| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2023/00459/И |
| Дугаар | 147/ШШ2024/00114 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 147/ШШ2024/00114
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг, ******* 3-2 тоотод оршин суух, ******* ******* овогт ******* *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 1-р хороо, *******-р байрны ******* тоотод оршин суух, Боржигон овогт ******* *******ид холбогдох
“хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2023 оны ******* дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, 2023 оны ******* дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие Э.*******той 2019 онд танилцаж, 2020 оноос хамт амьдарсан. Бид нэг жил гаруй хугацаанд хамт амьдарч байсан. Гэрлэлтээ батлуулаагүй. Бид таарч тохирохгүйн улмаас 4 сартай жирэмсэн байхдаа тусдаа амьдарсан. Би аймагт аавындаа ирж амьдрах болсон. Бидний дундаас хүү төрсөн. Хүү маань эцгээрээ овоглодог. Хүүгээ 3 сартай байхад Э.******* нь аймагт ирж, хүү бид хоёрыг хот руу авч явсан. Бид хэдэн сар хамт амьдраад, дахин муудалцаж салцгаасан. Хариуцагч Э.******* нь Улаанбаатар хотод амьдардаг. Би хүүхдийн хамт Сүхбаатар аймагт амьдардаг: Миний бие бага насны хүүхэдтэй, аймагт ажил төрөл эрхэлдэг учир Улаанбаатар хот явах хүндрэлтэй байгаа учир хуульд заасны дагуу тэжээн тэтгэхтэй холбогдсон нэхэмжлэл тул өөрийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна. Бид эргэж хамт амьдрах боломжгүй болсон тул хүү Б.т эцэг Э.*******оос хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.******* хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Э.*******оос хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Э.******* нь эрүүл мэндийн шалтгаантай байгаа учир “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Э.*******ид холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Э.******* нь өвчтэй байгаа тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн татгалзал нь хуульд харшлах зүйлгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.1, *******.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Ц.******* нь хариуцагч Э.*******ид холбогдуулан “хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дүгээр зүйлийн *******.4-т зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА