| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0132/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/131 |
| Огноо | 2026-03-17 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2026/ШЦТ/131
2026 03 17 2026/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0132/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгч Э.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ****** овгийн ******* ********д холбогдох 2539006980072 дугаартай эрүүгийн хэргийг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Э.******** нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны шөнө Хэрлэн сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тулга" баарны гадна хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.********тай маргалдаж улмаар хохирогчийг ташиж унагааж, түүний эрүүл мэндэд "баруун тахилзуур ясны доод үзүүрийн хугарал, баруун шаантны доод төгсгөл сэртэнгийн хугарал, зөөлөн эдийн няцрал" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.******** нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны шөнө Хэрлэн сум 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Тулга" баарны гадна хэсэгт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Э.********тай маргалдаж улмаар хохирогчийг ташиж унагааж, түүний эрүүл мэндэд "баруун тахилзуур ясны доод үзүүрийн хугарал, баруун шаантны доод төгсгөл сэртэнгийн хугарал, зөөлөн эдийн няцрал" бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-р хуудас/,
2.Хохирогч Э.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2025 оны 07 дугаар сарын 08 наас шилжих шөнө ******** ах болон ********** гэдэг найзтайгаа ****** баарлуу орж хоёр гурван пиво уучаад харихгээд тулга баарнаас гархдаа нэг хүнийг санамсаргүй шүргээд гарсан, Тэгсэн тэр залуу ягаад шүргээд байгаа юм гээд намайг элдэв өнгөөр дормжилоод заамдаж авхаар нь би юун сүртэй юм бэ гэхэд учир зүггүй намайг хоёр гурван удаа цохьсон тэгээд тэнд байсан танихгүй хүмүүс салгаад ******** ах ирээд намайг аваад баруунчээ явж байсан араас нэг залуу ирээд намайг ташиж унгаасан тэгээд босох гэсэн босож чадахгүй хөл хугарчлаа гээд орилход ********* ах тэр залууг түлхээд холдуулсан. ...Хөлөө янзлуулж эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Би 10,000,000 төгрөг нэхэмжилнэ. Тэгээд би сэтгэл санааны, хохирлоо тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,
3.Гэрч С.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Бид хэд баар орж ганд хоёр пиво уучхаад баарнаас гарахдаа ******* нэг хүнийг санамсаргүй мөрлөсөн тэгсэн нөгөө залуу нь хэл амаар доромжлоод байхаар нь би салгаад баруун тийшээ аваад явсан тэгтэл араас хоёр гурван залуу ирээд нэг залуу нь ******** хавирсан уу, эсвэл өшгөлсөн, тэгээд л тэр залуу машийнд суугаад зугтагаад яваад өгсөн ******** орилоод хэвтээд өгсөн би очоод түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
4.Гэрч В.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би болон *********, *********, ********, нарын хамт Хэрлэн сумын 2 дугаар багт найз ******* 3 том пиво уугаад сууж байхад, ******* гэх найз ирээд бид 4 явсан Тэгээд бид тав тулга орж 1 шил архи аж уугаад сууж байхад ********, ******** хоёр байн байн орж гараад л байсан тэгээд бид гурав араас нь гараад очтол ******** гадаа харагдахгүй ******* дээгүүрээ нүдгэлцэн 1 туранхай өндөр залуутай муудаж байсан тэгэхээр нь бид гурав баруун тийшээ алхаж байхад ******** баруунтайнхаас гараад ирэхээр нь бид гурав тосож очоод ********г аваад сугдаад саданд сууя гээд явж байтал ******** тэднар ягаад муудаад байгаа юм гээд гараа суга татаад гүйгээд яваад өгсөн. Тэгээд түд удалгүй очоод нэг алагдаад ирлээ гээд хүрээд ирсэн тэгээд ******** араас нь бас ирсэн тэгээд л бид тарсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,
5.2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 469 дугаартай Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********** “...Э.********ын биед баруун тахилзуур ясны доод үзүүрийн хугарал, баруун шаантны доод төгсгөл сэртэнгийн хугарал, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүдийн үүсгэгдсэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /хх-ийн 30-31-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хүндэвтэр зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.
Иймд шүүгдэгч Э.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Э.********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-р хуудас/-г шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1,800 (нэг мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,800,000 (нэг сая найман зуу) төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,800 (нэг мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,800,000 (нэг сая найман зуу) төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Э.******** шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдэв.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Э.********гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.********ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирлоо тогтоолгохгүй гэж мэдүүлсэн мөн ...надад гомдол санал байхгүй эмчилгээний зардалд 5,000,000 (таван сая) төгрөг авсан... гэх нотариатаар батлуулсан хүсэлт хх-ийн 38 дугаар хуудаст, шүүгдэгч Э.******** Эрүүл мэндийн даатгалын санд 98,700 (ерэн найман мянга долоон зуу) төгрөг төлсөн баримт хх-ийн 119 дүгээр хуудаст тус тус байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Э.******** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ******* овгийн ********* ********г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********д 1,800 (нэг мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,800,000 (нэг сая найман зуу) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.********д оногдуулсан 1,800 (нэг мянга найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,800,000 (нэг сая найман зуу) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Э.********д мэдэгдсүгэй.
5.Шүүгдэгч Э.********д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч Э.******** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10.Шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.********д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР