| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | А.Энхбаатар |
| Хэргийн индекс | 321/2026/0133/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/132 |
| Огноо | 2026-03-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 17 өдөр
Дугаар 2026/ШЦТ/132
2026 03 17 2026/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:321/2026/0133/Э
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,
Улсын яллагч Д.Ч,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б,
Шүүгдэгч Б.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ***** овгийн ********* ********д холбогдох эрүүгийн 2639000000084 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******** нь 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн ******** сумын 2 дугаар баг "Байртын ухаа” гэх газар нутаглаж байхдаа Н.********ын түүнд хөлсөөр маллуулахаар хүлээлгэн өгч хариуцуулсан бог малаас 2 тооны хонийг завшиж бага хэмжээнээс дээш буюу 520,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******** нь 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн ******** сумын 2 дугаар баг "Байртын ухаа” гэх газар нутаглаж байхдаа Н.********ын түүнд хөлсөөр маллуулахаар хүлээлгэн өгч хариуцуулсан бог малаас 2 тооны хонийг завшиж бага хэмжээнээс дээш буюу 520,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
2.Хохирогч Н.********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би Улаанбаатар хотод ажилтай явж байтал манай хуурай дүү болох Энхбаатар утсаар надруу ярин танай хотноос 2 тооны хонийг танай дүүгийн малчин болох Б.******** цагаан өнгийн машинтай аваад явчихлаа. Эхлээд нэг тооны хонь авж явчихаад удалгүй эргэж ирээд дахиад нэг хонь аваад явчихлаа гэж надад хэлхээр нь би утсаар цагдаад мэдэгдсэн юм. Би Б.********д хонь аваарай гэж огт хэлээгүй байхад хотноос хонь ачаад аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7-р хуудас/,
3.Гэрч Л.*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 2026 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр намайг аймгийн төвд байхад Б. ******** над руу утсаар залгаад 1 ширхэг ундаа, 1 шил архи, 1 хайрцаг тамхи зэргийг маргааш ирэхдээ аваад ирээрэй гэж захисан. Тэгэхээр нь надад өртэй байсан тул өрнийхөө оронд хонь авъя гэтэл би хонь бариад бэлэн болгоодохъё гэсэн. Тэгээд би Чингис хотоос 11 цагийн орчимд ******** сум руу дүүгийнхээ машиныг гуйгаад ******** сумаар дамжаад шууд Б.********ы гэр лүү очтол хонь бариад бэлэн болгосон байсан. Тэгэхээр нь би аймгаас захисан зүйлсийг нь өгөөд Б.********тай хамт хонио ачаад гэр лүүгээ аваачин буулгаад гэртээ байж байтал өдрийн 14 цаг орчимд над руу Б.******** залгаад нэг шүдлэн ямаа заръя гэхээр нь ямаа бол авахгүй хонь бол авна гэтэл Б.******** хонь байсан ч болно гэхээр нь 200.000 төгрөгт зарах юм уу гэтэл болно гэсэн тэгэхээр нь би Б.********ыг гэрээс нь эхнэр болон хүүхдийнх нь хамтаар аваад хонио ачаад аймгийн төв явсан. Тэгтэл Хэрлэн гүүрний постод цагдаа зогсоон намайг шалгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/,
4.Гэрч А.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...2026 оны 01 дүгээр сарын 24- ний орой 20 цагийн үед Б.******** гэх залуу манай нөхөр болох Л.******** луу хөдөө гэртээ ирэхэдээ 1 шил архи, 1 ундаа авчираад өгөөч гэсэн. Манай нөхөр Б.********д нэг хонь өгөх ёстой байсан юм тэгээд та ирж хонио аваарай гэж байсан. ...2026 оны 01 дүгээр сарын 25-ны өлгөө 10 цагийн орчимд утас руу залгаад та яаасан бэ ирж хонио аваарай уяаатай байгаа шүү гэхээр нь одоо бид хэд аймгаас гарлаа гээд Б.********ы хөдөө гэр лүү очин захисан юмыг нь өгөөд 1 тооны хонь аваад өөрийн хөдөө гэртээ очин авсан хонио хонин дээрээ буулгаад охиноо аваад сум руу хүргэж өгөх гэж байтал 13 цагийн орчим Б.******** дахин залгаад эхнэр, хүүхдтэйгээ аймаг явах ажилтай байна та ирээд авчих гэж байсан. Тэгээд бид хэд завгүй байна арай л амжихгүй байна дараа нь бол гэхэд Б.******** надаа унаа олдохгүй байна би 1 тооны шүдлэн ямаа зарах гэж байна гэж байсан. Тэгхээр нь надаа 200.000 төгрөг байна хонь бол авна ямаа бол авахгүй гэхэд та тэгвэл хонь ав гээд гуйгаад байхаар нь Б.********ыг гэрээс очиж аваад суманд охиноо буулгаад аймгийн төв рүү явж байтал Хэрлэн гүүний постод цагдаа зогсоон шалгаад цагдаагийн газар дээр авчирсан ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
5.Гэрч Л.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... 026 оны 01 дүгээр сарын 25-ны өлгөө 10 цагийн орчимд би эмнэлэг дээр байж байтал миний төрсөн ах болох Л.********* надтай ирж уулзаад ахдаа машинаа өгчих хонь малаа хашчихаад орой ирье гээд миний машиныг аваад явсан юм. Тэгээд орой 21 цагийн үед би бэр эгч болох ******** руу залгаад ирэх болж байна уу гэж асуутал ах, эгч 2 нь цагдаа дээр байна манай хөрш айлын малчин залуу аймаг руу хонь ачаад өгөөч гэж гуйгаад байхаар нь хонийг нь ачаад авч явж байгаад цагдаад баригдчилаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р хуудас/,
6.Мөрдөн шалгах ажиллагаа хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 30-31-р хуудас/
7.Хөрөнгийн үнэлгээний Бодит Үнэлгээ ХХК-ний шинжээчийн 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаартай дүгнэлт /хх-ийн 37-40-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
“Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр худалдан борлуулж хөрөнгө завших гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар нь тухайн эд хөрөнгө өмчлөгчийн хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй байх, уг хөрөнгийг шударгаар олж авах, өмчлөх, өв залгамжлуулах үндсэн эрх, эрх чөлөөг зөрчсөн байдагт оршино.
Шүүгдэгч Н.******** нь 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн ******** сумын 2 дугаар баг "Байртын ухаа” гэх газар нутаглаж байхдаа Н.********ын түүнд хөлсөөр маллуулахаар хүлээлгэн өгч хариуцуулсан бог малаас 2 тооны хонийг завшиж бага хэмжээнээс дээш буюу 520,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Эдгээр үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг агуулжээ.
Иймд шүүгдэгч Б.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66-р хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч Б.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.********д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан шүүгдэгч Б.********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
3.Гэм хор, хохирлын талаар:
Шүүгдэгч Б.********ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.********т 560,000 төгрөгийн хохирол учруулсан, хохирогч ...Б.********аас 2 хонио буцааж авсан тул гомдолгүй болсон... гэх нотариатаар батлуулсан хүсэлт хавтаст хэргийн 77 дугаар хуудаст байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
4.Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1.Шүүгдэгч ******** овгийн ********* ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ********д хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.********д оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******** нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүгдэгч Б.********д авсан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ЭНХБААТАР