Шүүх | Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
Хэргийн индекс | 152/2024/00085/И |
Дугаар | 152/ШШ2024/00186 |
Огноо | 2024-05-02 |
Маргааны төрөл | Эдийн бус гэм хорын арилгах /нэр, төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, |
Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 02 өдөр
Дугаар 152/ШШ2024/00186
У аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, Ерөнхий шүүгч П.Болор, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Тасхын нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Л.Ч-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ш.Ц-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Улсын байцаагчийн нэр хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Л.Ч
Хариуцагч: Ш.Ц
Иргэдийн төлөөлөгч: Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: П.Цогзолмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Л.Ч нь хариуцагч Ш.Ц-д холбогдуулан улсын байцаагчийн нэр хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: У аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд ирүүлсэн аймгийн Музейн даргын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай албан тоотын дагуу 2018, 2019 оны санхүүгийн баримтад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар Музейн даргаар ажиллаж байсан Ш.Ц нь У хүнс ХХК руу цэвэр усны үнэ гэж хуурамч бичиг баримтаар мөнгө шилжүүлж У нуур, Хан-хөхий архи, чацарганын тос, чацарганын шүүс зэргийг авч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчилд улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 34/01/64 тоот актаар 1,339,000 төгрөгийг Ш.Ц-аар төлүүлж орон нутгийн хүү торгуулийн 10015000952 тоот дансанд төвлөрүүлэхээр зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч одоог хүртэл төлж барагдуулаагүйгээр зогсохгүй, 2021 оноос хойш 3 жил гаруй хугацаанд Улсын ахлах байцаагч Л.Ч миний Улсын байцаагчийн нэр хүндэд халдаж, сонсох ажиллагаа явуулахдаа хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж аваад, өөрийн бичвэрийн хэсгийг сканердаж оруулсан, сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэж илтэд гүжирдэж, Захиргааны хэргийн 2 шатны шүүхээр явсан. У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан бөгөөд Ш.Ц нь давж заалдаж Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/ШТ2023/0955 тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ш.Ц-ын дээрх үйлдэл нь тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч, хууль дүрмийг хэрэгжүүлэх эрх бүхий субъект болох улсын ахлах байцаагч Л.Ч миний ажил мэргэжлийн нэр хүндэд халдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул миний нэр төрийг албан ёсоор сэргээж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Ш.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ акт танилцуулаагүй гэж тодорхойлж маргасан. Тухайн үед манай байгууллагатай холбоотой хэд хэдэн акт тавигдсан байсан ба өөр акттай холбоотой бичигдсэн зүйлээс хуулбарлагдсан шинжтэй байсан учир би шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүхэд хариуцагч талаас гаргаж өгсөн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр улсын байцаагчийн акт танилцуулсан сонсох ажиллагааны тэмдэглэл болон У аймгийн Музейд хадгалагдаж байсан маргаан бүхий актын хувь дээр зурагдсан байгаа Ш.Ц миний гарын үсгүүд мөн У аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд хадгалагдаж байгаа улсын байцаагчийн актын хувь дээр бичигдсэн тайлбар гэсэн эхлэлтэй хөөцөлдөж гэсэн төгсгөлтэй" төгсгөл хэсэг байхгүй бичвэр зэрэгт бичигдсэн зүйлс болон зурагдсан гарын үсгүүд нь хуулбарлагдсан байна гэж маргасан. Энэ нь улсын байцаагч Л.Ч-гийн нэр хүндэд халдаж байгаа асуудал биш тухайн акттай холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар юм. Тухайн хэргийг захиргааны хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Л.Ч-гийн гаргасан актыг үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлээгүй болно. Би улсын байцаагч Л.Ч-гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдсан, гутаан доромжилсон ямар нэгэн үйлдэл хийгээгүй болно гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч Б.Б Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна гэх дүгнэлт гаргажээ.
4. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, төлбөрийн даалгаврын баримт, У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 163 дугаар Шинжээч томилон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-нй өдрийн 955 дугаар Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийн тухай тогтоолыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Л.Ч-гийн хариуцагч Ш.Ц-д холбогдох улсын байцаагчийн нэр хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч доорх үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
У аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд ирүүлсэн аймгийн Музейн даргын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай албан тоотын дагуу 2018, 2019 оны санхүүгийн баримтад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар Музейн даргаар ажиллаж байсан Ш.Ц нь У хүнс ХХК руу цэвэр усны үнэ гэж хуурамч бичиг баримтаар мөнгө шилжүүлж У нуур, Хан-хөхий архи, чацарганын тос, чацарганын шүүс зэргийг авч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчилд улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 34/01/64 тоот актаар 1,339,000 төгрөгийг Ш.Ц-аар төлүүлж орон нутгийн хүү торгуулийн 10015000952 тоот дансанд төвлөрүүлэхээр зөвшөөрч гарын үсэг зурсан. Гэвч одоог хүртэл төлж барагдуулаагүйгээр зогсохгүй, 2021 оноос хойш 3 жил гаруй хугацаанд Улсын ахлах байцаагч Л.Ч миний Улсын байцаагчийн нэр хүндэд халдаж, сонсох ажиллагаа явуулахдаа хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж аваад, өөрийн бичвэрийн хэсгийг сканердаж оруулсан, сонсох, мэдэгдэх ажиллагаа хийгээгүй гэж илтэд гүжирдэж, Захиргааны хэргийн 2 шатны шүүхээр явсан. У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гарсан бөгөөд Ш.Ц нь давж заалдаж Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 221/ШТ2023/0955 тогтоолоор анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Ш.Ц-ын дээрх үйлдэл нь тангараг өргөсөн төрийн захиргааны албан хаагч, хууль дүрмийг хэрэгжүүлэх эрх бүхий субъект болох улсын ахлах байцаагч Л.Ч миний ажил мэргэжлийн нэр хүндэд халдсан гэж үзэх үндэслэлтэй байх тул миний нэр төрийг албан ёсоор сэргээж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:
Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан ба тухайн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ акт танилцуулаагүй гэж тодорхойлж маргасан. Тухайн үед манай байгууллагатай холбоотой хэд хэдэн акт тавигдсан байсан ба өөр акттай холбоотой бичигдсэн зүйлээс хуулбарлагдсан шинжтэй байсан учир би шүүхэд хандсан. Захиргааны хэргийн шүүхэд хариуцагч талаас гаргаж өгсөн 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр улсын байцаагчийн акт танилцуулсан сонсох ажиллагааны тэмдэглэл болон У аймгийн Музейд хадгалагдаж байсан маргаан бүхий актын хувь дээр зурагдсан байгаа Ш.Ц миний гарын үсгүүд мөн У аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албанд хадгалагдаж байгаа улсын байцаагчийн актын хувь дээр бичигдсэн тайлбар гэсэн эхлэлтэй хөөцөлдөж гэсэн төгсгөлтэй" төгсгөл хэсэг байхгүй бичвэр зэрэгт бичигдсэн зүйлс болон зурагдсан гарын үсгүүд нь хуулбарлагдсан байна гэж маргасан. Энэ нь улсын байцаагч Л.Ч-гийн нэр хүндэд халдаж байгаа асуудал биш тухайн акттай холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар юм. Тухайн хэргийг захиргааны хэргийн анхан шатны шүүх эцэслэн шийдвэрлэж миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ шүүхэд хандах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Харин Л.Ч-гийн гаргасан актыг үндэслэлтэй гэж шүүх шийдвэрлээгүй болно. Би улсын байцаагч Л.Ч-гийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд хууль бусаар халдсан, гутаан доромжилсон ямар нэгэн үйлдэл хийгээгүй болно гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлдээ У аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд ирүүлсэн аймгийн Музейн даргын 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаартай албан тоотын дагуу 2018, 2019 оны санхүүгийн баримтад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар Музейн даргаар ажиллаж байсан Ш.Ц нь У хүнс ХХК руу цэвэр усны үнэ гэж хуурамч бичиг баримтаар мөнгө шилжүүлж У нуур, Хан-хөхий архи, чацарганын тос, чацарганын шүүс зэргийг авч төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулсан зөрчилд улсын байцаагчийн 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 34/01/64 тоот актаар 1,339,000 төгрөгийг Ш.Ц-аар төлүүлж орон нутгийн хүү торгуулийн 10015000952 тоот дансанд төвлөрүүлэхээр зөвшөөрч гарын үсэг зурсан боловч одоо хүртэл төлж барагдуулаагүй гэж дурдсан боловч улсын байцаагчийн актыг нотлох баримтаар шүүхэд ирүүлээгүй.
4.2. Улмаар хариуцагч Ш.Ц нь дээрх У аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын ахлах байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 34/01/64 дугаартай актыг хүчингүй болгуулахаар У аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 190 дугаартай захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш.Ц-ын У аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчид холбогдуулан гаргасан У аймгийн Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 34/01/64 дугаартай актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Тухайн шүүгчийн захирамжийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч гомдол гаргасан боловч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 955 дугаартай тогтоолоор маргаан бүхий акт гарсан болохыг журмын дагуу мэдэгдсэн, уг актыг нэхэмжлэгч мэдсэн боловч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон гэж үзэн шүүгчийг захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.7 дахь хэсэгт зааснаар шүүхийн тогтоол эцсийн шийдвэр болсныг тэмдэглэсэн байна.
4.3. Монгол Улсын хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах хэлбэрээр мэдүүлэх эрхтэй ба тухайн үед Ш.Ц нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд мэдүүлэх эрхээ хэрэгжүүлсэн байна. Түүнчлэн Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэж, 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж тус тус заасан. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эсрэг, түүний ажил хэргийн нэр хүндийг гутаасан, эсхүл нэр төрд нь халдах зорилготой илт худал, үндэслэлгүй мэдээллийг тараасан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
5. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ч-гийн хариуцагч Ш.Ц-д холбогдуулан гаргасан улсын байцаагчийн нэр хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
6. Иргэдийн төлөөлөгч Б.Б-ын Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна гэх дүгнэлтийг хүлээн авах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.
7. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ч-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ч-гийн хариуцагч Ш.Ц-д холбогдох улсын байцаагчийн нэр хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Л.Ч-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор У аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ТАСХЫН
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БОЛОР