Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2026/ШЦТ/159

 

2026        04          01                                          2026/ШЦТ/159

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0141/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,

Улсын яллагч Э.А,

Хохирогч Б.********,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Т,

Шүүгдэгч Б.******** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******* овгийн ********* ********т холбогдох эрүүгийн 2539008370050 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******** нь 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн ******** сумын 1 дүгээр баг ******** гэх газар тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Б.********тэй маргалдаж улмаар гараараа болон хугархай бургас, галын дэгээ төмөр зэргээр Б.********ийн гар, толгой, нуруу, хүзүү хэсэгрүү нь олон удаагийн үйлдлээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.******** нь 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн ******** сумын 1 дүгээр баг ******** гэх газар тухайн үед үүссэн таарамжгүй харьцааны улмаас Б.********тэй маргалдаж улмаар гараараа болон хугархай бургас, галын дэгээ төмөр зэргээр цохиж Б.********ийн биед цээж, баруун бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, 2 сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

1.Хохирогч Б.********ийн Цагдаагийн газар хандан гаргасан өргөдөл /хх-ийн 4-р хуудас/,

2.Хохирогч Б.********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 12 цаг орчимд тухайн эмэгтэй болох ********ын гэрт очсон. 10 орчим өдрийн өмнө манай хонь ********ын хоньтой нийлсэн байсан болохоор хонио харах гэж очсон. Тэгээд би хонио сайн хар битгийн нийлүүлээд байгаарай хонь нийлэх хэцүү байна гэж хэлээд гэрлүүгээ буцсан. Тэгээд гэртээ ирээд 30 орчим минут болж байтал манай гэрт ******** ирээд та яагаад манайхыг ад үзээд байгаа юм гэхэд нь би танайхыг ад үзсэн юм байхгүй хонио л сайн хар гэж хэлтэл буцаад гэр рүүгээ явсан. Тэгээд би үсээ угаагаад байж байтал том охин нь ирээд ээж таныг дуудаж байна гэхэд нь би эгч нь жаахан байж байгаад очъё гээд охиныг нь буцаасан. Тэгээд би 30 орчим минутын дараа ********ынд очтол хонь, ямаагаа тарьж байсан. Тэгээд малын хашаан дээр нь очтол нөхрийгөө хугархай бургасаар цохиод чи ********ийнх рүү очоогүй гэсэн чинь яасан чиний ********ийнх рүү очсон бичлэг нь утсан дээр нь байна гээд та 2 хэдэн удаа заваарсан хэчнээн удаа намайг доромжилсон гээд нөхөр лүүгээ уурлаад цохиод байсан. Тэгээд нөхрөө цохиж дуусаад нөхрөө надтай хардаад намайг банзал, янхан, хөгшин авгай, пизда, гичий гэх мэтээр харааж байснаа миний 2 гар, толгой, хүзүү, нуруу хэсэгт нөгөө барьж байсан хугархай бургасаараа намайг олон удаа цохиод, намайг боож унгаагаад үсдэж унагаагаад гараараа миний зүүн шанаа хэсэгт 2-3 удаа цохисон. Тэгээд би машиндаа суугаад нөхрөө сайн харж чадахгүй бол хохь чинь гэж хэлээд гэр лүүгээ буцсан. Гэртээ ирээд 30 орчим минутын дараа ******** гэрт орж ирээд хувцас угааж байсан савтай ус асгаад, гэрт байсан галын дэгээ төмөр аваад зүүн гар, нуруу хэсэгт цохихоор нь би зугтаахад гэрийн хойно байсан ширээн дээрх аяга таваг, идээ зэргийг цохиод унгаагаад дахиж намайг үсдээд толгой хэсэгт гараараа цохисон. Тэгээд би нөхөртэй чинь явалдсан бол чамд ингэж бичлэг үзүүлэхгүй байсан тэгээд хоёулаа цагдаад очиж шийдүүлье гэхэд чи муу ийм бичлэг биш алцганаж байсан бичлэгээ хийгүй яасан юм гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10-р хуудас/,

3.Гэрч С.********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Удалгүй ******** эгч манайд ирээд эхнэртэй малын хашааны гадаа муудалцаад эхнэр ******** ******** эгчийн хүзүү хэсэгт модон шилбүүрээр цохиж байгаа харагдсан. Тухайн үед манайд малаа харуулж байгаа ******** гэх хүн ирж малдаа тарилга хийж байсан. ********* ах эхнэр ********, ******** эгч хоёрыг зодолдож байхад нь салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,

4.Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Д.********* 2025 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 553 дугаартай шинжээчийн “...Б.********ийн биед цээж, баруун бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, 2 сарвуунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо..." гэх дүгнэлт /хх-ийн 33-35-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.******** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн ... бол санаатай гэмт хэрэгт тооцно.” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох” журамд заасан хөнгөн зэргийн хохирол учирсан байхыг шаарддаг, өөрөөр хэлбэл гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондын шалтгаант холбоо нь уг гэмт хэргийн обьектив шинжийг бүрдүүлдэг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан байна.

 

Шүүгдэгч Б.******** хохирогч Б.********ийн биед халдсан үйлдлийн улмаас шинжээчийн дүгнэлтээр цээж, баруун бугалга, зүүн тохой, зүүн шуу, зүүн сарвуунд цус хуралт, 2 сарвуунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

 

          Иймд шүүгдэгч Б.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

          Хоёр.Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82 дугаар хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.********* үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд тус тус заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Б.********т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

           

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.    

 

            Гурав.Гэм хор, хохирлын талаар:

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

            Шүүх шинжилгээний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Энэ хуулийн зорилт нь шүүх шинжилгээ хийх, хүрээлэн байгаа орчны хохирлыг тооцох, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох, шүүх шинжилгээ хийх үндэслэл, журам болон шүүх шинжилгээний байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, алба хаагчийн эрх зүйн байдлыг тогтоохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ...Арван нэгдүгээр бүлэг /Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг/…-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын  2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ЕГ0825/4220 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэл тогтоогдсон.

 

Шүүхээс хохирогчийн  сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн нөхөн олговрыг Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт үндэсний хорооны 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаартай тогтоолоор шинэчлэн тогтоож 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792,000 (долоон зуун ерэн хоёр мянга) төгрөгийг хохирогч Б.********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн “нэгдүгээр” зэрэглэлийн 2 (хоёр) дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,584,000 (нэг сая таван зуун наян дөрвөн мянга) төгрөгөөр тогтоов.

 

Шүүгдэгч Б.******** нь хохирогч Б.********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговорт 1,584,000 (нэг сая таван зуун наян дөрвөн мянга) төгрөг төлсөн баримт хэрэгт авагдсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Дөрөв.Бусад асуудлын талаар:

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.******** нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.******** нь хохирогч Б.********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговорт 1,584,000 (нэг сая таван зуун наян дөрвөн мянга) төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1.Шүүгдэгч ******* овгийн ******** ********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********т 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********т оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.********т мэдэгдсүгэй.

 

5.Шүүгдэгч Б.********т оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.********т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч Б.******** нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч Б.******** нь хохирогч Б.********ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн олговорт 1,584,000 (нэг сая таван зуун наян дөрвөн мянга) төгрөг төлсөн, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.********т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ЭНХБААТАР