| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пунцагжавын Болормаа |
| Хэргийн индекс | 147/2024/00107/И |
| Дугаар | 147/ШШ2024/00120 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 147/ШШ2024/00120
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2-р баг, ******* ******* гэх газарт оршин суух, утасны дугаар *******, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй,
“Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие 1985 оны 09-р сараас 1988 оны 07-р сарыг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1988 оны 08 дугаар сараас 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Зам, засвар ашиглалтын ангид замчнаар ажиллаж байсан. Гэтэл тухайн үед ажиллаж байсан хөдөлмөрийн дэвтрээ гээгдүүлсний улмаас энэ ажилласан жилээ шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн. Иймд намайг 1985 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 07-р сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Зам, засвар ашиглалтын ангид замчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11/72 дугаартай лавлагаа, эрчим хүч, уул уурхайн үйлдвэр геологийн яамны харъяа Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 57 дугаартай “ажилд томилох, тэтгэмж олгох” тухай тушаал, гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн.
3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх *******, Д.Ганхуяг нараас гэрчийн мэдүүлэг авсан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь 1985 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 07-р сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Зам, засвар ашиглалтын ангид замчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
3. Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгчийн тайлбар, бичгийн бусад нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч ******* овогт ******* нь 1985 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 07-р сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Зам, засвар ашиглалтын ангид замчнаар ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар, Сүхбаатар аймгийн Хууль эрх зүйн хэлтсийн Архивын тасгийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ниий өдрийн 11/72 дугаартай лавлагаа, /А.******* 1985-1988 онуудад Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн блокны цех, барилгын бригадад барилгачнаар, 1988-1990 онуудад Зам, засвар ашиглалтын ангид замчнаар ажиллаж байхдаа авч байсан цалингийн лавлагаа/, Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1985 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 57 дугаартай “ажилд томилох, тэтгэмж олгох” тухай тушаал, тушаалын хавсралт, /*******ийг 1985 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар ажилд томилсон бичилт бүхий/, хавсралтын 13 дугаарт ******* гэсэн бичилт бүхий/,
5. Гэрч *******гийн шүүхэд өгсөн: “...******* нь цэргээс халагдаж ирээд 1985-1988 оныг хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1988-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Зам, засвар ашиглалтын ангид замчнаар тус тус ажиллаж байсан. Би 1985-1988 оныг хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт бригадын дарга, 1988-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Зам, засвар ашиглалтын ангид бригадын даргаар тус тус ажиллаж байсан. Бид цэргээс халагдаж ирээд Нэгдэл дундын үйлдвэр байгуулагдахад анх ажилд орж байсан. Бид барилгын цэргээс хуваарилагдаад ирж байсан. ******* нь миний удирдлаган дор ажиллаж байсан болохоор А.******* ажиллаж байсан байдлын талаар сайн мэднэ.” гэх мэдүүлэг,
6. Гэрч шүүхэд өгсөн: “....******* нь Дарханы Шохойтын цэргийн алба хааж ирээд 1985-1988 оныг хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, 1988-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Зам, засвар ашиглалтын ангид замчнаар тус тус ажиллаж байсан. Би Дарханы 017-р ангид цэргийн алба хааж ирээд 1985-1988 оныг хүртэл Нэгдэл дундын үйлдвэрт нормчноор, 1988-1991 оныг хүртэл Сүхбаатар аймгийн Зам, засвар ашиглалтын ангид замчинаар тус тус ажиллаж байсан. Бид цэргээс халагдаж ирээд Нэгдэл дундын үйлдвэр байгуулагдахад анх ажилд орж байсан. Бид хамт ажиллаж байсан.” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
7. Иймд ******* овогт ******* ******* 1985 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 07-р сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Зам, засвар ашиглалтын ангид замчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* 1985 оны 09-р сарын 01-ний өдрөөс 1988 оны 07-р сарын 01-ний өдрийг хүртэл Сүхбаатар аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн барилгын бригадад барилгачнаар, 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оныг дуустал Сүхбаатар аймгийн Зам, засвар ашиглалтын ангид замчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.БОЛОРМАА