилийн хугацаагаар өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрх хасах ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Шүүгдэгч Г.****, С.****, Т.**** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.****, С.****, Т.**** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.****, С.****, Т.**** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч **** ****г урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгаж шан харамж өгөх гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон,
Шүүгдэгч **** ****ыг урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж амлах гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон
Шүүгдэгч **** овгийн **** ****ийг урьдчилан үгсэн тохиролцож, хохирогчийг зориуд худал мэдүүлэг өгүүлэх зорилгоор ятгасан, шан харамж өгсөн гэмт хэрэг гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** ****ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч **** ****г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000000 төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч **** овгийн **** ****ийг өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 8000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 8000000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.****т оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Г.****, С.**** нарыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.****, С.****, Т.**** нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Г.****, С.****, Т.**** нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.****, С.****, Т.**** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.****, С.****, Т.**** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА