Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 129/ШШ2024/00195

 

 

                                                   

 

                                                    

                              

 

                                                          

 

 

 

 

                                     129/ШШ2024/00195

   

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Ар аймгийн Ө сумын . багт оршин суух Б овгийн И.С

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч И.С

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч И.Сарантуяа нь мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

Би А аймгийн Б сумын Хөнөг багт 1995-1997 оны 02 сар хүртэлх хугацаанд аав И, ээж болон И.О,  И.Б гэх дүү нарынхаа хамт амьдарч хувийнхаа малыг маллаж байсан. 1997 оноос  2001 он хүртэлх хугацаанд аав маань өвчтэй байсан тул би Улаанбаатар хотод аавыгаа асарсан. 2001 оноос одоог хүртэлх хугацаанд Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт мал маллан амьдарч байна. Миний 1995-1997 оны малын А данс архивт хадгалагдаж үлдээгүй учраас сумын орон тооны бус зөвлөл миний дээрх хугацаанд мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Иймд миний А аймгийн Б суманд 1995-1997 оны 02 сар хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.С 1993 оноос 1997 оны 2 сарыг дуусталх хугацааг нөхөн тооцуулсан. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд И.С 1997 оны 2 сараас Улаанбаатар хотод сүлжмэлийн үйлдвэрт ажиллаж байсан байдал харагддаг. Малын А данс нь аавынх нэр дээр гардаг. Сумдад ажиллаж байсан малчны зөвлөлийг татан буулгасан шийдвэрийг бид 2024 оны 01 сарын 06-нд хүлээн авсан, 2024 оны 02 сарын 07-ны өдрийн А/20 тоот сайдын тушаалаар 2018 оны 03 сарын 27-ны өдрийн А/77 дугаар малчны зөвлөл ажиллах тухай тушаалыг хүчингүй болгосон байдаг. Ийм учир И.С-н малчин эсэхийг шийдвэрлэсэн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 02 тоот Батцэнгэл сумын орон тооны бус зөвлөлийн тогтоол хүчинтэй байгаа гэв.

 

 3. Хүсэлт гаргагчаас:

- Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Засаг даргын 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 143 тоот тодорхойлолт

- И.С 1997, 1998 онд Сүлжээ ХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 17 дугаар лавлагаа

- Ш.Ө, И.С нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 23651901000275 дугаар лавлагаа/

- В.И-н нас барсны бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 236501002471 дүгээр лавлагаа/

- Ө.Тэ, Ө.А нарын төрсний бүртгэлийн лавлагаа

- Хүн ам, орон сууцны 1989, 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 03-07/4751, 03-07/4752 тоот лавлагаа/

- АА33101114 регистрийн дугаартай И-н 1995-1999 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 694 дугаар лавлагаа/

- Архангай аймгийн Батцэнгэл сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 021 дүгээр тэмдэглэл, 02 дугаар тогтоол

- И.С-н төрсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн CVL2465000001000346 дугаар лавлагаа/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Гуравдагч этгээдээс:

            - Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 3 сарын 06-ны өдрийн “шийдвэр хүргүүлэх тухай” 04/460 тоот албан бичиг

            - Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 02 сарын 07-ны өдрийн “тушаал хүчингүй болгох тухай” А/20 тоот тушаал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

           

            5. Хүсэлт гаргагч И.С-н хүсэлтээр Я.Б, Д.А нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

6. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 сарын 13-ны өдрийн 01/216 тоот албан бичиг

- А аймгийн Б сумын Х багийн Засаг даргын 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 36 тоот, 2024 оны 4 сарын 15-ны өдрийн 38, 39 тоот тодорхойлолт

- А аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 02/150 тоот тодорхойлолт

- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 сарын 17-ны өдрийн 36 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч И.С нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор А аймгийн Б суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Б сумын Хөнөг багийн Засаг даргын 2023 оны 10 сарын 30-ны өдрийн 143 тоот тодорхойлолт, И.С 1997, 1998 онд Сүлжээ ХК-д ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 сарын 09-ний өдрийн 17 дугаар лавлагаа, Ш.Ө, И.С нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 23651901000275 дугаар лавлагаа/, В.И-н нас барсны бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 236501002471 дүгээр лавлагаа/, Ө.Тэмүүжин, Ө.Ануужин нарын төрсний бүртгэлийн лавлагаа, хүн ам, орон сууцны 1989, 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 03-07/4751, 03-07/4752 тоот лавлагаа/, АА33101114 регистрийн дугаартай Вандан овогтой И-н 1995-1999 оны мал тооллогын баримт /Архангай аймгийн Архивын тасгийн 2023 оны 11 сарын 17-ны өдрийн 694 дугаар лавлагаа/, Архангай аймгийн Батцэнгэл сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 021 дүгээр тэмдэглэл, 02 дугаар тогтоол, И.Са-н төрсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн CVL2465000001000346 дугаар лавлагаа/, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 3 сарын 06-ны өдрийн “шийдвэр хүргүүлэх тухай” 04/460 тоот албан бичиг, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 02 сарын 07-ны өдрийн “тушаал хүчингүй болгох тухай” А/20 тоот тушаал, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 3 сарын 13-ны өдрийн 01/216 тоот албан бичиг, Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Засаг даргын 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 36 тоот, 2024 оны 4 сарын 15-ны өдрийн 38, 39 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Батцэнгэл сумын Засаг даргын 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 02/150 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 сарын 17-ны өдрийн 36 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Я.Б, Д.А нарын мэдүүлгээр тус тус дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Б сумын Хөнөг багийн 1993-1997 онуудын малын А дансыг шүүн үзэхэд И.С-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 4 сарын 17-ны өдрийн 36 тоот тодорхойлолт хэрэгт авагдсан бөгөөд И.Са-г 1995-1997 онд малчнаар ажилласнаар тооцох боломжгүй гэж Ааймгийн Б сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолоор шийдвэрлэжээ.

 

Хүсэлт гаргагчийн 1995 оноос 1997 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүйн улмаас дээрх үйл баримтыг шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь онцгой ажиллагааны журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг төрөл болох эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2018 оны малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн дүрмийг мөн сайдын 2024 оны 02 сарын 07-ны өдрийн А/20 дугаар тушаалаар хүчингүй болгосон байх тул А аймгийн Б сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох орон тооны бус зөвлөлийн 2024 оны 01 сарын 16-ны өдрийн 02 дугаар тогтоолыг хүчинтэй гэж үзэх ба И.Сарантуяа малчин эсэхээ урьдчилан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлжээ.

 

4. Хүсэлт гаргагч И.С-н мал маллаж байсан талаар тодорхойлсон “Тус сумын Бо овгийн с нь 1993-1997 онд Х багт мал маллан амьдарч байсан нь үнэн болно” гэсэн А аймгийн Б сумын Х багийн Засаг даргын 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 36 тоот тодорхойлолт, А аймгийн Б сумын Засаг даргын 2024 оны 4 сарын 10-ны өдрийн 02/150 тоот тодорхойлолт, гэрч Д.А-н “Би А аймгийн Б сумын Улаан туг нэгдэлд малчнаар 1977-1994 он хүртэл буюу нэгдэл хувьчлагдах хүртэл ажилласан. 1994 оноос одоог хүртэл А аймгийн Ба сумын Х багт хувийн малаа маллаж байна. С 1994-1997 он хүртэлх хугацаанд А аймгийн Б сумын Хөнөг багт аав И, ээж П нарынхаа хамт хувийн малаа маллаж байгаад 1997 онд аавынх нь бие муудаад аавыгаа эмчлүүлэхээр Улаанбаатар хот руу явсан. И.С А аймгийн Ө сумын хүнтэй гэр бүл болсон. И.С одоо нөхрийнхөө хамт Өлзийт сумын Ямаат багт амьдарч хувийн малаа маллаж байгаа. Манайх И.Сарантуяа болон түүний аав, ээжтэй нь А аймгийн Б сумын Хөнөг багт ойрхон айл саахалт нутаглаж байсан учраас би И.С-г Ба сумын Хөнөг багт аав И, ээж Пу нарынхаа хамт 1994-1996 оныг дуустал хугацаанд хувийн малаа маллаж байсныг нь сайн мэдэж байна. 1994-1996 онд И.С аав, ээжтэйгээ мал маллаж байхад И.Са-йн дүү нар байдаг байсан. 10-аад хүүхэдтэй айл байсан. Нэгдэл хувьчлагдсаны дараа Сар-н аав ээж хувьдаа таван хошуу малтай байсан. И.С Батцэнгэл сумын 10-н жилийн сургуульд сурч байсан, яг хэддүгээр анги төгссөнийг хэлж мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, гэрч Я.Ба-ны “1987-1992 он хүртэлх хугацаанд А аймгийн Ба сумын Улаан туг нэгдэлд Хөнөг бригадад тоо бүртгэгчээр, Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багт малчнаар 1992-1998, 2000-2008 он хүртэл, Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багийн Засаг даргаар 1998-2000 он хүртэл, Архангай аймгийн Б сумын Засаг даргаар 2008 оноос 2016 он хүртэлх хугацаанд ажиллаж байсан. Са-н аав И нь А аймгийн Б сумын Улаан туг нэгдэлд насаараа мал маллаж байсан. И.С 1993 онд А аймгийн Б суманд 10 дугаар анги төгсөөд мал дээр гарч аав И-н хамт А аймгийн Б сумын Хөнөг багт 1993 оноос 1997 оныг дуустал хувийнхаа малыг малласан. 1997 онд гэр бүлтэй болж Архангай аймгийн Өлзийт сум руу шилжсэн. Нөхөр нь Өлзийт сумын хүн байсан. И.С 1997 онд Өлзийт сум руу шилжих хүртлээ аав И, ээжийнхээ хамт Архангай аймгийн Батцэнгэл суманд хувийн малаа маллаж байсан нь үнэн. Би тухайн үед Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөнөг багт И.С болон түүний аав, ээжтэй ойрхон айл саахалт нутаглаж байсан юм. И.С 1993 оны үед 10 дугаар анги төгссөн байх” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр И.С- Архангай аймгийн Б суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байсан нь тогтоогдож байна.

 

Иймд И.С-н А  аймгийн Ба суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

5. Хэрэгт авагдсан Ш.Ө, И.С нарын гэрлэсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 23651901000275 дугаар лавлагаа/, В.И-н нас барсны бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 сарын 01-ний өдрийн 236501002471 дүгээр лавлагаа/, Ө.Т, Ө.А нарын төрсний бүртгэлийн лавлагаа, хүн ам, орон сууцны 1989, 2000 оны тооллого /Үндэсний төв архивын 2023 оны 10 сарын 23-ны өдрийн 03-07/4751, 03-07/4752 тоот лавлагаа/,  И.С-н төрсний бүртгэлийн лавлагаа /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 03 сарын 20-ны өдрийн CVL2465000001000346 дугаар лавлагаа/ зэрэг нь хүсэлт гаргагчийн мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй тул үнэлээгүй болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Б овгийн И.С-ийн А аймгийн Б суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 1997 оны 02 сарын 01-ний өдөр хүртэл мал маллаж байсан байдлыг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

           3. Зохигч, гуравдагч этгээдийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА