| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00439/И |
| Дугаар | 135/ШШ2024/00564 |
| Огноо | 2024-05-01 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 135/ШШ2024/00564
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00439/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 18дугаар хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, ******* Жавзандамба гудамж-33, *******, 9дүгээр давхар, 902тоотод байрлах, Таван ******* финанс ББСБ ХХК (утас:75331111)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, 5дугаар баг, 23дугаар айл, 8тоотод оршин суух Хантайшир овогт Баттөмөрийн Бадрах (утас:80791114)-д хол*******ох,
Зээлийн гэрээний үүрэгт 1,462,317.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.Бадрах нар нь шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
...Б.Бадрах миний бие нь Таван ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжилсэн 1,462,317.55 төгрөгийг 3 сарын хугацаанд төлж барагдуулна. 5 сард 262,000 төгрөг, 6 дугаар сард 600,000 төгрөг, 7 дугаар сард 600,317.55 төгрөгийг төлнө. 2 дахь төлөлтөд зөрчил илэрвэл, албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Таван ******* финанс ББСБ ХХК нь хариуцагч Б.Бадрахад хол*******уулан Зээлийн гэрээний үүрэгт 1,462,317.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хариуцагч Б.Бадрах нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд маргааны зүйлийн талаар хугацаа тохирч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлжээ.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, мөн хуулийн 74.6-д Зохигч эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний агуулгыг зохигч талууд бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно. Эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж заасан.
4.Талуудын байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Зохигчид эвлэрч байгаагаа бичгээр илэрхийлж, талууд гарын үсэг зурсан байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,347.08 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бадрахаас 19,173 төгрөг, төрийн сангийн орлогоос 19,173 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван ******* финанс ББСБ ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Таван ******* финанс ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Бадрахад хол*******ох Зээлийн гэрээний үүрэгт 1,462,317.55 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 38,347.08 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бадрахаас 19,173 төгрөг, төрийн сангийн орлогоос 19,173 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Таван ******* финанс ББСБ ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН