| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/ШШ2024/00305 |
| Дугаар | 147/ШШ2024/00109 |
| Огноо | 2024-05-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 03 өдөр
Дугаар 147/ШШ2024/00109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Хан-уул дүүргийн 1-р хороо, 120 мянгат, 24-2 байр 32 тоот хаягт оршин суух, ******* ******* *******, *******, ******* ******* *******, ******* ******* ,
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум, 8-р багт оршин суух, ******* *******, , ******* ******* , ******* т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: бусдын хууль бус эзэмшлээс 9308 УАА улсын *******тай Toyota Prius-20 маркийн автомашиныг гаргуулах тухай иргэний хэргийг Сүхбаатар аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 02 сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч (цахимаар)
Хариуцагч: Д.
Хариуцагчийн өмгөөлөгч: Ч.Энхцэцэг
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нь, хариуцагч Д.т холбогдуулан хууль бус эзэмшлээс 9308 УАА улсын *******тай Toyota Prius-20 маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нэхэмжлэгч нь , нартай харилцан тохиролцож, санхүүгийн түрээс (лизинг)-ийн гэрээг 2021 оны 06 сарын 17-ны өдөр байгуулж, Япон улсад 2009 ******* үйлдвэрлэгдсэн Toyota Prius-20 маркийн суудлын авто машиныг хүлээн авснаас хойш төлбөрөө төлөхгүй нөхцөл байдал үүссэн учраас гэрээгээ цуцалж, бид машинаа буцааж авах нөхцөл бүрдсэн. , нартай уулзахад бид энэ машины төлбөрийг төлж чадахгүй нөхцөл, байдал үүссэн учраас гэрээгээ цуцалъя, хүү, алдангийн их хэмжээний төлбөрт унах магадлалтай юм байна гээд гэрээгээ цуцалсан. Бид машинаа авъя гэсэн чинь Д. гэх хүнд 20,000,000 төгрөгийн өртэй, миний машиныг булааж аваад өгөхгүй байгаа гэсэн тайлбарыг хэлсэн. Бид нар Д.тэй хэд хэдэн удаа утсаар яриад бид Баасанбаяр, Болортуяа нартай гэрээ хийсэн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээгээ цуцалж, машинаа авахаар болсон тул таниас машинаа авъя гэхэд 20,000,000 төлж байж, ав гэж хэлсэн. Иймд хууль бус эзэмшигч Д.ээс 93-08 УАА улсын *******тай Приус-20 маркийн автомашиныг гаргуулах хүсэлтэй байна гэв.
3. Хариуцагч Д. шүүхэд гаргасан тайлбартаа: Би гэх хүнтэй гэрээ байгуулаагүй. ах надад машин авахаа явна гэж ярьж байсан. Тухайн үед ын эхнэр нь Хаан банкинд эрхлэгч хийдэг байсан. Би дүүгийнхээ нэр дээр 20,000,000 төгрөгийн зээл авсан байсан. Намайг зээл авсаны дараа нь эгчдээ 20,000,000 төгрөг зээлчих бид хоёр машин авах гээд Улаанбаатар хот руу явах гэж байгаа, удаахгүй мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Би дансаа явуулчих гэж хэлэхэд эгчид нь бэлэн х******* гэж хэлсэн. ах ирж надаас 20,000,000 төгрөгийг бэлнээр авсан. Сүүлд эгчийн ажил дээр очоод машинаа авчирсан уу гэхэд машинаа аваад ирсэн гэж хэлж байсан. Миний мөнгийг хэзээ өгөх вэ гэхэд удаахгүй өгнө гэж хэлсэн. 2021 оны 11 сард мөнгөө авъя гэхэд эгч нь машины зээлтэй байгаа, өгөх боломжгүй байна гэхээр нь машиныг чинь авъя гэж хэлэхэд ахыгаа ирэхээр нь машинаа өөрийнхөө нэр дээр шилжүүлж аваарай гэж хэлээд машинаа надад өгсөн. Би машиныг булааж аваагүй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээ байгуулсан , нараас машинаа нэхэмжлэх нь зүйтэй байх гэв.
4. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, авто машины санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ, ын Амар линзинг ХХК-д гаргасан хүсэлт, Д.ийн Амар линзинг ХХК-д гаргасан хүсэлт, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагч Д.ээс авто машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг эх хувиар гаргуулах болон 93-08 УАА улсын *******тай Приус-20 маркийн битүүмжлүүлэх хүсэлт, 93-08 УАА улсын *******тай Приус-20 маркийн машины тээврийн хэрэгслийн гэрчилгээ эх хувиараа, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэлийн хуулбар зэрэг нотлох баримтуудыг ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч шаардах эрхээ дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд:
2.1. Миний бие иргэн , нартай 9308 УАА улсын *******тай Приус-20 маркийн автомашиныг санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ байгуулж, уг автомашиныг эзэмшүүлсэн. Гэтэл хариуцагч Д. нь бидний гэрээний үндсэн дээр эзэмшилд нь шилжүүлж, ашиглуулж байсан машиныг аас булаан авч эзэмшиж байгаа тул Д.ийн хууль бус эзэмшлээс уг маргаан бүхий авто машиныг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Д. нь нь уг машиныг надаас зээлсэн мөнгөнийхөө өрөнд гэрчилгээнийх нь хамт өгсөн. Гэрчилгээг шилжүүлж өгнө гээд өгөөгүй. Би булааж аваагүй. Нэхэмжлэгч гэрээгээр т уг маргаан бүхий машиныг шилжүүлж өгсөн бол тэр хүнээсээ нэхэх нь зөв байх, миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1. Нэхэмжлэгч нь , нартай харилцан тохиролцож, 2021 оны 06 сарын 17-ны өдөр санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээ нэртэй гэрээ байгуулж, 9308 УАА улсын *******тай Приус-20 маркийн авто машиныг тэдний эзэмшилд шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
4.2. Дээрх талуудын харилцан тохирсон нөхцлөөс үзэхэд тэдгээрийн хоор******* Иргэний хуулийн 312 ******* зүйлийн 312.1-т Санхүүгийн түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь гэрээнд заасан хугацаагаар түрээслэгчийн ашиглалтад эд хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь тогтмол хугацаанд түрээсийн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан байна. (хх-5-9х)
4.3. Гэрээний нэг тал болох , нар нь гэрээний үүргээ зөрчиж, уг түрээсийн машиныг хариуцагч Д.т зээлийн гэрээний үүрэгт өрөндөө шилжүүлэн өгсөн болох нь ын Амар Лизинг ХХК-д (захирал ) гаргасан хүсэлтэд Д.т 20,000,000 төгрөгийн өрөндөө уг машинаа өгсөн байгаа гэж бичигдсэн зэргээр тогтоогдож байна. (хх-10х)
4.4. Уг маргаан бүхий авто машин нь Г. өмчлөлийн хөрөнгө болох нь Автотээврийн хэрэгслийн гэрчилгээгээр тогтоогдож байна. (хх-74х)
4.5. Харин хариуцагч Д. нь 9308 УАА улсын *******тай Приус-20 маркийн авто машиныг зээлийн гэрээний үүргийн дагуу хүлээн авч эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдож байх ба хууль бусаар эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Иймд Иргэний хуулийн 106 ******* зүйлийн 106.1-д өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах нь зөвхөн хууль бус эзэмшигчид хамаарах тул нэхэмжлэгч Г.Гантулга нь хариуцагч Д.ээс 9308 УАА улсын *******тай Приус-20 маркийн авто машиныг чөлөөлүүлэхээр шаардах эрхгүй байна.
6. Нэхэмжлэгч нь уг маргаан бүхий автомашиныг эзэмших, захиран зарцуулах эрхийг гэрээний үндсэн дээр бусдад шилжүүлсэн болох нь тогтоогдож байх тул өмчлөх эрх шилжүүлэх гэрээний үүргийн биелэлтийн шаардлага тухайн гэрээний зохицуулалтад хамаарах тул гэрээний дагуу шилжүүлсэн этгээдээс буюу гэрээний нөгөө талаас уг автомашиныг шаардах эрхтэй байна.
7. Г. эзэмшлийн 9368 УАА улсын *******тай Тоёота Приус-20 маркийн авто машиныг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 249 *******тай шүүгчийн захирамж энэ хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй хэвээр байх болно.
8. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 ******* зүйлийн 115.2.3, 116, 118 ******* зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 ******* зүйлийн 106.1-т заасныг баримтлан хариуцагч Д.ийн хууль бус эзэмшлээс 9308 УАА улсын *******тай Тоёота Приус-20 маркийн авто машиныг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Г. нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 ******* зүйлийн 56.1, 60 ******* зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 ******* зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Г. эзэмшлийн 9368 УАА улсын *******тай Тоёота Приус 20 маркийн авто машиныг битүүмжилж, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулсан тус шүүхийн 2024 оны 03 сарын 18-ны өдрийн 249 *******тай шүүгчийн захирамж нь энэ хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 ******* зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА