| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Равданжамцын Уранчимэг |
| Хэргийн индекс | 143/2021/00413/И |
| Дугаар | 143/ШШ2024/00129 |
| Огноо | 2024-03-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 143/ШШ2024/00129
2024 оны 03 сарын 21 өдөр Дугаар 143/ШШ2024/00129 Даланзадгад сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Р.У******* даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 3-р баг
Хариуцагч: *******, *******, *******, *******
Хариуцагч: *******, *******, *******
Зээлийн гэрээний үүрэгт 26 956 109.04 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З., У., хариуцагч , , нарийн бичгийн дарга З. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь Төрийн банкны Өмнөговь салбартай 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 211800271705 тоот зээлийн гэрээ байгуулан 18 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан.
Зээлийн эргэн төлөгдөх хуваарийг тогтмол буюу сар бүр төлөх нөхцөлтэйгөөр харилцан тохиролцон хийсэн.
Зээлийн барьцаанд:
- Цалин
- 5-н ханатай гэр
- Гэрийн тавилга цахилгаан хэрэгсэл
- Пин 3*4 м.кв
Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь зээл авснаас хойш үлдсэн зээлээс 3 296 878.66 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 5 818 035.77 төгрөг нийт 9 114 914.43 төгрөг төлсөн.
Зээлдэгч болон хамтран зээлдэгч нар нь 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн хугацаа хэтэрч, тус банкнаас авсан зээлийн хүүгийн төлбөрийг зээл буцаан төлөх хуваарь-ийн дагуу эргүүлэн төлөлгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн гэрээний 2.2.1, 3.2.1 дэх заалтуудыг зөрчсөн тул зээлийн гэрээний 6.2, 6.2.1-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах болон мөн зээлдэгчтэй холбоо барьж, очиж уулзаж зээлийг хугацаа хоцроож байгаа төлөөр удаа, дараа мэдэгдэж, мэдэгдэх хуудас бичгээр өгч байсан боловч 2020 оны 05 дугаар сарын 10-наас хойш төлбөрийн хуваарийн дагуу төлөлт хийгээгүй 555 хоног хугацаа хэтрээд байгаа болно. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байна. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 14 703 121.34 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 4 519 234.50 төгрөг, нийт төлөх дүн 19 222 355.84 төгрөг байна.
Иймд зээлдэгч болон хамтран зээлдэгч нараас 19 222 355.84 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Тус нэхэмжлэлийг анх 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг. 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар дараах зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэлтэй байсан. Үүнд: зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 14 703 121.34 төгрөг, зээлийн үндсэн хүүгийн үлдэгдэл 4 519 234.50 төгрөг нийт төлөх дүн 19 222 355.84 төгрөг байсан. Хариуцагч , нар бүртгэлтэй хаяг дээрээ байгаагүйн улмаас Шүүхийн шийдвэр эцэслэгдэн гаралгүй өдийг хүрсэн. Энэ нь зээлийн гэрээний хугацаа цуцлагдахгүй, үргэлжилж зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр бодогдож байгаа билээ.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү нийт 7 733 753.20 төгрөгөөр нэмэгдүүлж байна. Өөр өөр хэлбэл өмнө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 16-нд нэхэмжилсэн 19 222 355.84 төгрөг дээр 7 733 753.20 төгрөг нэмэгдүүлж нийт 26 956 109.64 төгрөг болно. Нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн дүнгээс буюу 7 733 753.20 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамж төлсөн болно. Иймд зээлдэгч болон хамтран зээлдэгч нараас дээр дурдагдсан үндсэн зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр нийт 26 956 109.04 төгрөгийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5-р багт оршин суух Лувсанцэрэн овогтой Тунгалаг би 2006 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Бүрнээ овогтой тай гэр бүл болж хоёр хүүхдийн эцэг эх болсон. 2019 оны сүүлээр гэр бүлийн хоорондын таагүй харьцаанаас болж гэр бүл салсан. Амьдрах явцдаа 2018 онд Төрийн банкнаас цалингийн зээл 18 сая төгрөгийг гэр бүлийн хэрэгцээнд зээлж авсан. Бид хамтран амьдарч байхдаа зээл, зээлийн хүүг төлөхөөр байсан боловч 2019 оны сүүлээр салсан. Би тогтсон ажилгүй байсан төлбөр тооцоог хийж чадахгүй болсон. 2019 оны 12 дугаар сард тай гэр бүл салж улмаар гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар Цагдаагийн байгууллагад шалгагдаж байхдаа би хүүхдийн тэтгэлэг тогтоолгох болон банкны өр зээлийн талаар ярихад нь би шорон оронд явмааргүй байна. Гомдлоо буцаачих би банкны зээлээ бүгдийг төлнө. Чи хүүхдээ хариуцчих гэхээр нь би зөвшөөрч цагдаагаас гомдлоо буцааж авсан.
Тэр үеэс хойш миний бие өвдөн удаа дараа эмнэлгээр явж хоёр хүүхдээ тэжээн өсгөөд өдий хүрч байгаа бөгөөд ыг банкны зээлээ төлж байгаа гэж бодож явсан. Гэтэл 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн банк нь зээлийн талаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Миний хувьд:
- Эрүүл мэндийн байдал тааруу байгаа бөөрний дутагдал буюу бөөрний буглаа оноштой, ходоодны шарх, цөсөө авхуулсан бөгөөд хүнд ажил хийх чадваргүй болсон.
Нөгөө талаар: хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор би банкны зээлээ бүрэн хариуцан гэж амлаад надын нэхэмжлэл гаргуулаагүй.
/шүүхэд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох/
- Зээлийн барьцаанд тавьсан бүх зүйл 5 ханатай гэр, гэр тавилга, пин 3*4 бүгд ын мэдэлд үлдсэн.
- Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй хоёр охиныхоо мөн ээжийнхээ гэрт, өөрийн гэсэн гэр оронгүй ээжийнхээ гэрт, өөрийн гэсэн гэр оронгүй ээжийндээ 2 хүүхдээ өсгөн амьдарч байгаа учраас би Төрийн банкны зээлийг төлөх ямар ч боломж байхгүй болно. Иймд миний энэ амьдралын нөхцөл байдлыг харгалзан үзэж банкны тооцооноос чөлөөлж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Төрийн банкны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 19 222 355.84 төгрөгийг төлж барагдуулна. Уг зээлийг авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Тунгалаг нь Төрийн банк нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 19 222 355.84 төгрөг төлж барагдуулна. Уг зээлийг авсан нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******-ийн нэхэмжлэлтэй , нарт холбогдох иргэний хэргийн хариуцагч би нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна.
бид хоёр албан ёсны гэрлэлтийн баталгаатай ч 2019 оны 12 дугаар сараас хойш гэр бүлийн таагүй харилцааны улмаас тусдаа амьдарч байна. Үүнээс хойш бид холбоогүй олон жил болсон.
нь 2018 онд тус банкнаас 18 сая орчим төгрөгийн цалингийн зээл авсан. Тухайн үед хамт амьдарч байсан учир намайг хамтран зээлдэгчээр оруулсан. Ингээд хамт амьдарч байхдаа бид 2019 он дуустал 9 сая орчим төгрөгийг банкны зээлд төлсөн. Тухайн үед улирлын ажилтай байсан учир боломжоороо төлдөг байсан. Иймд би төлсөн зээлийн ихэнхийг нь төлсөн учир өөрт ногдох үүргийг биелүүлсэн гэж үзэж байна.
Мөн би аас салаад хоёр охиноо өөр дээрээ авч үлдсэн бөгөөд одоо хоёр охин болон өөрийн ээжтэйгээ хамт дөрвүүлээ миний цалин болох 600 000 орчим төгрөгөөр амьдарч байна.
2019 оны 12 дугаар сард нь намайг зодож гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар цагдаа дээр шалгагдаж байхдаа хүүхдийн тэтгэлэг болон банкны зээлийн талаар намайг ярихад би шорон оронд явмааргүй байна. Чи гомдлоо буцаачих би банкны зээлээ бүгдийг нь төлье, чи хүүхдүүдээ хариуцчих гэхээр нь би зөвшөөрч гомдлоо буцааж авсан юм. Тиймээс нь тохирсноороо банкны зээлээ төлөөд явж байгаа байх гэж би бодсон. Гэтэл 2021 онд Төрийн банкнаас нэхэмжлэл ирэхэд нь түүнийг зээлээ төлөөгүйг нь мэдсэн.
Мөн банкны зээлээ бүрэн хариуцна гэж амласан учир бид тохирч надаар хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэл гаргуулаагүй.
Миний хувьд 2019 оноос хойш байнга эмнэлгээр явж, бие өвдөж, бөөрний дутагдал буюу бөөрний буглаа оноштой, ходоодны шарх, цөсөө авхуулж, хүнд ажил хийх чадваргүй болсон. Гэсэн ч ээжийгээ 2 хүүхдээ тэжээхийн тулд бага цалинтай ажил хийж, 4 ам бүлээ тэжээгээд явж байгаа тул банкны зээл төлөх боломж надад байхгүй. өөрөө амлалтандаа хүрч, зээлээ хариуцах байх гэж бодож байна.
Мөн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойших зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нэхэмжлэгч Төрийн банк нь 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойших үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэг зогссон учир 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн хоорондох үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна.
Иймд миний төлбөрийн чадваргүй байдлыг маань харгалзан үзэж, Иргэний хуулийн 242.13-т заасны дагуу уг зээлийн гэрээний үүргээс чөлөөлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч болон нар нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Төрийн банкны Даланзадгад тооцооны төвөөс 18 000 000 төгрөгийг жилийн 21.6%-ийн хүүтэй 60 сарын хугацаатай сар бүр тогтмол төлөх эрхтэйгээр сар бүрийн 10-ны өдөр 494 206.83 төгрөг төлөх нөхцөлтэйгөөр зээлийн гэрээ байгуулсан. Зээлийг өрхийн хэрэгцээнд зарцуулна гээд зээлдэгч, хамтран зээлдэгч хоёулаа гарын үсгээ зурж баталгаажуулсан. Зээлийг өөрсдийн дансанд шилжүүлж авсан. Манайх зээлдэгч нарт өөрсдийнх нь хүсэл зоригийн үндсэн дээр зээл олгосон. Зээлдэгч зээлээ сар бүр төлж байгаад, одоо төлөхөө байсан. Тэгээд зээлийн гэрээний үүргийн дагуу банкнаас төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргасан. Зээлийн барьцаанд цалин, таван ханатай гэр, гэрийн тавилга хэрэгсэл, пин байсан. Нэхэмжлэл өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 18 000 000 төгрөгийн зээл авснаас үндсэн зээлээс 3 296 878.66 төгрөгийг төлөөд зээлийн үлдэгдэл 14 703 121.34 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэл, хүү болон үндсэн хүүгийн үлдэгдэл 4 519 234.50 төгрөг, нийт 19 222 355.83 төгрөгийг манайх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулаагүй зээлийн төлбөрийн мөнгийг нэхэмжилсэн.
Нэхэмжлэл гаргаснаас хойш 2 хариуцагч шүүх дээр ирээгүй тул, эрэн сурвалжлагдах үйл ажиллагаа явуулж 2022 оны 01 дүгээр сарын 20-нд эрэн сурвалжлах шийдвэр гарсан. 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр , нар нэхэмжлэлтэйгээ танилцаад, 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш мөн үүргийн гүйцэтгэл дуусаагүй, авсан зээлээсээ нэг ч төгрөг төлөөгүй учраас нэхэмжлэлийн шаардлагаа 7 733 753 төгрөгийг нэмэгдүүлж, нийт 26 956 109.04 төгрөгийг зээлдэгч болон аас гаргуулах нэхэмжлэл гаргасан.
2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн мэдэгдэл дээр 01 дүгээр сарын 10-ны өдөр төлөх мөнгөө төлөөгүй 01 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл 12 хоногийн хугацаа хэтэрчихсэн байна. 01 дүгээр сарын 10-ны өдрийн төлөх үндсэн зээл нь 285 798 төгрөг, хугацаа хэтэрсэн хүү нь 208 000 төгрөг нийтдээ 494 206 төгрөг төл гэсэн байгаа.
Хоёрдугаарт нэхэмжилсэн дүнгээр 9 000 000 төгрөг төлчихсөн байхад үндсэн зээлийн үлдэгдэл нь 14 000 000 болчихсон гэдгийг ойлгохгүй байна үүнд нотлох баримт байхгүй гэж болохгүй талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа. Энэ гэрээнд 12 дугаар сарын 10-ны өдрөөс хойш нэхэмжлэл гаргасан өдөр хүртэл сар бүр төлөх ёстой мөнгийг нь хүү зээлээр хоёр хуваагаад, үндсэн зээл хүүгээр нь ялгаад бичсэн гэрээг өөрсдөө хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Банкнаас илүү хүү авсан зүйл байхгүй. Яг гэрээний төлбөрийн хуваарийнхаа дагуу мөнгөө авсан. Дараагийн мэдэгдэл нь 01 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш өгөхөд үүргээ биелүүлээд явсан. Зээлээ төлж байгаад 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш дахиад төлөхөө больсон. Тэгээд 11 дүгээр сард дахин мэдэгдэл хүргүүлсэн. Хугацааны хувьд болон агуулгын хувьд мэдэгдлүүд ийм байна.
Хавтаст хэргийн 48 дугаар хуудсанд уг зээлийг авсан нь үнэн, зээлээ төлнө гэсэн. Мөн хавтаст хэргийн 47 дугаар хуудсанд энэ зээлийг авсан нь үнэн, зээлээ төлнө гэсэн байгаа. Зээл авсан, өөрсдөө үүргээ биелүүлээгүй нь үнэн гээд хүлээн зөвшөөрчихсөн байна. Нөгөө талаараа гэрээний үүрэг биелэгдэж дуусаагүй байхад гэрээний хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж байна. Үүнд талуудын байгуулсан гэрээний хугацаа дуусгавар болсон боловч зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд зээлийг эргүүлэн төлж дуусах хүртэл хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл гэрээний хугацаа дууссан нь нэхэмжлэгчээс зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Банкийг эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байгаа бол зээлдэгч нар энэ хугацаанд -ийн Өмнөговь дахь салбарт ирээд хэдэн сар зээлээ төлөөгүй гэдгээ тайлбарлаж болох байсан. Гэтэл залгахаар утсаа авдаггүй, хаяг дээр нь очихоор байдаггүй. 18 000 000 төгрөг гэдэг бага мөнгө биш. Зээл авчхаад зээлээ төлөөгүй, өөрсдөө ямар нэгэн эс үйлдэхүй хийгээгүй. Эрхээ эдэлчхээд үүргээ биелүүлдэггүй. Өмнөх шүүх хуралдаанд тодорхой хэмжээний орлоготой байсан гэсэн. Тодорхой хэмжээний орлоготой, орлогоосоо төлж болох байсан.
ын хувьд аймагт байгаа эсэх нь тодорхойгүй өгсөн хаяг дээрээ байгаагүй. Бид нар гэрээн дээр бичигдсэн хаяг дээр очих үүрэгтэй болохоос биш эрэн сурвалжилж чадахгүй. Банк ямар ч эс үйлдэхүй гаргаагүй гэж яриад байдаг нь өөрсдийнх нь цэвэр хариуцлагагүй байдал, үүргээ биелүүлэхгүй байдал харагдаж байна.
2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр мэдэгдэл 02 дээр банк тухайн зээлдэгчийн зээл, зээлийн гэрээний хугацаа дуусаагүй учраас бүх өрийн дүнд нийт зээлийн үлдэгдлийг нэмээд өрийн дүнгээ нэхэмжилсэн бол 9 000 000 төгрөг биш арван хэдэн сая төгрөг гарч ирнэ. Тухайн үед банк хариуцагчдаа боломж олгоод, та 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зээлээ төлөөгүй. 2021 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүртэл энэ хугацааныхаа нийт өрийн дүн 9 026 000 төгрөг болчихсон. Энэ нь сар бүрийн 10-ны өдөр төлөх 494 206 төгрөгийг төлөөгүй хэдэн сараар нь үржүүлээд гаргасан дүн. Үүнийг 10 дугаар сарын 25-ны өдрийн дотор төл гэх мэдэгдлийг хүргүүлсэн. тухайн үед төлөөгүй мөнгөн дүн байгаа учраас хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдэл 03 дээр 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш сар бүр төлөх ёстой 494 206 төгрөг буюу өрийн дүнг төлөөгүй төлбөрийн хувиар нь өнгөрөөд 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн нийт төлбөрийн хуваарь дээрх үндсэн зээлийн төлбөр, үндсэн хүүгийн төлбөр хоёрыг нийлүүлээд 9 026 680 төгрөг болж байна. Энэ бол төлбөрийн хуваарилах хүү, зээл 2 нэмээд үзэхэд гарна. Ийм 2 мэдэгдэл хавтаст хэрэгт байгаа. Мэдэгдэл дээр хугацаандаа төлөөгүй төлбөрийн өрийн үлдэгдлүүд байгаа. Нэхэмжлэл дээр үл хаах нийт үлдэгдлээр нь нэхэмжилсэн дүнгүүд байгаа.
Эхний төлбөрийн хуваарь нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс хойш 12 дугаар сарын 10 хүртэл нийт ашигласан хүү нь 362 000, үндсэн зээлээсээ бол тухайн үедээ 132 000 төгрөг хасагдсан. Үндсэн зээл 18 000 000 төгрөг байгаа болохоор зээлээсээ бага хасагдаад, хүүгээс нь арай илүү хасагдаад явсан. Одоо 9 000 000 төгрөгийн үндсэн зээл байгаа. Тэгэхээр зээлээсээ их, хүү нь бага хасагдаж явна. Өмнө нь төлсөн 9 000 000 төгрөгийг үзэхээр үндсэн зээл нь бага төлөлттэй харагдаад, хүү нь арай өндөр төлөлттэй харагдана. Төлбөрийн хуваарийнх нь дагуу төлөгдчихсөн байгаа. 9 000 000 төгрөгийнх нь задаргаа нэхэмжлэлд байгаа.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа төрийн банкнаас нэхэмжилсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт 19 222 355 төгрөг 84 мөнгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн талаараа бичгээр шүүхэд өгсний дараа Төрийн банкнаас нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг өгөөд байгаа нь зээлдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна.
Нэмэгдүүлсэн шаардлага болох 7 733 753 төгрөг 20 мөнгө төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлтэй. Зээлдэгч , нараас -ийн Өмнөговь дахь салбараас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж, 18 000 000 төгрөгийг жилийн 21.6%-ийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлж авсан. Уг гэрээ нь 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр дууссан. Зээлдэгч нар 2020 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс төлөлт хийгээгүй, зээлийн гэрээ зөрчигдөж эхэлсэн. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр зээл авсан нь үнэн хэдий ч банкны зүгээс бол зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2.1 дэх хэсэгт заасны дагуу нэг талын санаачилгаар гэрээг цуцлах арга хэмжээ аваагүй. т зээлийн гэрээний үүрэг биелүүлэх талаар огт мэдэгдэж байгаагүй. Зээлдэгч , нарыг олж уулзах ямар нэгэн үйлдэл хийгээгүй. Өдийг хүртэл явсан. Мөн банк нэг талын санаачилгаар гэрээнд заасан үүргээ биелүүлсэн бол хариуцагч нар хүүгийн өрний дарамтад орохгүй байсан. Тиймээс хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байгаа тул хуулийн дагуу шүүхээр шийдвэрлүүлэх хүсэлттэй байна.
Мөн банк шүүхэд хандахаас өмнө буюу 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр т зээлийн гэрээг цуцлах талаар мэдээлэл хүргүүлсэн. Энэ мэдэгдэлд нийт зээлийн төлбөр 9 600 968.13 мөнгийг төлөхөөр шаардсан. Үүнээс 5 хоногийн дараа 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад уг үнийн дүн дээр 10 000 000 төгрөг нэмж нэхэмжлээд байгаа нь ойлгомжгүй байна. 5 хоногийн дотор ийм их хэмжээний хүү гарах боломжтой эсэх тал дээр тайлбар хийгээгүй. Нэмэгдүүлсэн хүүгийн шаардлага мөн 7 733 750 төгрөгийг нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байгаа энэ нь үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү нь нийт хэдэн төгрөг, хэдий хугацаанаас өдийг хүртэл хэдэн төгрөг болоод байгаа нь тодорхойгүй. Ерөнхийдөө 7 000 733 төгрөг гэсэн тоо л тавьчихсан байгаа. Нэхэмжлэлийн шаардлага үндсэндээ ойлгомжгүй бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй, нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн тодорхойлж чадаагүй байна.
Хариуцагчийн хувьд анхнаасаа нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй мөн дээр нь эдийн засагч мэргэжилтэй биш учраас хүүгийн тооцоолол хийх боломжгүй хүү бодож чадахгүй нөхцөл байдалд хүрч байна. Зээлдэгч нарын зүгээс зээлээ хэтрүүлсэн ч гэсэн банк энэ зээлийг төлөх төлбөрийн чадвартай эсэхэд судалгаа хийх ёстой. гэж хүнийг хайгаад олоогүй гэдгийг нотлох ямар ч нотлох баримт шүүхэд ирүүлээгүй. Тэгээд эрэн сурвалжлагдсан хугацааны хүү гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.
Хэрвээ банк зээлдэгчийг төлбөрийн чадваргүй болсон нөхцөлд үйлдэл хийгээд нэг талын санаачилгаар зээлийн гэрээ цуцалсан бол хариуцагч нар энэ их хүүгийн дарамтад орохгүй байсан гэдгийг тодотгон хэлэхийг хүсэж байна.
Банк гэрээний заалтаа биелүүлэхгүй байхад иргэн биелүүлэхгүй байх нь ойлгомжтой нөхцөл байдал гэрээний заалтаас харагддаг. Ийм үйлдэл хийгээгүйгээс болж хариуцагч нарын эрх зүйн байдал дордож, хүүгийн зээлд унаж байгаа нь байж боломгүй юм. Энэ гэрээ ерөнхийдөө банканд ашигтай байдлаар байгуулагдсан гэж харж байна. Ажиллагаа хийхгүй яваад байж болно. Тэгээд асуудлаа шүүхээр маргаангүй шийдэх гэхээр нэхэмжлэлийн шаардлага болон нэмэгдүүлсэн шаардлага нь тодорхойгүй. Хариуцагч нараас банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зээлдэгч нар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөгдөхгүй гэдэг тайлбарыг хэлж байна. Нэхэмжлэгч тал хариуцагчаас нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүүг энэ хуулийн заалтаар шаардах үндэслэлтэй боловч гэрээний заалтаараа нэхэмжлэгч талаас гаргаж байгаа өргөдөл, эс үйлдэхүйгээр энэ асуудал хязгаарлагдаж байна. Үүнээс харахад гэрээний 4.1.5-д гэрээг цуцлах гэрээний үүргийг биелүүлээгүйн улмаас банканд учруулсан хохирлыг нэхэмжлэх, төлүүлэх үүрэг нь банканд байгаа гэж харагдаад байна. Гэрээний заалт байсаар байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өөрийн шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Яагаад хэрэгжүүлээгүй талаар хэргийн материалд авсан нотлох баримтаар тогтоогддоггүй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуульд буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасан зохицуулалтууд байгаа. Хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2020 оны 05 дугаар сараас хойш ямар нэгэн төлбөр хийлгүй зээлийн гэрээний 2.1-ийг нь зөрчөөд байхад ямар нэгэн цуцлах арга хэмжээ аваагүй. Хариуцагч нарын зүгээс нэгэнт л төлж чадахгүй гэдэг эргэлзээтэй нөхцөл байдал үүсчхээд байгаа. Энэ байдлыг харгалзаж үзээгүй, ямар нэгэн үйлдэл хийгээгүй, хүү, хүүгийн нэмэгдүүлсэн хүүг үргэлжлүүлэн тооцоод байсан. Энэ нөхцөл байдал нь хариуцагч нарын эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: үндсэн зээлдэгч, хамтран зээлдэгчээр төрийн банкнаас 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр 18 000 000 төгрөгийг ын хаан банк дахь цалингийн зээлийг хаах зорилгоор авсан. Үүнээс нэг жил гаруй дараа 2019 оны 12 дугаар сарын сүүлээр , нар гэр бүлийн хүчирхийллийн улмаас салсан. Энэ талаараа өмнөх тайлбартаа дурдсан байгаа. Энэ хоёр хүн салахдаа хоёр охиноо авъя, банкны зээлээ төлье гэж тохиролцоод хоёр тийшээ болсон. Үүнээс хойш , ыг зээлээ төлж байгаа гэж боддог байсан талаараа хариу тайлбартаа дурдсан. Зээл төлөгдөхгүй байгаа талаар 2020 оны 01 дүгээр сарын 22-нд банкнаас мэдэгдэл ирэхэд мэдсэн. Агуулга нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхийг сануулсан байсан. үндсэн зээлдэгч биш өөрөө зээлийн гэрээний үүргээ биелүүлнэ гэсэн учраас банканд ямар нэгэн хариу өгөөгүй.
Өөрөөр хэлбэл мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй. Үүнээс 1 жил 10 сарын дараа зээлийн гэрээний үүргээ биелүүлээрэй гэсэн 2 дахь мэдэгдлийг ирүүлсэн. мэдэгдэлтэй танилцсан боловч мэдэгдлийг хүлээн зөвшөөрөөгүй зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй. Үүнээс ямар асуудал харагдаж байна гэхээр банк нэг жил 10 сарын дараа мэдэгдэл явуулсан бэ, Энэ хооронд ямар нэгэн арга хэмжээ авахгүй, удаан хугацаагаар явах нь банканд ямар ашигтай нөхцөл байдал үүсэх вэ гэсэн нэг асуудал.
Үүнээс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байна гэсэн мэдэгдэл ирсэн. Үүнээс харахад банк 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 03 тоот мэдэгдлээрээ талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээг цуцалсан юм байна. Хуульд гэрээг нэг талын санаачилгаар цуцалж байгаа бол нөгөө талдаа бичгээр мэдэгддэг. Энэ нөхцөл бүрдчихсэн. Банк 2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр зээлийн гэрээг цуцлаад, талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний үүрэг дуусгавар болчихсон. Үүнээс хойш хугацааны үүргийг банк зээлдэгч нараас шаардах эрхгүй болж байгаа. Өөрөөр хэлбэл банк 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэг талын санаачилгаар гэрээг цуцалснаар гэрээний үүрэг дуусгавар болсон. Үүнээс өмнөх гэрээний үүргээ биелүүл гэдэг нөхцөл байдал үүсэж байна. Энэ асуудлыг яагаад ярьж байна гэхээр нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай энэ асуудал холбогдож байна.
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага бол банк ерөөсөө нэхэмжлэл гаргасан 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлээд 2024 он хүртэлх гэрээний үүргийг шаардчихсан байдаг. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримттай холбогдоод, банк 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээ цуцалсан учраас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй. Мөн үндсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Яагаад гэвэл банк надад мөнгө олгоогүй, зөвхөн хамт амьдарч байсан ын зээл дээр гарын үсэг зурсан. Зээлийн хүсэлт дээр гарын үсэг зураагүй. Мөнгө миний дансанд орж ирээгүй гэдэг. Тэгэхээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар болон -ийн хооронд анхнаасаа зээлийн гэрээний харилцаа үүсээгүй.
өмнөх тайлбартаа: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийн чадваргүй гэсэн үндэслэлээр зээлийн үүргээс чөлөөлж өгнө үү гэсэн байна. Энэ тайлбарыг нь дэмжиж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь дэмжихгүй байна. Дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн хариуцагч ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг дэмжиж байна. Банк өөрөө барьцаат зээлийн гэрээнийхээ 6.2.1-д заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй. Банк зээлийн гэрээнийхээ заалтаа биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүрэг 2020 оны 01 дүгээр сараас эхлээд зөрчигдөж эхэлснээс хойш 11 сарын дараа шүүхэд хандсан байгаа. Энэ хооронд банк хариуцагч ыг хаяг дээрээ байхгүй гэдгийг мэдээ ч үгүй байсан. Тэр нь яаж мэдэгдэж байна гэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа эрэн сурвалжлуулсан байсан. Эндээс банк зээлийн гэрээнийхээ нэг нөхцөлд заачихсан 6.2.1 гэдэг заалтаа өөрөө биелүүлээгүйгээс хугацаа сунжирч нэмэгдүүлсэн хүү бодсон асуудлууд үүссэн байна.
Мөн банк 9 114 914 төгрөгийг хариуцагч нар төлсөн гэсэн. Энэ нь ийн тайлбартай таарч байдаг. Гэхдээ энэ 9 114 000 төгрөгөөс нэхэмжлэлд дурдсанаар 3 296 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаад 5 818 035.77 төгрөгийг үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүгээс хасаж тооцсон байна. Банк одоо банк бус санхүү санхүүгийн байгууллага, ломбард шиг хувь хүн, иргэдийг ингэж мөлжиж болохгүй. Яагаад үндсэн зээлээс 3 296 000 төгрөг хасагдаад байгаа юм. Үүнийхээ үндэслэлийг нотлох баримтыг нэхэмжлэгч талаас шүүхэд ирүүлээгүй. Өөрөөр хэлбэл анхны тооцоолол нэхэмжлэл дээр дурдчихсан байгаа мөнгөний задаргааны нотлох баримт шүүхэд ирээгүй учраас сүүлд гаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгтээс бид нар үндсэн зээлийн төлөлт яаж 3 000 000 төгрөг 5 000 000 төгрөг гэж хуваагдаж ороод байгааг ойлгохгүй байна. Сүүлд гаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгтүүд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг нотлох баримт болж чадахгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Монгол банкнаас баталсан банкны зээлийн үйл ажиллагааны журамд бүх төрлийн зээлд хувийн хэрэг байна гэж заасан. Энэ хувийн хэрэгт зээл олгох хүсэлт, гэрээний үүрэгтэй танилцсан эсэх мөн гэрээний үүргийг үндсэн зээлдэгч биелүүлэхгүй тохиолдолд хамтран зээлдэгч төлөхийг зөвшөөрч эсэх талаар олон асуултыг асууж хариултыг гараар бичүүлж авдаг. Тэр нь хувийн хэргийн бүрдүүлбэрт нь байх ёстой гэж журамдаа заагаад өгчихсөн байдаг. Хоёрдугаар асуудал нь хөдөлмөрийн харилцааг барьцаалж зээл олгосон үндсэн зээлдэгчийн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болж байгаа нөхцөлд тухайн журмын 6.1-т зааснаар банк явцын хяналт хийх ёстой. Тэр үүргээ банк ерөөсөө биелүүлээгүй. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аль ч банк зээлээ төл, хүүгээ төл гэж мөнгө хүүлэгч шиг дарамт үүсгэдэг болохоос өөрсдөө гэрээнийхээ үүргийг биелүүлдэггүй. Явцын хяналт, хувийн хэрэг бүрдүүлбэр байхгүй, барьцаа хөрөнгийн зураг, нотлох баримт байхгүй. Нэг нь үндсэн зээлдэгчтэй хэд хоног судалгаа хийгээд яваад байдаг. Гэрээн дээр гарын үсэг зурчихлаа, хамтран зээлдэгчээр оруулах хүнээ гэхэд хамт ажилладаг, хамт амьдардаг, ах дүү найз нөхөд хэнийг ч хамаагүй дуудаад гарын үсгээ зурчих зуруулчихдаг. Нөгөө стандарт нөхцөлтэй гэрээгээ үндсэн зээлдэгчид л танилцуулдаг. Итгэлцлийн үндсэн дээр зарим хүмүүс нь зурчихдаг. , ын хувьд гэр бүлийн харилцаатай байсан зурахаас өөр аргагүй. Тэгэхээр бидний зүгээс мөнгө авснаа хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 05 дугаар сараас үүрэг зөрчигдөөд эхэлсэн байхад яагаад 1 жил 5-н сарын дараа шүүхэд хандсан бэ энэ хооронд банк юу хийсэн. Үнэхээр хариуцагч нарыг хайсан уу гэх асуудал үүсэж байна. хаяг дээрээ байсан. ыг шүүхэд өгснийхөө дараа л эрэн сурвалжлуулсан. Өмнө нь эрэн сурвалжлуулаагүй. Тэгэхээр нэгэнт төлөх чадваргүй, хоёулаа цалин хөлсгүй, дансанд нь мөнгө орж ирэхгүй, данс нь тэг зогсолт хийчихсэн байхад банк яагаад 1 жил 05-н сар хүлээгээд хүүгээ явуулаад байсан юм гэдэг асуудлыг тавиад байна.
Өнөөдрийн нөхцөлд банканд зээлээ л төлөх ёстой бусад гэрээний асуудал хамаагүй. 9 000 000 төгрөгийг төлсөн байж яагаад багаар үндсэн зээлээс хасагдсаныг нэхэмжлэгч хэлж байна. 494 206 төгрөг төлж байхад 132 000 төгрөгийг үндсэн зээлээс хасаад 362 000 төгрөгийг хүүгээс хасаж болохгүй. Хэдийгээр гэрээ стандарт нөхцөлтэй боловч Иргэний хуулийн 202 дугаар зүйлд заачихсан байгаа. Гэрээний стандарт нөхцөл дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус байна. Иргэний хуулийн 202.2.5-д зардлыг хэт өндрөөр нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна. 202.2.10-т санал гаргагч талууд өөрт учирсан бодит хохирлоо хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон бол гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан байгаа. Нэг талдаа хэт өндрөөр ашиг орлого олох боломжийг бий болгоод нөгөө талдаа өрийн дарамт оруулчихсан. Гэрээний стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байна гээд заачихсан байгаа. Тэгэхээр -ийн тухайд цалингийн зээлийн стандарт нөхцөлтэй гэрээнүүд хуульд нийцээгүй, хүчин төгөлдөр бус стандарт нөхцөлтэй гэрээ байна гэж үзэж болохоор байгаа. Төлөлт, суутгал ерөөсөө иргэний хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй, хүчин төгөлдөр бус стандарт нөхцөлтэй гэрээ байгаад байна. Гэрээг үндэслээд энэ их хэмжээний мөнгийг тогтсон ажилгүй, хүүхдээ өсгөж байгаа хүмүүсээс 26 9550109,4 төгрөгийг хууль бус гэрээг үндэслэж нэхээд байгаа нь, нэг талыг барьсан банкны талд үйлчилсэн гэрээ байна гэж үзэж байна. Тэгэхээр уг гэрээгээр ийм 26 9550109,4 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч ******* нь , нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 26 956 109.04 төгрөг гаргуулахыг шаарджээ.
Хариуцагч , нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг ба татгалзлын үндэслэлээ нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй, хамтран зээлдэгч энэ зээлийг аваагүй, зээл төлөх төлбөрийн чадваргүй, зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойших хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй, гэж тайлбарладаг.
******* нь 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр /зээлдэгч/, /хамтран зээлдэгч/ нартай барьцаат зээлийн гэрээ байгуулж 18 000 000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай /5 жил/, зээлийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар, хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн зээлийн дүнгээс 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцохоор, зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй нөхцөлд үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож цалингийн орлого, 5 ханатай гэр, 3х4 хэмжээтэй пин, 32 инчийн зурагт, хөргөгч зэргийг барьцаалж барьцааны гэрээ байгуулсан болох нь 211800271705 дугаартай барьцаат зээлийн гэрээгээр /хх-2-3-р хуудас/ нотлогдож байна.
Талуудын хооронд байгуулагдсан 211800271705 дугаартай барьцаат зээлийн гэрээнд зээлдэгч болох , хамтран зээлдэгч нар гарын үсэг зурсан байх ба Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2 дахь хэсэгт заасанчлан гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх бөгөөд талууд зээлийн гэрээ байгуулагдсан эсэх талаар маргахгүй байна.
******* болон , нарын хооронд мөнгөн хөрөнгө зээлэх гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийлэл нэгдсэн, гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу талуудад үүрэг үүссэн байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.
Нэхэмжлэгч ******* /зээлдүүлэгч/ нь зээлийн гэрээний дагуу 18 000 000 төгрөгийг , /зээлдэгч/ нарт шилжүүлэх үүрэгтэй байна.
Хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлаа тайлбарлахдаа Уг зээлийг банк зээлдэгч ын дансанд шилжүүлсэн тул хамтран хариуцагч ийг авсан гэж үзэх үндэслэлгүй... гэж маргадаг.
Зээлийн гэрээний 2.1.2-т зээл олгох хэлбэр: зээлдэгчийн Төрийн банк дахь 210000253484 тоот төгрөгийн дансанд зээлийг бэлэн бусаар шилжүүлснээр олгосонд тооцно-оор тохиролцсон болох нь зээлийн гэрээгээр нотлогдож байна.
Хамтран зээлдэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгч ын дансанд бэлэн бусаар шилжүүлэхийг зөвшөөрсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал үндэслэлгүй байна.
Зээлдүүлэгч *******-г зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгч нарт шилжүүлэх үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй.
Зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүрэгтэй байна.
Зээдэгч , хамтран зээлдэгч нар нь зээл авсанаас хойш үндсэн зээлээс 3 296 878.66 төгрөг, үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5 818 035.77 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгч талын тайлбар, хүү тооцооллын хүснэгт зэргээр нотлогдож байна.
Зээлдэгч нар нь 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн байх ба зээлийн гэрээний хугацаа 2023 оны 11 сарын 06-ны өдөр дууссан болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, нэхэмжлэгч талын тайлбар, хүү тооцооллын хүснэгт /хх-ийн 66-67 хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Зээлийн гэрээний 6.2.1-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг зөрчиж байгаа талаар Зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол Банк гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагаар цуцлахаар заажээ.
2021 оны 11 дүгээр сарын 11-ны өдөр зээлийн гэрээг банк өөрийн санаачлагаар цуцалсан болох нь зээлдэгч нарт хүргүүлсэн мэдэгдэх хуудас, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргээр нотлогдож байна.
Барьцаат зээлийн гэрээний 2.2.4-д Гэрээний хугацаа дуусгавар болж, зээлдэгч зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан зээлийн хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй Зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэжээ.
2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар зээлдэгч нар нь үндсэн зээл 14 703 121.34 төгрөг, үндсэн хүү 4 519 234.50 төгрөг, нийт 19 221 261.32 төгрөгийг төлөөгүй болох нь хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байх ба хариуцагч тал үүнийг баримтаар няцаахгүй байх тул хариуцагч нараас төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч тал зээлдэгч нарыг 2020 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй зөрчсөн гэсэн тайлбарыг гаргадаг атлаа энэ хугацаанд нэмэгдүүлсэн хүү тооцсон нь хууль болон гэрээг зөрчиж байх тул энэ хугацааны нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1094,31 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна.
Түүнчлэн ******* нь 2021 оны 11 дүгээр сарын 16-наас 2024 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн байдлаархи үндсэн хүү нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү нийт 7 733 753.20 төгрөгийг нэмж нэхэмжилжээ.
Хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх Үндсэн хуулийн зарчмын илрэлийн нэг нь зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тэгш эрх эдэлдэг явдал юм.
Нэхэмжлэгч ******* нь 2020 оны 1 сар, 2020 оны 10 сард гэрээний үүрэг зөрчигдөж байгаа улмаар биелүүлэх тухай мэдэгдлийг зээлдэгч, болон хамтран зээлдэгч нарт мэдэгдэж байсан байх ба тэрээр 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гэрээг нэг талын санаачлагаар хугацааны өмнө цуцалж дуусгавар болгосон болох нь мэдэгдэх хуудсууд болон талуудын тайлбараар тогтоогддог.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч нарыг үүргийн зөрчилтэй холбогдуулж 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрөөр хэлбэл шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд хүү тооцсон байгаа энэ нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байх зарчимд нийцэхгүй байна. Иймд үндсэн хүү нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүү нийт 7 733 753.20 төгрөгийн нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэв.
Хариуцагч ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран зээлдэгч ийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт заасны дагуу төлбөрийн чадваргүй гэсэн үндэслэлээр зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэлтэй гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцдэг.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.13 дахь хэсэгт Хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хэн нэг нь төлбөрийн чадваргүй бол үүргийн түүнд оногдох хэсгийг төлбөрийн чадвартай бусад үүрэг гүйцэтгэгчид тэнцүү хуваарилна гэж заажээ.
Үүрэг гүйцэтгүүлэгч ******* болон болон үүрэг гүйцэтгэгч нарын хооронд үүргийн харилцаа үүсч улмаар үүрэг гүйцэтгүүлэгч үүргийг бүхэлд нь шаарджээ. нар нь хамтран үүрэг гүйцэтгэх талаар тохиролцсон болох нь гэрээгээр нотлогддог.
Хамтран үүрэг гүйцэтгэгч нь банкны зээлээ бүрэн хариуцна гэж амалсан учир бид тохирч надаар хүүхдийн тэтгэлгийн нэхэмжлэл гаргуулаагүй гэсэн тайлбарыг гаргаж байгаа хэдий ч үүнийгээ баримтаар нотлохгүй байна.
Хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь үүрэг хуваарилах талаар тохиролцсон нь нотлогдохгүй байх ба хуулиар үүрэг гүйцэтгэгч нарын хүлээх хариуцлагыг тогтоогоогүй байх тул хамтран үүрэг гүйцэтгэгч ийг үүргээс чөлөөлөх үндэслэлгүй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хуваарилж нэхэмжлэгч талын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 752.05 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , Л. Тунгалаг нараас 319 056.30 төгрөгийг гаргуулж *******-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар , нараас 19 221 261.32 төгрөг гаргуулан *******-д олгосугай.
2. *******-ийн нэхэмжлэлээс 7 734 847.45 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 392 752.05 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч , нараас 319 056.30 төгрөг гаргуулан *******-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.У