Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 144

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

     Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Энхбаатар даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувдыг суулган улсын яллагч С.Ариунаа, шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Еншөбү овогт Бэх-Очирын Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1721000740016 дугаартай хэргийг 2017 оны 9 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1999 оны 02 сарын 03-ны өдөр төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод Политехникийн коллежийн техникч газрын тос 2 дугаар курсийн оюутан, ам бүл 4, аав, ээж, ахын хамт амьдрах, Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Ажилчны 4б-12 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,   бие эрүүл, /РД:ЖЮ99020314/, Еншөбү овогт Бэх-Очирын Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2017 оны 7 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-23 тоотод хохирогч М.Нямсүрэнг зодож бие махбодид нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Миний мөрдөн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Өөр нэмж ярих зүйлгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч М.Нямсүрэн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ: “...207 оны 7 сарын 12-13ны шилжих шөнө... Сумъяа ах гэртээ байхгүй байсан болохоор яах учраа мэдэхгүй байж байгаад Сумъяа ахын хашаан дотор нэг эсгий гэр байхаар нь тэр гэрийн хаалгыг тогшсон чинь мөн адил хүн байхгүй байсан бөгөөд Сумъяа ахын хашаанаас гараад удалгүй эргэж очоод хашаагаар нь орсон чинь Сумъяа ахын хашаанд араас 3 залуу орж ирээд нэг залуу нь “Чи түрүүн орж ирээд гарсан уу” гэхээр нь “тиймээ би түрүүн орж ирээд гарсан” гэсэн чинь “Чи яах гэж хашаагаар эргэлдээд байгаа юм, хулгай хийх гэж байна уу” гээд нэг туранхай намхан залуу нь /Бат-Эрдэнэ/ миний нүүрэн тус газарт 1-2 удаа цохиод, бөгс рүү 1 удаа өшиглөөд тухайн хашаанд байсан эсгийг гэр рүү оруулаад надаас юм асууж байгаад намхан залуу /Өлзийсайхан/ нь намайг суран цулбуураар нуруун тус газарт 2-3 удаа ороолгосон бөгөөд тэр гурван залуу юм ярьж байгаад Энхболд /сүүлд нэрийг нь мэдсэн/ гэдэг залуу надаас юм асууж байгаад хувцас өгөөд яв яв гэж хэлээд явуулсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 8 сарын 02-ны өдөр 441 тоот шинжээчийн дүгнэлтэд: “1.М.Нямсүрэнгийн биед эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэжээ./хх-ийн 27/

-Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь 2017 оны 7 сарын 12-ны өдрөөс 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг Ялалтын 4-23 тоотод хохирогч М.Нямсүрэнг зодож, түүний эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтад  өгсөн “...Би Нямсүрэнг хулгай хийх гэж байна гэж бодоод гүйхээр нь араас нь гүйгээд барьж аваад нүүрэн тус газарт нь 2-3 удаа цохиж, 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/, түүнийг давхар нотолсон хохирогч М.Нямсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “... “Чи яах гэж хашаагаар эргэлдээд байгаа юм, хулгай хийх гэж байна уу” гээд нэг туранхай намхан залуу нь /Бат-Эрдэнэ/ миний нүүрэн тус газарт 1-2 удаа цохиод, бөгс рүү 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 02-ны өдрийн 441 тоот дүгнэлтэд: “М.Нямсүрэнгийн биед эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар тогтоогдсон гэмтэл эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт болон бусад хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хохирогч М.Нямсүрэнд учирсан эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн хохирогчийн нүүрэн тус газарт 1-2 удаа цохиж зодсон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн шалгагдсан, үйлдсэн хэрэг нь хангалттай нотлогдсон, Прокурорын газраас зүйлчлэн ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүх шүүгдэгчийн гэм буруутайг нотолсон нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач  холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн талаар:

Шүүгдэгч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.Нямсүрэнгийн мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 8 сарын 02-ны өдрийн 441 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэ нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.      

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг шийтгэх тогтоолд тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн ЖЮ99020314 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олговол зохино.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1.Шүүгдэгч Еншөбү овогт Бэх-Очирын Бат-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бэх-Очирын Бат-Эрдэнийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4. 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж болон хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц баримт бичгээр хураагдан ирсэн ЖЮ99020314 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхний хуулбарыг шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд буцаан олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бат-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                         Б.ЭНХБААТАР