| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Давагийн Алтантуяа |
| Хэргийн индекс | 135/2022/01599/И |
| Дугаар | 135/ШШ2024/00530 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 135/ШШ2024/00530
| Дархан-Уул аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2022/01599/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтантуяа даргалж, тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *******, *******, Ард Аюушийн өргөн чөлөө гудамж, ******* тоотод оршин байгаа, ******* овогт *******ийн ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******, 5 дугаар хороолол, усны гудамж, *******, оршин суугаа, *******готовын ,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, Ласти таун, байр, оршин суугаа, овогт нарт холбогдох,
Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх-ийг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч /цахим/
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
(Хариуцагч Б.ид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч урьд гаргасан эзгүйд шийдвэрлэх хүсэлтдээ дэмжсэн байх тул түүнийг байлцуулахгүйгээр шийдвэрлэв)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие Дархан-Уул аймгийн Дархан сумын баг, хороололд байрлалтай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн байрны орон сууцыг 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгосон тоот гэрчилгээний үндсэн дээр өмчилж байна.
Тухайлбал, миний бие дээрх орон сууцны барилгыг барьж, гүйцэтгэсэн барилгын компани болох Л**** ХХК-д хөрөнгө оруулж, тус компанитай Хөрөнгө оруулалтын гэрээ-г байгуулж хамтран ажилласан боловч тус компани нь уг гэрээнд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй, хөрөнгө оруулагч миний эрхийг зөрчсөөр байсан тул миний бие шүүхэд хандаж, улмаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар дээрх орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон.
Гэтэл Д. гэх хүн миний өмчлөлд бүртгэлтэй дээрх орон сууцыг өнөөдрийг хүртэл хууль бусаар эзэмшиж байгаагийн улмаас миний бие өөрийн өмчлөлийн орон сууцыг хуульд заасан эрхийнхээ хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах боломжгүй болж, хохироод байна.
Түүнийг тухайн байрнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг миний бие 2022 оны 02 дугаар сард танай шүүхэд гаргасан боловч Д. нь тус байранд амьдардаггүй Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, *******, 5 дугаар хороолол, Усны гудамж, *******, оршин суудаг гэсэн тайлбарыг өгснөөр шүүхээс нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тул миний бие харьяаллынх нь дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандсан. Гэвч энэхүү нэхэмжлэл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой буюу ИХШХШ тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт хамаарах онцгой харьяаллын маргаан хэмээн хүлээн авахаас татгалзсан тул дахин танай шүүхэд хандсан. Иймд миний хууль ёсны өмчлөлийн Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хорооллын Ласти таун хотхон-ны орон сууцаас албадан гаргуулж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Батсүх нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой харилцааг иргэний хуулиар зохицуулсан байдаг. Хууль тогтоомжийн хүрээнд нэхэмжлэгч Д.******* хууль ёсны өмчлөгч болсон. Хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Маргаантай холбогдуулж захиргааны хэргийн шүүхийн шийдвэр гарсан. Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
2.Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
...Миний бие нь 2022 оны 04 сараас Ласти таун дахь - байрыг эзэн болох сарын 300,000 төгрөгөөр түрээслэн ирсэн. Тийм учраас энэ байрны шүүх хуралд ахин дахин нааш цааш яваад оролцоод байх шаардлагагүй гэж бодож байна. миний бие ******* болон гэдэг хүнийг танихгүй. Энэ байрны асуудал маргааныг өөр өөрсдийг нь оролцуулан шийдэж өгнө үү. гэжээ.
3.Хариуцагч Д.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
...Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй, үндэслэлгүй байх тул дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Иргэн Д.******* нь "Л****" ХХК-тай байгуулсан "хөрөнгө оруулалтын гэрээ"-ний дагуу оруулсан хөрөнгөө нэхэмжилж Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад, улмаар шүүхийн шатанд буюу Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар 2,5 тэрбум төгрөгийг "Л****" ХХК-аас авахаар эвлэрлийн гэрээ байгуулан шүүгчийн захирамжаар баталгаажуулаад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар орон сууцыг авсан буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Дархан уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсээс гэрчилгээ гаргуулсан гэж тайлбарласан байна. Миний бие тус орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр "Л****" ХХК- ийн "орон сууц захиалгын гэрээ"-гээр өөрийн өмчлөлдөө шилжүүлээд авчихсан байсан юм.
Тодруулбал, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр миний хөрөнгө оруулалттай "Чино доорс Монголиа" ХХК нь "Ласти интенэшнл" ХХК-ийн барьж байсан "Ласти таун" орон сууцны хотхоны барилгад гадна болон дотор хаалгуудыг нийлүүлж угсарч өгөхөөр "худалдах, худалдан авах гэрээ" болон "ажил гүйцэтгэх гэрээ" байгуулагдаж бүх хаалганууд хийгдсэн юм. Ингээд "Л****" ХХК нь нийлүүлсэн хаалгануудын зарим өр төлбөртөө Д. миний нэр дээр "ласти таун" хотхоны байрны орон сууцыг 43.430.000 төгрөгөөр бодож хүлээлгэж өгсөн боловч орон сууцны гэрчилгээг гаргаж өгөөгүй, гүйцэтгэх удирдлага нь олдохгүй байсан тул Хан-уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж "Л****" ХХК-ийг эрэн сурвалжлах шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл олдоогүй байдалтай байна.Гэтэл одоо Д.******* гэдэг хүн миний үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болчихсон явж байх юм, энэ хүн яаж яваад ямар замаар миний үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээрээ гаргаад авчхав, энэ бүгдийг шүүх болон цагдаа, АТГ зэрэг хууль хяналтын байгууллагаар Д.******* гэдэг хүний бүх харилцаа, үйлдэл, хэнтэй харилцсан, ямар бичиг баримтууд үйлдсэн, юуг үндэслэж бүртгэл хийгдсэн, хөрөнгө оруулалт хэрхэн хийгдсэнээс эхлүүлээд бүх санхүү данс тооцоо гээд бүгдийг нь шалгуулж чин үнэнийг олуулна. "Л****" ХХК хаалга нийлүүлсэн төлбөрийнхөө зарим хэсэг нь орон сууц өгсөн хэдий ч үлдэгдэл төлбөрөө одоо ч төлж барагдуулаагүй, гүйцэтгэх удирдлага нь ч хаана байгаа нь тодорхойгүй, олдохгүй байдалтай байна.
Иймд холбогдох нотлох баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлт гаргах тул нотлох баримтууд бүрдсэний дараа хэргийг хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзэж байна. гэв.
4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нотлох баримтаар иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 4/, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-ийн 5/, итгэмжлэл /хх-ийн 6/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэлтэй дугаартай гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 7/, 2014 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн8-9/, 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 10-11/, , Д.******* нарын иргэний үнэмлэх, -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 12, 17/, 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 13-14/, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /15-16/, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 18-19/, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн /01 дугаартай Барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн/, Барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн мэдээллийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 20-24/, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/ дугаартай Эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай шүүгчийн захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 25-26/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж /хх-ийн 27-29/, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн дугаар захирамж /хх-ийн 30-31/, итгэмжлэл /хх-ийн 122/, зэргийг,
5.Хариуцагч Д. хариу тайлбартай холбогдуулан нотлох баримтаар итгэмжлэл /хх-ийн /, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн дугаар шийдвэр /хх-ийн 152-153/, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар Худалдах, худалдан авах гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 154-155/, 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн дугаар Ажил гүйцэтгэх гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 156-157/, -ийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн дугаар албан бичиг /хх-ийн 158/, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 159-162/ хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-ийн 163/ зэргийг тус тус ирүүлсэн.
6.Хариуцагч талын хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн дугаар захирамжаар Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх-ийн 179-180/, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх-ийн 181/, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасан Д.******* өргөдөл, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар албан бичиг /хх-ийн 182/, 2018 оны сарын 28-ны өдрийн дугаар Эрх шилжүүлэх тухай албан бичиг /хх-ийн 183/, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаар Л**** ХХК-ийн хүсэлт /хх-ийн 184/, Эвлэрлийн гэрээ баталгаажуулах тухай захирамжийн хуулбар /185-186/, Хөрөнгийн үнэлгээ /хх-ийн 187/, Д.******* өмчлөлд өгөх байрны жагсаалтын хуулбар /хх-ийн 187-188/ зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн.
Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч Д.д холбогдуулан Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байр, , улсын бүртгэлийн дугаартай орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Д. эс зөвшөөрч маргаж байна.
2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн хүсэлтээр хамтран хариуцагчаар Б.ийг татан оролцуулсан байх ба хамтран хариуцагч нь - байрны эзэн болох сарын 300,000 төгрөгөөр түрээслэн ирсэн. Тийм учраас энэ байрны шүүх хуралд ахин дахин нааш цааш яваад оролцоод байх шаардлагагүй гэж бодож байна гэсэн тайлбар гаргасан байна.
3. Хэрэгт авагдсан 2014 оны 4 сарын 21-ний өдрийн , 2014 оны 12 сарын 22-ны өдрийн дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээнүүд, 2015 оны 3 сарын 31-ний өдрийн , 2015 оны 10 сарын 14-ний өдрийн № Хөрөнгө оруулалтын гэрээний хугацааг сунгасан гэрээнүүд, 2016 оны 3 сарын 11-ний өдрийн дугаартай Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2016 оны 3 сарын 11-ний өдрийн /01 дугаартай Барьцааны гэрээгээр нэхэмжлэгч Д.******* нь -тай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан Дархан-Уул аймгийн Дархан сумын багийн хороололд байрлах, -ийн эзэмших эрхийн гэрчилгээтэй 1500 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгад хөрөнгө оруулалт хийж барилга баригдсаны дараа орон сууцыг худалдан борлуулснаас олсон орлогоос ашиг авах, гүйцэтгэгч тал нь хөрөнгө оруулагч талын оруулсан хөрөнгийг зориулалтын дагуу ашиглаж, оруулсан хөрөнгө оруулалт болон гэрээгээр тохирсон ашгийг буцаан өгөхөөр, уг 144 айлын 8470 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай барилгаас 1 м.кв талбайг 750,000 төгрөгөөр тооцон гэрээний хавсралтад заасан нийт 2,667.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалагчид барьцаалахаар харилцан тохиролцсон байна. /хавтаст хэргийн 8-23 дахь тал/
3. Гүйцэтгэгч тал дээрх гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр Д.******* нь -д холбогдуулан 3,000,000,000 төгрөг гаргуулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан ба талууд эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан эвлэрлийн гэрээгээр өргөдөл гаргагч Д.******* нь алданги болох 500,000,000 төгрөгөөс татгалзаж, уригдсан тал нь үлдэх 2,500,000,000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт 2017 оны сарын 22-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсныг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 183/ШЗ2017/ дугаартай шүүгчийн захирамжаар эвлэрлийг баталгаажуулсан байна. /хавтаст хэргийн 25-26 дахь тал/
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн хүсэлтээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс маргаан бүхий байрны түүхчилсэн лавлагааг ирүүлсэн ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нь өөрийн хөрөнгө болох Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороололд байрлах 144 айлын орон сууцнаас иргэн Д.******* төлбөрт нийт 44 айлын орон сууцыг өгөх байрны жагсаалт гарч Б блокоос маргаан бүхий , 41,3 мкв, 1 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 972,850 төгрөгөөр нийт 40,178,705 төгрөгт тооцож шилжүүлэхээр хөрөнгийн үнэлгээ тогтоож, улмаар төлбөр авагч Д.******* өмчлөлд шилжүүлэх үндэслэлээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст гэрчилгээ гаргуулахаар хүсэлт гаргасан байна. /хавтаст хэргийн 184 дүгээр тал/
5. Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс нь 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр дээрх хүсэлтийн дагуу Б блокоос маргаан бүхий болон 20 орон сууцыг нэхэмжлэгч Д.******* нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 7 дахь тал/
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ээс ирүүлсэн нотлох баримтаар худалдах, худалдан авах гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ, хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нь Л**** ХХК-тай Дархан-Уул аймгийн Дархан сум, 11-р баг, 13-р хороололд баригдаж буй 144 айлын Ласти таун хотхоны 2 блок барилгад 527 ширхэг буюу 190,520,000 төгрөгийн хаалга нийлүүлэхээр 2015 оны 4 сарын 06-ны өдөр худалдах худалдан авах гэрээ мөн өдрөө 202 ширхэг гадна хаалга, 325 ширхэг дотор хаалга суурилуулах Ажил гүйцэтгэх гэрээг тус тус байгуулж, уг ажлын төлбөрт 10Б дугаар байрнаас 5 тоот, , , 3 ширхэг 1 өрөө байрыг, 1 м.кв-ыг нь 1,100,000 төгрөгт тооцож нийт 136,290,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөх эрхийг нэр дээр гаргуулахаар хүсэлт гаргаж байсан. Уг гэрээний дагуу төлбөрт авсан маргаан бүхий байрыг Д. 2017 оны 5 сарын 15-ны өдөр Л**** ХХК-тай дугаартай Орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулан Ласти таун нэртэй 144 айлын орон сууцны Б блокны 2 орцны 4 давхрын , 41,3 м.кв талбай бүхий 1 өрөө байрыг 45,430,000 төгрөгөөр захиалж гэрээ байгуулсан байх бөгөөд гэрээний хавсралтад төлбөрийг 100 хувь төлөхөөр график байгуулсан ба байрны түлхүүрийг 2018 оны эхээр Д. авсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. /хх-ийн 154-162 дахь тал/
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь одоо уг байр Д.гийн эзэмшилд байгаа, түүний таньдаг Нарантуяа нь түрээсийн гэрээ байгуулан хүн оруулсан. Уг байрны өмчлөгч нь Д. тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Д.******* нь хэрхэн яаж өөрийн нэр дээр шилжүүлсэн нь эргэлзээтэй байна гэж татгалзлын үндэслэлийг тайлбарлаж, дээрх нотлох баримтуудыг ирүүлсэн байна.
7. нь Л**** ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 сарын 17-ны өдрийн дугаартай шийдвэрээр хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна.
8. Гэвч хариуцагч талаас ирүүлсэн дээрх баримтууд нь түүнийг маргаан бүхий орон сууцны өмчлөгч гэдгийг, Д. хууль ёсоор эзэмшиж байгаа байдлыг нотлохгүй байх ба дээрх гэрээ нь гэрээ байгуулсан талуудад хамааралтай тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
9. Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр маргаан бүхий ын хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч Д.******* болох нь тогтоогдож байх тул өмчлөгч нь Иргэний хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй байна. /хх-ийн 7 дахь тал/
10. Иймд Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байр, орон сууцыг хариуцагч Д., Б. нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлөх нь зүйтэй.
11. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтээр 2023 оны 3 сарын 15-ны өдрийн дугаартай шүүгчийн захирамжаар хамтран хариуцагчаар татан оролцуулсан боловч уг этгээдийн овог, нэр, регистрийн дугаарыг тодруулсны эцэст Б. болохыг тодруулж дахин хамтран хариуцагчаар татан оролцуулсан үндэслэлээр шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хамтран хариуцагч аас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.
12. Дээрх хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах, хариуцагчийн өмгөөлөгч Д.Тамир ...рашаан сувиллаар ардын уламжлалт эмчилгээ сувилгаа хийлгүүлэн явж байгаа үндэслэлээр шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх өмгөөлөгч нь эмчилгээ сувилгаа хийлгэх байгаатай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй үндэслэлээр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг өмнө удаа дараа эрхийг хангаж шийдвэрлэж байсан үндэслэлээр тус тус хангахаас татгалзаж, хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ойр дотны танил байх магадлалтай, нэхэмжлэгчийн талд үйлчилж байх магадлалтай шүүгч энэ хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэхэд эргэлзээ төрж байна гэсэн үндэслэлээр шүүгчээс татгалзсан болно.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1д Шүүгч дараах үндэслэл байвал хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй, 91.1.3-д хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал гэж зохицуулсан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д зааснаар энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй байна.
Гэтэл хэргийн оролцогч ...өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгосон, ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ойр дотны танил байх магадлалтай, нэхэмжлэгчийн талд үйлчилж байх магадлалтай гэсэн нь үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, эргэлзээ төрж байгаа талаар үндэслэл бүхий тайлбарлаагүй тул хуульд заасан татгалзан гаргах үндэслэлд хамаарахгүй үндэслэлээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн дугаар зүйлийн .1-д зааснаар хариуцагч Д., хамтран хариуцагч Б. нарын хууль бус эзэмшлээс Дархан-Уул аймаг, Дархан сум, баг, хороолол, байр, орон сууцыг албадан чөлөөлж, холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д., Б. нараас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНТУЯА