Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 2026/ШЦТ/150

 

2026        03          27                                          2026/ШЦТ/150

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0151/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,

Улсын яллагч Н.М,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ж,

Шүүгдэгч Б.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ********* овгийн *********** ********ид холбогдох эрүүгийн 2539005250100 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******** нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 04 цагийн үед Хэнтий аймгийн ******** сумын 5 дугаар баг ******** 2-5 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Э.********той тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн гарын булалга болон нүүр, дух хэсэгрүү нь гараараа цохиж зодсон,

 

Мөн 2025 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 02 цаг 45 минутын үед Хэнтий аймгийн ******** сумын 5 дугаар баг ******** 2-5 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Э.********г "архи уулаа, хүүхдүүдээ хайхарсангүй" гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаагийн үйлдлээр цохиж зодсон,

Мөн 2025 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ******** сумын 5 дугаар баг ******** 225 тоот хашааны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.********г урьдын болон тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний үснээс нь зулгаах, хоолойг нь боох зэргээр зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэх үйлдлүүдийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******** нь 2025 оны 01 дүгээр сарын 26-ны шөнө 04 цагийн үед Хэнтий аймгийн ******** сумын 5 дугаар баг ******** 2-5 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Э.********той тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний зүүн гарын булалга болон нүүр, дух хэсэгрүү нь гараараа цохиж зодсон,

Мөн 2025 оны 03 дугаар сарын 11-ний шөнө 02 цаг 45 минутын үед Хэнтий аймгийн ******** сумын 5 дугаар баг ******** 2-5 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр болох Э.********г "архи уулаа, хүүхдүүдээ хайхарсангүй" гэх шалтгаанаар түүний нүүрэн тус газар нь гараараа хэд хэдэн удаагийн үйлдлээр цохиж зодсон,

Мөн 2025 оны 05 дугаар сарын 31-нээс 06 дугаар сарын 01-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн ******** сумын 5 дугаар баг ******** 225 тоот хашааны гадна гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.********г урьдын болон тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний үснээс нь зулгаах, хоолойг нь боох зэргээр зодсон буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон болох нь:

1.Зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 11-р хуудас/,

2.Хохирогч Э.********гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Би 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 12 цагийн үед ******** эгчийн гэрт хоол идэх гээд 3 хүүхдийн хамт очсон юм. Тэгээд бид хэд хоол унд хийж идээд 0,75 граммын Eden нэртэй архи 1 шилийг 2,5 литрийн нийслэл нэртэй том пиво хоёрыг уугаад ярьж хөөрч суусаар байгаад орой болсон байсан. Тэгээд 22 цагийн үед манай нөхөр хүрч ирээд намайг чи энд юу хийж суугаа юм гэхээр нь би юу хээхэв дээ хоол идчихээд сууж байна гэж хэлээд би өөрийн найз болох ******* хамт зөрөөд гараад явчихсан юм. Тэгээд ********* хамт стадионы урд талын зогсоол дээр нэг, нэг лааз пиво уугаад сууж байгаад хүүхдүүд рүүгээ залгах үед утсаа авахгүй болохоор нь такси дуудаад ******* эгчийнд шөнийн 02 цагийн үед очсон юм. Намайг гэрт нь орох үед нөхөр маань хэвтэж байгаад намайг хараад шууд босч ирээд намайг гэр лүү оруулахгүй түлхээд гаргачихсан. Тэгээд миний үснээс зулгаагаад хашааны хаалгаар чирч гаргаад газарт унагаагаад миний дээр сууж байгаад миний хоолой хэсгийг багалзуурдаад тавихгүй болохоор нь чи намайг аллаа шүү дээ гэхэд нөхөр маань чамайг нэг мөсөн алчихъя гээд багалзуурдаад тавихгүй байсан юм. Тэгэхэд манай дунд охин болох *****, ****** эгчийн хамт гэр дотроос гарч ирээд манай нөхрийг салгаад намайг аваад гэр лүүгээ орсон. Нөхөр маань араас дагаад орж ирсэн. ******** эгч цагдаа дуудах хооронд нөхөр маань чамайг ална гээд байсан тэгээд цагдаа нар нээх удахгүй ирээд бид хэдийг Цагдаагийн газар луу авч явсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,

3.Гэрч Д.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 05 сарын 31-ний өдөр Э.******** манай гэрт хүүхдүүдээ дагуулаад ирсэн. Тэгээд гарчаад ирье гэж хэлээд хүүхдүүдээ үлдээгээд гарсан. 18 цагийн орчим нөхөр болох ******** манай гэрт ирээд эхнэрээ иртэл манайд байсан. Шөнө 03 цагийн орчим ******** нилээн ууцан ирсэн. Тэгээд ********г ******** дагуулаад гэрээс гарсан гадаа орилж чарлаад байхаар нь гараад очсон чинь ***** унасан ******** дээр нь гараад суугаад цээж дээр нь гараараа дараад сууж байсан. Тэгээд би хоёуланг нь салгаад гэртээ оруулсан. Орж ирээд ******** шууд цагдаа дуудсан. Эхнэр болох ******** гэр бүлийн гадуурх харилцаанаас болоод ******** уурласан тэгээд ийм асуудал үүсэж байгаа. 5 жилийн хугацаанд манай охинтой ******** ******** нарын охин хамт сурдаг энэ хугацаанд маргалдах асуудал гаргаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

4. Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 61-65-р хуудас/,

5.Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 152 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 66-70-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Шүүгдэгч Б.********ийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч хохирогч Э.********г байнга зодсон үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн шинжийг хангажээ.

 

          Иймд шүүгдэгч Б.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн болно.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.********ид шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.********ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.********ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар  7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч Б.********ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар буюу Хэнтий аймгийн ******** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Гурав.Гэм хор, хохирлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.******** нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирлын баримт гаргаж өгөөгүй, ...надад гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.******** цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******** овгийн ********* ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.********ид 7 (долоо) сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа газрын буюу Хэнтий аймгийн ******** сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох байдлаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******** нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.

 

5.Шүүгдэгч Б.********ид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг түүний оршин суух газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.******** нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай

           

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ЭНХБААТАР