| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03506/И |
| Дугаар | 184/ШШ2024/02698 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2024/02698
| 2024 оны дөр | 5 сар 15 р 184/ШШ2024/02698 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Т*** **** *** /РД: *******/. Хаяг: *****
Ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хүсэлт гаргагч *****, нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: **** нь өндөр насны тэтгэвэрт гарах гэсэн боловч нийгмийн даатгалын хэлтсээс хөдөлмөрийн дэвтэр болон хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилд орсон, гарсан тушаалуудын хуулбарыг авч ир гэсэн.****** нь 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйд ногоочноор ажиллаж байгаад 1981 онд цэрэгт татагдаж, 1984 онд халагдсан. Гэтэл Төв аймгийн Цээл сумын залуучууд сангийн аж ахуйд ажилд орсон 1980 оны 114 тоот тушаал олдсон боловч 1981 оны 191 тоот тушаалаар цэргийн албанд явах болсон тул ажлаас чөлөөлсөн гэх тушаал олдоогүй. Мөн 1985 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Барилга, барилгын материалын үйлдвэрийн яамны нийтийн аж ахуй, техник туслалцааны барилгын трестэд ажиллаж байсан бөгөөд хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдсэн тушаал бүрийн хуулбарыг нь авах гэхэд 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 36 тоот тушаалаар туслахаар авсан, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 04 тоот тушаалаар халагдсан тушаалын хуулбар нь олдсон. Иймд Ж.Гончигсумлааг 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйд ногоочноор, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улсын барилгын хорооны харьяа нийтийн аж ахуй, техник туслалцааны барилгын трестэд, 1989 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хотын барилга трестийн харьяа барилга угсралтын нэгдүгээр конторт тус тус ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.
Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч ***** нь ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.
**** нь Сонгинохайрхан дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин 4 дүгээр гудамж, 6 тоотод оршин суудаг болох нь оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.6 дахь хэсгүүдэд эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэх, хүний ажиллаж байсан байдал нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болохоор заажээ.
Хүсэлт гаргагч **** нь1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйд ногоочин, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 5 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл Улсын барилгын хорооны харьяа нийтийн аж ахуйн техник туслалцааны барилгын газарт туслах ажилтан, 1989 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хотын барилга трестийн харьяа барилга угсралтын 1 дүгээр конторт туслах ажилтнаар ажиллаж байсан нь Үндэсний төв архивын 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 143 дугаар тодорхойлолт, Төв аймгийн төрийн архивын тасгийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 54 дүгээр албан бичиг, Төв аймаг дахь Цээлийн Залуучууд сангийн аж ахуйн даргын 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн тушаалын хуулбар, Барилга, Барилгын материалын үйлдвэрийн яамны нийтийн аж ахуйн техник туслалцааны барилгын удирдах ерөнхий газрын 1985 оны 5 дугаар сарын 22, 1986 оны 4 дүгээр сарын 17-ны өдрүүдийн тушаалын хуулбар, Улсын барилгын хорооны харьяа нийтийн аж ахуйн техник туслалцааны барилгын удирдах газрын даргын 1987 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн тушаалын хуулбар, Техник туслалцааны үйлдвэрийн барилга трестийн харьяа карьерын барилга конторын даргын 1987 оны 10 дугаар сарын 12, 1989 оны 5 дугаар сарын 26-ны өдрүүдийн тушаалын хуулбар, 1989 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Хотын барилга трестийн харьяа барилга угсралтын 1 дүгээр конторын даргын тушаалын хуулбар, 1922 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 1 дүгээр пүүсийн захирлын тушаалын хуулбар, Гэрч *****тодорхойлолт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Гэрч**** /РД: ХК71112506/ нь хүсэлт гаргагчтай хамт ажиллаж байсан тухай мэдүүлсэн, гэрчлэх баримтыг хуульд заасан шаардлага ханган ирүүлснийг нэхэмжлэлийн шаардлагыг нотолсон баримт гэж үнэлэв.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, хүсэлт гаргагчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн ***** 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйд ногоочноор, 1986 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улсын барилгын хорооны харьяа нийтийн аж ахуй, техник туслалцааны барилгын трестэд, 1989 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хотын барилга трестийн харьяа барилга угсралтын нэгдүгээр конторт шаварчин, будагчин, мужаан, нормчоор ажиллаж байсныг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Т****** /РД: ******/-г 1980 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1981 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл Төв аймгийн Цээл сумын Залуучууд сангийн аж ахуйд ногоочноор, 1986 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улсын барилгын хорооны харьяа нийтийн аж ахуй, техник туслалцааны барилгын трестэд, 1989 оны 6 дугаар сарын 5-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хотын барилга трестийн харьяа барилга угсралтын нэгдүгээр конторт шаварчин, будагчин, мужаан, нормчоор ажиллаж байсныг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАТСҮХ