| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03940/И |
| Дугаар | 184/ШШ2024/02521 |
| Огноо | 2024-05-07 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 07 өдөр
Дугаар 184/ШШ2024/02521
2024 5 7 184/ШШ2024/02521
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ***ХХК /РД: ****/. Хаяг: *****
Хариуцагч: **** **** ****л /РД: ***/. Хаяг: ****
11,832,069 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **** ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: **** нь 2023 оны 6-р сарын 27-ны өдөр**** ХХК-д худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. **** нь ажиллаж байх хугацаандаа харилцагчид хүргэсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийг хувьдаа авч завших, харилцагчаас буцаасан бараа бүтээгдэхүүнийг байгууллагад өгөлгүй өөрөө хувьдаа авч хэрэглэх зэрэг зөрчил удаа дараа гаргаж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан. **** нь 2024 оны 2-р сарын 26-ны өдөр 5,380,000 төгрөг, 2023 оны 7-р сарын 27-ны өдөр 270,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 17-ны өдөр 1,455,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 9-ний өдөр 675,000 төгрөг, 2023 оны 10-р сарын 4-ний өдөр 175,340 төгрөг... зэрэг төлбөрүүдийг байгууллагад өгөлгүй нийт 11,308,240 төгрөгийг хувьдаа ашигласан байна. 2024 оны 4-р сарын 12-ны өдөр тохиролцож төлбөр барагдуулах гэрээ байгуулсан. Уг төлбөрийг 2024 оны 4-р сарын 15-ны өдрийн дотор төлөх байсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул хугацаа хэтэрсэн алданги 452,329 төгрөг, нотариатын зардал 71,500 төгрөг, нийт 11,832,069 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэлийн шаардлага 11,832,069 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2025 оны 4-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 30-ны өдөр 832,069 төгрөгөөр төлж төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *** **** холбогдуулан 11,832,069 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэлийн шаардлага 11,832,069 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2025 оны 4-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 30-ны өдөр 832,069 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. *** ХХК -ийн нэхэмжлэлтэй, *** холбогдох 11,832,069 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэлийн шаардлага 11,832,069 төгрөгийг хариуцагч 2024 оны 6-р сарын 30-ны өдрөөс 2025 оны 4-р сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-ны өдөр 1,000,000 төгрөг, 2025 оны 5-р сарын 30-ны өдөр 832,069 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 204,263 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 102,131.5 төгрөгийг хариуцагчаас, 102,131.5 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ