Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 2026/ШЦТ/121

 

2026        03         11                                           2026/ШЦТ/121

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0118/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,

Улсын яллагч Э.А,

Хохирогч С.******** /онлайнаар/,

Шүүгдэгч П.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ******** ********д холбогдох эрүүгийн 2539006260321 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2025 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 5 цагийн орчим, Хэнтий аймгийн ******** сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэг "Улаан хошууны хөхтий" гэх газарт ******** УБҮ улсын дугаартай “тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, ухрах үйлдэл хийхдээ, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т “бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдийг хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй”, 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа....хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэсэн заалтуудыг зөрчиж, автомашины ард байсан С.********г мөргөж, түүний эрүүл мэндэд "цээжний баруун талын 5,8,9,10-р хавирга, зүүн талын 5,6,7,8,9-р хавирганы хугарал, цээжний зүүн плеврийн хөндийн хий хуралт, цээжний баруун зүүн плеврийн хөндийн шингэн хуралт, сээрний 7,10-р нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 11, 12, 13, 14-р хөндлөн сэртэнгийн хугарал, аарцаг яс баруун талын ацебутал урд ирмэг руу үргэлжилсэн хэлтэрхий үүсгэсэн хугарал, аарцаг ясны ацебуталын урд ирмэг зөрөөтэй хугарал, баруун зүүн суудал ясны дээд болон доод салаа зереетэй хугарал, давсагны урагдал, баруун шилбэ, зүүн өвдөгт шарх, нүүр биеэр зулгаралт, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан,

Улмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэний дараа тухайн цаг хугацаанд П.******** нь хэргийн газар буюу Хэнтий аймгийн ******** сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэг "Улаан хошууны хөхтий" гэх газрыг зориуд орхиж зугтаасан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч П.******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2025 оны 07 дугаар сарын 04-ны өдөр 5 цагийн орчим, Хэнтий аймгийн ******** сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэг "Улаан хошууны хөхтий" гэх газарт ******** УБҮ улсын дугаартай "тоёота приус-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодож, ухрах үйлдэл хийхдээ, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т "бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдийг хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй". 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа....хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, гэсэн заалтуудыг зөрчиж, автомашины ард байсан С.********г мөргөж, түүний эрүүл мэндэд "цээжний баруун талын 5,8,9,10-р хавирга, зүүн талын 5,6,7,8,9-р хавирганы хугарал, цээжний зүүн плеврийн хөндийн хий хуралт, цээжний баруун зүүн плеврийн хөндийн шингэн хуралт, сээрний 7,10-р нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 11, 12, 13, 14-р хөндлөн сэртэнгийн хугарал, аарцаг яс баруун талын ацебутал урд ирмэг руу үргэлжилсэн хэлтэрхий үүсгэсэн хугарал, аарцаг ясны ацебуталын урд ирмэг зөрөөтэй хугарал, баруун зүүн суудал ясны дээд болон доод салаа зереетэй хугарал, давсагны урагдал, баруун шилбэ, зүүн өвдөгт шарх, нүүр биеэр зулгаралт, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол учруулсан,

Улмаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэний дараа тухайн цаг хугацаанд П.******** нь хэргийн газар буюу Хэнтий аймгийн ******** сумын 1 дүгээр багийн хөдөө хэсэг "Улаан хошууны хөхтий" гэх газрыг зориуд орхиж зугтаасан болох нь: 

1.Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-9-р хуудас/,

2.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/,

3.Хохирогч С.********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тус газар ********* хонь хяргах гэж очоод байж байтал 08 цагийн орчимд ********, *********, ********* нар согтуу орж ирээд ********* гэх айлыг асуусан. Би та нар согтуу байгаа одоо олохгүй гэхэд одоо очно гээд байхаар нь гадаа гарч айл зааж өгөөд машины ард зогсож байтал ухарч ирээд намайг дайрч миний дээгүүр гарсан. Өндийх гэтэл чадахгүй хэвтэж байтал дахиад урагшаа явахдаа дайрсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19-р хуудас/,

4.Гэрч Ц.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 03-04-нд шилжих шөнийн 01 цагийн үед манай хөдөө гэрт Улаанбаатар хотын Багануур дүүрэгт оршин суудаг П.********, А.*******, ******* гэх 3-н хүн үзмэн ягаан өнгийн приус-30 загварын машинтай 3-лаа манай гэрт хүрч ирсэн. Учир нь манай хөдөө гэрт надтай хамт байсан С.********, ********* гэх хүмүүстэй уулзахаар тухайн хүмүүс хүрч ирсан. Манай гэрт ирэхдээ уг хүмүүс нь 3-н шил “Хараа” нэртэй 0.75-н граммын шилтэй архи авчирч хоорондоо цуг хувааж ууцгаасан. Авчирсан архиа ууцгаагаад 2025 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 04-н цаг хүрсэн. Ингээд намайг гэртээ байж байтал манай малын эзэн эмэгтэй ******* гэх хүн ******** хүн дайрчихлаа ш дээ гээд гэрийн гадаа бахирахаар нь гэрээс гараад хартал гэрийн баруун урд зүгт нөгөө ирсэн хүмүүсийн машины урд хамар дор нь хүн хэвтэж байгаа харагдахаар нь би гүйж очоод тухайн машиныг хойшоо ухар гэж хэлээд ухраасан бөгөөд машины урд хамар хэсэг дор манайд байсан С.******** гэх залуу согтуу хэвтэж байгаа харагдсан. Ингээд эмнэлэгт дуудлага өгсөн бөгөөд энэ хооронд нэг хартал нөгөө мөргөсөн машинтай хүмүүс манай гэрийн баруун урд зүгт хүн мөргөсөн газраасаа хөдлөөд давхиад яваад өгсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24-р хуудас/,

5.Гэрч А.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний бие 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр миний таньдаг хуурай ах нар болох ********, ******** нартай Багануур дүүргээс Хэнтий аймгийн ******** сумын 1 дүгээр баг Хэрлэнбаян-Улаан тосгоны хөдөө хэсэгт айлд байгаа 2 хуурай ах болох **********, С.******** нарыг эргэе гэж ярилцаад би хөрш ах болох ********* гэх хүний “Приус-30” загварын үзмэн ягаан өнгийн 73-45 УБҮ улсын дугаартай автомашиныг гуйж унаад Багануур дүүргээс 2025 оны 07 дугаар сарын 03-ны орой 20-н цагийн орчимд гараад замдаа 5-н шил “Хараа” нэртэй архи дэлгүүрээс худалдаж аваад ******* гэх хүний малчин ********* гэх ахынд 2025 оны 07 дугаар сарын 03-04-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд гэрт нь хүрч ирсэн. Авчирсан архиа бөөндөө ууцгаагаад 2025 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 03-н цагийн орчимд би түрүүлээд тухайн айлд унтаад өгсөн байсан. Гэтэл гэнэт гэрийн гадаа хүмүүс бахиралдаад байхаар нь сэртэл уг айлын эзэн ********, ********** ах 2 та нар хүн машинтай мөргөчихлөө гээд уурлаад байсан. Намайг гараад харахад гэрийн баруун урд зүгт миний унаж ирсэн машин зогсож байсан бөгөөд машины ард хэсэгт газар ******** ах хэвтэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29-р хуудас/,

6.Гэрч ********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 07 дугаар сарын 04-ний өглөө 4 цаг 45 минутын орчимд би гэрийнхээ бүслүүр татаж байхад манай саалийн гэрийн чанх урд байсан машин гэнэт ухрах араандаа хийж хүчтэй ухартал гэр лүү орох гээд явж байсан ********г мөргөтөл газар унасан ба машин баруун гар дээгүүр нь гарч байгаа харагдсан. Машин ахиад урагш хөдөлхөд машины урд хамар доор дайруулсан харагдсан. Тухайн үед гэгээ орж байсан ба машин асаалттай чигээрээ жолооч нь буугаад ирсэн. Мөргөсөн жолооч нь ******** байсан. Ирсэн хүмүүс 4 шил архи уусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/,

7.Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (П.******** 4.75%) /хх-ийн 40-41-р хуудас/,

8.Хохирогч С.********гийн Улаанбаатар хотын Гэмтэл согог үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн талаарх баримт /хх-ийн 46-92-р хуудас/,

9.2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 464 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Ц.******** “...С.********гийн биед цээжний баруун талын 5,8,9,10-р хавирга, зүүн талын 5,6,7,8,9-р хавирганы хугарал, цээжний зүүн плеврийн хөндийн хий хуралт, цээжний баруун зүүн плеврийн хөндийн шингэн хуралт, сээрний 7,10-р нугалмын шахагдсан хугарал, бүсэлхийн 11, 12, 13, 14-р хөндлөн сэртэнгийн хугарал, аарцаг яс баруун талын ацебутал урд ирмэг рүү үргэлжилсэн хэлтэрхий үүсгэсэн хугарал, аарцаг ясны ацебуталын урд ирмэг зөрөөтэй хугарал, баруун зүүн суудал ясны дээд болон доод салаа зөрөөтэй хугарал, давсагны урагдал, баруун шилбэ, зүүн өвдөгт шарх, нүүр биеэр зулгаралт, зүүн тавхайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид еренхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.15-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо...." гэх дүгнэлт, өвчний түүх, эмнэлэгийн бичиг баримтууд /хх-ийн 97-105-р хуудас/,

10.Мөрдөгчийн 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ********* УБУ улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгслийн жолооч П.******** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 10.14-д Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдийг хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно в/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарах үндсэн шалтгаан болсон байна” гэх магадлагаа /хх-ийн 108-109-р хуудас/,

11.Иргэний нэхэмжлэгч Д.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний ******** улсын дугаартай приус-30 загварын тээврийн хэрэгсэлд гэмтэл учраагүй. Одоо надад гомдол санал байхгүй. Би тээврийн хэрэгслээ зарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 197-198-р хуудас/,

12.Иргэний нэхэмжлэгч С.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...С.******** нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 4,343,650 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. Тус мөнгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 202-203-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.******** нь ******** улсын дугаартай тоёота приус-30 загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-т "бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдийг хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй". 3.7 Жолоочид дараах зүйлсийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй, согтууруулах ундаа....хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтуудыг тус тус  зөрчжээ.

Шүүгдэгч П.******** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дээрх зөрчлүүд гаргасны улмаас хохирогч С.********гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, мөн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэргийн шинжүүдийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд шүүгдэгч ****** овогт ********* ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

         

          Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүх шүүгдэгч ******* овогт ******** ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч П.********ийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134-р хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч П.********ийн гэмт хэрэг үйлдсэн байдлыг дүгнэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна.

Шүүхээс шүүгдэгч П.********ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч П.********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил, 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч П.********д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Гурав.Гэм хор, хохирлын талаар:

            Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.********гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч хавтаст хэргийн 191 дүгээр хуудаст “...сэтгэцэд учирсан хохиролын зэрэг тогтоолгохгүй...” гэх хүсэлт ирүүлсэн, гэм буруугийн шүүх хуралдаанд сэтгэцийн хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлж байна.

Хохирогч С.********гаас хэрэгт өгсөн и-баримтуудыг нотлох баримтаар үнэлж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.********ээс 3,714,170 (гурван сая долоон зуун арван дөрвөн мянга нэг зуун дал) төгрөгийг гаргуулж хохирогч С.********д  олгуулж шийдвэрлэв.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.******** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардал болон бусад зардлаа, Эрүүл мэндийн даатгалын сангийн эрх бүхий этгээд холбогдох баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас гарсан зардлыг нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Эрүүл мэндийн даатгалын сангийн төлөөлөгчийг мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгчээр томилсон боловч энэ хэргийн улмаас гарсан зардлын талаар баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

 

          4.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.******** нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт ******* ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус заасан “согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар шүүгдэгч П.********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч П.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т тус тус зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  оногдуулсан 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил, 3 (гурав) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.********д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газар буюу Улаанбаатар хотын Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.******** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.********д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

7.Шүүгдэгч П.********д оногдуулсан эрх хасах ял болон зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч П.********ээс 3,714,170 (гурван сая долоон зуун арван дөрвөн мянга нэг зуун дал) төгрөгийг гаргуулж хохирогч С.********д  олгосугай. 

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч С.******** нь энэ гэмт хэргийн улмаас цаашид гарч болох эмчилгээний зардал болон бусад зардлаа, Эрүүл мэндийн даатгалын сангийн эрх бүхий этгээд холбогдох баримтаа бүрдүүлэн буруутай этгээдээс энэ гэмт хэргийн улмаас гарсан зардлыг нэхэмжлэх эрхийг тус тус нээлттэй үлдээсүгэй.

11.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч П.******** цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

13.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.ЭНХБААТАР