| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/00359/и |
| Дугаар | 135/ШШ2024/00500 |
| Огноо | 2024-04-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 135/ШШ2024/00500
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч
биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Хэргийн индекс:135/2024/00359/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* сум, ****** баг, ******* ******* ******* гудамж, ****** тоотод оршин суух ******* овгийн *******ын ******* /утас:*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч: , утас:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ****** аймаг, сум, ****** баг, ****** байр, ****** тоотод оршин суух ийн /утас: /-т холбогдох,
“2,270,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“...Иргэн Ж.*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар танай шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд улмаар хариуцагч А.ийн шүүхэд гаргасан тайлбартай танилцсан. ИХШХШТХуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасан үндэслэл бүхий хариу тайлбар өгснөөс гадна хариуцагчтай утсаар харьцаж, санаа бодлоо солилцсоны эцэст нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзав. Учир нь А. нь нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, биелүүлсэн болно. Иймд дээрх үндэслэлээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч А.т холбогдуулан “2,270,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч А. нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ийн 2024 оны 04 сарын 11-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн тайлбараар тогтоогдож байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 51,270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.ээс 25,635 төгрөгийг, төрийн сангийн орлогоос 25,635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын нэхэмжлэлтэй, хариуцагч А.т холбогдох “2,270,000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 51,270 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.ээс 25,635 төгрөг, төрийн сангийн орлогоос 25,635 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН