Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 140/ШШ2024/00161

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* багт оршин суух ******* овгийн *******гийн *******ын

цэргийн алба хаасан болохоо тогтоолгох, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь цэргийн алба хаасан болохоо тогтоолгох, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг 1 дүгээр ангид сургуульд өгөхдөө манай ах миний нэрийг гээд хэлж өгсөн байгаа юм. Тэгээд 8 дугаар анги төгсөөд цэргийн алба хаасан. Тэгээд мал маллаж байсан юм. *******гийн ******* гэдгийг *******гийн гэсэн байдаг юм. Овог нэрийн зөрүүтэй байгаад байна. Малчин байх үеийн малын А данс болон цэргийн алба хаасан болон барилгад ажиллаж байх үеийн баримтуудад гэсэн байгаа юм. Барилгад ажиллаж байсан 4 жил аар байгаа. Би ээжээсээ дөрвүүлээ. гэдэг хүүхэд байхгүй. Би Өмнө-Говь аймагт цэргийн алба хаасан, Ардын армийн ******* дүгээр ангид цэргийн алба хаасан.

Иймд намайг Ардын армийн ******* дүгээр цэргийн ангид 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж байсан болохыг тогтоож өгнө үү. Мөн намайг Завхан аймгийн ******* сумын багт мал маллаж байхдаа 1994 онд 110 тоо толгой, 1995 онд 72 тоо толгой мал, 1996 онд 136 тоо толгой мал, 1997 онд 80 тоо толгой мал, 1998 онд 66 тоо толгой мал, 1999 онд 84 тоо толгой мал, 2000 онд 64 тоо толгой мал, 2001 онд 5 тоо толгой мал, 2002 онд 47 тоо толгой мал, 2003 онд 31 тоо толгой мал, 2004 онд 21 тоо толгой мал, 2014 онд 143 тоо толгой мал тус тус тоолуулж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 10119 дугаартай цэргийн алба хаасан тухай лавлагаа, Завхан аймгийн Архивын тасгийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/3608 дугаартай лавлагааны хуулбар, нэхэмжлэгч Ц.*******ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.

Нэхэмжлэгч Ц.*******ын хүсэлтээр 2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэрч , гэрч Р.Бямбадорж нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тодорхойлолт, Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архиваас лавлагаа зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* зүйлийн 135.2.14-т зааснаар цэргийн алба хаасан болохоо тогтоолгох, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ц.******* нь цэргийн алба хаасан болохоо тогтоолгох, эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэг. Цэргийн алба хаасан болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч *******гийн ******* нь *******гийн гэсэн нэрээр Ардын армийн ******* дүгээр цэргийн ангид 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаат цэргийн алба хаасан болох нь:

Нэхэмжлэгч *******гийн *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, *******гийн ******* нь 1967 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн гэх хэсэг,

Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн №10119 дугаартай цэргийн алба хаасан тухай лавлагааны хуулбар, уг лавлагаанд *******гийн гэсэн нэрээр цэргийн алба хаасан тухай баримт,

Нэхэмжлэгч *******гийн *******ын төрсний гэрчилгээний хуулбар, уг гэрчилгээнд *******гийн ******* гэх хэсэг,

Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн №19*******тай цэргийн алба хаасан тухай лавлагааны хуулбар, уг лавлагаанд *******гийн гэсэн нэрээр цэргийн алба хаасан тухай баримт,

Батлан хамгаалахын яам Батлан хамгаалахын төв архиваас ирүүлсэн Завхан аймгаас цэргийн албанд татагдагчдын анкетын хуулбар, уг анкетад *******гийн , 1967 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, ам бүл 6, аав ******* 59 настай, ээж ******* 46 настай гэх хэсэг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 5-д *******гийн , 16-д Цэргийн алба-хаасан гэх бичилт,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 7-д *******гийн ******* гэх бичилт,

Нэхэмжлэгч Ц.*******ын хүсэлтээр нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

Гэрч өгсөн мэдүүлгийн: Ц.*******ыг хэдээс хэдэн оны хооронд цэргийн алба хааж байсныг нь сайн санахгүй байна. Гэхдээ цэрэгт явж байсан нь үнэн гэх хэсэг /хх-ийн 26/,

Гэрч өгсөн мэдүүлгийн: Ц.******* хэзээ цэрэгт явж байсныг нь сайн санахгүй байна, гэхдээ цэрэгт явж байсан нь үнэн гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Нэхэмжлэгч *******гийн ******* нь *******гийн гэсэн нэрээр цэргийн алба хааж, цэргийн батлах болон бусад бичиг баримт дээр зөрүүтэй бүртгэл хөтөлснөөр түүний эрх зүйн байдал дордож, хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.14-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын цэргийн алба хаасан болохыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хоёр. Мал тоолуулж байсан болохоо тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Ц.******* нь Завхан аймгийн ******* сумын багт мал маллаж байхдаа Ц. гэсэн нэрээр 1994 онд 110 тоо толгой, 1995 онд 72 тоо толгой мал, 1996 онд 136 тоо толгой мал, 1997 онд 80 тоо толгой мал, 1998 онд 66 тоо толгой мал, 1999 онд 84 тоо толгой мал, 2000 онд 64 тоо толгой мал, 2001 онд 5 тоо толгой мал, 2002 онд 47 тоо толгой мал, 2003 онд 31 тоо толгой мал, 2004 онд 21 тоо толгой мал, 2014 онд 143 тоо толгой мал тус тус тоолуулж байсан болох нь:

Нэхэмжлэгч *******гийн *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, *******гийн ******* нь 1967 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн гэх хэсэг,

Завхан аймгийн Архивын тасгийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн А/3608 дугаартай архивын лавлагааны хуулбар, уг лавлагаанд *******гийн гэж бичигдсэн хэсэг,

Нэхэмжлэгч Ц.*******ын төрсний гэрчилгээний хуулбар, уг гэрчилгээнд *******гийн ******* гэж бичигдсэн хэсэг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 7-д ******* *******, 8-д Завхан аймгийн Улиастай сумд төрсөн гэх хэсэг,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 5-д *******гийн ******* гэх хэсэг,

Нэхэмжлэгч гийн хүсэлтээр түүний мал маллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

Гэрч өгсөн мэдүүлгийн: Ц.*******ыг би хүүхэд байхаас нь танина. Манайх айл саахалт байдаг байсан. Аав, ээжийн хамт мал малладаг байсан тусдаа гараад гэр бүл болоод тасралтгүй одоо хүртэл мал маллаж байгаа гэх хэсэг,

Гэрч өгсөн мэдүүлгийн: Ц.*******ын хүүхэд байхаас нь танина. Аав ээжийнхээ хамт мал маллаж байсан, одоо ч мал малладаг гэх хэсэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135.2.14-т тус тус зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.*******ыг Завхан аймгийн ******* сумын багт мал маллаж байхдаа Ц. гэж мал тооллогын баримтад зөрүүтэй бүртгэл хөтөлснөөр түүний эрх зүйн байдал дордож, хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Нэхэмжлэгч Ц.*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүний гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой хангалттай нотлох баримт бүрдсэн, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой байна гэж үзэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр зарласан болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11******* зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******гийн *******ыг *******гийн гэсэн нэрээр Ардийн армийн ******* дүгээр цэргийн ангид 1986 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цэргийн алба хааж байсан болохыг тогтоосугай.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13******* зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******гийн *******ыг Завхан аймгийн ******* сумын багт мал маллаж байхдаа *******гийн гэсэн нэрээр 1994 онд 110 тоо толгой, 1995 онд 72 тоо толгой мал, 1996 онд 136 тоо толгой мал, 1997 онд 80 тоо толгой мал, 1998 онд 66 тоо толгой мал, 1999 онд 84 тоо толгой мал, 2000 онд 64 тоо толгой мал, 2001 онд 5 тоо толгой мал, 2002 онд 47 тоо толгой мал, 2003 онд 31 тоо толгой мал, 2004 онд 21 тоо толгой мал, 2014 онд 143 тоо толгой мал тус тус тоолуулж байсан болохыг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140.400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ