Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 2026/ШЦТ/160

 

2026       04         01                                           2026/ШЦТ/160

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:321/2026/0119/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Энхбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М,

Улсын яллагч Б.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ч,

Шүүгдэгч Д.********,

Шүүгдэгч “******** ********” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.******** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор С.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлсэн шүүгдэгч ******** ******** ХХК, шүүгдэгч ******** овгийн ******** ******** нарт холбогдох эрүүгийн 2502005850484 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.******** нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, ******** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "******** ********" ХХК-ийн байранд химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 1227 дугаарт цууны хүчил (СН3СООН), 506 дугаарт Калийн гидроксид буюу калийн шүлт (КОН), 854 дугаар этилийн спирт (С2Н5ОН), 408 дугаарт хүхрийн хүчил (H2SO4) зэрэг 4 нэр төрлийн бодисуудыг БНХАУ-аас 2025 оны 6 дугаар сард захиалан хууль бусаар авсан, улмаар 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

 

-Шүүгдэгч ******** ******** ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, олборлосон жоншны агууламжийг тодорхойлох зорилгоор Хэнтий аймгийн ******** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "******** ********" ХХК-ийн байранд химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 1227 дугаарт цууны хүчил (СН3СООН), 506 дугаарт Калийн гидроксид буюу калийн шүлт (КОН), 854 дугаар этилийн спирт (С2Н5ОН), 408 дугаарт хүхрийн хүчил (H2SO4) зэрэг 4 нэр төрлийн бодисуудыг БНХАУ-аас 2025 оны 6 дугаар сард захиалан хууль бусаар авсан, улмаар 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан гэх үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.******** нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, ******** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "******** ********" ХХК-ийн байранд химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 1227 дугаарт цууны хүчил (СН3СООН), 506 дугаарт Калийн гидроксид буюу калийн шүлт (КОН), 854 дугаар этилийн спирт (С2Н5ОН), 408 дугаарт хүхрийн хүчил (H2SO4) зэрэг 4 нэр төрлийн бодисуудыг БНХАУ-аас 2025 оны 6 дугаар сард захиалан хууль бусаар авсан, улмаар 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч ******** ******** ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, олборлосон жоншны агууламжийг тодорхойлох зорилгоор Хэнтий аймгийн ******** сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах "******** ********" ХХК-ийн байранд химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн шинжээчдийн багаар Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодис ашиглах дүгнэлт гаргуулж, ашиглах зөвшөөрөл авалгүйгээр, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 1227 дугаарт цууны хүчил (СН3СООН), 506 дугаарт Калийн гидроксид буюу калийн шүлт (КОН), 854 дугаар этилийн спирт (С2Н5ОН), 408 дугаарт хүхрийн хүчил (H2SO4) зэрэг 4 нэр төрлийн бодисуудыг БНХАУ-аас 2025 оны 6 дугаар сард захиалан хууль бусаар авсан, улмаар 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд хадгалсан болох нь:

1.Гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 4-р хуудас/,

2.Хэнтий аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн экологийн асуудал хариуцсан ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Э.********* 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн ******** сумын нутаг дэвсгэрт байрлах "******** ********" ХХК-ийн уурхайн лабораторд хийсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд зүйл хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-17-р хуудас/,

3.Эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 18-22-р хуудас/,

4.Хэнтий аймгийн прокурорын газрын 2025 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 100 дугаартай хойшлуулшгүй тохиолдолд явуулсан мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол /хх-ийн 24-25-р хуудас/,

5.Эд мөрийн баримтаар тооцох тухай тэмдэглэл, эд мөрийн баримтыг битүүмжилсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-30-р хуудас/,

6.Гэрч Ш.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:...Манай захирал ******** Хятад Улсаас үйлдвэрт ашиглагдах химийн бодисуудыг захиалаад Улаанбаатар хот руу каргогоор явуулсан ба би Улаанбаатар хотод барааг нь каргогоор ирэхээр нь тосож аваад уурхай руу унаанд тавьж явуулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-р хуудас/,

7.Гэрч С.******** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******** ******** ХХК-д ямар нэгэн албан тушаал эрхэлж ажил үүрэг гүйцэтгэдэггүй. Улсын бүртгэлийн гэрчилгээ дээр намайг 70 хувийн хувьцаа эзэмшигч гээд зүгээр бүртгэчихсэн юм. Миний зүгээс хөрөнгө оруулсан зүйл байхгүй бөгөөд уг компанийн үйл ажиллагааг ******** 100 хувь хариуцан ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

8.Гэрч Х.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энэ оны 6 сарын сүүлээр юм болов уу Бутлуурын ажил хийгдэхээр төлөвлөсөн байсан ба тухайн бутлуурыг хийх материал Улаанбаатар хотоос явуулсан юм тэр үед одоо байгаа химийн бодисуудыг хамт авч ирсэн байсныг сүүлд мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-р хуудас/,

9.Гэрч Н.********* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 5 дугаар сард фейсбүүк зараас эсвэл дамаар хүнээр яриулж байж олж авсан байх, Уул гэх залуу ерөнхийдөө мэдэж байгаа юм. 6 дугаар сарын 20-ны орчим химийн бодисуудыг барилгын материалуудтай болон техникийн хэрэгсэл, ажилчдын ор гэх зүйлстэй хамт ******** суманд байх уурхай руугаа шаланзаар явуулсан юм. Тэр нь бол манай байгууллагын хувийн тээврийн хэрэгсэл биш, түрээснийх байсан юм. Химийн бодис худалдаж авсан гэрээ болон албан ёсны худалдан авахтай холбоотой баримт бичиг байхгүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 53-54-р хуудас/,

10.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Г.******** 2025 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн ЕГ0325/5836 дугаартай... Ирүүлсэн дээжүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд Г-3385 Экологийн цагдаагийн алба 1-4 дугаартай бодис гэж хаягласан шар өнгийн гялгар уутанд ирүүлсэн №2 гэж дугаарласан Boric acid 500g гэсэн шошготой цагаан өнгийн хуванцар савтай цагаан өнгийн нунтаг зүйлээс борын хүчил (Н3ВОз) илэрсэн. Усан уусмал нь хүчиллэг орчинтой байна. №4 гэж дугаарласан цагаан өнгийн хуванцар савтай Silica gel self indicator гэсэн шошготой хөх өнгийн зүйлээс цахиурын давхар исэл (SiO2) илэрсэн. №3 гэж дугаарласан Acetic acid glacial 500 ml гэсэн шошготой хүрэн өнгийн шилтэй шингэн зүйлээс цууны хүчил (СН3СООН) илэрсэн. Хүчтэй хүчиллэг орчинтой. Илэрсэн цууны хүчил (СН3СООН) нь байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-н 1227 дугаарт байна..." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 58-63-р хуудас/,

11.Шүүх шинжилгээний ерөнхий шинжээч Б.********* 2025 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ЕГ0325/5834 дугаартай "...Калийн гидроксид буюу калийн шүлт (КОН) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын 506 дугаарт багтсан байна..." гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 67-70-р хуудас/,

12.Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.********** 2025 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан ЕГ0325/5835 дугаартай "... Илэрсэн этилийн спирт (С2Н5ОН) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 854 дугаарт багтсан байна. Илэрсэн хүхрийн хүчил (H2SO4) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 408 дугаарт багтсан байна. Илэрсэн цууны хүчил (СН3СООН) нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтад Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалтын 1227 дугаарт багтсан байна." гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 75-81-р хуудас/,

13.Гаалийн ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 02-22/3538 дугаартай албан бичиг, "******** ********" ХХК-ийн гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн тухай лавлагаа /хх-ийн 92-93-р хуудас/,

14.Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 9/10367 дугаартай албан бичиг "******** ********" ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа, гэрчилгээний хуулбар /хх-ийн 95-99-р хуудас/,

15.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 05/6018 дугаартай "******** ********" ХХК-д химийн хорт болон аюултай бодис экспортлох, импортлох, худалдах, ашиглах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгоогүй байна гэх албан бичиг /хх-ийн 101-р хуудас/,

16."******** ********" ХХК-ийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 25/166 дугаартай албан бичиг /хх-ийн 145-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж гэмт хэргийн ойлголт, шинжийг хуульчлан тодорхойлсон байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

 

Харин энэ гэмт хэргийг “хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” бол хүндрүүлэх шинжтэй байхаар хуульчилсан бөгөөд "******** ********" ХХК нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө, олборлосон жоншны агууламжийг тодорхойлох зорилгоор Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн А/356/396 дугаартай хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтын "Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт"-ын 1227 дугаарт цууны хүчил (СН3СООН), 506 дугаарт Калийн гидроксид буюу калийн шүлт (КОН), 854 дугаар этилийн спирт (С2Н5ОН), 408 дугаарт хүхрийн хүчил (H2SO4) зэрэг 4 нэр төрлийн бодисуудыг БНХАУ-аас 2025 оны 6 дугаар сард захиалан хууль бусаар авсан, улмаар 2025 оны 8 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд "******** ********" ХХК-ийн байранд хадгалсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн" гэмт хэргийн шинжийг хангасан байна.

 

“Химийн хорт бодис" гэж хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд хортой нөлөө үзүүлэх, улмаар үхэл, мөхөлд хүргэх үйлчилгээтэй химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, "химийн аюултай бодис" гэж тэсрэмтгий, шатамхай, идэмхий, исэлдүүлэгч, цочромтгой шинж чанартай химийн бодис, тэдгээрийн нэгдлийг, "авсан" гэж химийн хорт, аюултай бодисыг бусдад мөнгө болон бусад зүйл өгч авсныг, "хадгалсан" гэж химийн хорт, аюултай бодисыг тусгай зөвшөөрөлгүйгээр өөрийн болон бусдын орон байр, агуулах, тээврийн хэрэгсэл, байгальд байлгахыг,

 

“хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн" гэж химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашиглах үйлдэл хийх нь тухайн хуулийн этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох, үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөгдөх зэрэг ашиг сонирхлын төлөө үйлдсэн байхыг тус тус ойлгоно.

 

            Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь эрүүгийн хуулиар хамгаалагдсан байгаль орчин, хүрээлэн байгаа орчны аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, химийн хорт, аюултай бодисыг хадгалах, хамгаалах, тээвэрлэх, ашиглах журмын эсрэг (давхар объекттой) гэмт хэрэг байх ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Иймд шүүгдэгч Д.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан”, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд “******** ********” ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сониролын төлөө үйлдсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Д.********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан”, ******** ******** ХХК-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сониролын төлөө үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсон тул тэдэнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******** ******** ХХК, шүүгдэгч Д.******** нарын хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 102-104-р хуудас/-ыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

 

Шүүгдэгч “******** ********” ХХК, шүүгдэгч Д.******** нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн;” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл тогтоогдсон, харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч “******** ********” ХХК, шүүгдэгч Д.******** нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.********эд 8,000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** ХХК-д “Геофизикийн судалгаа”-ны үйл ажиллагаа явуулах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах эрх хасах албадлагын арга хэмжээ авч, 25,000 (хорин таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25,000,000 (хорин таван сая) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******** оногдуулсан 8,000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд, Шүүгдэгч "******** ********" ХХК-д оногдуулсан 25,000 (хорин таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25,000,000 (хорин таван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.********эд сануулав.   

 

Гурав. Гэм хор, хохирлын талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн "хохирол" гэж, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн "хор уршиг" гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, химийн хорт аюултай бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлэсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласнаар төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

4.Бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж "******** ********" ХХК-ийн байранд хадгалагдаж байгаа давсны хүчил 4300 мл бүхий 19 (арван ес) ширхэг, Хүхрийн хүчил 4300 мл бүхий 3 (гурав) ширхэг, Triethanolamine 500 мл бүхий 59 (тавин ес) ширхэг, Potassium hydroxide 500 гр бүхий 78 (далан найм) ширхэг, boric acid 500 гр бүхий 20 (хорь) ширхэг, Ethylenediamine tetraacetic acid disodium salt 250 гр бүхий 20 (хорь) ширхэг, Acetic acide glacial 500 мл бүхий 80 (ная) ширхэг, Ethanol absolute 500 мл бүхий 9 (ес) ширхэг, Эмнэлгийн вазелин 500 гр бүхий 1 (нэг) ширхэг зэрэг химийн хорт, аюултай бодис болон бусад бодисуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй, мал, амьтан, байгаль орчинд хор хөнөөлгүй байдлаар устгаж, устгасан талаар тэмдэглэл үйлдэж баримтыг эрүүгийн хэрэгт хавсаргуулахаар ирүүлэхийг Онцгой байдлын байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгаж шийдвэрлэлээ.

 

Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******** цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хуулийн этгээдийн болон иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч ********* овгийн ********** ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

            -Шүүгдэгч "******** ********" ХХК-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан " Химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар авсан, хадгалсан хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сониролын төлөө үйлдсэн" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.********эд 8,000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ял,

 

            -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “******** ********" ХХК-ийн “Геофизикийн судалгаа”-ны үйл ажиллагаа явуулах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах эрх хасах албадлагын арга хэмжээ авч, 25,000 (хорин таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25,000,000 (хорин таван сая) төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсугай.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.******** оногдуулсан 8,000 (найман мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 8,000,000 (найман сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд,

 

  • Шүүгдэгч "******** ********" ХХК-д оногдуулсан 25,000 (хорин таван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 25,000,000 (хорин таван сая) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 1 (нэг) жилийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Д.********эд анхааруулсугай.

 

            5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч "******** ********" ХХК-д оногдуулсан “Геофизикийн судалгаа”-ны үйл ажиллагаа явуулах эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасах эрх хасах албадлагын арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

 

6.Шүүгдэгч Д.********эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж "******** ********" ХХК-ийн байранд хадгалагдаж байгаа давсны хүчил 4300 мл бүхий 19 (арван ес) ширхэг, Хүхрийн хүчил 4300 мл бүхий 3 (гурав) ширхэг, Triethanolamine 500 мл бүхий 59 (тавин ес) ширхэг, Potassium hydroxide 500 гр бүхий 78 (далан найм) ширхэг, boric acid 500 гр бүхий 20 (хорь) ширхэг, Ethylenediamine tetraacetic acid disodium salt 250 гр бүхий 20 (хорь) ширхэг, Acetic acide glacial 500 мл бүхий 80 (ная) ширхэг, Ethanol absolute 500 мл бүхий 9 (ес) ширхэг, Эмнэлгийн вазелин 500 гр бүхий 1 (нэг) ширхэг зэрэг химийн хорт, аюултай бодис болон бусад бодисуудыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй, мал, амьтан, байгаль орчинд хор хөнөөлгүй байдлаар устгаж, устгасан талаар тэмдэглэл үйлдэж баримтыг эрүүгийн хэрэгт хавсаргуулахаар ирүүлэхийг Онцгой байдлын байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагуудад даалгасугай.

 

            8.Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Д.******** цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хуулийн этгээдийн болон иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 

            9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай

 

11.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.******** авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     А.ЭНХБААТАР