| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00085/И |
| Дугаар | 147/ШШ2024/00113 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 147/ШШ2024/00113
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 18-р хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, Эл Эс Плаза барилга, 9-р давхрын ******* тоот хаягт байрлах, утасны дугаар 7533-1111, "******* ******* финанс ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар аймгийн Онгон сумын 3-р багт оршин суух, утасны дугаар *******, Төгс овогт *******ын *******т хол*******ох
“зээлийн гэрээний үүрэгт 1,421,654.01 (нэг сая дөрвөн зуун хорин нэгэн мянга зургаан зуун тавин дөрвөн төгрөг нэг мөнгө) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч "******* ******* финанс ББСБ" ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ө.******* нь "******* ******* финанс ББСБ" ХХК-аас хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 2021 оны 12 сарын 21-ний өдөр 1104664 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 8335 дугаартай цахим зээлийн дэд гэрээг тус тус байгуулан 2,599,900.00 (хоёр сая таван зуун ерэн есөн мянга есөн зуу) төгрөгийн зээлийг сарын 2.4 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай буюу 2023 оны 12 сарын 5-ны өдөр дуусгавар болох нөхцөлтэй авсан. Зээлдэгч Ө.******* нь анх зээл авсан өдрөөс хойш 2023 оны 12 сарын 21-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрт 1,276,572.19 төгрөг, хүүний төлбөрт 1,010,448.51 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 40,979.30 төгрөг, нийт 2,328,000 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүний төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Ө.******* нь 2024 оны 02 сарын 26-ны өдрийн байдлаар 386 хоног хугацаа хэтэрч үндсэн зээлийн үлдэгдэл 1,323,327.81 төгрөг, зээлийн хүү 69,958.72 төгрөr, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 14,367.48 төгрөг, нийт 1,407,654.01 төгрөг төлөхөөр байна.
"******* ******* финанс ББСБ ХХК-ийн зүгээс зээлдэгч Ө.*******тэй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг удаа дараа сануулж, утсаар хол*******ож байсан. Зээлдэгч Ө.******* нь одоог хүртэл зээлийн төлбөрөө төлөхгүй байх тул цахим зээлийн эрх нээх гэрээний 7.4-т заасны дагуу гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараах шаардлагыг гаргаж байна. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 1104664 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ, 8335 дугаартай цахим зээлийн дэд гэрээг цуцалж, гэрээний үүргийн гүйцэтгэлд зээлийн үндсэн төлбөр 1,323,327.81 төгрөг, зээлийн хүүний төлбөр 69,958.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14,367.48 төгрөг, нотариатын зардал 14,000.00 төгрөг, бүгд 1,421,654.01 (нэг сая дөрвөн зуун хорин нэгэн мянга зургаан зуун тавин дөрвөн төгрөг нэг мөнгө) төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Ө.*******ээс гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК нь Ө.*******т хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 1,421,654.01 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.******* миний бие нэхэмжлэлийн шаардлага 1,421,654.01 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 37,696 төгрөг, нийт 1,459,350.01 төгрөгийг
2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг
2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 629,675.35 төгрөг
2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 629,675.35 төгрөгөөр 3 хувааж төлөхөөр ******* ******* финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК нь Ө.*******т хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 1,421,654.01 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,421,654.01 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 37,696 төгрөг, нийт 1,459,350.01 төгрөгийг
2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг
2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 629,675.35 төгрөг
2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 629,675.35 төгрөгөөр 3 хувааж төлөхөөр ******* ******* финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцан тохиролцож эвлэрсэн эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,696 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.******* нь улсын тэмдэгтийн хураамж 37,696 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК-д төлсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК нь Ө.*******т хол*******уулан зээлийн гэрээний үүрэгт 1,421,654.01 төгрөг гаргуулах тухай хэрэгт хариуцагч Ө.******* нь нэхэмжлэлийн шаардлага 1,421,654.01 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 37,696 төгрөг, нийт 1,459,350.01 төгрөгийг
2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 200,000 төгрөг
2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 629,675.35 төгрөг
2024 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 629,675.35 төгрөгөөр 3 хувааж төлөхөөр ******* ******* финанс ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч харилцан тохиролцож эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37,696 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө.******* нь улсын тэмдэгтийн хураамж 37,696 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* финанс ББСБ ХХК-д төлсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА