| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00109/И |
| Дугаар | 150/ШШ2024/00121 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 150/ШШ2024/00121
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ******* аймгийн , ....сум ..... дүгээр баг, ******* ******* ... тоотод оршин суух иргэн ******* овогт *******н *******н (РД:..............) нэхэмжлэлтэй ******* аймаг, ******* сум, 1 дүгээр баг, ******* ******* ............... тоотод оршин суух иргэн ******* овогт *******ийн д (РД:М................) холбогдох газар чөлөөлүүлж, 18,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
******* овогтой ******* миний бие ******* аймгийн ******* суманд төрж өссөн бөгөөд тус сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04331-А/90/2007 дугаартай захирамжаар ЦТП-ын зүүн урд талд, Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалтаар .............. нэгж талбарын дугаартай 873 м.кв газрыг 30 жилийн хугацаатайгаар .................. дугаартай гэрээний дагуу, мөн тус сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 04331-А/90/2007 дугаартай захирамжаар хөндий хоолой, Гэр, орон сууцны хашааны газрын зориулалтаар ............. нэгж талбарын дугаартай 46 м.кв газрыг 04331-2022/00053 дугаартай гэрээний дагуу эзэмших эрхтэй болсон.
Миний бие ЦТП-ын зүүн урд талд, Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалт бүхий 873 м.кв газрыг 2015 оны 05 дугаар сарын дунд үед иргэн .................... худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэхээр амаар харилцан тохиролцсон бөгөөд газрын үнэ болох 15.000.000 /арван таван сая/ төгрөгийг бүрэн төлж барагдуулсны дараа газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээр харилцан тохиролцсон юм. Иргэн ..................... нь газрын үнийн дүнд соната маркийн автомашиныг 7.000.000 /долоон сая/ төгрөгөөр тооцож өгсөн бөгөөд үлдэгдэл 8.000.000 төгрөгийг нэг сарын дараа өгье гэсэн боловч өнөөдрийг хүртэл үлдэгдэл мөнгөө төлөөгүй мөртлөө миний эзэмшлийн газарт амьдарч байна.
Түүнчлэн иргэн .................... нь ЦТП-ын зүүн урд талд, Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалт бүхий 873 м.кв газрыг худалдан авахаар тохиролцсон хирнээ уг газартай залгаа байрлах миний эзэмшлийн .......... хөндий хоолой, Гэр, орон сууцны хашааны газрын зориулалт бүхий 46 м.кв газрыг дур мэдэн эзэмшиж, ашиглан уг газарт мужаан цехийн үйлдвэрлэл явуулах зорилгоор барьж ашиглаж байсан 4,60x10 хэмжээтэй барилга, байгууламжийг минь нурааж миний эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг ноцтой зөрчиж хохирол учруулсан.
Би дээрх газрыг худалдахаар тохиролцсон даруй иргэн А. нь нүүж ирж амьдарсан бөгөөд миний бие 46 м.кв талбай бүхий мужааны цехдээ үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулах гэхээр хүлээн зөвшөөрөхгүй, намайг оруулахгүй байснаас болж би 3 жил гаруй хугацаанд ажилгүй, орлогогүй болж улмаар гэр бүлээ тэжээхийн тулд аргагүй эрхэнд шилжин явж өдгөө Өмнөговь аймгийн Ханбогд суманд амьдарч байна.
Өнөөдрийг хүртэл би, монгол хүмүүс байна учир зүй нь олдох байх, газрын үлдэгдэл мөнгө 8.000.000 төгрөгийг төлчих байх, миний эзэмшлийн 46 м.кв газрыг минь чөлөөлөөд өгөх байх гэж итгэж найдаж, өчнөөн удаа утсаар ярьж шаардаж явсан. Гэтэл амаар тохиролцсон худалдах, худалдан авах гэрээний дагуу үнийг төлөх үүргээ биелүүлээгүй мөртлөө 2015 оноос хойш 2024 он хүртэл бүхэл бүтэн 9 жил миний эзэмшлийн газрыг эзэмшиж. ашиглаж байгаа нь намайг маш ихээр хохироож байна.
Иймд миний бие нэгдүгээрт, ЦТП-ын зүүн урд талд, Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалт бүхий 873 м.кв газрыг худалдах, худалдан авах гэрээний дагуу иргэн А.д газар эзэмших эрхээ шилжүүлэхээр харилцан тохиролцсон боловч иргэн ................... нь гэрээний үүргээ биелүүлээгүй буюу газрын үнийг төлж барагдуулаагүй байх тул гэрээг хүчингүйд тооцуулж, мөн дур мэдэн эзэмшиж буй 46 м.кв газрыг оролцуулан миний эзэмшилд байгаа ЦТП-ын зүүн урд талд, Үйлдвэрлэлийн барилга, байгууламж, бусад газрын зориулалт бүхий .............. нэгж талбарын дугаартай 873 м.кв газар болон ............. хөндий хоолой, Гэр, орон сууцны хашааны газрын зориулалт бүхий ............... нэгж талбарын дугаартай 46 м.кв газрыг чөлөөлүүлж өөрийн эзэмшилд буцаан авах, хоёрдугаарт, хөндий хоолой, Гэр, орон сууцны хашааны газрын зориулалт бүхий 46 м.кв газарт мужаан цехийн үйлдвэрлэл явуулах зорилгоор барьж ашиглаж байсан 4,60x10 хэмжээтэй барилга, байгууламжийг минь нурааж миний эд хөрөнгө өмчлөх, эзэмших эрхийг ноцтой зөрчсөн тул уг эд хөрөнгийн үнэд 10.000.000 /тухайн үед бариулж байсан өртөг/ төгрөгийг гаргуулах, гуравдугаарт, иргэн .................. нь миний эзэмшлийн 46 м.кв талбай газрыг дур мэдэн эзэмшиж, уг газарт миний бие үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж чадахгүй 3 жил гаруй хугацаанд ажилгүй байсан хугацааны хохиролд 8.640.000 /2017 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр хохирлоо тооцсон болно/ төгрөгийг гаруулж өгнө үү.
Иймд 4,60*10 хэмжээтэй барилгын өртөг 10,000,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны хохирол 8,640,000 төгрөг нийт 18,640,000 төгрөгийг А.ас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэлийн шаардлагаас газар чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаж, мөн 18,640,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 10,640,000 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 8,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 05 дугаар сарын 07-ний өдөр 8,000,000 төгрөгийг нэхэмжлэгчийн ..................... ................ тоот данс руу шилжүүлсэн болно. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй сайн дураараа эвлэрч байх тул бидний эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
.............. нь .................... газар чөлөөлүүлж, 18,640,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..................... нь нэхэмжлэлийн шаардлагаас газар чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаж, мөн 18,640,000 төгрөгийн зарим хэсэг болох 10,640,000 төгрөгөөс татгалзаж үлдсэн төлбөр 8,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........................ төлөхийг хүлээн зөвшөөрч уг 8,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар 07-ний өдөр бүрэн төлж барагдуулан эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (хх-ийн 21-22 дугаар хуудас),
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .................. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул хариуцагч ................ төлөх улсын тэмдэгтийн хураамж 142,950 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар нэхэмжлэгч ................ хариуцагч ...................... холбогдох газар чөлөөлүүлж, 18,640,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас газар чөлөөлүүлэх шаардлагаасаа татгалзаж, мөн 18,640,000 төгрөгийн зарим хэсэг болох 10,640,000 төгрөгөөс татгалзаж үлдсэн төлбөр 8,000,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч төлөхийг хүлээн зөвшөөрч уг 8,000,000 төгрөгийг 2024 оны 05 дугаар 07-ний өдөр бүрэн төлж барагдуулан эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ............... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 321,350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, ...................... улсын тэмдэгтийн хураамжид 71475 төгрөг, орон нутгийн орлогоос 71475 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................. тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА