Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2023/0655

 

 

 

 

 

 

   2023           08             30                                       128/ШШ2023/0655

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.О****а би, Г.Ц****** нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянаад,

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Г.Ц****** итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: ...хариуцагч нь Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан “Эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, хохирол 4.914.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч Г.Ц****** нь нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул зохих журмын дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана уу” гэжээ.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

            Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Г.Ц****** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч Г.Ц****** нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “...Эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, хохирол 4,914,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон, нөхөн бичилт хийлгэхийг даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц****** нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөлд холбогдуулан гаргасан “...Эс үйлдэхүй гаргасан болохыг тогтоож, хохирол 4,914,000 төгрөг гаргуулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг тооцон, нөхөн бичилт хийлгэхийг даалгах...”-аар хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Цэрэнхандад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                             Ц.О****А