Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 112/ШШ2023/0041

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

           Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах    би  тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс аймгийн ******* Улсын ******* Б.Ад холбогдуулан гаргасан дүгнэлтийг  2023 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.

  Шүүх хуралдаанд: Прокурор Л.Г, хариуцагч Б.А /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Баасанцэрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г  шүүхэд гаргасан дүгнэлтдээ:  Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г би, тус аймгийн Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын ******* Б.А нь ...Г У О Хоршооны нягтлан бодогч Н.Г 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаа гаргаж, е-balance.mof.gov.mn цахимд шивж, илгээгээгүй... гэх 02 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Н.Гт 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ........ дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд: 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Үйлдсэн зөрчлөө сайн дураараа илчилсэн мэдээллийг хүлээн авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,  2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Н.Гийн холбогдогчоор өгсөн мэдүүлэг,  Цахим санхүүгийн тайланд санхүүгийн тайлангаа шивж илгээгээгүй баримтын хуулбар,  2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон бусад нотлох баримтууд хэрэгт авагджээ.

Дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд холбогдогч Н.Гийн Хөдөө мал дээр явж байгаад тайлангаа мартсан байна. Үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Торгуулиа 2 хувааж төлж болохуу гэх мэдүүлэг, Цахим санхүүгийн тайланд санхүүгийн тайлангаа шивж илгээгээгүй баримтын хуулбар зэргээс үзэхэд холбогдогч Н.Г нь Г У О Хоршооны нягтлан бодогч албан тушаалтай ба Зөрчлийн тухай хуулийн 11.18 дугаар зүйийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан аж ахуйн нэгж, байгууллага санхүүгийн тайлангаа хуулиар тогтоосон хугацаанд харилцагч санхүүгийн байгууллагад цахим хэлбэрээр хүргүүлэх үүргээ биелүүлээгүй гэх зөрчил үйлдсэн болох тогтоогдож байна. Гэвч эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад шийтгэл оногдуулахдаа нягтлан бодогч албан тушаалтай Н.Гт 400.000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна гэж заасан байх ба холбогдогч Н.Г нь Г У О Хоршоог төлөөлж, зөрчил үйлдсэн байх тул Г У О Хоршоонд шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.2-т Ашгийн төлөө бус хуулийн этгээдийг холбоо, сан, хоршооны хэлбэрээр байгуулна гэж заасан байгаагаас үзэхэд хоршоо нь хуулийн этгээд гэх ойлголтод бүрэн хамаарч байна.

Мөн эрх бүхий албан тушаалтан Б.А нь холбогдогч Н.Гийг Г У О Хоршооны нягтлан бодогч албан тушаалтай хүн мөн эсэхийг шалгаж тогтоохгүйгээр шийтгэл оногдуулж байгаа нь нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй зөрчлийн эцсийн холбогдогч хэн болохыг эцэслэн тогтоохгүйгээр шийтгэл оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй байна.

Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийг буруу хэрэглэж, хангалттай нотлох баримт байхгүй байхад шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Засаг даргын тамгын газрын эрх бүхий албан тушаалтан, улсын ******* Б.Аын Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ........ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

  Прокурор Л.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа:  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэв.

 

  Хариуцагч аймгийн ******* улсын ******* Б.А  шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Өчигдөр болсон шүүх хуралтай миний өнөөдрийн энэ хэрэг яг адилхан байгаа. Аж ахуйн нэгжийг 4 сая төгрөгөөр торгоно гэдэг бодит байдал дээр хэцүү биелэгдэх боломжгүй байгаа. Би өөрийнхөө шийтгэлийн хуудсыг буруу гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Иймд Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 40 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна гэв.

 

                                          ҮНДЭСЛЭХ нь:

          Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь Говь-Алтай аймгийн ******* улсын ******* Б.Аын  “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ........  дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах  тухай прокурорын дүгнэлтийг тус шүүхэд гаргасан байна.

           Шүүх хуульд заасан журмын дагуу зөрчлийн хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, шүүх хуралдааныг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр товлон зарлаж хийсэн боловч  хариуцагч Говь-Алтай аймгийн ******* хяналтын улсын ******* Б.А нь Прокурорын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 40 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх хуралдааны явцад тайлбарлаж байх тул шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, шүүх хуралдааныг дуусгах нь зүйтэй байна.

           Энэхүү хүлээн зөвшөөрч байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх хариуцагчийн эрхийн хүрээнд байна.

           Өөрөөр хэлбэл, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь хэргийн оролцогчийн бүрэн эрхийн хүрээнд байгаа төдийгүй зөрчилд холбогдогчийн болон бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, холбогдох хуулийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

            Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д зааснаар Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, тэмдэглэлд тусгууллаа.

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Прокурорын газрын *******, хууль цаазын дэд зөвлөх Б.Гээс Говь-Алтай аймгийн ******* хяналтын улсын ******* Б.Аын “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ........ дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй  болгуулах тухай прокурорын дүгнэлтийг хариуцагч зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.

  

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Э.ЗОЛБАДРАХ