Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулга Номин |
Хэргийн индекс | 135/2023/01841/и |
Дугаар | 135/ШШ2024/00417 |
Огноо | 2024-03-26 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 135/ШШ2024/00417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2023/01841/и
аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: аймаг, сум, дугаар баг, хороолол, ******* хотхон, -р байр, од оршин суух хаягтай ******* овгийн *******ын ******* /РД:*******, утас:*******/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: аймаг, сум, дугаар баг, хороолол, ******* хотхон, 01-р байр, 1-р давхар хаягт байрлалтай “*******” ХХК /РД:*******/-д холбогдох
“Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан төлбөр тооцоотой холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай,
“Орон сууцнаас албадан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: *******
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Л.Оюунсувд,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: , нар
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч: Б.Содболд,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч У.******* нь “*******” ХХК-д холбогдуулан “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан төлбөр тооцоотой холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
“...У.******* миний бие нь 2018 оны 08 сарын 29-ний өдөр "*******" ХХК-тай "Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх дугаартай гэрээ" байгуулж аймаг, сум, , ******* Хотхон, байр, , 2 өрөө орон сууцыг авах болсон юм. Уг гэрээгээр дээрх 2 өрөө орон сууцыг 57,680,000 төгрөгөөр захиалж урьдчилгаанд нь 16,686,000 төгрөгийг төлөх, үлдэгдэл 40,994,000 төгрөгийг 10 жилийн хугацаанд жилийн 8 хувийн хүүтэйгээр /сард 497,817 төгрөг төлөх байдлаар/ "*******" ХХК-д төлж гэрээг дуусгах гэсэн байдлаар бид харилцан тохиролцсон. Мөн гэрээнд заасан бусад нөхцөлүүдийг ч харилцан тохиролцож талууд гэрээнд гарын үсгээ зурцгаасан байдаг. Гэрээ ёсоор би орон сууцны үнийг хэсэгчлэн төлж орон сууцандаа одоо амьдарч байна. Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх дугаартай гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.7-д "захиалагч нь орон сууцны үнийг бүрэн төлөх хугацаанд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслүүлэх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно. Зайлшгүй тохиолдолд гүйцэтгэгчээс бичгээр зөвшөөрөл авна гэж, 4.3-д “...орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл хууль ёсны өмчлөгч нь "*******" ХХК байна гэж тус тус заасан. Гэтэл гэрээний хугацаа дуусаагүй, төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад надад мэдэгдэлгүйгээр ерөнхий захирал Мандах нь захиалсан орон сууцыг минь өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дугаарын гэрчилгээг гаргуулан авч, гэрээний үүргээ зөрчсөн байна. Энэ мэтээр гэрээний нэг талаас үл хүндэтгэсэн байдал гараад байна.
Би хүүхдээ сургуульд оруулахаар оршин суугаа газрын тодорхойлолт авах, харьяаллаа нотолсон баримт бичгийг гаргуулан авах гэтэл орон сууц чинь өөр хүний өмчлөлд байна гэж хэлснээр өмчлөх эрхийн гэрчилгээ ын нэр дээр гарсныг олж мэдсэн. “Ковид” өвчин улс орон даяар тархсан хөл хориотой байх хугацаанд би сарын эргэн төлөлтийг хоцроож байсан удаатай ч 2022 оны 04 сарын 25-ны өдөр 9,000,000 төгрөг өгсөн. Гэтэл 2022 оны 08 сараас компанийн зүгээс намайг удаа дараа дуудаж “Ирэхгүй бол гэрээг цуцалж байрнаас хөөж гаргана” хэмээн дарамтлаад байсан учир би очиж уулзсан. Ингээд очиход “*******” ХХК-ийн ажилтан гэж хүн төлбөр тооцоотой холбоотой гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа, тиймээс төлбөр төлөх хуваарийг шинэчлэн хийнэ гээд тамга тэмдэггүй “Шинээр тогтоосон төлбөрийн хуваарь” гэсэн цаасан дээр гарын үсэг зуруулж авсан. Одоо энэ шинээр хийсэн хэлцэл хуваарь гэгчээрээ орон сууцны үнэнд өөрчлөлт оруулж төлөх төлбөр тооцоог өмнөх гэрээнд байгаагүй хүүтэйгээр нэмж тооцон нэхэмжилж дарамталж байгаад гомдолтой байгаа юм. Сүүлийн үед захирал нь уулзахгүй нягтлан нь холбогдож уулзаж харилцсан ч хэл амаа ойлголцохгүй байдалд хүрээд байна. Иймд "*******" ХХК-тай 2018 оны 08 сарын 29-ний өдөр байгуулсан "Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх дугаартай гэрээ"-нд 2022 оны 09-р сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан төлбөр тооцоотой холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэжээ. /хх 1-3х/
Нэхэмжлэгч У.*******гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:
“...2018 оны 08-р сарын 29-ний өдөр "*******" ХХК-тай захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх дугаартай гэрээ байгуулж гэрээ ёсоор орон сууцны төлбөрөө гэрээний хугацааны дагуу цаг тухайд нь төлж байгаад "Ковид" өвчин улс орон даяар тархсан хөл хориотой байх хугацаанд сарын төлбөрөө аль болох боломжоороо хийж байсан. Банкнууд зээлээ түр хойшлуулж зогсоож байхад "*******" ХХК нь хүүгээ ч зогсоогоогүй. Энэ хугацаанд 2020 оны 11 сар, 2021 оны 1,4,8,10,2,3 дараах сарын төлбөрийг өгөөгүй мөн хугацаанаасаа хэтэрч өгсөн мөнгө дээр "*******" ХХК алдангаа тооцон байнга авдаг байсан. Жишээ нь: 2019.10.15-нд 500,000 төгрөг төлөхөд зээлийн хүүд 489,164 төгрөг, үндсэн зээлд 10,835 төгрөг хасагдсан гэх мэтчилэн алдангаа тооцон авдаг байсан. Гэрээний хугацааны төлөлтөөр 2022 оны 04 сарын 24-ний байдлаар 29,565,280 төгрөг байна. 2022.04.25-нд 9,000,000 төгрөг төлж 26,772,291.52 төгрөгний үлдэгдэлтэй байна. Төлөлтийн хуваарийг харахад манайх илүү төлөлттэй харагдаж байна. 2022.04.25-нд 9,000,000 төгрөг буюу 18 сарын төлбөр хийсэн байхад алданги тооцох ёсгүй эсвэл урьдчилан хийсэн байхад бидэнд хүү хасах ёстой байтал хасаагүй.
Одоогийн байдлаар 2023 оны сарын 24-ний байдлаар гэрээний хуваарийн дагуу 23,211,466 төгрөгийн үлдэгдэл байна. Би 2022 оны 09 сард 1,000,000 төгрөг, 2023 оны сарын 24-нд 10,000,000 төгрөг, 2023.04.30-нд 1,500,000 төгрөг, 2023 оны 05 сарын 11-нд 2,000,000 төгрөгийг тус тус “*******” ХХК-ийн дансанд хийсэн. Тиймээс 2022.04.25-ны үлдэгдэл 26,772,291.52 төгрөгөөс ,500,000 төгрөг хасаад ,272,291.52 төгрөгийн үлдэгдэл үлдээд байна. Бид 2023..25-ны байдлаар 10,939,175 төгрөгийн илүү төлөлттэй байна. Ийм байхад яагаад сөрөг нэхэмжлэл гаргаж байгааг ойлгохгүй байна. Үүнийг татгалзаж зөв шийдвэр гаргаж төлбөр болсон баримтыг нягталж шалгаж шийдвэрлэж өгнө гэж бодож байна.
Сүүлд хийсэн шинэ гэрээ ямар ч хуулийн дагуу бус тамга тэмдэггүй зүгээр эргэн төлөлтийн хуваарь гэсэн зүйл дээр удаа дараа дарамталж ирэхгүй бол орон гэрээс чинь албадан гаргана гэж айлган сүрдүүлж, Б., гэх 2 хүн хүчээр гарын үсэг зуруулсан. Мөн 2023..24-нд 10, 000,000 төгрөг шилжүүлэхдээ би өөрөө Б.тэй утсаар ярьсан. Хүү, алданги тооцохгүй биз дээ. 2022.04.25-нд 9,000,000 төгрөг 18 сарын мөнгөө бөөнд нь өгсөн шүү гэхэд алданги тооцохгүй гэхээр нь итгээд "*******" ХХК-ийн дансанд 5 сая, 5 саяар хувааж шилжүүлсэн баримтуудыг хавсаргав. Алданги тооцохгүй гэчихээд урьдчилаад мөнгөө өгсөн байхад алданги тооцох хууль байхгүй. 2023 оны 08 сард би очоод одоо манай үлдэгдэл хэд байна гэсэн 17,725,640 төгрөгийн баримт өгсөн. Тэр өдөр Б.д “...за чи бид 2 ойлголцохгүй юм байна, би ч явдаг газраа явъя, чи ч явдаг газраа яв” гэж хэлээд баримт авах гэсэн өгөхгүй булаацалдаад урсан. Ямар ч асуудалгүй бол тэг гээд өгнө биз дээ, нотой учраас булаацалдаад урсан, баримт нь байгаа. Үүдэнд байсан 2 ажилтан охин ч харсан, гэрчтэй. Том компанийн ахлах нягтлан бодогч мөртлөө ёс зүйгүй аашилсан. Үнэхээр бухимдсан уур ч хүрсэн, яагаад гэвэл охин ажилгүй, нөхөр нь салаад явсан. Охин минь эмээ, охин, хүүгийн хамт 4-үүлээ амьдардаг. Би ганц бие, бэлэвсэн ээж, нөхөр минь эрт нас барсан, 3 охинтой. Том охиноо ядаж орон байртай хүнээс дутахгүй яваасай гэж хүссэн учраас охиндоо сүүлд өгсөн 10,000,000 төгрөгийг цалингийн зээл авч өгсөн. Эхний 1 сая төгрөг эмээгийнх нь тэтгэврийн зээл, 2023.04.30-ны 1,500,000 төгрөг эмээгийнх нь тэтгэврийн зээл, би багш хүн 5 жил тутамд авдаг тэтгэмжийн мөнгөө авч 2,000,000 төгрөг, нийт ,500,000 төгрөгийг өгсөн. Шинээр тогтоосон төлбөрийн хуваарь гэсэн хүснэгт нь он сарын алдаатай, тамга тэмдэггүй, анх гэрээ хийхдээ ерөнхий захирал , Ахлах нягтлан бодогч , Борлуулалтын ахлах менежер гэсэн хүмүүсийн гарын үсэгтэй гэрээ хийсэн байгаа гэтэл гэх хүн гарын үсэг зурсан. Энэ хуваарийг хүчингүй болгож үлдэгдэл ,272,291 төгрөгийг хуучин хуваарийн дагуу сар бүр 500,000 төгрөгөөр төлөлт хийх ёстой гэж бодож байна.
Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх дугаартай гэрээний зүйлийн 3.2.7-д “захиалагч нь орон сууцны үнийг бүрэн төлөх хугацаанд бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслүүлэх зэргээр гэрээгээр хүлээсэн үүргээ гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно. Зайлшгүй тохиолдолд гүйцэтгэгчээс бичгээр зөвшөөрөл авна” гэж 4.3-д “... орон сууцны төлбөр бүрэн төлөгдөх хүртэл хууль ёсны өмчлөгч нь “*******” ХХК байна гэж тус тус заасан. Охин У.******* нь хүүхдээ сургуульд оруулахаар оршин суугаа газрын тодорхойлолт авах, харьяаллаа нотолсон баримт бичиг гаргуулан авах гэтэл орон сууц чинь өөр хүний өмчлөлд байна гэж хэлснээр өмчлөх эрхийн гэрчилгээ ын нэр дээр гарсныг олж мэдсэн. Гэрээний хугацаа дуусаагүй, төлбөр бүрэн төлөгдөөгүй байхад надад мэдэгдэлгүйгээр ерөнхий захирал нь захиалсан орон сууцыг минь өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авч өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай, дугаарын гэрчилгээг гаргуулан авч гэрээний үүргээ зөрчсөн байна. Энэ нь гүйцэтгэгч тал нь өөрсдөө гэрээний үүргээ зөрчсөний илрэл юм. Ерөнхий захирал ын нэр дээр байрны гэрчилгээ байгаа учраас /цахилгаан, ус, дулаан/ бүх хэрэглээний гэрээг хийхэд маш хүндрэлтэй байна. Цахилгаан, ус, дулаанаас ирж гэрээ хийхгүй бол алданги тооцно гээд захирлыг удаа дараа очиж гэрээ хийж өгөөч гэж хэлээд очиж гэрээ хийгээгүй. Мөн дотор модон хаалга, порчикны решотик хийж өгнө гээд хийж өгөөгүй. Энэ мэтээр гэрээний үүргээ өөрсдөө удаа дараа зөрчсөн атлаа гэрээгээ цуцалж байрнаас албадан гаргана гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байгаа тул сөрөг нэхэмжлэлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. /хх 62-64х/
2.Хариуцагч “*******” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“...У.*******гийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох “*******” ХХК-тай 2018 оны 08-сарын 29-ний өдөр байгуулсан "Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх дугаартай гэрээ"-нд 2022 оны 09-р сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан төлбөр тооцоотой холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай хариуцагч “*******” ХХК танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. 2018.08.29-ний өдөр “*******” ХХК болон У.******* нарын хооронд "Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ" байгуулсан, аймгийн сумын , хороололд орших байр, , 41.20 мкв, 2 өрөө орон сууцыг 57,680,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Байрны урьдчилгаа төлбөрт 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ,000,000 төгрөг, 2018 оны 09 сарын 07-ны өдөр 4,686,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 40,994,000 төгрөгийг компанийн 10 жилийн хугацаатай жилийн 8 хувийн хүүтэй /Гэрээний хавсралт төлбөрийн хуваарийн дагуу/ төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч У.******* нь төлбөрийн хуваарийг зөрчин төлбөрийг хугацаа хэтрүүлснээс үүдэн түүний хүсэлтээр дахин шинээр хуваарь тогтоосон боловч У.******* нь мөн л удаа дараа гэрээний үүргээ зөрчсөн. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ. /хх 29х/
Хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч У.*******д холбогдуулан “Орон сууцнаас албадан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
“...2018.08.29-ний өдөр “*******” ХХК болон У.******* нарын хооронд “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан, аймгийн сумын , хороололд орших байр, , 41.20 мкв, 2 өрөө орон сууцыг 57,680,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Байрны урьдчилгаа төлбөрт 2018 оны 08 сарын 29-ний өдөр ,000,000 төгрөг, 2018 оны 09 сарын 07-ны өдөр 4,686,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл төлбөр болох 40,994,000 төгрөгийг компанийн 10 жилийн хугацаатай жилийн 8 хувийн хүүтэй гэрээний хавсралт төлбөрийн хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч У.******* нь төлбөрийн хуваарийг зөрчин төлбөрийг хугацаа хэтрүүлснээс үүдэн дахин шинээр хуваарь тогтоосон боловч мөн зөрчин гэрээний үүргээ удаа дараа биелүүлээгүйн учир “*******” ХХК-ийн өмчлөлийн аймаг, сум , хороолол, байр, 41.20 мкв орон сууцнаас албадан гаргуулж өгнө үү” гэжээ. /хх 36х/
3.Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, аймгийн татварын хэлтсийн 2023 оны 10 дүгээр сарын 30-ны өдрийн 590 тоот тус шүүхэд ирүүлсэн албан бичиг эх хувиар, У.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, аймаг, сумын -р байр, -р хороолол, ******* хотхоны байр, байрны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2018 оны 08 сарын 29-ний өдрийн тоот дугаартай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” эх хувиар, Шинээр тогтоосон төлбөрийн хуваарь эх хувь, 2023 оны 08 сарын 17-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ эх хувиар, У.*******гаас *******д олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл эх хувиар, ийн банкны дансны хуулга эх хувь, ийн банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга, аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр эх хувь зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх 3-10х, 30х, 76-78, 107-109 хуудас/
4.Хариуцагчаас , нарт олгосон шүүхэд төлөөлөх итгэмжлэл эх хувь, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, сөрөг нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ” эх хувь, У.******* гар өргөдөл эх хувь, тооцоо нийлсэн баримт эх хувь, Шинээр тогтоосон төлбөрийн хуваарь, 2021 оны дугаар сарын 30-ны өдрийн дугаартай итгэмжлэл зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн. /хх19, 20, 21, 38-52, 92, 97 хуудас/
5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 01 сарын 05-ны өдрийн 01/ тоот албан бичиг, аймаг, сум, , хороолол, ******* хотхон байр, 41.2 мкв талбайтай хоёр өрөө орон сууцны гэрчилгээний хуулбар зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн. /хх 80-81 хуудас/
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг бүхэлд нь шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.*******гийн “*******” ХХК-д холбогдуулан гаргасан “Гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан төлбөр тооцоотой холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” үндсэн нэхэмжлэл, хариуцагч “*******” ХХК-ийн нэхэмжлэгч У.*******д холбогдуулан гаргасан “Орон сууцнаас албадан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
1.Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна. Үүнд: “...Хариуцагчтай 2018.08.29-ний өдөр захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Уг гэрээнд зааснаар төлбөрийн хуваарийг талууд тохиролцсон. Гэтэл хариуцагч нь дарамталж байгаад хүчээр төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан бөгөөд уг өөрчлөлт оруулсан гэрээ нь тооцооллын илт алдаатай, тамга тэмдэггүй, хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, мөн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөр хүний нэр дээр гаргуулж хариуцагч нь гэрээнд заасан үүргээ зөрчсөн тул 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх дугаартай гэрээ"-нд 2022 оны 09-р сарын 01-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан төлбөр тооцоотой холбогдох хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү” гэв.
2.Хариуцагч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх ба нэхэмжлэгчид холбогдуулж “....У.******* нь удаа дараа гэрээнд заасан төлбөр төлөх хугацааг зөрчсөн, гэрээнд төлбөрийг 2 сараас дээш хугацаагаар төлөөгүй хоцроосон тохиолдолд гэрээг цуцална гэж заасан тул гэрээнээс татгалзаж, орон сууцнаас нэхэмжлэгчийг албадан гаргуулж өгнө үү” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
3.Хэрэгт авагдсан авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
-Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр дугаартай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх” гэрээг байгуулж, уг гэрээгээр “... аймгийн сумын -р баг, -р хороололд орших ******* хотхоны үйлчилгээтэй 108 айлын орон сууцны ээлжийн байр, 2-р орц, 6 давхарт 41.20 мкв 2 өрөө орон сууцыг барих ажлыг захиалагчийн хөрөнгөөр “*******” ХХК-р хийж гүйцэтгүүлэх, захиалагч төлбөрийг 2018.08.29-нд ,000,000 төгрөг, 2018.09.07-нд 4,686,000 төгрөгийг, үлдэгдэл 70%-ийн төлбөрийг компанийн 10 жилийн хугацаатай жилийн 8% хүүгээр сард 497,817 төгрөгөөр төлөхөөр төлбөрийн хуваарь гаргаж, захиалгын төлбөрийг бүрэн төлсний дараа орон сууц захиалагчийн өмчлөлд шилжихээр” харилцан тохиролцжээ. /хх 7-9, 41-44 хуудас/
-Гэрээний хугацаанд буюу 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр, 2023 оны 04 сарын 19-ний өдөр нэхэмжлэгч У.******* нь хариуцагчид хандаж төлбөр төлөх хуваарийн дагуу төлбөрөө төлөөгүй талаар, төлбөрөө цаашид төлөхөө илэрхийлж өргөдөл гаргаж байжээ. /хх 49,51 хуудас/
-2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр талууд шинээр төлбөрийн хуваарь гаргаж, орон сууцны үлдэгдэл төлбөрт сарын 1.5 хувийн хүү тооцож, 17 сарын хугацаанд төлбөрийг хувааж төлөхөөр тохиролцжээ. /хх 9,50 хуудас/
-Нэхэмжлэгч нь 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн дугаартай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ний дагуу баригдсан орон сууцны түлхүүрээ хүлээн авах хүсэлт гаргаж, орон сууцандаа амьдарч байгаа талаар зохигчид тайлбарлаж байна. /хх 46 хуудас/
-2019 оны дугаар сарын 26-ны өдөр дээрх орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ иргэн ын нэр дэр дээр гарсан байна. /хх 81 хуудас/
4.Нэхэмжлэгчээс 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан дугаартай “Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-ний төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан шинээр төлбөрийн хуваарь тогтоосон хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон ба уг ажил гүйцэтгэх гэрээний 7.8-д “...талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан журмаар энэхүү гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж болно. Нэмэлт өөрчлөлт нь гэрээний салшгүй хэсэг байна” гэж зааснаар зохигчид шинээр төлбөрийн хуваарь гаргаж, хэн аль нь гарын үсэг зурсан байх ба нэхэмжлэлийн шаардлага нь ажил гүйцэтгэх гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцуулах агуулгатай байна.
5.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.
6.Нэхэмжлэгч болон хариуцагч нар нь ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр байдалд маргаагүй ба зөвхөн шинээр төлбөрийн хуваарь тогтоосон хэлцлийг хүчин төгөлдөр эсэх, нэхэмжлэгчийг гэрээний үүргээ биелүүлсэн эсэхэд маргаж хэн аль нь шаардлагын үндэслэлээ болгож байна.
7.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна: 56.1.1.хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл; 56.1.2.дүр үзүүлэн хийсэн хэлцэл; 56.1.3.өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл; 56.1.4.үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцэл; 56.1.5.эрх зүйн чадамжгүй этгээдийн хийсэн хэлцэл; 56.1.6.сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон иргэн эрх зүйн бүрэн чадамжгүй гэж албан ёсоор тооцогдоогүй байхдаа хийсэн хэлцэл; 56.1.7.эрх зүйн бүрэн чадамжтай этгээд үйлдлийнхээ учир холбогдлыг ойлгох чадваргүй болсон буюу сэтгэцийн түр зуурын сааталд орсон үедээ илэрхийлсэн хэлцэл; 56.1.8.хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл; 56.1.9.хуулийн этгээд үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчиж хийсэн хэлцэл; 56.1.10.дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж заасан.
Тайлбарлавал, Иргэний хуульд хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар тодорхойлон заасан ба тооцооллын алдаатай гэх байдал тухайн хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх аль ч үндэслэлд хамаарахгүй юм.
Нэхэмжлэгчээс хариуцагчийг гэрээнд заасныг зөрчиж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг бусдын нэр дээр гаргуулсан гэх боловч тухайн үндэслэл нь мөн шинээр тогтоосон төлбөрийн хуваарийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл болохгүй.
Нэхэмжлэгч нь шинээр тогтоосон төлбөрийн хуваарь дээр хариуцагчийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан, тамга тэмдэггүй учир хэлцэл хүчин төгөлдөр бус гэж маргаж байх боловч хэрэгт авагдсан 2021 оны дугаар сарын 30-ны өдрийн дугаартай итгэмжлэлээр шинээр тогтоосон төлбөрийн хуваарьт гарын үсэг зурсан д “*******” ХХК-ийг төлөөлөн авлага барагдуулах, орон сууц захиалгын гэрээний хүрээнд холбогдох байгууллага болон хувь хүн, захиалагчдад хүргүүлэх албан бичиг эсхүл байгуулах гэрээ, төлбөр тооцоог төлүүлэх, гэрээг хянах нэмэлт өөрчлөлт оруулах зэрэгт төлөөлөн гарын үсэг зурах эрхийг 2022.01.01-2023..31-ний өдрийг дуусталх хугацаанд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий албан тушаалтан, захирал итгэмжлэн олгосон байх тул нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна. /хх 21-23, 40, 92 хуудас/
8.Хариуцагчаас нэхэмжлэгчийг удаа дараа төлбөр төлөх хуваарийг зөрчсөн гэж гэрээнээс татгалзан, орон сууцнаас албадан гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба уг шаардлага нь гэрээнээс татгалзаж, үр дагаврыг шаардсан агуулгатай байна.
Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-т зааснаар “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж хуульчилсан боловч тухайн шаардах эрх хариуцагчид үүсээгүй, өөрөөр хэлбэл “*******” ХХК нь тухайн орон сууцны өмчлөгч биш болох нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх 81 хуудас/
Иймд дээрх үндэслэлүүдээр үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
9.Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч У.*******гийн “*******” ХХК-д холбогдуулан гаргасан “Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хариуцагч “*******” ХХК-ийн У.*******д холбогдуулан гаргасан “Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзан орон сууцнаас албадан гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 0 дугаар зүйлийн 0.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар хоногийн дотор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН