Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 140/ШШ2024/00173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Завхан аймгийн ******* сумын ******* баг ******* хэсэг ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн *******ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2024 оны 3 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ. Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга М.Баярмэнд оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1964 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн сумын Хайрхан нутагт Д.*******гийн ууган хүү болон мэндэлсэн. Би 1973 оноос 1981 онд тус сумын 8-н жилийн сургууль, 1981 оноос 1983 онд Элдэв очрын нэрэмжит 10 жилийн сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд сумын нэгдлийн баргадад 1983 оноос 1988 он хүртэл эцэг эхийн хамт мал маллаж хоньчноор ажиллаж байсан болно. Миний бие Ц.******* нь 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 8 дугаар сарын 01-ний хүртэл сумын нэгдлийн баргадад хоньчин, тоо бүртгэгчээр ажиллаж байсан.

Тухайн үед ажиллаж байсан, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул ажиллаж байсныг тогтоолгохоор хандаж байна.

Иймд намайг 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн сумын нэгдлийн баргадад хоньчноор, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн сумын нэгдлийн баргадад тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нотлох баримтаар: иргэний үнэмлэхийн хуулбар, Завхан аймгийн сумын нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/441 дугаартай архивын лавлагаа, Завхан аймгийн сумын нэгдлийн даргын тушаалын хуулбарууд зэрэг баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Нэхэмжлэгч Ц.*******ын хүсэлтээр 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гэрч Т.Болд, гэрч А.Ганбаатар нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх өөрийн санаачилгаараа Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа, Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт, Завхан аймгийн Архивын тасгийн тодорхойлолт, Хөдөө аж ахуйн их сургуулийн тодорхойлолт зэрэг баримтыг бүрдүүлсэн байна.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, гэрчүүдийн мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс нэхэмжлэгч Ц.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Ц.******* нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Ц.******* нь 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Завхан аймгийн сумын нэгдлийн баргадад хоньчноор, 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Завхан аймгийн сумын нэгдлийн баргадад тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан болох нь:

Завхан аймгийн сумын нэгдлээс нээж олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, уг дэвтэр дэх 1983 оны 9 дүгээр сард нэгдлийн бригадад хоньчноор, 1988 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйн дээд сургуулийн бэлтгэл ангид суралцах болсон тул хоньчны ажлаас чөлөөлж Хөдөө аж ахуйн дээд сургуулийн захиргааны мэдэлд шилжүүлэв, 1983 оны 9 дүгээр сараас 1988 оны 4 дүгээр сарыг дуустал хугацаанд ажилласан хоног, олгосон цалин хөлсний жагсаалт гэх хэсэг,

Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/441 дугаартай архивын лавлагаа, уг лавлагаанд Ц.*******ын цалингийн тодорхойлолтыг олгов, 1987 оны 3-8 сар, 12 сар гэх хэсэг,

Завхан аймгийн сумын нэгдлийн даргын 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаартай Тоо бүртгэгч түр ажиллуулах тухай тушаалын хуулбар, уг тушаалын 1-т Ц.******* нарыг тоо бүртгэгчээр түр ажиллуулсугай гэх хэсэг,

Завхан аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 203 дугаартай нэхэмжлэгч нь тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулаагүй тухай тодорхойлолт,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн Хаатр-1 /А/ баримт, уг баримтын 14-т Улаанбаатар, Хөдөө аж ахуйн дээд сургууль, 1987 он гэх бичилт,

Завхан аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирүүлсэн Хаатр-21 /А/ баримт, уг баримтын 13-т Боловсрол-дээд гэх бичилт,

Завхан аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн А/622 дугаартай архивын лавлагаа, уг лавлагаанд Ц.*******ын цалингийн тодорхойлолтыг олгов, 1987 оны 3-8 сар, 12 сар гэх хэсэг,

Хөдөө аж ахуйн үндэсний их сургуулиас 1994 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нээж олгосон мал эмнэлгийн мэргэжлээр тус сургуулийг төгссөн гэх дипломын хуулбар,

Нэхэмжлэгч Ц.*******ын хүсэлтээр түүний ажиллаж байсан талаар мэдэх нэр бүхий гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх хуулиар хүлээсэн үүрэгтэйг тайлбарлаж хууль сануулж авсан гэрчийн мэдүүлгүүд болох:

Гэрч өгсөн мэдүүлгийн: Ц.******* нь 1983 онд 10 дугаар анги төгсөөд малчин болсон. Тэгээд тасралтгүй 1988 он хүртэл мал маллаж байгаад Хөдөө аж ахуйн их сургуульд малын эмчээр сурахаар явсан гэх хэсэг,

Гэрч өгсөн мэдүүлгийн: Ц.******* нь 1983 онд цэрэгт яваад илгээлтээр мал дээр гарч байсан. Тэгээд мал маллаж байгаад Хөдөө аж ахуйн их сургуульд сурахаар явсан гэх хэсэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын ажиллаж байсан байдлыг тогтоож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.*******ыг Завхан аймгийн сумын нэгдлийн баргад ажилд томилсон мөн ажлаас чөлөөлсөн тушаал өөрт болон архивд хадгалагдаагүйгээс түүний эрх ашиг зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан дээрх баримтууд нь бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримт гэж шүүх үнэлсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ц.*******ад шүүх хуралдааны товыг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр мэдэгдсэн байна.

Нэхэмжлэгч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ Би шүүх хуралдаанд өөрийн биеэр ирж оролцох боломжгүй учраас намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч ******* овгийн *******гийн *******ын

- Завхан аймгийн сумын нэгдлийн баргадад 1983 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 3 дугаар сарын 15-ны хүртэл хоньчноор,

- Завхан аймгийн сумын нэгдлийн баргадад 1987 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор шийдвэрийн агуулга бүрэн эхээрээ бичгийн хэлбэрээр гарах ба ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон тал нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ