| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Дөлгөөн |
| Хэргийн индекс | 320/2026/0160/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/178 |
| Огноо | 2026-04-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 04 сарын 16 өдөр
Дугаар 2026/ШЦТ/178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
2 15 2019/
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Дөлгөөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мягмарсүрэн,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Шүүгдэгч, хохирогч Д.Д**********а, А.А********х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д*******н Д******а, А******н А*******х нарт холбогдох эрүүгийн 2638001670151 дугаартай хэргийг 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О****д овогт Д******н Д******а,
Монгол Улсын иргэн, Х******н овогт А********н А*******х, нар
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Д**********а, А.А*******л нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Д**********а нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг *** тоотод байрлах иргэн Б.Д*********вын гэрийн хашаанд А.А********г хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний бие эрх чөлөөнд халдан зодож, нүүрэн тус газар цохиж биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг,
Шүүгдэгч А.А********х нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2026 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 3 дугаар баг *** тоотод байрлах иргэн Б.Д*********н гэрийн хашаанд Д.Д**********й тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, бие эрх чөлөөнд нь халдаж зодож, түүний нүүрэн тус газар нь цохиж, биед нь хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн нүдний дээд зовхи, уруулын салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 тал/, Д.Д**********н Хөвсгөл аймгийн Цагдаагийн газарт хандаж гаргасан өргөдөл /хх-ийн 4 тал/, хохирогч Д.Д**********н мэдүүлэг /хх-ийн 7,9 тал/, хохирогч А.А********хийн мэдүүлэг /хх-ийн 12-13 тал/, гэрч Б.Д*********вын өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/, гэрч Б.М*******н өгсөн мэдүүлэг /хх-ийн 20-21 тал/, гэрч Н.Д******н өгсөн мэдүүлэг /хх-ийн 23 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 95 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28 тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 135 дугаартай дүгнэлт /хх-ийн 32-33 тал/, хохирогч Д.Д**********н Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 41-42 тал/, иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэл /хх-ийн 43-44 тал/, шүүгдэгч, хохирогч А.А********н Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 47,520 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 43 тал/ зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Д.Д**********а, А.А********х нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.
Шүүгдэгч Д.Д**********н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.А********хийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч А.А********н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Д**********н эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан болох нь Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Д.Д**********а, А.А********х нарын хэн аль: “..хохирол төлбөр нэхэмжлэхгүй, санал гомдол байхгүй, сэтгэцэд учирсан хохирол төлбөр нэхэмжлэхгүй..” гэх тайлбар гаргасан байх тул шүүгдэгч Д.Д**********а, А.А********х нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан байна.
Иргэний нэхэмжлэгч Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын газар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 47,520 төгрөгийг шүүгдэгч Д.Д**********агаас нэхэмжилсэн байх бөгөөд хохирогч А.А********х нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 47,520 төгрөгийг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн ** дугаартай дансанд төлсөн Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 43 тал/-д хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.А********х нь шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөр байхгүй гэх тайлбарыг гаргасан байх тул шүүгдэгч Д.Д**********г иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч Д.Д**********а, А.А********х нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Д**********а, А.А********х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүх шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 90 хоногийн хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Д.Д**********а, А.А********х нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл,36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О****д овогт Д******н Д******а, Х******н овогт А********н А*******х, нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д****н Д****а, А****н А****х нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д**********а, А.А********х нарт оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш тус бүр 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д**********а, А.А********х нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Д**********а, А.А********х нарт оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д**********а, А.А********х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ДӨЛГӨӨН