| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 135/2024/00499/И |
| Дугаар | 135/шш2024/00550 |
| Огноо | 2024-04-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 135/шш2024/00550
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 135/2024/00499/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймгийн Дархан сумын ***** баг, **** гудамж, ***** тоотод оршин суух, ******* овогт ******* *****гийн хүсэлттэй,
Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч: Д.*****,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.***** шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь сургуулиа төгсөөд 1993 он хүртэл ажилгүй энэ тэнд явж байгаад 1993 онд***** гэдэг компанид ажилд орсон. Манай эгч ******* нь тухайн компанид тогоочоор ажилладаг байсан. Эгч маань энд засал чимэглэлийн ажилтан авна гэж байна чи ажиллах уу гээд анх ажилд орсон. 1993 оноос 1995 он хүртэл***** компанид ажилласан. 1994 онд хүүхдээ төрүүлээд 1995 он хүртэл ажиллаад гарсан. Би 11 сард элэгний хагалгаанд орсон бөгөөд дээрх хугацаанд ажилласан нийгмийн даатгалаараа групп тогтоолгохоор шүүхэд хандсан гэв.
2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Архивын газрын 2024 оны 03 сарын 22-ны өдрийн 285 дугаартай тодорхойлолт, Дархан сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт, Үндэсний төв архивын 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 496 дугаартай тодорхойлолт, *****дугаартай хөдөлмөрийн дэвтэр, ***** дугаартай *******гийн хөдөлмөрийн дэвтэр, *******, ******* нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт зэрэг баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
3. Шүүхээс *******гаас гэрчийн мэдүүлэг авч, Дархан-Уул аймгийн Архивын төрийн архив болон Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тодорхойлолтууд авсан.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч ***** ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч нь Би 11 сард элэгний хагалгаанд орсон бөгөөд дээрх хугацаанд ажилласан нийгмийн даатгалаараа групп тогтоолгох гэсэн юм гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Д.***** нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
4. Хэрэгт авагдсан №364842 дугаартай хөдөлмөрийн дэвтэр болон гэрч ***** өгсөн ...Би Бат-Өргөө компанид ажиллаж байхдаа дүү ***** өөрийн ажиллаж байсан команидаа засал чимэглэлчнээр ажилд оруулж бид хамт ажиллаж байсан юм. ***** нь 1993 онд ажилд орж байсан бөгөөд 1996 он хүртэл ажилласан юм. ***** нь манай компанид засал чимэглэлийн бүхий л ажлыг хийдэг байсан гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч 1993 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл***** ББХК-д засал чимэглэлчнээр ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
Иймд ***** шүүхэд гаргасан хүсэлт үндэслэлтэй байна гэж үзэв.
5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ***** регистрийн дугаартай, ******* овогт ******* *****г***** ББХК-д засал чимэглэлчнээр 1993 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөс 1995 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ