Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/117

 

      Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Д даргалж,

      Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.А,

      Орчуулагч М.Н,

      Улсын яллагч, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Е.А,

      Шүүгдэгчийн өмгөөлөгч Я.С,

      Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж,

      Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Е.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С****** бөртебай овогт С****** Т****** холбогдох эрүүгийн 2613000000085 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсныг 2026 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

      Шүүгдэгчийн биеийн байцаалт:

      Монгол Улсын иргэн, 1984 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ц***** суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 5 дугаар /Б** бургас/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С****** бөртебай овогт С****** Т*****, регистрийн дугаар:

 

     Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

     Шүүгдэгч С.Т нь 2024 оны 9 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 5 дугаар /Б** бургас/ багийн нутаг дэвсгэр “С*** айраг” хэмээх Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны хүрэн баавгай, зөвшөөрөлгүйгээр агнаж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 9 дүгээр /Х*****/ багийн нутаг дэвсгэрт байх өвөлжөөний байшиндаа уг баавгайн түүхий эд болох сарвууг хадгалж экологи эдийн засагт 12,450,000 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар ан агнах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэг: Г** буруугийн талаар:

            1.П********** шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч С.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Энэ гэмт хэргийн улмаас амьтны аймагт 24,900,000 төгрөгийг хохирол учирсан. Шүүгдэгч нь 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдэгдэл 16,900,000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй ба төлж барагдуулахаа илэрхийлсэн. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан ба уг хүсэлтийг нь хүлээн авч эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд тохиролцсон. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзах саналыг батлуулахаар шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасны дагуу гэмт үйлдэх үед ашигласан Т**-8 маркийн зэвсгийг улсын орлого болгож хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ авах саналыг гаргахад шүүгдэгч болон өмгөөлөгч нь хүлээн зөвшөөрсөн. Т****** хугацаанд зорчин явахдаа хяналт тавьж буй байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй. Б************ болон цагдан хоригдсон хоноггүй. Шүүгдэгчийн эзэмшлийн УАЗ загварын 01-10 БӨА улсын дугаартай 1993 онд үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн бөгөөд 5,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба хохирол нөхөн төлөгдөх хүртэл битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх саналыг гаргаж байна. Эд мөрийн баримтаар хураагдсан баавгайн сарвуу 1 ширхэг, баавгайн арьс 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа устгуулж, СД бичлэгийг хэргийн хамт хадгалуулах саналыг гаргаж байна. Ш********* урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээс гарахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглүүлэх саналтай байна. Ш********** гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Н******** болон тусгаарласан хэрэг байхгүй болно” гэв.

            2. Ш********** шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй. Х****** хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна. Х******* төлж өгөх болно.” гэв.

    3. Х********** хууль ёсны төлөөлөгчөөс: “Х**** баавгай нь нэн ховор амьтны жагсаалтад ордог. Улсын тусгай хамгаалалттай газраас агнасан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон. Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлнө гэж байна. А***** тухай хуулийн 37 дугаар зүйл, Б****** орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар тухайн амьтны үнэлгээ болох 12,450,000 төгрөгийг 2 дахин нэмэгдүүлэн төлүүлэх саналтай байна” гэв.

    4. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэд: “Шүүгдэгч нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт холбогдсон. А** удаа гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтын шатнаас эхэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Мал маллаж байгаа малчин юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэн харгалзаж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авхуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээнд тохиролцсон тул дэмжиж байна. Т***** харгалзах ялын үр дагаврыг ойлгуулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасны дагуу гэмт үйлдэх үед ашигласан Т**-8 маркийн зэвсгийг улсын орлого болгож хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ саналыг дэмжиж байна. 10,880,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан. Тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдэхэд татгалзах зүйлгүй. Ү***** хохирлыг төлж өгөхөө илэрхийлж байна. Б******* сарвуу 1 ширхэг, хүрэн баавгайн арьс зэргийг устгуулах саналтай байна” гэв.

    5.   Шүүгдэгч С.Т нь 2024 оны 9 дүгээр сард Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 5 дугаар /Б** бургас/ багийн нутаг дэвсгэр “С*** айраг” хэмээх Улсын тусгай хамгаалалттай газар нутгаас ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны хүрэн баавгай, зөвшөөрөлгүйгээр агнаж, 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Ц***** сумын 9 дүгээр /Х*****/ багийн нутаг дэвсгэрт байх өвөлжөөний байшиндаа уг баавгайн түүхий эд болох сарвууг хадгалж экологи эдийн засагт 12,450,000 төгрөгийн хохирол учруулан хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01 дэх тал/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 09-12 дахь тал/, Монгол А**** Н****** Улсын Т***** хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 17 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 29 дэх тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.О мэдүүлэг /хавтаст хэргийн 02-05 дахь тал/, гэрч Г.А, Б.К, Т.С, Х.А нарын мэдүүлгүүд /хавтаст хэргийн 68-74, 152 дахь тал/, Ховд аймаг дахь Б***** шүүх шинжилгээний төвийн хүрээлэн буй орчны шинжилгээ хариуцсан шинжээч, цагдаагийн дэслэгч цолтой Г.З гаргасан 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 35 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 79-83 дахь тал/, Баян-Өлгий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад цолтой Р.Е гаргасан 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 89-91 дэх тал/, ХААН банкнаас ирүүлсэн 2026 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 5180/157 дугаартай албан бичиг Г***** банкны 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 10/105 дугаартай албан бичиг, Төрийн банкны 2026 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 47/133 дугаартай албан бичиг, хавсралтын хамт, Х** банкны 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 26/191 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 42-47 дахь тал/,  яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 54-60 дахь тал/,  яллагдагч С.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 105-108 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

            6. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

            7. Н***** баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ан агнах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

            8. Шүүгдэгч С.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            9. Шүүгдэгч С.Т үйлдсэн гэмт хэргийн улмаас экологи, эдийн засагт 12,450,000 төгрөгийн хохирол учирсан ба А***** тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т “А***** тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ.” гэж, Б****** орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг З****** газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан Б****** орчин, уур амьсгалын санд оруулна. Н**** төлбөр төлөгч нь тогтоосон хэмжээнээс илүү төлбөр төлсөн тохиолдолд зөрүүг Б****** орчин, уур амьсгалын сангаас буцаан олгоно.” гэж, мөн зүйлийн 4-т “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-5 дахь заалтад заасан хохирлыг тухайн төрлийн байгалийн нөөцийн экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн дор дурдсан хэмжээгээр тогтооно” гэж, мөн хэсгийн 2 дахь заалтад “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж тус тус заажээ.

            10. Шүүгдэгч С.Т нь амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 24,900,000 төгрөгөөр төлөх учиртай бөгөөд дээрх хохирлоос 10,880,000 төгрөгийг Б****** орчин, уур амьсгалын сангийн [**] тоот дансанд төлж барагдуулсан ба үлдэгдэл хохирлыг төлж өгөхөө илэрхийлсэн байх тул А***** тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Б****** орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Т  14,020,000 төгрөгийг гаргуулан Б****** орчин, уур амьсгалын сангийн [**] тоот дансанд олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

11. Прокурорын санал болгож, шүүгдэгч С.Т хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

12. Иймд шүүгдэгч С.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жил, 6 сарын хугацаанд авч, хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдэж байна.

14. Энэ хэрэгт шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж байна.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан баавгайн сарвуу 1 ширхэг, хүрэн баавгайн арьс 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.

16. Шүүгдэгч С.Т өмчлөлийн 5,000,000 төгрөгийн үнэтэй, “УАЗ-31512” загварын 0110 БӨА улсын дугаартай, 1993 онд үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна.

17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол У**** бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасныг баримтлан шүүгдэгч С.Т гэмт хэрэг үйлдэхэд ашигласан замаг 2429 дугаартай “Т**-8”  загварын гал зэвсгийг улсын орлого болгохоор шийдвэрлэв.

18. Шүүгдэгч С.Т урьд авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С****** бөртебай овогт С****** Т******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын тусгай хамгаалалттай газарт хууль бусаар ан агнах”  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаанд авч, түүнд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Энэ хэрэгт шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т зааснаар хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан баавгайн сарвуу 1 ширхэг, хүрэн баавгайн арьс 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газрын “Эд мөрийн баримт устгах, шилжүүлэх комисс”-д даалгаж, СД бичлэг 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

 

7. Шүүгдэгч С.Т өмчлөлийн 5,000,000 төгрөгийн үнэтэй, “УАЗ-31512” загварын 0110 БӨА улсын дугаартай, 1993 онд үйлдвэрлэгдсэн, цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хэвээр үлдээсүгэй.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Т гэмт хэрэг үйлдэхэд ашигласан замаг 2429 дугаартай “Т**-8” загварын гал зэвсгийг улсын орлого болгосугай.

 

9. А***** тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Б****** орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч С.Т нь хохиролд 10,880,000 /арван сая найман зуун наян мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч С.Т 14,020,000 /арван дөрвөн сая хорин мянга/ төгрөгийг гаргуулан Б****** орчин, уур амьсгалын санд олгосугай.

 

10. Шүүгдэгч С.Т авсан хувийн баталгаа гаргах болон “Монгол улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Д*** дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        А.ДАУРЕНБЕК