Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Хөвсгөл аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч А.Дөлгөөн даргалж,  ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар, шүүгч Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хулан,

          Иргэдийн төлөөлөгч Б.Отгонжаргал,

          Улсын яллагч  Д.Сүрэнхор,

          Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М**********н,

          Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Наранхүү, Б.Баттөмөр,

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү, Б.Ганчимэг, Б.Батдорж,

          Шүүгдэгч Д.Б********й нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д******н Б*******д холбогдох эрүүгийн 2538000000335  дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  Б******д овогтой Д********н Б*******й,

           Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч Д.Б********й нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг *** тоотод гэртээ эхнэр Д.У**********г зодож биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэж, тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж “Хүнийг алах” гэмт хэргийг  үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2538000000335 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

   Шүүгдэгч Д.Б********й нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг *** тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.У**********н бие эрх чөлөөнд халдаж, хохирогчийг онц харгис хэрцгий аргаар буюу хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр биеийн олон хэсэгт (толгой, нүүр, цээж, хэвлий, бэлэг эрхтэн) олон тооны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэж, тархины суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, ухархай болон хавиргануудын хугарал бүхий хүнд гэмтлүүдийг учруулсны улмаас хохирогч Д.У**********а нь тархины битүү гэмтэл авч, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж амь нас нь хохирсон үйл баримт хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

    Энэ үйл баримт  шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б********н өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг,

      Шүүхийн хэлэлцүүлэгт  амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.М**********ны өгсөн: “....   миний эгч 165 см өндөртэй алдхан биетэй байсан. Миний эгчийн алдхан бие дээр 40 гаруй бяцралт, гэмтэл 10 гаран хугарал байсан. Мэдүүлэг, яллагдагчийн талаас гаргаад байгаа тайлбар дээр болохоор эмнэлэгт ямар ч арга хэмжээ аваагүй гээд байгаа юм. Би тодорхой хэмжээнд судалж үзлээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн дүрс оношилгооны томографийг бид нар хуурамчаар бүрдүүлж зохиох боломжгүй.  Д.Б********й ахын мэдүүлэг дээр нэгхэн удаа тэврэлдээд унасан гэж байгаа. Тэгтэл миний эгч тархиндаа хэдэн гэмтэл авсан бэ гэхээр 7 төрлийн гэмтэл авсан байгаа. Энэ 7 төрлийн гэмтэл ямар, ямар гэмтэл байсан бэ, энэ хүн эмнэлэгт очоод амь нас нь аврагдах боломжтой байсан уу гэдгийг өөрийн зүгээс шинжлэн ухааны үүднээс тайлбарлая. Томограф шинжилгээн дээр тархины шугам буюу баруун зүүн тархийг хуваадаг тархины гол буюу энэ шугам нь хажуу тийшээ шилжсэн. Энэ шилжилт нь томограф дээр 1,5 см шилжсэн, баруун, зүүн хоёр тархийг хооронд нь тэнцвэрийг хадгалдаг тэнцвэрийн голт нь ингэж шилжсэн. Голтын бүрдэл хэсэг нь баруун тийш 1,5 см шилжсэн. Мэргэжлийн хэллэг нь /midline shift/ гэдэг юм байна. Тархины хоёр талын даралтыг тэнцвэртэй байдлыг хангаж өгдөг гол шугам. Энэ шугам нэг тал руугаа 1,5 см шилжсэн. Олон улсад үүнийг яаж үздэг вэ гэхээр энэ шилжилт нь 0,1-ээс 0,10 мм байх юм бол амь нас аврагдах боломжтой гэж үздэг. Миний эгчийнх болохоор 15 мм буюу аврагдах боломж маш бага. Олон улсын эмнэлгийн заалт дээр мэс засал хийх ямар ч боломжгүй байсан байна. Амьсгал, зүрхний үйл ажиллагааг хянаж байдаг гол төв нь дарагдаж байгаа учир хүн ухаан алдаад зүрхний үйл ажиллагаанд нөлөөлж байгаа учир амьд байх магадлал маш бага. Энэ гэмтлийг авсан хүнийг хэдий хугацааны дотор аврах боломжтой байдаг вэ гэхээр 0 минутаас 1 цагийн дотор л аврах боломжтой. Хэрвээ 1 цагаас хэтрээд явах юм бол амьдрах магадлал маш бага. 1-10% хувийн боломж нь аз нь таараад мэс засал хийлээ гэхэд энэ хүн ямар ч биеэ удирдахгүй хүн ургамал болох байсан байна. Энд долоон төрлийн гэмтэл байгаа. Миний эгчийг таславч хоорондын босоо болон хөндлөн шугамдаа цус хуралттай гэж байгаа. Үүнийг судлаад үзэхэд тархины эд эсийг гэмтээхэд жижиг судаснууд нь хагарсан гэсэн үг. Босоо таславч, хөндлөн таславч хоёрын цус хуралтын шалтгаан нь хоёр өөрөөр үүсдэг юм байна. Босоо таславчинд үүссэн цуг хуралт нь хүний толгой орой дээрээс хүчтэй зүйлээр цохиж, унахад цус хурдаг. Хөндлөн нь тархийг хөдөлгөх, доргиох, унах,  эргэлттэй хүчтэй зүйлээс болж хөндлөн зайнд нь цус хурдаг. Баруун талын зулайн дэлбэн урд дэлбэнд цус хуралттай гэж байгаа. Баруун талын зулайн дэлбэн нь ямар үүрэгтэй вэ гэхээр хүний амьсгал, сонсгол, дурсамж, хөдөлгөөний зарим үйл ажиллагаанд оролцдог, түүнийг хянадаг хэсэг. Миний эгчийн бүх дурсамж нь алга болж дурсамж  хэсгийг гэмтээж байна. Зүүн талын духны дэлбэн бас гэмтсэн байгаа. Энэ нь бодох, төлөвлөх, сэтгэх, хөдөлгөөний үйл ажиллагааг удирддаг. Цус багтай, эдийн гэмтэлтэй буюу ус хуримтлагдсан гэсэн томограф байгаа. Баруун дагз хуйханд их хэмжээний цус хуралттай. Энэ нь толгой ар тал руугаа харсан байсныг эгчийг амь насаа алдахад хол ойрын хамаатан садан бүгд харсан.Тархины ийм олон гэмтэл, нүдний эргэн тойрон болон шанааны зөөлөн эдийн гэмтэл яаж үүсдэг вэ гэхээр нүүр рүү мөргөх буюу яг хүчтэй цохилт ирсэн үед үүсдэг гэмтэл. Хүн унахад авдаггүй гэмтэл. Уушги дээр буйл үүссэн гэж бичсэн байгаа. Эмфизем буйл нь яадаг вэ гэхээр хүний уушгины амьсгалд оролцдог жижиг хэсгүүд нь бүгд зад үсрээд нэг том агаараар дүүрсэн хөндий үүсдэг. Энэ нь дахиж уушги сэргээх боломжгүй гэмтэл. Миний эгч суурь өвчин байгаагүй. Энэ яаж үүссэн бэ гэхээр толгой руу хүчтэй цохих, хавирга хугарах үед үүсдэг том агаарын хүүдий. Энэ үүсэхээр хүн шууд амьсгалын дутмагшилд ордог. Уушги эргэж сэргэхгүй. Хагалгаа хийх заалт байхгүй байсан гэдэг нь энэ дээр гарч ирж байна. 2,6 см зузаан цус хуралт үүссэн. Тархинд маш их даралт өгөөд тархины амьсгалах, зүрхний бүх үйл ажиллагааг хаадаг гэмтэл. Хавирга хугарсан гэж байгаа. Хавирганы хугарал нь эгэмний шугам буюу гурван хавирга зөрүүтэй хугарсан. Зөрүүтэй хугарал гэдэг нь ясны хоёр хэсгийн байрлал нь өөр болоод хугарсан хугарал. 4 ба 7 дугаар хавирга зөрүүгүй хугаралтай гэж байгаа. Гурван хавирга зөрөөд хургасан хүн маш их өвдөлттэй, амьсгалахад маш их хүндрэлтэй. Нурууны L1 их бие хугарсан. Их бие гэдэг нь нурууны нугас руу харсан хэсгээрээ намсаж нугасаа дарж хугарсан. Нугас нь дарагдахаар нугасны мэдрэл гэмтээд доод мэдрэл, шээсний үйл ажиллагаа, эзэн биеэ захирч чадахгүй, өвдөлт их учир хөдөлгөөн хязгаарлагдмал. Би бэлэг эрхтний гэмтэл буюу үтрээ хэсгийн гэмтлүүдийг судалсан. .. Эмэгтэй хүний энэ гэмтэл хоёрхон шалтгаанаар үүсдэг нэг нь бэлгийн хүчирхийлэл үйлдэх үед, нөгөөх нь зориуд маш хүчтэй зүйлээр цохих үед үүсдэг. Энэ гэмтэл унах үед үүсдэггүй гэмтэл. Бахь ирмэг тэгш бус, үтрээний шархтай гэж гараад байгаа. Би бэлгийн хүчирхийлэл үйлдсэн  эсхүл зориудаар гэмтээсэн гэж үзэж байгаа. Цуснаас авсан дээжид 1,7 промилл спирт илэрсэн. Дунд зэргийн согтолттой. Энэ зэргийн согтолтой хүн ямар байх вэ гэхээр хүний орон зайн баримжаа алдагддаг, хөдөлгөөний тэнцвэр мууддаг, хэл яриа орооцолддог. Эдгээр гэмтлүүд авсан тархи нь тэр олон гэмтэлтэй, уушги гэмтэлтэй цээж яс хугарал гэмтэлтэй, биеийн бүх хэсэгт 40 гаран бэртэлтэй хүн яах вэ гэхээр ямар ч босох үндэс байхгүй. Д.Б********й ахын мэдүүлэг дээр надаас өмнө хүн орж ирээд цохиж нүдсэн байсан гэж байна. Өөрөө тэврэлдэж толгойгоороо унаад босож ирэхгүй болохоор нь би ус цацсан гэж мэдүүлэг өгсөн байгаа. 20 жил ханилсан хоёр хүүхдийг нь төрүүлсэн хүн хөх ирээн болоод цус нь гоожсон байхад яагаад түргэн дуудаж болоогүй юм бэ. Яагаад алтан цагийг алдсан юм. Миний эгч цогцос нь толгойн оройноос хөлийн ул хүртлээ хөх эрээн, хөх няц, өчнөөн олон хугарал бэртэл, хоёр хүүхдээ тээж төрүүлсэн хэсэг нь хүртэл битүү бэртэл гэмтэл төсөөлөхөд үнэхээр бэрх. 2,6 см зузаан цус хуралт нь маш ихдээ ордог. Тархины эдийг маш их шахаж байгаа гэж ордог юм байна. Зүүн ховдлын тархи нугасны хэсгийн урсгал нь багассанаас 15 мм буюу мэс засал хийхгүй гэсэн заалттай гэмтэлтэй байсан байна. Толгой оройноос бүрэн бүтэн зүйл байхгүй. ... Миний эгч амьдралын сүүлийн хэдэн жил архи уусан. Тэгэхдээ яахаа алдсан архичин байгаагүй. Ажил, амьдарлаа зохицуулдаг байсан. Сүүлийн 2, 3 жил амьдрах итгэл найдвар нь юунаас болж бөхсөн хүнд хэлж чадахгүй ямар нууц байсныг бид нар мэдэхгүй. .. эгчийн алдхан биеэндээ 12 цаг 46 минутаас эмнэлэг иртэл 4 цагийн хугацаанд хэдэнд нь зодуулж нүдүүлсэн юм. Д.Б********й ахын хэлээд байгаагаар орж ирэхэд нь гэмтсэн байсан бол эмнэлэг дуудах нь яасан юм. Энэ их бэртэлтэй, тийм согтолттой хүн босож  ирээд хүнтэй ноцолдоод унах ямар ч боломж байхгүй. Хүний амь нас дууссанаараа төгсдөггүй. Үргэлжлээд янз бүрийн байдлаар эгчийн минь нэр хүнд унаад явж байгаа. Янз бүрийн цуу яриа тараасан, сонссон. .. Би өөрийнхөө хэмжээнд энэ олон гэмтэл бэртлийг судаллаа. Эгч маань нэгдүгээрт эмнэлэгт цаг алдаж очсон байна. Хоёрдугаарт аврагдах боломжгүй  их хүнд бэртсэн  хойно эмнэлэгт орсон байна. Дээр нь осголттой. Бүх хувцсыг нь шалдлаад усаар цацаад түмпэн, саван хийгээд тавьсан. Хэн тэгж тавьсан юм. .. Эгчийн ажил явдлын үеэр бид нар өөрсдөө мөнгөө гаргаад эгчийгээ оршуулсан. Яллагдагчийн талаас хэлж байж том ах н.А*****л нь 2,000,000 төгрөг өгсөн. Бусад олон түмнээс цугларсан мөнгө нь 20,000,000 гаран төгрөг болсныг хоёр хүүхдэд данс нээж өгсөн. Бид нар өөрсдөөсөө 17,000,000 гаран төгрөг гаргасан. Үүнийг нэхэмжлэхгүй. Ганцхан сэтгэцэд учирсан хор уршгийг хуулийн дагуу хуульд заасны дагуу нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг,

      2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 7 тал),

Мөрдөгчийн хэргийн газарт үзлэг хийсэн: “...Гэмт хэрэг үйлдэгдсэн гэх газар нь Хөвсгөл Мөрөн сумын 5 дугаар баг *** тоотодгарсан гэх ба тухайн газар бүрэлдэхүүний хамт явж очиход тухайн тоотод байх хашаа нь ертөнцийн зүгээр хойшоо харсан саарал өнгийн  блокон хашаатай хаалга нь саарал өнгийн төмөр гүйдэг замтай төмөр хашаа байлаа хашааны хаалга нь биднийг очиход хагас онгойсон байдалтай харагдаж байв. Хэрэг учрал болсон хашааны хаалгаар явж ороход хашааны хойд хэсэг хүрэн өнгийн тоосгоор барьсан ногоон өнгийн дээвэртэй байшин байна. Үзлэгийг гаднаас дотогш чиглэлд хийхээр тогтож газрын хөрс байдлыг харахад ногоон зарим хэсгээр ихээр ургасан бусад газраас шороон гадаргуутай газрын хөрс хуурай байлаа. Тухайн тоосгон байшингийн урд талаар тойрч харахад ертөнцийн зүгээр урагшаа харсан гурван цонхтой, баруун тал руу харсан хоёр цонх бүхий байшин байх ба хохирогчийн нөхөр болох Д.Б********й нь манай эхнэр энд хэвтэж байсан гэж заасан заасан хэсэгт харахад газарт ус асгарч газрын хөрс норсон байдалтай хажууд ногоон өнгийн поошиг, түүний урд талд цэнхэр алчуур, цагаан өнгийн усны хуванцар сав, хаалганы баруун доод хэсэгт цагаан өнгийн түмпэнд хувцас бүхий зүйл хийсэн харагдана. Тухайн хохирогч байсан  гэх газарт үзлэг хийхээр гаднаас дотогш чиглэлтэй хийхээр тогтож газрыг үзэхэд цус мэт бүхий хүрэн зүйл илэрсэн хэсэгт 1 тоогоор, алчуур байх хэсэгт 2 тоогоор, түмпэнд хувцас байгаа хэсэгт 3 тоогоор, цаас байгаа хэсэгт 4 тоог тус тус байршуулан Д.Б********йр заалгуулан криминалистикийн шинжээч дэслэгч О.Б****н гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авч 1 тоогоор тэмдэглэсэн газраас цус мэт зүйлийг газрын хөрснөөс хусаж авав, 2,3,4 тоогоор тэмдэглэсэн зүйлсийг эд мөрийн баримтаар түр хураан авав. Түүнээс цааш үзэхэд байшингийн таампарын хэсэг байх ба довжоо хэсэг нь саарал өнгийн цементэн гадаргуутай таампар хэсгийн хаалга хүрэн өнгийн төмөр хээтэй хаалга хаалганы гаднах цоож түгжээ эвдэрч хажуугийн жижиг цонхны тавцан хэсэгт байршуулсан байсан гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авлаа. Таампарын хаалгыг онгойлгож ороход хаалганы довжоо хэсэгт цус мэт хүрэн  өнгийн зүйл илэрсэнг 5 тоогоор тэмдэглэж, түүний хажуугийн шалан дээр мөн цус мэт хүрэн өнгийн зүйл байсанг 6 тоогоор тус тус тэмдэглэж гэрэл зургаар авав. Тухайн байшингийн таампарт  эд зүйлсийг эмх цэгцгүй байдлаар байршуулсан баруун талын хананд бор өнгийн буйдан байх ба түүний доод талд эмэгтэй хүний цагаан  өнгийн углааш /гутал/ байх ба хэрэгт ач холбогдолтой байх тул эд мөрийн баримтаар хураан авч гэрэл зургаар бэхжүүлэв. Үүдний баруун талд байх угаалганы машин дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон заазуур, салфетка зэрэг байх ба  хэрэгт ач холбогдолтой тул эд мөрийн баримтаар хураан авлаа. Таампар хэсгээс гэрийн хаалгаар цааш явж ороход 3 өрөөтэй, өрөө тус бүрд айлд байх эд зүйлс байна эд зүйл эмх цэгцтэй харагдана. Үүдний хэсгийн шалан дээр цус мэт зүйл, хойморийн хивсэн дээр мөн цус мэт хүрэн улаан өнгийн толбо байсанг 7,8 гэсэн тоогоор дугаарлаж цус мэт улаан хүрэн зүйлээр бохирлогдсон 1,5,6,7,8 тэмдэглэсэн газруудаас шинжээчээр дээж авахуулж гэрэл зургийн аргаар бэхжүүлэв. Гаднах таампарын хаалганы хажуугийн жижиг цонхон дээр байх эвдэрсэн хаалганы бариулаас гарын мөр илрүүлэх зорилгоор криминалистикийн шинжээч О.Б****н тусгай бодис түрхэж үзэхэд хэрэгт ач холбогдолтой гарын мөр бусад мөр илэрсэнгүй. Хэргийн газрын үзлэгээр 6 дугаараар тэмдэглэж гэрэл зургийн аргаар  бэхжүүлсэн хэсэг газраас авсан биологийн дээжийг шинжилгээнд хүргүүлэхдээ №2, мөн 8 дугаараар гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн хэсэг газрын биологийн  дээжийг №1 дугааруудаар тус тус тэмдэглэн шинжилгээнд хүргүүлэхээр тогтов. Үзлэгийн явцад криминалистикийн шинжээч О.Б****н албан хэрэгцээний камераар нийт 37 кадр зургийг бэхжүүлэн авч үзлэгийн тэмдэглэлд хавсаргахаар тогтож хэрэг болсон гэх газарт Жи пэйс тавьж үзэхэд 49*17*7*N99*37*30*Е заалтыг зааж байсан...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 9-15 тал),

Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол (1-р хх-ийн 17 тал),

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 18-21 тал),

2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 22-25 тал),

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 33-40 тал),

 Шүүгдэгч Д.Б********йгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 41-47 тал),

Камерын бичлэг эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл (1-р хх-ийн 50, 51 тал),

 Мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1-р хх-ийн 52, 56 тал),

Прокурорын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 100 дугаартай: “...2 ширхэг падволкийг эд мөрийн баримтаар хураан авах тухай  прокурорын зөвшөөрөл, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл (1-р хх-ийн 54,55 тал),

Мөрдөгчийн 2025 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн гар утас хүлээлгэж өгсөн тэмдэглэл (1-р хх-ийн 117 тал),

Гэрч Б.Б******н гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (3-р хх-ийн 122-123 тал),

Амь хохирогч Д.У**********агийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 158-159 тал),

Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн гар утас хүлээлгэж өгсөн тэмдэглэл (2-р хх-ийн 160 тал),

 Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М**********с мэдүүлэг авсан: “...2025 оны 08 дугаар сарын 02-ны өглөө гэртээ унтаж байхад 04 цаг 55 минутад манай төрсөн эгч Д.О*******н нь  ирээдУ******аа эгч нь эмнэлэгт ухаангүй хүргэгдсэн байна. Гялс хувцсаа өмсөөд гараад ир гэхээр нь би хувцсаа өмсөөд түүний машин дээр суугаад эмнэлэг дээр очиход У******аа эгч нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт эмч нар анхны тусламж үзүүлж байгаа харагдсан. Томограф, имрай зэрэг шинжилгээг нь хүлээгээд байж байсан. Тэгээд эмч тархиндаа гэмтэлтэй байна яаралтайгаар хагалгаанд орох ёстой гээд сэхээн амьдруулах  тасаг руу шилжүүлсэн. Тэгээд эмч нар бид нар ажиллаж байна нарийн оношлоод бид нар дүгнэлтээ гаргаад танилцуулна гэж байсан тэгэхэд бид нар хүлээж байсан. Тэгээд эмч нар өрөөндөө оруулж оношийг танилцуулсан үсийг нь аваад 14 цагт хагалгаанд орно хагалгаанд орох болон сэхээнд байх хүний анхан шатны эд зүйл  авчир гэж хэлсэн тэгээд би ахтайгаа хамт Нар дэлгүүр орж тэр хэрэглэлүүдийг авч аваачиж өгсөн. .. эмнэлэг дээр очиход өрөөнд нь эмч ээлжлээд зүрхний массаж хийгээд байж байсан. Тэгээд удалгүй амьсгал хураачихлаа гэж эмч хэлсэн. Удмын ямар нэгэн хууч өвчин байхгүй. Даралт нь бол байнга өгсдөг эм уудаг байсан. Мөн гурван жилийн өмнөөс зүрхний гол судас өргөссөн гэдэг оноштой байдаг байсан. Зүрхэндээ бол эм уудаг байсан. Өөрөөр өвчингүй хүн байсан. ..Тэгээд тэрнээс хойш бол нөхөртэйгээ хамтарч түүхий эд авч зардаг ажил хийдэг байж байгаад сүүлийн 4 жилийн хугацаанд түүхий эд авах ажилд оролцохоо болж эхэлсэн байсан гэхдээ олон хүний хоол ундны асуудлыг зохицуулдаг байсан. 2015 оноос эхэлж архи уух сонирхолтой болсон байсан бид нарын хувьд бол 2020 оны үеэс архи ихээр ууж хэтрүүлж хэрэглээд байгаа бид мэдсэн тэр цагаас эхлэн архинаас гаргах эмчилгээнд явуулдаг болсон юм. 2015 онд намайг Улаанбаатар хотод байж байгаад зуны амралтаараа ирэхэд  талийгаачийг нөхөр Д.Б********й нь зодсон байсан учир би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулж байсан. Тэрнээс хойш олон удаа зодож байсан гэхдээ цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаагүй. Эмнэлэгт бол үзүүлж байсан. ... Би талийгчтай 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр манай гэрт уулзсан...” гэх тэмдэглэл (1-р хх-ийн 30-32, 160-164 тал),

       Гэрч Д.М**********с мэдүүлэг авсан: “...Би сүүлийн 5 хоногийн хугацаанд бол У******аа эгчтэй өдөр болгон уулзаж байсан. Б******й ахтай манай гэрт 4-5 хоногийн өмнө манай хашаанд ирээд явсан тэгэхэд л уулзсан. Өчигдөр орой 17 цаг 46 минутад Б******й ах над руу залгаад У******ааг гэрт цоожилчихлоо манай найз хотоос ирсэн найзыгаа гаргаж өгөхөөр явлаа. Чи манай гэрийн илүү түлхүүрийг У******аа эгчдээ өгөөгүй биздээ гэж асуухад нь гадаа түлээний хажууд банзан доор нуусан байгаа гэж хэлсэн яриа бид дунд болсон. Талийгаач болохоор өдөр 11 цагийн орчимд манайд ирээд нэг цаг орчим хугацаанд манай том эгч бид  хоёртоо кофе ууж нутгийн тухай ярьж сууж байгаад би С******р дэлгүүр рүү маханд яваад ирэх хооронд гараад явсан байсан. Явдал алхаа нь тэгшхэн эрүүл байсан. Илт аймар үнэртсэн зүйл бол байгаагүй. Дээгүүрээ цэнхэр өнгийн ноосон торон майк дотуураа цайвар цэнхэр өнгийн цээживчтэй доогуураа хөх өнгийн уналттай материалтай өмдтэй хөлдөө болохоор зөрсөн ягаан саарал өнгө зөрсөн цагаан ултай углааштай явж байсан. .. Би Мөрөн орж ирснээс хойш өдөр болгон очиж байсан. Харин 2025 оны 07 дугаар сарын 30-ны  өдөр манай талийгаач эгч манайд ирээд тэгэхдээ уусан байсан. Тэгээд унтаж байгаад үдээс хойш гэрт хүргээд өг гэхээр нь хүргэж өгсөн. Тэгээд гэрт  нь ороод би танд бантан хийж өгье гээд бантан хийж өгсөн тэгэхэд тэр бантангаас хоёр гурван удаа халбагадчихаад унтлаа гэхээр нь гэрийнх нь хувцсыг өмсүүлээд түшиж та орон дээрээ унтчих гээд өөрсдийнх нь орон дээр аваачиж бүтээлгэн дээр нь хэвтүүлж бүтээлгийн авах гэсэн боловч  авч чадаагүй тэгэхэд дэвсгэр даавуу нь шар өнгиин даавуун материалтай даавуу байсан. Тэгээд орой 23 цагийн үед юу болж байгаа бол гэж  бодоод ирж шалгахад цонхоор нь харахад орон дээрээ хөнжлөө нөмөрсөн унтаж байсан. Б******й ах ирээгүй байсан. Тэгээд маргааш нь буюу 07 дугаар сарын 31-ний өглөө 10 цагт очиж цонхоор харсан чинь шөнө босоод бантан энэ тэр идсэн бололттой харагдаж байсан. Тэгэхэд би авчирсан тортоо кофе чихэр боорцог зэргийг цонхны хамгаалалтаас зүүгээ л орхисон тэгээд гэртээ цуйван хийчихээд саванд хийгээд аваачиж өгөх гээд очиход үүдээ эвдэж гараад архи  аваад уусан гэртээ сууж байсан цаана Б******й ах ирсэн хаалгаа эвдээд гарсан байна гэхээр нь би авчирсан цуйвангаа цонхны завсраар өгчихөөд яваад өгсөн. Тэгээд өнөөдөр гэрт орж харахад орны шар өнгийн дэвсгэр даавуу гэрт байхгүй байсан...” тэмдэглэл (1-р хх-ийн 86-87 тал),

       Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М**********наас мэдүүлэг авсан: “...Гэр бүлийн харилцаа нь сүүлийн үед жаахан сонин болсон. Нэг харахаар нөхөр Д.Б********аа  их хайртай ч юм шиг, нэг харахаар үзэн ядаад түүнд хорсож явдагч юм шиг байдалтай байдаг байсан. Тэр хоёрын амьдралыг бид нар буюу хамаатнууд нь хамт байдаггүй байсан болохоор сайн мэдээгүй, манай эгч эхэндээ бид нараас зодуулдаг байснаа нуудаг байсан байх гэж боддог. Учир нь сүүлийн хэдэн жилүүдэд манай эгч болон түүний нөхөр Д.Б********й нарын харилцаа анзаарагдахаар муудаж дордож эхэлсэн. .. Д.Б********й ах манай эгчтэй дандаа харааж зүхдэг дорд үзсэн байдлаар харилцдаг болсон. .. үед Д.Б********й ах Д.У**********а эгчийн машинд явж байхдаа үг хэлээр доромжилж, дээрэнгүй харилцсан тухай надад манай нөхөр хэлсэн. Яг юу гэж хэлсэн талаар лавлаж асуухад манай эгчийг юм ярихаар нь чиний мэддэг  гэж юу байсан юм, хувхай хар гуйлгачин, заяагүй хар новш, хүүр" гэх мэтээр доромжилсон гэсэн. Мөн 2015 онд би Хөвсгөлд очоод эгчийнхээ гэрт ороход манай эгч нөхөртөө зодуулчихсан байсан учир Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт хандаж өргөдөл гаргасан. ..  Эгчийг минь өмнө нь олон удаа зодож дээрэлхдэг байсан гэж бодож байгаа, манай эгч өөрөө Д.Б********г цагдаад өгөхгүй гэж өөхшүүлсэн байх, 2015 онд намайг очиж цагдаад хандаагүй бол эгч нөхрөө цагдаад өгөхгүй байх байсан. Д.Б********й болон манай эгч хоёр мөрийтэй тоглоом их тоглодог. Эгч ковидын үед тоглоом цахимаар тоглодог болсон байсан. Тэр цагаас хойш эгч архинд орсон. Д.Б********й бол миний анх мэдэхийн аль дээр үеэс л мөрийтэй тоглож, архи уудаг хүн байсан, ... Манай эгч 2023 оноос хойш архинаас болсон асуудал үүсээд, хэрүүл маргаан нь гэрийнхэнд нь мэдэгдэж эхэлсэн. Архи уулгахгүй гэж зөндөө олон удаа үзэж, арга хэмжээ авсан боловч архинаас гаргаж чадаагүй. Түүнийг архи уугаад гэрээсээ гараад явахаар нь Д.Б********й ах дүү нар руу нь “нөгөө нэг заяагүй хулгайч, гуйлгачин чинь архи уугаад явчихлаа" гэх мэтээр сурагладаг байсан. Архи уугаад гадуур тэнээд байдаг болохоор гэрийнхэн нь буюу нөхөр хүүхдүүд нь гэрт нь байлгах гэж гаднаас нь цоожилж, мөрийтэй тоглуулахгүй гэж гар утсыг нь хурааж авдаг байсан боловч өөрөө аргаа олоод гэрээсээ гараад аргаа олчихдог. Гэрийнхээ хаалганы цоожийг эвдлээд гарчихдаг байсныг гэрийнхнээс нь сонссон мөн сүүлд би тэднийхээр ороод гарахдаа харсан. Тэр өдөр нь 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр. .. Сая хэлсэн 2023 оны намар манай эгч гэрийнхээ гадаа хөл нь хавдсан, нуруу нь цуурсан байдалтай олдсон. Өөрөөс нь асуухаар би байшингаас унасан гэж хэлсэн. Тухайн үед Мөрөн сумын төвд байх У****л гэдэг байрны 4 давхарт манай эгч гэр бүлийн хамтаар амьдардаг байсан юм. Миний хувьд бол эгч зодуулаад нуугаад хэлээгүй гэж таамаглаж байгаа. Дараа нь 2024 оны 09 дүгээр сард би өөрөө эгчийн гэрт очиход баруун нүд нь хөхөрчихсөн, зүүн хөлийн шагай болон хоёр гуя нь хөх эрээн болсон байсан ба түүнээс яагаад ийм болсон талаар асуухад надад “Б******й намайг машинд хамт явж байгаад зодоод цохиод машинаасаа унагаад ийм болгосон” гэж хэлсэн. Тухайн үед хүүхдүүд нь байхгүй байсан. Мөн 2025 оны 01 дүгээр сард манай эгч Д.О*****н  бага ах Д.Н********н нар эгчийг гэрээсээ гараад алга болсон тул хайсан. Тэгээд хайж байтал эгч Д.О*******г болон түүний нөхөр Д.******нын гэрт согтуу ирсэн байна гэсэн.  Үүний дагуу ах эгч хоёр яваад очиход талийгаач буюу манай эгч хөлийн шилбэ нь хөхөрч няцарсан байдалтай байсан ба яагаад ийм болсон талаар асууж тодруулахад "Б******й миний хөлийг машины хаалгаар хэд хэдэн удаа хавчуулсан гэж хэлсэн. Энэ тухай тэр өдөр манай эгч надад хэлж фэйсбүүкээр зургийг нь явуулсан. Энэ 3 удаагийн үйл явдлыг нотлох гэрэл зургуудыг би хэрэгт гаргаж өгсөн. Д.Б********й бопон эгч хоёрын харилцаа сүүлд хэрэг болохоос өмнө хөндлөнгөөс харахад гайгүй л харагдсан. Гэхдээ манай эгч амьдралын урамгүй, идэвхгүй, урвагар болчихсон мэт харагдсан. Яг нөхрийнхөө юу гэхийг хүлээгээд суучихдаг болсон. Д.Б********йг гэр бүлээс гадуурх харилцаатай болсон байсан тухай манай эгч надад хэлсэн. Эгчээс болсон зүйлийн талаар дэлгэрэнгүй сонсоход “Б******й Мөрөн сумын ** дугаар арван жилд байдаг багш хүүхэнтэй холбогдсон байна, би очиж уулзсан чинь тоохгүй байна. Эхлээд очиж уулзаад яриад нөхөрт чинь хэлнэ гэхэд битгий хэлээрэй гэсэн тул түүнийг хаясан. Гэтэл манай нөхөртэй яваад салахгүй байхаар нь ахиад очоод явалдахаа боль гэж шаардлага тавихад хэлж л байхгүй юу гэсэн" гэж надад хэлсэн. Мөн тэдний сумын хүмүүс Д.Б********н Ланд-200 маркийн машин нь Тэнхлэг гэдэг зочид буудлын гадаа сүүлийн үед байгаад байдаг болсон гэж ярих болсон. .. Д.У**********а эгчтэй 2025 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн өглөөний 08 цагийн үед би байшингаасаа гараад дэлгүүр хэсэж байгаад 10 цагийн үед буцсан. Намайг байшиндаа орж ирэхэд Д.У**********а эгч манай гэрт согтуу унтаж байсан. Үүнийг манай нөхөр, хүү, төрсөн дүү буюу 2021 онд бурхан болсон Д.Н********н дүүгийн 2 хүүхэд, Н.Х*******н, Н.С*******г нар мэднэ. Тэр өдөржин манайд эгч байсан. Орой нь буюу 18 цаг өнгөрөөд эгч надаас “Намайг гэрт хүргээд өгөөч” гэж гуйсан тул үеэл дүү Н.С******н хамт түүнийг гэрт нь хүргэж өгтөл гэрт нь хүн байгаагүй, эзгүй байсан. Тухайн үед хотод манай гэрт эгчийн том охин Б.Б*****х байсан тул түүн рүү утсаар холбогдож, гэрийнх нь түлхүүрийг асуухад “Би мэдэхгүй байна” гээд төвөгшөөсөн маягтай хариулсан. Тэгээд хашаанаас гэрийнх нь түлхүүрийг хайхад үүдний довжооны хажуу талын модон доор гэрийнх нь түлхүүр байсан тул тус түлхүүрээр байшингийнх нь хаалгыг онгойлгож  ороод эгчийг амраасан ба бантан хийж өгсөн. Эгч тус бантангаас хэдхэн халбага идээд унтах гэхээр нь би эгчийн гадуур хувцсыг нь тайлж өгөөд, цагаан канттай ногоон шорт өмсүүлээд, хөхний даруулгатай нь гэрийнх нь орон дээр унтуулсан. Дараа нь би эгчийн гэрийг гаднаас нь цоожлоод түлхүүрийг нь тэдний байшингийн гадаа байдаг түлээний хажууд байх банзан доор хийгээд явсан. Намайг гэрээс нь явахад 19 цаг өнгөрч байсан.  Маргааш өглөө нь буюу 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр эгчдээ санаа зовоод гэрт нь очиж шалгахад тэрээр гэртээ ганцаараа унтаж байсан. Би эгчийг сэрээгээгүй. Цонхны торноос нь кофе, боорцог, чихэр өлгөж үлдээгээд гэр рүүгээ хоол хийж өгөхөөр буцсан. Тухайн үед түүнд гар утас байгаагүй. Тэгээд би буцаад 14 цагийн үед өдөр эгчийн гэрт цуйван хийгээд очиход тэрээр гэртээ согтуу архи уучихсан Д.Б********й нь ирчихсэн түүнийг архи уулаа гэж харааж ерөөж байсан ба байшингийнх нь дотор талынх нь хаалганы дотор хэсгийн бариул эвдэрчихсэн харагдсан. Би эгчийг гэрийнхээ хаалгыг эвдээд гараад явчихлаа гэж бодсон ба хаалгаар нь орох гэхэд хаалга нь онгойгоогүй тул цонхоор нь эгчид хандаж өө балай юм бэ? яагаад архи ахиад уучихваа, ямар урамгүй юм бэ?” гэж хэлээд цонхоор нь ирсэн цуйвангаа цонхоор нь өгөөд явсан. Д.Б********й бол ямар нэгэн юм яриагүй тухайн үед эгчийг ажиглахад архи ууснаас өөрөөр онц зүйл байгаагүй, бие нь зүгээр гэмтэл шархгүй байсан. Тус өдөр би ахиж эгч дээр очоогүй. Дараа нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 10 цагийн үед Мөрөн суманд байх байшиндаа хүү, төрсөн дүү, үеэл дүү нар болох Н.Х***н, Н.С******г, төрсөн эгч Д.О*****н нарын хамт байж байхад талийгаач буюу миний эгч Д.У**********а ороод ирсэн. Түүний баруун гарын сарвуу, шууны гадна хэсэг хавдчихсан, зулгарчихсан ба яагаад ийм болсныг асуухад “Мэдэхгүй байна гэсэн. Тэгээд бид нар ойр зуурын зүйлс ярилцаж байгаад сумын махны дэлгүүр рүү  мах авахаар очсон. Би байшингаасаа гараад 40 минут орчим болоод эргээд ирэхэд Д.У**********а эгч явсан байсан. Түүнийг асуухад миний дараахан гараад явсан тухай тэнд байсан хүмүүс хэлсэн. Тухайн үед би эгчтэйгээ хамгийн сүүлд уулзсан. Орой нь буюу 17-18 цагийн орчим над руу Б******й ах над руу залгаад хотоос ирсэн найз намайг гаргаж өг гээд дуудаад байна, гарчихаад ирье, байшингийн дотор талын цоожоо янзалчихлаа, эгчийн чинь ашиглаж цоож эвдсэн заазуур, алх зэрэг эд зүйлсийг үүдний амбаар руу гаргаад тавьчихлаа, эгч чинь унтаад үлдсэн шүү. Эгчид чинь манай гэрийн түлхүүр байгаа юу? Чамд байгаа юу?" гэж асуухаар нь би “Танай хашааны түлээний тэнд байгаа" гэж хэлсэн. Үүний дараахан над руу манай төрсөн эгч Д.О*****ны охин Г.Э*******н залгаад “У******а эгч манай ажил дээр хүрээд ирлээ, танайд очмоор  байна гэнэ ээ" гэхээр нь би жаахан төвөгшөөж, уурлаж “Өө ядаргаатай юм бэ” гэж хэлэхэд Г.Э******н “За за” гэж хэлээд утсаа тасалсан. Ингээд ахиж эгчтэй  холбоо бариагүй би хөдөөний гэртээ амарсан.

     Гэтэл 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 05 цагийн орчим Д.О*****н эгч над руу залгаад хашааны чинь үүдэн дээр байна, хурдан гараад ир, эмнэлэг явцгаая, У******а эгч чинь эмнэлэг дээр ухаангүй байна" гэсэн тул би яараад гарч Д.О*****н эгч болон түүний охин  Г.Э******й хамт Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан. Яваад очиход яаралтай тусламжийн тасагт манай эгч ухаангүй хүргэгдсэн байсан. Түүнийг эмнэлэг дээр манай том ах Д.А******н түүний эхнэр М.Д****л, үеэл дүү Б.Т********р, хүргэн Д.Б********й болон түүний М****у хочтой эгч нөхөртэйгөө хамт ирсэн байсан. Эмнэлэг дээр очоод эгчийг буюу талийгаачийг харахад нүд нь хөхөрсөн харагдсан, өөрөөр түүний биеийг хучсан байсан учир бүтнээр нь харж чадаагүй. Юу болсон талаар  асуухад гэрийнхэн “мэдэхгүй байна, мэдэхгүй” гэж хэлсэн. Тухайн үед би Д.Б********йгаас “эгчийг яачихсан юм бэ хаана байсан юм бэ гэхэд тэрээр надад Би шөнө унтаж байгаад сэрээд  байшингийнхаа  цонхоор харахад довжоон дээр шалдан хэвтэж байсан гэрээс гарах гэхэд хаалга онгойхгүй байсан арай гэж хаалгаар гараад би түргэн дуудсан гэж хэлсэн. М*****у эгчээс асуухад “мэдэхгүй, мэдэхгүй” гэж уйлж байгаад “Б******йг залгахаар нь нөхөр Д.******атай хамт гэрт нь яваад очиход У******а гэрийнхээ үүдний довжоон дээр хэвтэж байсан, би үхчихэж гэж бодсон, тэгтэл Д.******а амьсгалыг нь үзээд амьд байна гэсэн. Тэгээд Д.******а гэрээс нь хөнжил авч гарч ирээд ороогоод байж байтал араас түргэний машин ороод ирсэн. Түргэний эмч ахиад хөнжил гэрээс нь авахуулаад У******г дамнуулаад аваад явсан гэж хэлсэн. Эмнэлэгт эмч нар Д.У**********а эгчид шинжилгээ хийж байгаад эмчлүүлэгчийг сайн мэддэг 3 хүн нь үлдээд бусад нь гарч байгаарай гэсэн.  Д.О*****н эгч болон Д.Б********й  ах болон би үлдэж эмчтэй уулзсан. Эмч бид нараас мэдээлэл авч байгаад 3 хавирга нь хугарсан  нурууны үе нь гэмтсэн байна. .. гэж хэлсэн.  Тэгтэл Б******й ах эмч нараас  хүчиндсэн хүн олдох уу  гэж шууд асуусан. Эмч би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн.  Үүнээс 1 цагийн дараа буюу 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн орчим нас барсан. Тэгээд цогцсыг нь харахад нүд, дух нь хөхөрсөн, толгой зүүн талдаа бамбайж хавдсан, цээж нь хөхөрч улайсан харагдсан. Би айгаад талийгаачийн цогцсыг гүйцэд хараагүй гарсан. Тухайн үед надтай хамт манай эгч  цогцсыг харсан. Манай том эгч Д.О*****н бүүр дараа нь эмнэлэг дээр лам авч ирээд моорог дээр орох гэж байхад Д.Б********йгаас “чи ингэчихсэн юм биш үү" гэж асуухад тэрээр хариулт өгөөгүй гэсэн. Тэгээд  лам ном уншиж байхад Д.Б********й дагжиж чичирэн, бусад хүнээс илүү сандарсан байдалтай харагдсан тухай надад Д.О*****н эгч хэлсэн. Тухайн үед Д.Б********й согтуу, архи уучихсан байсан. Биед нь ил харагдах гэмтэл  анзаарагдаагүй. Байшингийн дотор талын хаалганы дотор талын бариулыг талийгаач эвдэлсэн байсан. Гадна талын хаалга 2025 оны 07 дугаар сарын 31-нии өдөр зүгээр байсан. Дараа нь хэргийн газарт очиход гадна талын бариул байхгүй байсан, гол нь зүгээр ажиллаж байсан. Харин дотор талын хаалганы дотор болон гадна талын бариул эвдэрсэн, ажиллагаагүй болсон байсан...” гэх тэмдэглэл  (1-р хх-ийн 160-164 тал),

       Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (3-р хх-ийн  116-117 тал),

        Иргэний нэхэмжлэгч Эрүүл  мэндийн даатгалын ерөнхий газрын: “...Д.У**********а нь  2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт эмчлүүлэх үедээ Эрүүл мэндийн даатгалын сангаас 2.039.279 төгрөгийн хөнгөлөлт авсан болох нь  баримтуудаар тогтоогдож байх тул  төрд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулж  Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь ****дугаартай дансанд нөхөн төлүүлж өгнө үү...” гэх нэхэмжлэл гаргах тухай хүсэлт (3-р хх-ийн 121 тал),

      Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн явуулын үйлчилгээг бүртгэх бүртгэл, яаралтай тусламжийн хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчний түүх, дуудлага бүртгэсэн дэвтрийн хуулбар хувь (2-р хх-ийн 139-162 тал, 3-р хх-ийн 164-165-р хуудас ),

      ЭМСайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалаар баталсан эрүүл мэндийн бүртгэлийн маягт, өвчний түүх (2-р хх-ийн 236-250 тал),

      Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, хяналтын хуудас бусад эмнэлгийн баримт (3-р хх-ийн 1-30 тал),

       Гэрч Х.Б*****н өгсөн: “...Би Мөрөн сумын 5 дугаар багийн *** тоотод байх гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт унтаж байсан. Өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ унтаж байхад намайг гаднаас Д.Б********й нь хагас шил архи барьсан шал согтуу манай гэрт орж ирээд намайг сэрээсэн. Тэгэхэд Д.Б********й нь авчирсан архиа ч сайн ууж чадахгүй ширээн дээр асгаж цутгаж ууж байхад нь эхнэр Д.У**********а, өөрийнх эгчийнх нь хүүхэд байх М*****а гэдэг хүүхэн хоёр дарааллаж манайд орж ирсэн. Тэгээд М*****а бол Д.Б********йгийн машины түлхүүрийг өөрөөс аваад түрүүлээд гарсан тэрний дараагаар Д.У**********а үлдээд Д.Б********й энэ хоёр ам муруйж хэрэлдэж байгаад Д.У**********а гараад явсан.Тэрний дараагаар Д.Б********й араас удалгүй гараад явсан. Ингэж өчигдөр таарсан тэрнээс хойш энэ хоёр хүнтэй таараагүй. Би тухайн үед Д.У**********агаас чи архи уусан яваа юм уу гэж асуухад уусан уусан гэж байсан тэгэхэд Д.Б********й нь Д.У**********г чи гэртээ харь гэж хөөгөөд байсан. Тэгээд Д.У**********а нь манайд суугаачгүй удалгүй гараад явсан. Миний нүдэнд лав ил харагдах  гэмтэл шарх сорви харагдаагүй зүгээр явж байсан. Өөрөө бол машинтай ганцаараа яваа гэж ярьж байсан. Манайд байхад нь дүү нь ирээд машины түлхүүрийг аваад явсан. Д.Б********й нь нилээн согтуу байсан. Д.У**********а нь гайгүй гэхдээ архи уусан гэж өөрөө хэлж байсан. М*****а, Д.У**********а нар нь цуг яваад орж ирсэн юм уу тэрийг нь мэдэхгүй ямар ч байсан дарааллаж орж ирсэн. Эхлээд У******аа орж ирсэн. Энэ хоёр ямар нэгэн хэрүүл маргаан болоогүй.  Манайд Хөтөлөөс Д.Б*******н төрлийнх нь ах ирсэн байж байгаад түүнийг дуудсан юм билээ ирэхэд нь байхгүй байж байгаад түүнийг ирэхэд нь байхгүй байж байгаад гарах үед нь өөрийнх нь төрсөн ах С******й хөтөлөөс ирсэн Ү*******х манай хашаанд машинаа тавьсан байсан машинаа аваад тэр гарцгаасан. Би тэгээд энэ хүмүүсийг явангуут гэртээ унтаад өглөө сэрсэн учир уулзаагүй.  Манайд ямар ч зодолдож цохилцсон зүйл байхгүй. Би Д.Б********йг  орж ирэхэд гэртээ ганцаараа унтаж байсан. Тэрний дараагаар М*****а, У******аа нар орж ирсэн өөр хүн байгаагүй. Харин Б******йг гарах гэж байхад Ү*******х, төрсөн ах нь С******й нар орж ирээд гарцгаасан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 58-59 тал),

         Гэрч Б.Х******рын өгсөн: “.... Намайг өчигдөр гэртээ байж байхад Д.Б********й ах машинтай согтуу жолоо барьсан ганцаараа ирчихээд манай хүмүүс байсан учир гэрээр оролгүй хашааны үүдэнд уулзчихаад машинаа унаад явахаар нь Б******й ахыг согтуу байсан учир санаа зовоод араас нь өөрийнхөө машинтай дагаж явж 5 дугаар хороонд байдаг Б*****аа гэдэг айлд очоод орохоор манай эхнэр М*****а араас нь орж машиных нь түлхүүрийг авч гарч ирсэн. Тэгээд Б*****аа гэж айлын хашааны үүдэнд байж байхад эхнэр нь У******аа Б*****аа гэдэг айлаас ганцаараа гарч ирсэн. Тэгэхэд У******аа эгч архи уусан нилээн согтуу явж байхаар нь эхнэр бид хоёр гэртээ хүргэж өгөхөөр явж байхад архи аваад өгөөч гэж гуйхаар нь 100г хуванцар савтай жижиг архи нэгийг авч өгөөд гэрийнх нь гадна талын хаалгаар оруулж гэрт оруулж өгсөн.  Гэрт нь оруулж өгөхөд гэрийнх нь гадна талын төмөр хаалга эвдэрсэн байхаар нь би У******аа эгчээс энэ хаалгыг хэн эвдсэн юм бэ гэж асуухад эгч өөрөө эвдээд гараад ирсэн юм гэж ярьж байсан тэгээд эхнэр бид  гэрт оруулж өгчихөөд одоо унтаж амраарай гэж хэлчихээд явсан. Тэрнээс хойш У******аа эгч болон Б******й ах нартаа уулзаагүй. 19 цаг 40 минутад гэрт нь хүргэж өгсөн одоо утасны дугаарыг харахад би У******аа эгчийг хүргэж өгчихөөд охин руу энэ хоёр хүн хоёулаа согтуу байна гэж би утсаар хэлсэн машиныг гэрт нь үлдээчих үү гэж асуухад намайг аваад явчих гэж хэлсэн учир бид хоёр машиныг нь аваад явсан. ... У******аагийн биед гэмтэл байхгүй  зүв зүгээр байсан. У******ааг таампарынх нь өрөөнд оруулж өгсөн. Цаад том том өрөөний хаалга нь эвдрээгүй цоожтой зүгээр байсан. Эхнэрийгээ архи уулаа гэж маргалддаг байсан. Архи уугаад байна яадаг юм билээ гээд явдаг байсан. Зодож цохидог талаар нь мэдэхгүй байна....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 61-62 тал),

         Гэрч Б.Д******н өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 02-ны 04 цагийн үед эхнэрийн дүү Б******й манай эхнэр Г*****аа руу залгасан. Тэгээд У******аа нэг сонин болчихлоо та хоёр хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр 04 цаг 10 минут орчимд очсон. Очиход төмөр том хаалга нь онгорхой байсан. Тэгээд байшингийн урдуур тойроод очсон чинь довжооны хажуу талд толгой нь баруун урд зүгт харсан байдалтай, баруун гараа дараад хагас доошоо хараад, нүцгэн хэвтэж байсан. Тэгээд хажуугаар нь өнгөрөөд гэрт нь ороход дотор нь Б******й сууж байсан. У******аа намайг гаднаас түгжсэн би цоожоо эвдэж гарч ирлээ гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид 2 У******ааг тойрч харахад үхсэн юм шиг харагдсан. Тэгээд сонссон чинь хурхираад байгаа юм шиг дуугараад байсан. Тэгэхээр нь эхнэр бид 2 амьд гэж бодоод гэрээс нь хөнжил аваад гарч ирээд хөнжил дээр нь эвтэйхэн тавиад гэрт нь өргөж оруулсан. Тэгээд орон дээр нь тавиагүй газар тавиад түргэн  дуудсан. Түргэн ирээд У******ааг үзээд харааг нь шалгаад түргэний машинаа  оруулж ирээд эмнэлэг рүү аваад явсан. .. Эмнэлэг дээр очоод шууд хүчил төрөгч залгасан. Тэгээд эмч нараа дуудаад нэлээн юм болсон. Б******й, эхнэр бид 3 нь хүлээж байсан. Тэгээд 07 цагийн үед томографт оруулсан. Тэгээд гарч ирсний дараа эмч нь бид нарт тархины ард гэмтэлтэй, 2 хавирга хугарсан, 1 нуруу хугарсан, тэгээд хүнд хүчиндүүлсэн байдалтай байна гэсэн. Тэгээд шууд 2 давхар руу сэхээн амьдруулах руу аваад явсан. Тэгээд эмч нар нь хуралдаад тархинд цус хурсан байна, тархины хагалгаа хийнэ гэж бид нарт хэлсэн. .. 13 цаг болж байхад эмнэлэг дээр байсан манай дүү Х******р над руу залгаад бие нь муудаад байна хурдан ир гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр хүрч ирээд сэхээн амьдруулах тасаг руу ороход эмч нар хиймэл  амьсгал хийгээд, цээжин дээр нь дараад байсан. Тэгээд 13 цаг 13 минутад нас барлаа гэж хэлсэн. .. Хувцаснууд нь  хажууд нь байсан. 2 хөх өнгөтэй өмд, цамц, хөх гар нүүрний алчуур байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 68, 2-ххийн 194-195 тал),

         Гэрч Б.Д********ндахин өгсөн: “... 2025 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 04 цаг 10 минутын орчимд эхнэр Д.Г*****аагийн хамтаар очиход Б******йгийн гэрийн хашааны том төмөр хаалга онгорхой байсан ба тэдний таамбарын гадна амь хохирогч У******аа нь баруун гараа дараад доошоо хараад хэвтэж байхаар нь үхчихсэн юм байна гэж бодтол хурхираад амьсгаатай байхаар нь гэр рүү нь  гүйж ортол Б******й том өрөөнд орон дээрээ сууж байхаар нь Б******йгаас юу болсон асуухад “би сэрээд цонхоор хартал гадаа У******аа шалдан хэвтэж байсан гарах гэтэл гаднаас хаалга цоожилсон байсан учир хаалгаа эвдээд гараад ирлээ” гэж хэлсэн. Тухайн үед Б******й ямар хувцас өмссөн байсныг сайн санахгүй байна. Тэр үед би бас сандарсан байсан. Б******йгийн гэрийн орчим болон дотор хэсэгт яг ямар нөхцөл байдалтай байсныг бас сайн санахгүй байна. Б******йгийн гэрээс нимгэн хөнжил гаргаж ирээд эхнэр, Б******й бид 3 нийлээд У******ааг хөнжил дээр хэвтүүлээд гэр рүү нь оруулж орны доор газарт хэвтүүлээд түргэн тусламжийг Б******й дуудсан. Тухайн үед У******аагийн амнаас цус гарсан байсан ба талийгаачийн хэвтэж байсан газарт шороон дээр цус болсон байсан. Намайг тэдний гэрт тухайн үед очиход У******аа шалдан байсан ба хажууд түүний хувцаснууд нойтон байсан. У******ааг хөнжил дээр хэвтүүлээд зөөж байхдаа газарт унагаасан асуудал гараагүй. Б******йгаас юу болсон талаар асуухад би сэрээд цонхоор хартал гадаа У******аа шалдан хэвтэж байсан гарах гэтэл хаалга гаднаас цоожилсон байсан учир хаалгаа эвдээд  гараад ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг ( 2-ххийн 194-195 тал),

         Гэрч Б.Д********нөгсөн: “...Тухайн өдөр 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ** гэх газарт байж байсан чинь хотоос манай нэг ах ирээд бид хоёр сууж байсан чинь тэр ахын төрөл нь гээд миний зүс таних Б******й ирсэн. Ирэхдээ нэг вискитэй ирсэн тэрнээс бол уугаагүй шууд хураасан, тэгээд их удалгүй ажилтай болсон гээд  яваад өгсөн. Б******й ахиад над руу 17 цаг 30 минутын үед над руу залгасан байсан  харин бид нар тэр газраа байхгүй яваад өгсөн байсан. Уулзах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Биен дээр ил харагдах гэмтэл шарх байсан эсэхийг анзаараагүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 71-72 тал),

        Гэрч Д.Г*****аагийн өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 04 цаг 09 минутад  манай төрсөн дүү болох Б******й нь над руу залгаад У******аа нэг хачин болчихлоо  та 2 хурдан хүрээд ирээч гэхээр нь нөхөр бид 2 гэрээсээ шууд гараад хашааны хаалгаар дотогш ороод байшингийн үүдэн дээр ирсэн чинь У******аа нь байшингийн үүдэн дээр хувцасгүй  хэвтэж байсан. Тэгээд бид нар сандраад Б******йг гэрээсээ хучих юм     аваад ир гэж оруулаад юм гаргаж ирээд  тэр нь дээр нь тавиад гэрт нь оруулаад хэвтүүлсэн тэр хооронд Б******йг  түргэн дууд гээд орлиод сандраад тийм байж байгаад түргэн дуудаад түргэн ирээд  аваад явсан. .. У******аа нь сүүлийн 5 жил орчим архины бүрэн хамааралтай болсон энэнээс болж ааш зан нь эвдэрсэн. Энэ хугацаанд дэлгүүрт архины өр төлбөр тавьдаг архи дарс уухаараа бол гэр орондоо байхгүй тогтохгүй алга болдог ямар л бол ямар хүнтэй архи уугаад яваад өгдөг байсан. ... У******аа байхгүй болсон гэх юм бол бид нар бөөндөө шууд гараад хайж олдог юм...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 75-76 тал),

 Гэрч Д.Г*****аагийн дахин өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 04 цаг 10 минутын орчимд өөрийн нөхөр Б.Д********нхамтаар ** улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон юм. Намайг очиход талийгаач таамбарын гадна шалдан норсон байдалтай толгой нь баруун урд зүгт харсан байдалтай, баруун гараа дараад хагас доошоо хараад, нүцгэн хэвтэж байсан ба талийгаачийг нимгэн хөнжил дээр хэвтүүлээд өргөөд том өрөөний орных нь харалдаа газарт хэвтүүлээд түргэн тусламж дуудсан. Талийгаач Д.У**********агийн хэвтэж байсан анхны газарт толгой байсан хэсэг шороо нь цус болсон байсан. Мөн талийгаач Д.У**********агийн амнаас цус гарсан байсан. Би өөрийн нөхөр Д.*****н, дүү Б******й нарын хамтаар зөөсөн ба огт унагааж  бариагүй ээ. Би огт анзаараагүй. Айж сандарсандаа юун тийм зүйл анзаарах сөхөөгүй л байсан. Мөн тэр үед Б******йг ямар хувцастай байсныг огт санахгүй байна....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 186-187 тал),

Гэрч Н.Г*****н өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр би Б******м гэдэг хүний Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байрлах **-ны урд талд байрлах зоорин дээр М*****т, Б******м, ахын найзтай хамт 4-лээ тус өдрийн 12 цагийн үед очсон. Тэгээд бид очоод 4 ширхэг 0.5 литийн хэмжээтэй лаазтай пиво уугаад дуусах дээр нь 0,75 литрийн хэмжээтэй соёмбо гэсэн шилтэй архи хувааж уусан. Тэгээд би архиа ууж дуусаад гэртээ Д.Б********й гэдэг хүнээр 03-04 цагийн хооронд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8-р баг ** дугаар байрны ** тоотод хүргүүлж ирсэн. Тэгээд би гэртээ үлдсэн.Тэгсэн шөнө унтаж байсан чинь 01-02 цагийн үед манай байрны гадаа Б******й байна гээд хүн  орилоод байсан. Би тэгэхээр нь гараагүй Тэгээд унтаад өгсөн. Би босож хараагүй шууд унтаад өгсөн....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 78 тал),

 Гэрч Г.Э******нгийн өгсөн: “...Өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр манай нагац талийгаач эгч маань миний ажил дээр хүрч ирээд нээх юм ярилгүй сууж байхад Б******й ах утсаар яриад манай эхнэр байна уу гэж сураглаж асуухад нь  манай ажил дээр байна гэж би хэлэхэд удалгүй Б******й ах 13 цаг 20 минутын үед ирж У******аа эгчийг аваад явсан. Тэгээд би орой ажлаасаа буух гээд дэлгүүрээ түгжих гэж байхад талийгаач эгч маань дэлгүүрийн үүдэнд ирсэн зогсож байсан. Тэгэхэд би эгчээс та хаачихнав гэж асуухад эгч нь гэрийнхээ хаалгыг хаагаад гараад ирлээ гэхээр нь би та манайд очих юмуу гэж асуухад за яах юм бэ намайг хүргээд өг гэж хэлэхээр нь би өөрийнхөө машинд суулгаад захын цаад талд байдаг гэрт нь хүргэж өгөхөд 19 цаг 05 минут болж байсан. Би гэрт оруулж өгье гэхэд яах юм одоо Б******й ах нь  хүрээд ирнэ  санаа зоволтгүй яв яв гээд өөрөө буугаад хашааны хаалгаар  яваад орохоор нь би тэндээс хөдөлж гэртээ харьсан. Тэрнээс хойш хэнтэй нь ч уулзаагүй.  Өдөр ирэхдээ зүгээр байсан. Орой дэлгүүр хаах гэж байхад ирэхдээ бага зэргийн архи үнэртүүлсэн байсан тэрнээс биш хэт согтолттой  бол байгаагүй. Үгүй эрүүл байсан. Ямар нэгэн юм хэлээгүй гэртээ харъя гээд явцгаасан. Их хурдан шаламгай архи уугаад бол олон жил болж байгаа  яг хэдэн жил гэдгийг нь  хэлж мэдэхгүй байна манай ах дүү нарын зүгээс архинаас нь гаргах зорилгоор аймгийн сэтгэц  наркологи болон Улаанбаатар хотын эмнэлэгт удаа дараа хэвтүүлж эмчлүүлж байсан. ...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 80-81 тал),

     Гэрч Г.Э******нгийн дахин өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр .. Мустанг нэртэй дэлгүүрт 13 цагийн үед ажиллаж байхад У******аа эгч гаднаас эрүүл ороод ирсэн тэр үед эгчийн биеийн  гадна ил харагдах шарх сорви огт байгаагүй мөн дээгүүрээ цэнхэр өнгийн нэхмэл торон майк түүний дотуур цайвар саарал өнгийн эмэгтэй хүний цээживч маягийн хувцастай доогуураа хөх өнгийн өргөн өмдтэй, хар өнгийн углааштай явж байсан. Удалгүй Б******й залгаад “У******аа эгч чинь байна уу” гэж хэлэхээр нь би байна гэж хариулсан, эгч миний хажууд байсан. 13 цаг 20 минутын үед Б******й ах эрүүл хүрч ирээд эгчийг хөх өнгийн Приус-20 маркийн машинтай ирж авсан. Тэр өдрөө би 19 цаг болох дэлгүүрээ хаагаад зогсож байтал У******аа эгч бага зэрэг архи үнэртүүлсэн байдалтай  өнөөх өмсөж явсан хувцастайгаа хүрээд ирэхээр нь би “та яах юм манайд очих уу” гэсэн чинь өө хэрэггүй ээ Б******й ах нь ирж байгаа гэртээ харина.” гэхээр нь би гэрт нь өөрийн  ** улсын дугаартай цагаан өнгийн Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр 19 цаг 05 минутын  үед гэрийнх нь гадаа буулгатал эгч өөрөө хашаагаараа ороод гэрийнхээ таамбарыг онгойлгоод  гэр рүүгээ орохоор нь би шууд гэртээ харьсан. Намайг У******аа эгчийг хамгийн сүүлд хүргэж өгөхөд У******аа эгчийн биед ямар ч гэмтэл шарх сорвигүй байсан. У******аа эгч сүүлд миний машинд явж байхдаа нэг их сүртэй юм яриагүй ойр зуурын л юм ярьсан шиг санагдаж байна. У******аа эгч харин “эгч нь гэрийнхээ хаалгыг эвдчихсэн баларсан юм  боллоо яанаа гэж их санаа зовсон байдалтай ярьсан шүү...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 182-183 тал), 

Гэрч Д.М*****агийн өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 01-ний орой 19 цаг өнгөрч байхад манай төрсөн ах Б******й манай гадаа согтуу машинаа барьж ирээд манайд орохгүй буцаад машинаа бариад явахаар би нөхөр Х******р хүү М***р нарын хамт машиных нь араас дагаад явж байсан чинь 5 дугаар хороонд нэг айлын гадаа очоод зогссон байхаар  араас очоод зогссон чинь манай бэр эгч У******аа тэр айлаас архи үнэртүүлсэн байдалтай гарч ирэхээр нь та наанаа байж бай гэж хэлээд тэр айл руу орсон чинь  Б******й бас нэг эрэгтэй хүн байхаар ахаас машин түлхүүрийг аваад бэр эгч У******аа 19 цаг 50 минутад гэрт хүргэж өгөөд үүдний тампарт нь оруулж өгөөд охин Б*******д ээж нь архи уусан байхаар гэрт хүргээд ирлээ машин яахуу гэж хэлсэн та унаад явчих гэхээр нь би машиныг нь унаад гэр рүү явсан. Бэр эгч У******аа гэрт нь хүргэж өгөхөд гэр рүү ордог хаалга нь цоожтой байхаар тамбарт оруулж өгөөд явсан. Нилээн архи уусан ил харагдах гэмтэл шархгүй байсан. У******аа нь дээгүүрээ цэнхэр цамцтай доогуураа өмдтэй  байсан ямар өмд байсныг санахгүй байна...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 83-84 тал),

Гэрч Д.М*****агийн өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед Б******й ахын байж байсан Б.Б********н. гэх айлынхаас У******аа эгчийг авсан. Тэр үед У******аа эгч Б******й ах 2 хоорондоо маргалдсан  байсныг би тэр Б.Б********н. гэх хүнээс сонссон ба Б.Б********н. нь “эхнэрийг нь гэрт нь аваачаад унтуулаарай тэгэхгүй бол энэ 2 чинь хоорондоо хэрэлдээд таарамж муутай байна шүү” гэж хэлсэн учир би Б******й ахаас машиных нь түлхүүрийг нь аваад У******аа эгчийг Б******й ахын тоёота приус-20 маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээр нөхөр Х******р, хүү М*****р  нарын хамтаар гэрт нь хүргэж өгөхөд У******аа эгчийн биеийн гадна ил харагдах хэсэгт ямар нэг шарх сорви гэмтэл огт байгаагүй. Харин У******аа эгч согтуу л байсан. Гэрт нь оруулж өгөх гэтэл гэрийнх нь хаалга онгойхгүй харин Таамбарынх нь хаалга онгорхой байсан учир У******аа эгч таамбарт байх буйдан дээр хэвтээд тасраад үлдсэн. Ингээд би У******аа эгчийг гэрт нь хүргэж өгчихөөд түүний төрсөн охин Б******х руу ээжийг чинь үлдээгээд явлаа шүү гэж 19 цаг 50 минутын орчимд ярьсан байсан. Би тэндээс Б******й ахын машиныг аваад шууд гэр рүүгээ нөхөр хүүхдийн хамтаар явсан. Тэр Б.Б********н. гэж айлынх Б******й ахынхаас ойрхон зайтай байсан. Б******й ах ч  их согтсон байсан. .. Ямарч байсан У******аа эгч дээгүүрээ цэнхэрдүү өнгийн нэхмэл торон майктай байсныг л тод санаж байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 179 тал), 

Гэрч Л.Г******н өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 02-ны 04 цагаас 05-н байх гэж бодож байна. Яаралтай тусламжийн тасгийн 103 дугаарт Мөрөн сумын 5-*** тоотод эмэгтэй хүн ухаангүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу би тухайн шөнө 24 цагаар ажиллаж байсан учир дуудлагын дагуу жолооч М*****н хамт тухайн дуудлага өгсөн хаягт явж очиход байшин дотор орны хажууд 40 гаран насны эмэгтэй хүн ухаангүй нүцгэн хөнжилд боолттой хэвтэж байсан. Үзлэгт биеийн байдал нь маш хүнд, гаднаасаа цээж өвдөг, ташаа хэсэгт шалбарсан хөхөрсөн байдалтай орчны харьцаа урвалгүй хүүхэн хараа хоёр талд өргөссөн гэрлийн урвалгүй осголтын байдалтай толгой үс нойтон зүрхний авиа маш бүдэг, хүнд байсан учраас эмнэлэгт хүргэхээр жолооч болон нөхөр нөхрийн ах эгч гэсэн байх тэр гурвын хамтаар насилкаар /дамнуур/-аар өргөж машин тээвэрлэж яаралтай тусламжийн тасагт хүргэсэн. .. Өвчтөний биеийн байдал хүнд байсан учир цагдаа ирэхээс өмнө эмнэлэгт тээвэрлэсэн. Нөхөр нь гээд 40 гаран насны эрэгтэй нөхрийн ах, эгч гээд эхнэр нөхөр хоёр өөр хүн байгаагүй. Орчны харьцаагүй байсан учир өөрийгөө илэрхийлэх боломжгүй байсан учир надад ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Шалдан нүцгэн байсан гаднах харагдах байдлаар цээжний зүүн дээд хэсэгт 2-3-р хавирга орчимд хөхөрсөн ташааны толгой, өвдөгний орчимд зулгарсан шархтай, баруун талын нүд нь хөхөрсөн, үс толгой нь нойтон осголтын байдалтай байсан, цус ямар нэгэн газраас нь гарсан зүйл харагдаагүй. Нөхөр нь намайг унтаж байхад  гаднаас цоожлоод  гараад явсан байсан. Сэрээд гарах гэхэд байшингийн хаалга  цоожтой  байсан тэгээд  цонхоор харахад  гадаа үүдэнд нүцгэн хэвтэж байсан гэж ярьж байсан. Тэгээд ах эгчийгээ дуудсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 89-90 тал)

 Гэрч Д.Н*****нгийн өгсөн: “...Сүүлийн 3-4 жилд архинд орж эхэлсэн ба сүүлийн 2 жилийн турш архинд огцом донтож эхэлсэн. Мөн тэрээр саяхнаас мөрийтэй тоглоод байгаа гэдэг зүйл дуулдсан. Минийхээр бол эгч мөрийтэй тоглохыг нөхрөөсөө сурсан гэж боддог. Учир нь Д.Б********й эгчтэй суухаасаа өмнө мөрийтэй тоглодог байсан юм. Би .. 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр ачаа зөөхөөр хил давах гэж байсан. .. би байгаа газраасаа шууд гараад Хөвсгөл аймагт 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр очсон. Тэнд очиход бүх зүйл болоод өнгөрчихсөн, эгч маань нас барчихсан байсан. Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлгийн моорогт эгчийнхээ цогцсыг авахаар төрсөн ах А*****н хамт очсон. Тэр үед би цогцсыг мооргоос авахдаа толгойг нь харахад эгчийн нүд нь хөхөрсөн, хуйх нь хавдаж бамбайсан, зүүн тийшээ далийсан харагдсан. Тэгээд бид нар талийгаачийн амьдарч байсан хашаанд гэр барьж хэд хоног ажил явдлыг нь хийсэн. ..Тухайн үед цогцсыг нь баруун хэсгээс нь харахад баруун талын хөл нь хөхөрсөн, бэлэг эрхтэн нь хөхөрч хавдсан, нүд нь хөхөрсөн, толгой нь хавагнаж бамбайж зүүн тийш хазайсан байсан. Би цогцсыг бүтнээр нь харж чадаагүй, баруун талаас нь л харсан. Мөн одоо гэмтэл шархуудыг нь нэг нэгэнгүй санахгүй байна. ... Миний мэдэхээр өмнө нь 2023 оны 11 дүгээр сард Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байх У**л нэртэй байрны гаднаас ухаангүй олдсон. Тус байрны ** давхарт талийгаач гэрийнхэнтэйгээ амьдардаг ба ухаангүй олдсон өдөр байрных нь хаалга цоожтой байсан. Би тэр үед Хөвсгөлд байж таараад эгч дээрээ очиж лавлаж асуухад гэмтсэн талаараа юу ч ярихгүй байсан. Мөн 2024 оны 10 дугаар сард талийгаачийг Д.Б********й зодсон. Тухайн үед би Хөвсгөлд хуриманд оролцохоор ирсэн байсан ба талийгаач Д.М******н эгчийн гэрт нүд, хэвлий ташаа, гар, хөл хэсэгтээ олон тооны хөхрөлттэй зодуулсан байдалтай очсон. Тэгээд түүнээс асууж лавлахад “Д.Б********йд намайг хардалтын улмаас зодсон” гэж хариулсан. Сүүлд хэрэг болохоос өмнө 2025 оны 01 дүгээр сард тапийгаачийг Д.Б********й ахиад зодсон. Би тухайн үед Хөвсгөлд тээвэр хийж очсон байсан. Талийгаач зодуулаад манай хүргэн ах Д.******нын гэрт очсон байсан тул би очиж аваад Д.О*****н эгчийн гэрт аваачсан. Түүнийг тухайн үед талийгаачийг харахад архи уусан байдалтай, гар, хөл, хэвлий цавь хэсэгтээ хөхөрсөн, зовиуртай байсан. Талийгаач “Б******й намайг зодчихлоо”  хэлж байсан, яг ямар шалтгааны улмаас зодсон тухай санахгүй байна. Тэгээд би өөрийн төрсөн ах Д.А* **д энэ талаар хэлээд Д.Б********йг хайхад гэртээ байхгүй, олдоогүй. Тухайн үед Д.Б********йг 3 хоногийн дараа гэрт нь байхад олж уулзаад “Битгий дүүг минь зодоод, жаахан хүүхэд шиг бие биенээ зодоод байх юм, аятайхан бай” гэж хэлэхэд намайг уучлаарай  би одоо дахиж тэгэхгүй гэж хэлсэн. Энэ асуудлаас хойш талийгчийг  Д.Б********й зодсоныг хараагүй. Талийгаач өөрөө зодуулсны дараа гэрийнхэндээ хэлдэггүй учраас бид нар зодуулсан талаар нь тэр болгон мэддэггүй байсан. ... Ер нь талийгаачийг Д.Б********й хардаж ажил хийлгэхгүй байнга гэрт нь байлгаж, хамт олон, найз нөхдөөс нь тусгаарладаг. Сүүлийн  хэдэн жил Д.Б********йгаас болж талийгаач мөрийтэй тоглоомонд орж, архинд орсон. Талийгаачтай Д.Б********й маш муухай харилцдаг. Хоол хийж өгөхөд нь хүртэл хийж өгсөн хоолыг нь амтгүй байна гэж өө хайж голж шилсэн байдалтай харилцдаг. Энийг би нүдээр 2023 оны 02 сард харсан. Манай Д.М*****н эгч надад Д.Б********й талийгаачийг харааж, ерөөж, хэлэх хэлэхгүй буюу гичий, янхан, банзал зэргээр харааж байсан тухай хэлсэн. Талийгаачийг Д.Б********й нь гэртээ цоожлоод яг амьтан шиг байлгадаг байсан. Үүнээс болоод талийгаач хаалга үүдээ эвдэж гарч явдаг болсон. Яагаад гэрээс нь гаргадаггүй байсан талаар би асууж байгаагүй. Эгч нартаа хэлсэн байж магадгүй. Мөн Д.Б********йг өөрийг нь гэр бүлээс гадуурх харилцаатай байсан гэж хүмүүс ярьдаг. Сайн сураглавал Мөрөн сумын хоёрдугаар арван жилийн багштай явалддаг гэсэн. .. Миний мэдэхээр талийгаачийг сүүлийн 2-3 жил Д.Б********й гэртээ цоожилсон гэдэг. Би Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд байх У******л нэртэй байшинд талийгаачийг амьдардаг байхад хэд хэдэн удаа тийм зүйл болсон....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 167-169 тал),

 Гэрч Б.Б*****хын өгсөн: “...Сүүлд ээж түүхий эд худалдаалах бизнес хийж эхэлсэн ба нас барах хүртлээ хийсэн.  Тэрээр зан байдлын хувьд өөрийн үзэл бодолд тууштай, зөрүүд, найрсаг, ажилсаг, хөдөлмөрч, сайхан сэтгэлтэй хүн байсан. Ээжийн  ганц сул тал нь сүүлийн үед архи ууж, тамхи татдаг, мөрийтэй тоглодог байсан. Сүүлд ковид цар тахал өвчин Монгол Улсад гарснаас хөл хорионы үед манай ээж аав хоёр ажил хийж чадахгүй байсан тул тухайн үед тэр хоёр гар утасны мөрийтэй тоглоом тоглож эхэлсэн. Тэрээр мөрийтэй тоглоомыг сүүлийн 4 жилийн хугацаанд тогтмол тоглодог байсан. Түүнийг мөрийтэй тоглоом тоглох, архи уухыг болиулах гэж эмчилгээнд явуулж, лам бөөд үзүүлдэг байсан боловч үр дүнд хүрээгүй. Намайг ээж мөрийтэй тоглож, архи ууж их гомдоосон. Энэ оны 01 дүгээр сард ээж намайг согтуудаа загнаж, өдөөд, архи авч өгөхийг шаардаж, над руу эд зүйл шидсэн тул би цагдаад дуудлага өгсөн. Тэгээд тодорхой  хэмжээний торгууль төлсөн санагдаж байна. Харин манай аав Д.Б********й нь 1977 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд төрсөн. .. Аав залуудаа жолоочоор ажиллаж байгаад сүүлд  ээжтэй хамт түүхий эд худалдан борлуулах ажил хийж эхэлсэн. Одоо ч хийж байгаа. Манай аав зөрүүд, өөрийнхөөрөө, хөгжилтэй, сайхан сэтгэлтэй, аймхай, тусархаг зан чанартай. Хорт муу зуршил гэвэл тамхи татдаг, хааяа мөрийтэй тоглодог. Харин архийг сардаа 2-3 удаа уудаг.  ..  Энгийн үед бол тэр хоёр бие, биедээ сайн ханддаг. Харин архи уухаараа зөрчилдөөд байдаг. Заримдаа бие биедээ гомдож, хамаатан садангаа хэрүүлдээ оролцуулж ярьдаг. Тэр хоёр нээх айхтар зодолдож, нүдэлцээд байдаггүй. Эрүүл болон согтуудаа аав ээж хоёр бие биедээ хамаагүй хорон үг хэлж маргалддаг. ... Манай аавд гэр бүлээс гадуурх харилцаа байсан байх, тэрнээс нь болоод ээж түүнд хорсож, гомддог болсон. Намайг бага байхад аав өөр эмэгтэйтэй явалдаж байсныг би өөрөө харсан. ... Мөн сүүлд ээж надад аавыг өөр хүнтэй уулзаад байгаа талаар хэлж байсан. Аавтай уулздаг дотно харилцаатай хүмүүсийг хэн болохыг би мэдэхгүй. .. Ээж аавд зодуулсан үедээ надад хэлдэггүй. Миний хажууд манай ээж, аав зодоон хийгээд байдаггүй. ... Хамгийн сүүлд  фэйсбүүкээр ээжийн төрсөн дүү Ж****н гэдэг хүн над руу ээжийн зодуулсан байдалтай, нүд, хөл нь хавдаж хөхөрсөн зураг явуулаад„“..Ээжийг чинь аав чинь зодсон байна” гэж хэлж байсан. Өөрөөр энэ талаар надад мэдэх зүйл байхгүй..” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 172-174, 2-р хх-ийн 167 тал),

 Гэрч Б.М******н өгсөн: “..Минийхээр бол манай гэр бүл архинаас хол байх үедээ жаргалтай сайхан. Аав ээж хоёр нээх айхтар муудалцаад хэрэлдээд байдаггүй. Гэр бүлээс гадуурх харилцаа, хардалтын улмаас манай ээж жаахан сэтгэл гутралд ордог байсан, аав ээжийг их гомдоосон байхдаа намайг бага байхад аав, ээж хоёр хардалт, гэр бүлээс гадуурх харилцааны улмаас хоорондоо маргалддаг байсан. Би яг энэ, тэр гэж цохоод хэлчих хүний нэр мэдэхгүй. Аав, ээж хоёр нэгнийгээ их харддаг. Мөн архинаас болж манай гэр бүлд их  асуудал үүсдэг. Миний бодлоор манай ээжийг аавын эгчийн хүүхэд болох Б****а гэх хүний эхнэр Ууганаа гэх хүн архинд уруу татаж оруулсан гэж боддог. Аав, ээж хоёр согтохоороо хоорондоо хэрэлдэж бие биетэйгээ түрэмгий байдлаар харилцдаг. Тэр хоёр жаахан дураараа зантай хүмүүс учир архи уусан үедээ их зөрчилддөг байсан. Сүүлд аав арай буурь суурьтай болсон. Харин ээж эсрэгээрээ архи уухаараа өмнөхөөсөө долоон дор болсон ба аав бид хоёрыг элдвээр хэлж, харааж зүхэж, эд зүйл шиддэг, манай ээж архи уухаараа гэрээсээ гараад явчихдаг ба гарч яваад хүмүүсээс нэмж архи авахаар архины мөнгө гуйлгачилдаг. Нэг удаа буюу 2024 оны намар Хөвсгөл аймгийн цагдаагаас над руу холбогдож “Танай ээж чинь айлаас согтуу баригдлаа, айлын нөхөртэй хамт согтуу байсан гэх дуудлага өгсний дагуу цагдаагийн газар дээр авч ирсэн байна" гэж хэлсэн. Тухайн үед ээжийг түүний төрсөн эгч нар болох цагдаагийн  газраас очиж авч байсан. Тэр үеэс хойш гэр бүлийн харилцаанд ан цав үүссэн. Миний нүдэн дээр аав ээжийг зодож цохиж байгаагүй. Нүднээс далдуур юу болдог талаар мэдэхгүй. Аав 2023 онд архи уугаад байхаар нь ээжийг алгадаж байсан. ... Ээжийг эмнэлэг дээр ухаангүй байгааг дуулаад аймгийн төв рүү тус өдрийн 12 цагийн үед очсон. Манай гэрт 2025 оны 08 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд ээж Д.У**********а, аав Б******й нар байсан. Намайг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гарах гэж байхад ээж архи уучихсан байсан. Баруун гарын бугалга орчим хуучин хөхрөлт шиг зүйл надад харагдсан. Одоо яг тодорхой санахгүй байна. Аав харин архи уугаагүй, зүв зүгээр гэртээ байж байгаад намайг явахад аймгийн төвөөс гаргаж өгсөн. Би 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр ээжтэй холбоо бариагүй. Харин тус өдөр 12  цагийн үед аавтай утсаар ярьсан. Аав надад утсаар “Чи хэзээ наашаа гэртээ ирэх юм бэ ээж  чинь гэртээ тогтохгүй байна, гэрээсээ гараад явчихлаа” гэж хэлэхээр нь би унаа олохоороо гэртээ очно” гэж хэлж хариулсан. 2025 оны 08 дугаар сарын 02-ны өдөр аймгийн төвд би ирээд аавтай ахиж утсаар ярьсан. Тухайн үед аавд хандан “хаана байгаа юм бэ аав гэж асуухад тэрээр аав нь цагдаа дээр байна чи эмнэлэг рүү явж бай ээж дээрээ оч  гэсэн дараа нь  Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг дээр 12 цаг 40 минтын үед аавтай тааралдсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 179-180, 2-р хх-ийн 163-164 тал),

Гэрч Д.С******йгийн өгсөн: “...Д.Б********й гэх миний төрсөн дүү нь Д.У**********а гэх амь хохирогч эмэгтэйтээ 2001 оноос эхлэн гэрлэлтээ батлуулан хамт амьдарч эхэлсэн бөгөөд дундаасаа 2 хүүхэдтэй. Миний дүү Д.Б********й бол амьдралын төлөө бүхий л ажил төрлийг хийж явсан ба 2003 оноос эхлэн түүхий эд авч борлуулж өдийг хүртэл гэр бүлийнхээ бүхий л санхүүг хариуцаж ажиллаж, амьдардаг байсан. Харин талийгаач Д.У**********а нь 2015 оноос эхлэн архины хамааралтай давтамжтай архи согтууруулах ундаа уудаг болсон. Үүнээс болж Д.У**********а нь гэрээсээ гадуур үл таних хүмүүстэй нийлж архи уудаг болсон байсан. Д.У**********а нь Б******йгийн хуримтлуулсан мөнгийг үрж уух сүүлдээ бүр гэрээсээ юм хулгайлж зарж архи авч уудаг. Энэ асуудлаас болж миний дүү Д.Б********й нь ганцаараа амьдралаа авч явахын хажуугаар архины хамааралтай эхнэрээ маллах гэж үйлээ үздэг байсан. У******аа гэрээсээ гараад явахаараа хоногоор ч арай алга болохгүй ч гэсэн олон цагаар сураггүй алга болохоор нь би болон ах дүү нар Б******йтай нийлж У******ааг хайж олж гэрт нь авчирдаг байсан. Мөнхийн л согтуу байдаг байсан. Хаа нэг уухаараа мэр сэр нүд ам нь хөхөрчихсөн л байдаг байсан. Яагаад уугаад байдаг юм бэ одоо архиа больчих гэж зөвлөж маш олон удаа хэлж байсан ч тухайн үедээ за за ойлголоо ахаа гэж хэлээд л удалгүй архи уусан байдаг. Уг нь бол Д.У**********а нь архи уудаггүй байсан бол мундаг хөдөлмөрч, хүнд тусархуу, идэвх санаачлагатай эмэгтэй байсан....” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 216-217 тал),  

Шинжээч Р.Н******н өгсөн: “...Миний 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай дүгнэлтэд тусгагдсан амь хохирогчийн баруун ташааны төвгөрт учирсан цус хуралт, баруун өгзөг, баруун өвдөгт учирсан зулгаралт гэмтлүүд нь унах үед үүсгэгдэх боломжтой бөгөөд эдгээр гэмтлүүд нь дангаараа эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар эрүүл мэндийг сариулахгүй тул хохиролын зэрэг тогтоогдохгүй. Дээрхээс бусад гэмтлүүд нь унах үед үүсгэгдэх боломжгүй, олон удаагийн хатуу мохой зүйлийн  үйлчлэлийн цохих нидрэх, үрэх, маажих хүчин зүйлийн улмаас үүссэн гэмтлүүд байна. Хатуу мохой зүйлийн үйлчлэл гэдэгт ир ирмэгтэй зүйл, халуун хүйтний нөлөө, хүчил шүлтийн үйлчлэл зэргээс бусдыг хамааруулж ойлгодог юмаа. Амь хохирогчийн тархины суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт  зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх  цус хуралт,  зүүн талын ухархайн дээд ханын шугаман хугарал, зүүн баруун чамархайн булчин дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт зүүн талын 3 хавирганы хоёрлосон хугарал  мөн зүүн талын 3 хавирганы дан хугаралт, зүүн баруун дээд доод зовхинд цус хуралт  зөөлөн  эдийн няцрал, зүүн мөр бугалгад цус хуралт, дагзанд цус баруун өвдөг,  нуруунд учирсан цус хуралт, зүүн баруун бэлгийн их уруул, умдагт цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын дотор салст, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт зэрэг гэмтлүүд нь олон удаагийн цохих үрэх үйлдлээр үүснэ.  Баруун хөмсөгт учирсан шарх гэмтэл нидрэх үйлдлээр үүснэ.  Зүүн хөхөнд  учирсан  зулгаралт  ууцанд  учирсан зулгаралт гэмтлүүд нь  үрэх үйлдлээр үүснэ. Үтрээний үүдэвч  хэсэгт  учирсан  шарх гэмтлүүд нь  маажих үйлдлээр үүснэ. Амь хохирогчийн үтрээнд үүссэн шарх  гэмтлүүд нь  бэлгийн  харьцааны явцад  үүсэх боломжгүй хуруу хумс ямар нэг хатуу биетийн үйлчлэлийн улмаас дээрх гэмтлүүд нь үүснэ. Бэлэг эрхтнээр бол үүсгэгдэх боломжгүй. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан. Гэхдээ дээрх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд  үүссэн гэмтлүүд учраас  аль гэмтэл нь түрүүлж үүссэнийг  тогтоох боломжгүй.  Амь хохирогчийн  тархины суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн талын ухархайн дээд ханын шугаман хугарал гэмтлүүд нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт хамаарна. Зүүн  талын 3 хавирганы хоёрлосон хугарал, мөн зүүн талын 3 хавирганы дан хугарал гэмтлүүд нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн баруун чамархайн булчин, дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт, зүүн баруун дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг дахь шарх, зүүн мөр бугалгад цус хуралт, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн баруун бэлгийн их уруул, умдагт цус хуралт зөөлөн эдийн няцрал, үтрээнд шарх, умдаг, зүүн хацрын дотор салст, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд эрүүл мэндэд учирсан хохиролын  зэрэг тогтоох журмын 3.1.1-дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, ирүү, зүүн өвдөг, баруун тохой шуу өвдөг, зүүн хөхөнд учирсан зулгаралтууд баруун эгэм аюулхай, баруун ташаа, баруун гуя, зүүн цавь, баруун өвдөг, нуруунд учирсан цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар эрүүл мэндийг сариулахгүй тул хохиролын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтэлүүд авснаас хойш идэвхитэй  хөдөлгөөн хийх  боломж нь  хувь хүний биеийн онцлог  нөхцөл байдлаас шалтгаалдаг учир шууд тогтоох боломжгүй. Харин дээрх  дээрх гэмтлүүдийг авснаас хойш эмнэлгийн тусламж авсан хэдий ч  амь аврагдах  боломжгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 174-176 тал),

      Шинжээч Л.А*****йн өгсөн: “...2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн №ЕГ0325/5908 дугаартай 1 дугаарын арчдас дээрээс нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрч байна гэж гаргасан байгаа. Хугацаанаас үл хамааран цусыг задлах химийн бодисоор угаагаагүй л бол буюу цус задраагүй л бол ДНХ-ийн тогтцыг хугацаанаас үл хамаарч тогтоох боломжтой...” гэх мэдүүлэг (3-р хх-ийн 97 тал),      

      Мөрдөгчийн  2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн: “..Б.Б*****хаас гаргаж өгсөн улаан өнгийн гэртэй цагаан өнгийн М гэсэн бичиглэлтэй  гар утас 1 ширхэг Cucci гэсэн бичиглэлтэй хар өнгийн гэртэй LG брендийн логотой  androidone гэсэн бичиглэлтэй хөх өнгийн гар утас 1 ширхэг 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 16 цаг 23 минутад  хүлээн авав...” гэх тэмдэглэл, гэрэл зураг (2-р хх-ийн 168 тал),

      Мөрдөгчийн  2025 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн: “...гэрч Б.Б*****хаас 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр аав Б******йгаас нь ирүүлсэн ээж У******аагийн 2 ширхэг гэрэл зураг материалыг хүлээн авав..” гэх тэмдэглэл, гэрэл зураг (2-р хх-ийн 168 тал),

           2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 06-09 тал),

           Хөвсгөл аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 161 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар ( хх-ийн 202-203 тал),

     Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай: “...Х.У******аагийн биед тархины суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, зүүн талын ухархайн дээд ханын шугаман хугарал, зүүн, баруун чамархайн булчин, дагз хэсгийн доорх цус хуралт, гурван хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын гурван хавирганы хугарал, зүүн, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, зүүн тохой  өвдөг, баруун тохой, шуу, өвдөгт зулгаралт зүүн мөр, бугалгад цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэм аюулхай, баруун ташаа, баруун гуя, зүүн цавь, баруун өвдөг, нуруунд цус хуралт, баруун өгзөг, ууцанд зулгаралт, зүүн, баруун бэлгийн их уруул, умдагт  цус хуралт зөөлөн эдийн няцрал, үтрээнд шарх, умдаг, зүүн хацрын дотор салст дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн олон удаагийн цохих, нидрэх, үрэх, маажих үйлдлээр үүснэ. Нас барахаас өмнө үүсгэгдсэн гэмтэл байна. Д.У**********а нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Д.У**********агийн цуснаас авсан дээжид 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 10-17 тал),

     Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаартай: “...Д.У**********агийн цуснаас авсан дээжид 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 18-19 тал), шинжээчийн дүгнэлтийг яллагдагч түүний өмгөөлөгчид танилцуулсан тэмдэглэл (2-р хх-ийн 20 тал),

     Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0125/2208 дугаартай: “.. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн нэхмэл майк 1 ширхэг, Timberland саарал өнгийн майк 1 ширхэг,  Filа  гэх саарал өнгийн майк 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, шаргал өнгийн дотоож 1 ширхэг, нил ягаан өнгийн углааш 1 хос, цэнхэр өнгийн алчуур 1 ширхэг ирүүлсэн нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн нэхмэл майканд 10x7 мм, 17x10 мм, 7x6 мм, 15x6 мм, 22x14 мм, 45x22 мм, 25x20 мм, 25x7 мм, 10x4 мм, 15x8 мм, 25x13 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр шинэ урагдалт үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 25-35 тал),

      Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0325/ 5788 дугаартай: 1, 2 гэж дугаарласан салфетка мөнгөлөг өнгийн заазуур дээрээс цус илэрсэн  Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. 1, 2 гэж дугаарласан салфетка мөнгөлөг өнгийн заазуур дээрх  цуснаас нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн   Д.У**********агийн ДНХ-ийн тогтоцтой тохирно. (2-р хх-ийн 43-47 тал),

     Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0325/5787 дугаартай: “ Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн алчуур, шаргал өнгийн углааш, цагаан өнгийн дотоож, цэнхэр өнгийн майк, саарал өнгийн ханцуйгүй футболк, саарал өнгийн ханцуйгүй Fillа гэх бичиглэлтэй футболк, цэнхэр өнгийн өмд, цэнхэр өнгийн торон майк зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ. Цагаан өнгийн дотоож, саарал өнгийн ханцуйгүй футболк, саарал өнгийн ханцуйгүй Fillа гэх бичиглэлтэй футболк дээрээс цус илэрсэн. Саарал өнгийн футболк дээрээ хучуур эс илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. Маарал өнгийн ханцуйгүй футболк дээрх цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдохгүй байх тул илэрсэн цус нь ДНХ-ийн шинжилгээнд хүрэлцэхгүй байна. Цагаан өнгийн дотоож дээрх цуснаас нэг эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь 325/5907 дугаартай дүгнэлтэд дурдсан Д.Б********йгийн ДНХ-ийн тогтоцтой тохирно. Саарал өнгийн ханцуйгүй Filа   гэх бичиглэлтэй футболк дээрх цуснаас нэг эмэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь ЕГ0325/5907 дугаартай дүгнэлтэд дурдсан Д. У******аагийн ДНХ-ийн тогтоцтой тохирно. Саарал өнгийн ханцуйгүй футболк дээрх хучуур эсээс нэг эрэгтэй, нэг эмэгтэй холимог ДНХ-ийн тогтоц илэрсэн нь Д.У**********а, Д.Б********й нарын ДНХ- ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 53-64 тал),

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0325/5908 дугаартай: “..Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан гэх арчдас 6 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. Арчдас 1, 2 дээр цус илэрсэн. Арчдас 1  дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ЕГ0325/5907 дугаартай дүгнэлтэд дурдсан Б******й гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирохгүй. Арчдас 2 дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо нэг эмэгтэй хүний цус байна. Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо ЕГ0325/5907 дугаартай дүгнэлтэд дурдсан Д.У**********а гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 73 тал),

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0325/5949 дугаартай: “ Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч “Д.У**********агийн”  гэх хумс нь 5 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ.  Баруун гарын ядам хурууны хумс дээр цус илэрсэн.  Илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо  нэг эмэгтэй хүний цус байна. Илэрсэн цус нь 0325/5907 дугаартай дүгнэлтэд дурдсан Д.У**********а гэх хатаан бэхжүүлсэн  цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 79-83 тал),

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0325/5906 дугаартай: “.. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч Д.У**********агийн цогцсоос авсан гэх арчдас 3 ширхэг нь шинжилгээнд тэнцэнэ. Д.У**********агийн цогцсоос авсан гэх арчдас 2 дээр хучуур эс, 1 дээр эр бэлгийн эс, хучуур эс илэрсэн.  Илэрсэн эр бэлгийн эс, хучуур эсийн ДНХ-ийн тогтцыг тогтоов. Илэрсэн эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтцоороо ЕГ0325/5907 дугаартай дүгнэлтэд Д.Б********й гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. Илэрсэн хучуур эс нь ДНХ-ийн тогтцоороо ЕГ0325/5907 дугаартай дүгнэлтэд Д.У**********а гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 100-104 тал),

             Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 0325/5905 дугаартай: “ Шинжилгээнд  Д.Б********йн 10 хурууны хумс гэх хумс 10 ширхэг шинжилгээнд тэнцэнэ. Хумс  10 ширхэг дээр биологийн ул мөр илрээгүй...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 90-93 тал),

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0325/3228 дугаартай: сэтгэцэд  2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 02-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас  уй гашуугийн үеийн сэтгэл хямралын  хариу урвалын шинж тэмдгүүд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан  хор уршгийн  гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд  хамрагдах шаардлагатай.. “ гэх дүгнэлт 2-р хх-ийн 110-112 тал), 

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0325/5907 дугаартай: “..Шинжилгээнд ирүүлсэн Д.Б********й, Д.У**********а гэх хатаан бэхжүүлсэн цуснууд нь шинжилгээнд тэнцэнэ. Хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцыг тогтоов...” гэх дүгнэлт 2-р хх-ийн 119-123 тал), 

          Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт шинжилгээ №28 дугаартай: “ Д.Б********й нь сэтгэцийн өвчингүй, Д.Б********й нь одоогоор сэтгэцийн өвчнөөр өвчлөөгүй, Д.Б********й нь сэтгэцийн өвчнөөр өвчилж байгаагүй, Д.Б********й нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, Д.Б********йгийн гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тодорхойлох боломжгүй,  Д.Б********й нь сэтгэл зүйн хувьд  сэтгэл зүйн хямралтай байна гээд доорх шинж тэмдэг ажиглагдав.  Уйлна, сэтгэл гутралын хам шинж  болсон үйл явцад харамсана  уйлна, гутрана,  эхнэрийнхээ 49 хоногт оролцмоор байна гэж  үгүйлнэ.  Зүрх дэлсэнэ. Өтгөн хатахгүй, Амиа хорлох бодолгүй одоогийн байдлаар, Д.Б********й нь хэрэг хариуцах чадвартай, Д.Б********й нь хэвтэн эмчлүүлж байгаагүй, Д.Б********йд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 133-134 тал),

Мөрдөгчийн 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 2538000000335 дугаартай хэрэгт: “... мөрдөн байцаалтын хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч М.У*****н 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан ЕГ0325/5787 дугаартай дүгнэлтэд дурдсан “Хучуур эс” гэх шинжлэх ухааны үг хэллэгийг шинжээч М.У****с хучуур эс гэж юуг ойлгох вэ гэж асуухад “энэхүү үг хэллэгний талаарх ойлголт мэдээлэл нь интернет хэвлэл мэдээллийн эх сурвалжуудад тайлбарласан байдаг бөгөөд хучуур эс бол хүний биеийн арьсны гадуур байрладаг нимгэн давхаргыг ойлгоно. Хүний арьс нимгэн хучсан давхаргаар хамгаалагддаг бөгөөд тухайн давхарга нь гуужиж унаж байдаг. Тийм учраас арьсны аль ч хэсгээс хучуур эс гарах боломжтой гэж хариулсныг тэмдэглэл..”  гэх тэмдэглэл (2-р хх-ийн 213 тал),

      Шүүгдэгч Д.Б********йгийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “..2025 оны 08 дугаар сарын 01-ний шөнө байх гэж ойлгож байна ямарч байсан хагас сайн өдөр байсан. Тэр шөнө нь би явж байгаад шөнийн 02 цагийн орчимд гэртээ ирээд гэртээ орчихоод буцаад гарахад өнгөрдөг эхнэр үүдний таампар орж ирж бид 2 таарсан  таараад бид 2 таампарт байсан буйдан дээр суусан тэгээд би гэртээ  орьё гэхэд талийгч  орохгүй гээд байхаар нь оруулах гээд цааш нь гэрийн хаалга руу түүнийг татахад бид 2 давхралдаж унасан,  унахад би дээр нь гарч унасан, тэгэхэд манай талийгч дахин таапарын хаалгаар гарч явна гээд босоод  ирсэн.  Ирэхэд би гаргахгүй гээд татахад онгорхой байсан таапарын хаалгаар цааш унасан. Тэгээд унахдаа цеметэн хэсэг рүү их эвгүй унасан тэгээд би унахаар нь очиж татсан чинь ухаан алдсан байх гэрээс 20 литр канистартай ус гаргаж ирж дээрээс нь цацсан тэгээд хажуу талд байсан пошиктой уснаас дахин  ус авч цацахад сэрэхгүй байхаар нь Б.Б********н. гэж  айл руу очиж утсаа авсан тэгээд утсаа аваад эгч хүргэн ах нар руу залгаад болохоо байлаа хурдан хүрээд ир гэж дуудсан эгч, хүргэн ах 2 ирсэн тэгээд хөнжил гаргаад ир гэж эгч хэлэхээр нь гэрээс хөнжил гаргаж ирж бид 3 гэртээ оруулсан. Тэгээд эмнэлэг дууд гэхээр нь өөрийнхөө утсаар дуудлага өгсөн.  Эмнэлгийн машин 20-30 минутын дараа ирсэн, эмч ирээд үзээд эмнэлэг авч явна гээд эмнэлгийн машинд талийгчийг хэвтүүлэхэд би хажууд нь цуг явсан. Би ганаа манаа гээд найзын гэрийн хаалгыг нь нүдчихээд явсан байна лээ. Тэндээс л алхаж бариад очсон юм шиг байна лээ. Ганцаараа гэртээ ирсэн.  Г******х 2 дугаар 10 жилийн урд байранд байдаг юм. Эгч хүргэн 2 ирээд яачихсан юм гэж хэлэхээр нь би тэр хоёрт намайг гэрт унтаж байгаад сэрээд босоод ирэхэд цонхоор харахад гадаа нүцгэн хэвтэж байсан гээд тэр хоёрт худлаа хэлчихсэн юм. Тэгээд би тэр чигээрээ цагдаад энэ талаараа мэдүүлэг өгчихсөн юм.  Хувцастай байхад нь би  ус цацаад норгочихсон  учир тэр 2-ыг  ирэхээс нь бүх хувцсыг нь тайлсан байсан.  Тэр  хоёрыг ирэхэд хувцасгүй байсан.  Хааяа нэг гар хүрдэг байсан 2015 онд шүүх цагдаагаар орж батлан даалтад гарч байсан. Намайг өмнөх өдрийн орой Б*****аагийнд байж байхад талийгаач тэднийд орж ирсэн.  Тэгэхэд би хальт орж ирсэнийг санаад  байгаа юм.  Би тухайн үед талийгчийг харь гэж хэлсэн.  Би тэднийхээс хэдэн цагт гарснаа санахгүй байна. Таампарт 1 цаг хэрийтэй болсон. Чи хаагуур явж  байгаан гэж зэрэг хэлж нэг нэгэнтэйгээ маргалдсан зүйл болсон.  Тэгээд гэртээ орох орохгүй дээрээ тулаад ноцолдож байгаад би таампарт дараад унасан  дахиад босож ирээд гарахдаа таампарын цементэн довжоон дээр унасан юм. Талийгч согтолттой байсан. Би бас нилээн согтолттой байсан. Гайгүй байсан бол өргөөд гэртээ оруулчихна ш дээ. Би дээгүүрээ саарал өнгийн майк  доогуураа хөх өнгийн өмд шар өнгийн углааштай явсан.  Талийгч өөрөө тасарсан үедээ  хаашаа ч хамаагүй явчихдаг юм.  Би бол айхтар гар хүрээгүй гэж бодож байна. Давхаралдаж унахдаа гэмтэл учруулсан байж магадгүй. Сэрээх гэж ус цацаж байхад хувцас нь  норохоор нь тайлсан юм. Нилээн норсон байсан болохоор хувцсыг нь тайлсан. 04 цаг өнгөрч байхад эмнэлэг дуудсан юм. Эгч ах хоёртойгоо талийгчийг гэрт нь оруулчихаад би өөрөө унтаж  амрахаар дээгүүр өмсөж явсан макаа тайлсан юм. Ах, эгч хоёрыг .. болохоор дээгүүр өмсөж явсан хувцсаа тайлж хэвтсэн.  Буцаад  түргэний тэрэг ирэхээр нь  босоод явсан. Би утсаа авчирчихаад хувцсыг нь тайлсан. Татаж барилцаж авсныг хэлээд байгаа юм. Би амь хохирогчийг зодоогүй ээ би хаанаас цус гарсныг мэдээгүй. Сэрээх гэж ноцолдсон нааш цааш нь татсан өөр ямар ч үйлдэл хийгээгүй.  Мөрөн сумын 13-р хорооноос  Б******н гадаа  очтол  согтуу машин барьсан.  Би хоёр дүүдээ их гомдож байна. Ийм согтуу байхад гэртээ аваачаад унтуулчихсан бол ийм юм болохгүй байсан шүү дээ. Хэрэв машин өгсөн бол би эхнэр дээрээ очихгүй байх ч  байсан юм билүү гэж бодож байна.  Эмнэлэгт шөнийн 05 цагт  аваачиж  өгсөн байхад  яагаад 14 цагт хагалгаанд орно гээд байгаад байдаг  түүнээс өмнө  хагалгаанд орсон бол гайгүй болох байсан ч юм болов уу гэж гомдож байна...” гэх мэдүүлэг (1хх-ийн 96-104 тал),

      Мөрдөгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн яллагдагчаас мэдүүлэг авсан: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татах тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би эхнэрээ зодож нүдсэн зүйл бол байхгүй очиход угаасаа зодуулсан байсан. Манай гэрт надаас өөр эрэгтэй хүний цусны толбо олдсон байсан тэр цусны толбоны эзнийг олж шалгуулмаар байна. 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр эхнэр У******аа зодуулсан байдалтай гэртээ ирсэн. Тухайн өдөр хэнд зодуулсан байсныг бас шалгуулмаар байна. Хэрэг болсон шөнө надаас өөр хүн манай гэрт ирээд зодсон гэж үзэж байгаа болохоор  5 хорооны ** хашаанд байдаг дэлгүүрийн камерыг шалгуулмаар байна. Манай эхнэр У******аа **тоот хашаагаар дамжиж гараад буцаад гэр рүүгээ ирдэг байсан. Хэрэг болсон шөнө манай гэр рүү ** тоотоор дамжиж хүн орсон, гарсан эсэхийг шалгаж өгөөгүй..” гэх тэмдэглэл (3-р хх-ийн 64-65 тал) зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл зэргийг шинжлэн судалснаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

      Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

       Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих,  хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

      Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч  Д.Сүрэнхор гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...шүүгдэгч Д.Б********й нь согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ 2025 оны 8 дугаар сарын 1-ний 2025 оны 8 дугаар сарын 2-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг ***тоотод гэртээ эхнэр Д.У**********атай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар биед нь тархины суурь хэсгийн аалзан бүрхүүлд доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн талын ухархайн дээд шугаман хугарал, зүүн баруун чамархайн булчин, дагз цэцгийн хуйхан доорх цус хуралт, 3 хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын 3 хавирганы хугарал, зүүн баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, зүүн доод дээд, зүүн хацар, зүүн эрүү, тохой, өвдөг, баруун тохой, шуу, өвдөгт зулгаралт, зүүн мөрний булганд цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэм аюулхай, баруун ташаа, баруун гуя, зүүн цавь, баруун өвдөг, нуруунд цус хуралт, баруун өгзөг, ууцанд цус хуралт, зүүн баруун бэлгийн эх урвал умдагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, үтрээнд шарх, зүүн хацрын доорх салст, дээд уруулын дотор салст дахь шарх, цус хуралт бүхий олон тооны шарх гэмтэл үүсгэж, тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтын амьсгал, зүрх судасны дутагдалд орж, онц харгис хэрцгийгээр хүний амь насыг хохироож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулсан нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогдож байна. Хүн бүр амьд явах эрхтэй. Энэ эрхийг Монгол Улсын Үндсэн хууль болоод Нэгдсэн үндэсний байгууллагаас баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд хүн бүр амьд явах эрхтэй, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй гэж, 1966 оны Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын фактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүн бүр амьд явах салшгүй эрхтэй. Энэ эрхийг хуулиар хамгаалан, хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй гэж тунхагласан бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэгт үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь насыг бусниулахыг хатуу хориглоно гэж хүний амьд явах эрхийг хууль тогтоомжоор хамгаалж баталгаажуулсан. .. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд зааснаар амь хохирогч Д.У**********а болон шүүгдэгч Д.Б********й нар нь бол тул гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар гэмт хэргийг хүндрүүлэн зүйлчилсэн байгаа. Мөн өмнө нь амь хохирогч Д.У**********агийн биед хөнгөн хохирол учруулж 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хохирогч, шүүгдэгч нар эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдэж байсан. Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч нарын мэдүүлгээр  өмнө нь эхнэрээ зоддог байсан талаар тогтоогддог. Тэгэхээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх шинжийг хангаж байна.  .. Мөн хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл учруулсан, хохирогчийг гэрийнхээ гадна үүдний хэсэгт бүх хувцсыг нь тайлаад дээрээс нь 20-ийн канистртай ус цацаж хохирогч түргэн очиход осголтын байдалтай, ухаангүй байдалтай байсан. Олон тооны шарх гэмтэл учруулж энэ гэмт хэргийг үйлдсэн учраас онц харгис хэрцгийгээр энэ гэмт хэрэг бол үйлдсэн байна гэж улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг л шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс хохирол, төлбөр нэхэмжлэхгүй. Гэхдээ сэтгэцийн хохирлыг бол нэхэмжилнэ гэж байгаа учраас сэтгэцийн хор уршгийг тооцох журмын дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ тухайн үед 792,000 төгрөг байсан. Сэтгэцэд учирсан гэм хорын 3 дугаар зэрэглэлийг  22,99 дахин нэмснээр үржүүлэн тооцоход одоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг үржүүлэхээр 18,208,080 төгрөгийн сэтгэл санааны хор уршгийг бодож улсын яллагчийн зүгээс энэ саналыг оруулж байна. Уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулах. Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,039,279 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн тоот дансанд шилжүүлэх саналтай байна...” гэх санал дүгнэлт,

        Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  П.Наранхүү гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “.... Д.Б********й гэм буруу дээрээ маргана гэсэн мөртөө шүүх хуралдаан дээр нэг ч үг маргаж хэлсэнгүй. .. Талийгаач Д.У**********а тэр өдрийн 19 цаг 50 минут буюу 8 цагийн орчимд гэртээ харьж байгаа юм. .. камерын бичлэгээр Д.Б********йг гэртээ харихаас өмнө талийгаачийг гэртээ харьсны дараагаар тэнд хэн нэгэн очсон нөхцөл байдал, үйл явдал тогтоогдоогүй. ... Яллах дүгнэлт дээр дурдсан баримтууд дээр 2, 3 хүний хэлсэн үгэн дотор талийгаач Д.У**********аг хүргэж өгөх хүртэл ямар ч шарх сорви, авсан гэмтэл байгаагүй гэж байгаа юм. Энэ авсан гэмтэл байгаагүй нөхцөл байдал бусад гэрчээр тогтоогдоно.. ... Д.Б********й 2 цагт очоод түргэний машин 4 цаг 27 минут орчим буюу 5 цагийн орчим дээр түргэний машин очиж байгаа нь хэд хэдэн мэдүүлэг дээр таарч байгаа юм. Ингээд очих үед ухаангүй, хариу үйлдэл үзүүлэх ямар ч илэрхийлэмж байхгүй байдалтай, нүцгэн байсан. Учирсан гэмтлүүдийг хараад үзэх юм толгой орчим дахь маш олон тооны гэмтлүүд, бэлэг эрхтэн дээр үүсээд байгаа гэмтлүүд хоёр удаа тэвэрч унах юм уу, түлхэж унахад үүсэх боломж байхгүй. Өнхөрч унаад бэлэг эрхтнээрээ юм мэдрээд ч гэдэг юм уу ийм зүйл боломжгүй. Тэр тархины гэмтлүүд авч байгаа тэр уушгинд үзүүлээд байгаа нөлөөллүүд бол ойлгогдох боломжтой гэж яригдаад байгаа. .. Н.** р шинжээчийн мэдүүлэгээр  энэ авсан гэмтлүүд л эрүүл мэндийн байгууллага дээр очоод эмчлэгдэх боломжгүй гээд хэлчихсэн байгаа юм. Өөрөөр хэлбэл хэний үйлдлээс үүдээд энэ нас барсан үр дагавар үүсээд байна вэ гэдэг шалтгаант холбоо нэмэгдэж тогтооно. Тэгэхээр хэд хэдэн үйлдэл дээр нэг өөр хүн байх, эсхүл эмнэлгийнхэн дутуу буруу ажилласан байх гэж мэлзсэн. Ийм тохиолдол, боломжгүй байдлыг мэргэжлийн байгууллага, мэргэжлийн хүн мөн шинжээчийн дүгнэлтээр  тогтоогдсон гэж үзэж болно. Хэд хэдэн хэргийн материал дотор булзааруулах гэж байгаа хүсэлтүүд байдаг. Маажих үйлдлээс  ийм гэмтэл үүснэ. Тэгэхээр хумсанд ямар ч ул мөр алга гэсэн ийм бас баримтууд явна. Тэр заазуур дээр цус юу хийж яваа юм бэ. Тэр заазуур дээр амь хохирогчийн цус юу хийж явж байна. Тэр заазуур дээрээс илрээд байгаа цус чинь маш тодорхой байна. Д.Б********йгийн өөрийнх нь мэдүүлэг дотор шөнийн 2 цаг очсон гэж үзээд 5 цаг хүртэл гэж баримжаалбал 3 цаг орчмын хугацаанд энэ нөхцөл байдал үүсэх ийм баримтууд тогтоогдож байна. Хэргийн газрын үзлэг дээр арчиж цэвэрлэх, хувцаснууд цус болсон урагдсан нөхцөл байдлуудыг нуух зорилгоор  нүцгэлсэн юм шиг байгаа юм. Дээрээс нь 20 литрийн савтай усыг яах зорилгоор хохирогч дээр асгаад байгаа юм. Хүнийг сэргээе гэвэл тийм их хэмжээний ус шаардлагагүй. Хүнийг сэргээхэд ийм хэмжээний ус яагаад ч шаардлагагүй. Өөр хэн нэгэн этгээд тэр газар байхтай холбоотой хэргийн материал дотор тийм баримт байвал тэр этгээдийг шалгах, асууж тодруулах ийм ажиллагаа байх шаардлагатай. Гэхдээ тийм зүйлүүд хэрэгт байхгүй. Д.Б********й өөрөө ч бас маргахгүй гэсэн учраас зарим зүйлүүдийг товчилъё. ... 133 дугаартай шинжээчийн дүгнэлт дээр байгаа үүссэн гэмтлүүдэд таслал бүрээр тоолоод өгүүлбэрийнх нь утгаар нь хэд гэж тоолох боломжтой гэсэн ийм байдлаар тоолох 46 гэмт байгаа. ... “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг байнга буюу 3 түүнээс дээш удаа давталтын шинжийг нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэх гэмт хэргийн, тухайлбал хүнийг алах гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэх хүндрүүлэх заалтын диспозитив нөхцөл болохгүй. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг гол шинж болох байнга үйлдэх нь Эрүүгийн хуулийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийн шинж биш юм. Өөрөөр хэлбэл энэ хүндрүүлэх нөхцөл байдал гэдэг ойлголтыг тухайн гэмт хэрэг гэдэг ойлголттойгоор хольж хутгаж болохгүй гэсэн утгаар дүгнэсэн байгаа юм. Гэр бүлийн хүчирхийллийн нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хор уршгийг шууд  учруулж буй бол уг хор уршигт суурилсан гэмт хэргийг зүйлчлэх нь зөв бөгөөд хүчирхийллийн тодорхой хэлбэр нь бие даасан гэмт хэрэг бус харин уг гэмт хэргийг хүндрүүлэх шинж болдог онцлогтой гэж” дүгнэж байгаа юм. Харин онц харгис хэрцгий гэдэг агуулгаар дүгнэхэд хохирогчид олон тооны гэмтэл, шарх учруулсан байхыг шаардаж байгаа юм. Энэ тохиолдолдоо  олон тооны гэмтэл, шарх нь тухайн хохирогчид зовуурь шаналал учруулж байгаа ийм байдлаар ойлгогддог. ..  шинжээчийн дүгнэлт дээрээ дунд зэрэг гэж дүгнэсэн учраас тухайн гэмтэл тус бүрийг мэдрэх боломжтой. Тухайн хүний бие мэдрэл нь ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Зовж тарчилж байсан, мэдэж байсан гэсэн үг. .. Прокуророос зүйлчилсэн зүйлчлэлийг дэмжиж байгаа. Д.Б********йгийн хийсэн үйлдэл өнөөдрийг шүүх хуралдааныг хүртэлх хугацаанд гэмээ ойлгохгүй, гэмшихгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрөхгүй байгаа байдал дээр хохирогчийн зүгээс байнгын гомдолтой хандаж байгаа юм. .. Улсын дээд шүүхээс саяхан хэрэг маргааныг шийдсэн байгаа юм. Энэ дээр хүний амь нас гэдэг бол нөхөж баршгүй хохирол. Тэрнээс биш хэмжих боломжтой хохирол гэж үзэхгүй байгаа. Энэ хохирол дээр хүн нас барсан тохиолдолд тэр зэрэглэлийг 1 дүгээр зэрэглэл, 2 дугаар зэрэглэл, 3 дугаар зэрэглэл, 5 дугаар зэрэглэл гэж бичсэн байсан ч 150 дахин нэмэгдүүлж шийдэж байгаа. 150 дахин нэмэгдүүлснээрээ хохирогчийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн гарч байгаа. .. Өөрөөр хэлбэл энэ хэрэг дээр хүн нас барчхаад байгаа боловч тэр нас барсан хүний сэтгэл санаанд учирсан хохирлын зэрэглэл тогтоож байгаа биш. Үлдсэн хүн дээр нь сэтгэл санаа нь ямар байгаагийн хэмжээнд тэрэнд нь мөнгө өгөх тухай асуудал бас биш. Хэрэв хэн нэгэн хүн амьд байж байгаад бие болон бусад зүйл дээр хохирол учрах юм бол түүний сэтгэл санаанд нь учирч байгаа хохирлыг яаж ч ойлгож болно. ... нэхэмжлэлийн шаардлага нь 150 дахин нэмэгдүүлснээр тооцсон нэхэмжлэлийн шаардлага 118,800,000 төгрөгийг хэргийн материалд тусгасан байгаа...” гэх санал дүгнэлт,

       Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч  Б.Баттөмөр гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “.. Прокурорын яллах дүгнэлтийг дэмжиж оролцож байгаа. Сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотойгоор П.Наранхүү өмгөөлөгчийн байр суурийг дэмжинэ. ... Д.Б********йгийн анхнаасаа өгч байсан мэдүүлгийг харахад ч гэсэн  гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд яваагүй. Эхлээд мэдүүлэг өгөхдөө огт гэм буруугүй байсан мэтээр мэдүүлэг өгөөд өөрөөр хэлэх юм бол өөрийг нь бараг л гаднаас нь түгжиж байгаад эхнэр нь гадаа нь ямар нэгэн юм болсон юм шиг ийм мэдүүлэг өгч эхэлсэн. Тэрний дараагаар давхралдаж унасан, би дээр нь гарч унасан, гаргахгүй гээд татахад онгорхой байсан тамбарын хаалгаар цааш унасан гээд мэдүүлэг өгдөг. Дараа нь болохлоор ноцолдож байхад би тамбарт дараад унасан. Дахиад босож ирээд гарахдаа тамбарын цементэн довжоон дээр унасан нэг ийм мэдүүлэг энэ хүний байр суурийг харах юм өгөөд байгаа юм. Тэгэхлээр яг Д.Б********йгийн өгөөд байгаа мэдүүлгээр тэртээ тэргүй дүгнэх ямар ч боломж байхгүй. Анхнаасаа л худлаа ярьсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх ийм нөхцөл байдалтай байгаа. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс харах юм бол ... 19 цаг 50 минутаас хойш  Мөрөн сумын 5 дугаар баг 18 дугаар гудамжны 04 тоотод хашааны хаалгаар хүн, тээврийн хэрэгсэл болон бусад хөдөлгөөн байхгүй гэсэн байна. Д.Б*****н хувьд бол 00 цаг 46 минут орж ирсэн байна. Тооцоод үзэх юм 3 цаг 40 минут орчим болсон юм уу даа. Энэ Д.Б********й ирснээсээ хойш. ..  түргэн тусламжийн машин 4 цаг 42 минутад ирсэн. ... Д.Б********й  өөрөө маргалдаад үргэлжилсэн хугацаагаа нэг цаг орчим гэж дүгнээд байна.  .. 1 дүгээр хавтаст хэргийн 61, 2 дугаар хавтаст хэргийн 179, 2 дугаар хавтаст хэргийн 289 дүгээр талд байгаа энэ гэрчүүдийн мэдүүлгээр Д.У**********а нь тэр гэртээ орохоосоо өмнө зүв зүгээр байсан. Биеийн байдал ил харагдах, шарх, сорви байгаагүй гэдгийг 3, 4 гэрч нотолчихсон байгаа. .. Тэр хүний биед эрүүл газар байхгүй. Бүх л биед нь олон удаагийн шарх, сорви. Өөрөөр хэлэх юм бол зүгээр нэг энгийн эрчүүд зодолдоод хоорондоо биедээ гэмтэл учруулахад учрах боломжгүй, ёсгүй шахуу тийм газруудад нь хүртэл гэмтэл учирсан. ... Шүүх шинжилгээний шинжээчийн 133 дугаар дүгнэлтэд олон удаагийн цохих, нидрэх, үрэх, маажих үйлдлээр үүснэ гэж байгаа. Шинжээчээс авсан мэдүүлэг дээр амь хохирогчийн баруун ташааны төвгөрт учирсан цус хуралт, баруун өгзөг, баруун зүүн өвдөгт учирсан зулгаралт гэмтлүүд нь унах үед үүсэх боломжтой. Дээрхээс бусад гэмтлүүд нь унах үед үүсэх боломжгүй гэж байгаа. Д.Б********йгийн өөрийнх нь өгөөд байгаа мэдүүлгээс харах юм өмнө нь нуруу нь хугарчихсан хүн гадуур яваад байсан юм биш үү. ..  Нурууны хугарал, хавирганы хугарал үүсчихсэн байгаа тохиолдолд наашаа, цаашаа холхиод байх ямар ч боломжгүй. Энэ нөхцөл байдлуудыг харах юм прокурорын танилцуулаад байгаа зүйлчлэл хэргийн нөхцөл байдалд таарч тохирч байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна....” гэх санал дүгнэлт,

       Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Д.Б********йг бусдын амь насыг хохироосон энэ үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2.1, 2.8 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж орж ирж байна. ... мөрдөгч ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дэх зүйл заалтад эрүүгийн хэрэг үүсгэх саналыг прокурорт явуулсан боловч прокурор яллагчаар тогтоох тогтоолыг үйлдэхдээ шууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-д зааснаар биш 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдыг алсан байна гэж яллагчаар татсан. .. хэргийн бодит үнийг тогтоохын тулд ..  цаг хугацааг ганцхан камерын бичлэгээр тайлбарлаад байгаа юм. Эднийх давхар хашаа байгаа. Хойд талын хашааны байр дээр эднийх оршин суудаг хашаа байшин байна, урагшаагаа бас нэг айл байгаа тэр хашаагаар дамжаад улсууд орж гардаг. Тэр өнгөрдөг ч гэсэн тийшээ орж гардаг тийм асуудал бас байдаг юм байна гэдэг юм яригдаад байдаг. Үүнийг ерөөсөө сайн шалгаач, шалгаагүй байна гэсэн ийм байр сууриа хандаж байсан учраас хүсэлтүүдийг гаргаж ирсэн юм. .. шүүх шинжилгээний дүгнэлт дээр маргаад байх юм байхгүй. Тэр тогтоогдоод байгаа гэмтлүүд нь тухайн хүн амьд байхад нь учирсан гэмтэл гэдэг дээр маргахгүй. Хүн ороогүй ганцхан энэнээс өөр гарцгүй гэдэг байдал магадлал гаргаж ирээд байгаа энэ асуудал дээр эргэлзэж байгаа учраас аль болохоор өргөн хүрээтэй шалгуулах ийм байр суурийг гаргаж тайлбарлаж байсан юм. .. Д.Б********йгийн хурууны хумсыг биологийн шинжилгээг шинжилчихсэн. Тийм юм гарч ирээгүй. Шинжилгээний дүгнэлтийг харж байхад прокурорын байр суурь юу гэж харагдаж байна гэхээрээ цохих, нидрэх, маажих тийм байдлаар үүссэн гэж үзээд байгаа юм. Эд мөрийн баримт дээр хурааж авсан буюу шууд үйл явдлуудыг нотлоод байгаа нотлох баримтын эх сурвалжуудыг харьцуулаад сайн судлаад үзэх дээрээ ямар зүйлээр цохисон байх вэ гэдэг зүйл нь тодорхой биш  харагдаад байгаа юм. Цохих гэдэг чинь ямар үйлдэл хийсэн юм бэ, ямар нэгэн эд зүйлээр юм уу, ямар нэгэн зүйлийн үйлчлэл байх ёстой гэж бас харагдаж байгаа. Тэгтэл өнөөдөр цохисон ийм эд зүйлийн баримтыг хураагаад авчихсан, ийм зүйлээр цохиж, ийм зүйлээр учруулж байна гэсэн ойлголт ерөөсөө байхгүй. Тийм эд мөрийн ямар ч баримт байхгүй байгаа нь эргэлзээтэй байдал үүсэж байгаа. Нөгөө талаасаа үйл явдал, цаг хугацааны хувьд зовсон, шаналгасан ийм зовуурь үүсгэсэн гэсэн юм ярьж  байна. Цаг хугацаа яригдаж байгаа тохиолдолд үнэхээр цохиж байсан хажуу талын хамар хашааны айлын улсууд сонсвол сонсмоор ийм байдлууд байгаад байгаа юм. Тэгээд эд нарыг шалгахад ийм асуудал ерөөсөө харагдахгүй байгаа учраас эргэлзээтэй ийм байдлууд үүссэн байсан. Тийм учраас сайн шалгаач гэсэн байр суурийг гаргаж ирж байсан юм. .... .. хоёр хүүхэд мэдүүлгээ 2  удаа өгчихсөн хавтаст хэрэг дотор байж байгаа. Б.Б*****х, Б.*****р хоёр өөрийнхөө амьдрал, гэр бүлтэй хамт амьдраад ирсэн аав, ээж хоёрынхоо хоорондын амьдралын хэв маяг, хоорондоо ямар харьцаагаар харьцаж амьдарч байсан гэдгийг илүү сайн мэднэ. Өдөр болгон энэ хүмүүс бие биеэ хүчирхийлээд өдөр болгон бие биеэ зодоод байдаг байдал байхгүй. Хэвийн бус юм бас байгаад байна шүү дээ. Яагаад гэхээр архи согтууруулах ундаанд ороод архинд орчихсон, архины хамааралтай болсон хүмүүс улам хүндрүүлэх нөхцөл байдалтай ойлголт гарч ирээд байдаг. Аль болохоор энэ хүнийг эрүүл болгоё, аваад явъя гэсэн ойлголт байна. .. Архины хамааралтай болчихсон хүн чинь архи уух шаардлагатай болж хаалга үүдээ эвдээд гараад явж. Хаалга үүдээ эвдэж гарч байх үед тэр заазуур хэрэглэж үүд хаалгаа эвдсэн байдаг юм байна лээ. Тэгээд заазуур дээр цусны толбо үлдсэн байгаа. Тэр заазуур энэ хэрэгт ямар ч ач холбогдолгүй. .. 2015 онд хөнгөн хохирол санаатай учруулсан зүйл заалтаар орж ирээд хоорондоо эвлэрээд өнгөрдөг би гомдол саналгүй гэдгээ өөрөө ойлгоод бичиж өгөөд хохирогчийн гомдлоор үүсээд хохирогч гомдолгүй гэж байгаа тохиолдолд эвлэрлээр хэрэгсэхгүй болсон хэрэг байсан. Ийм асуудал байгаа асуудлыг тал бүрээс нь харах ёстой. 2015 онд зодож байсан юм чинь энэ тэр хүн гэр бүлийн хүчирхийлэл үйлдээд  байж байсан юм байна гэдэг ойлголтоор прокурор оруулж ирж яллаж байна. Энэ 2025 оны  8 дугаар сарын 1-ээс 2-нд шилжих шөнийн явдалтай огт хамааралгүй байхгүй. Үүнийг ялгаж салгах ёстой. ...  Эмнэлэг хүлээж авчхаад бүтэн 9 цаг энэ хүнийг хагалгаанд оруулах гэж .. хүлээлгэж байсан. .. Хавирганы хугарлууд хиймэл амьсгалтай ч холбоотой байхыг үгүйсгэхгүй гэж харагдаж байгаа...  зүйлчлэл арай хатуу байна гэж харж байгаа учраас зөв зүйл ангиар зүйлчилж зөвтгөж өгөөч. Гэм буруу байна гэдгээ бол хүлээн зөвшөөрч байгаа..  . Гэм буруу бол байна гэж байгаа. Тэгэхдээ ийм онц харгис хэрцгий аргаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж амь насыг нь хохироосон гэдгийг бодит байдалтай нийцэхгүй байна гэж үзэж байна. ...”  гэх дүгнэлт,

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчид сонсгоод байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан зүйл анги нь хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцэхгүй байгаа. .. Б.М****р, Б.Б*****х нарын мэдүүлгээр ээж бол архины маш их хамааралд орчихсон байнга хэрүүл маргаан үүсгэдэг, сэтгэл зүйн байдал хэцүү, архи уусны үед орилж хашхирах, бид нартай үл ойлголцох байдал бий болдог. Архи уусан үед нь аав байнга араас нь хөөцөлдөж байгаа газраас нь олз авчирч, бусдад зодуулчих вий, ямар нэгэн байдлаар бусдын халдлагад өртчих вий гэдэг байдлаар авчирдаг байсан гэдэг асуудлыг дурдаж байгаа юм. Хэрэгт авагдсан сэтгэц наркологийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан амь хохирогчийн өвчний түүх байдаг. Удаа дараа архины эмчилгээнд хамрагдаж байсан гэдэг нь амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өөрийнх нь мэдүүлгээр нотлогдон тогтоогдож явдаг юм. ..  миний үйлчлүүлэгчийг энэ амьдралд дандаа муугаар байсан юм шиг хараар байсан юм шиг харлуулж болохгүй. Энэ амьдралыг босгохын төлөө зүтгэсэн сайн эцэг байсан, сайн хань  байсан. ..  Амь хохирогчийн биедээ  олон тооны гэмтэл авсан асуудал мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн гэдгийг шинжээч өөрөө мэдүүлэг дээр дурдсан байгаа. Тэрнээс хурц эр, үзүүртэй зүйлийн үйлчлэлээс олон тооны гэмтэл үүсгэгдээгүй гэдэг нь тодорхой. ... ууцны хугарлын асуудал байхгүй. ... Ууц нь зулгаралт гэж гэмтэл байгааг тодруулж хэлье. ... Улсын Дээд шүүхийн ..тогтоолд хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх гэмтэл, нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй гэдгийг энэ дээр тайлбарлаж байгаа юм. Гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой гэсэн байгаа юм. .. хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болсон ийм үйлчилгээг үзүүлэх бодис зориуд хэрэглэсэн, түүнчлэн өлсгөсөн, цангаасан, осгоосон, хөлдөөсөн, амьдаар нь шатаан түлсэн, хайсан, ойр дотнын хүмүүсийн дэргэд алж, тэдгээрийг сэтгэл санааны нөхөн хувьд хүндээр шаналсан зэргийг хамруулан үздэг .. энэ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл дээр 2 дахь хэсгийн 2.1 өөрөө хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцэхгүй байгаа юм гэдгийг өмгөөлөгч миний зүгээс ингэж тайлбарлая. Үүнийг шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд зүйлчлэлийг зөвтгөж өгөөч. Яагаад гэвэл энэ хүн буруутай нь хийжээ. Гэхдээ энэ хүний зүйлчлэл зөв байх ёстой. Зүйлчлэл нь зөв байж байж хэргийн жинхэнэ бодит байдалтай нийцэх ёстой. Хэргийн жинхэнэ бодит байдал болон хэргийн зүйлчлэл хоёр нэг нэгэндээ нийцэж байж байж энэ хүний хувь заяаны асуудлыг, энэ хэргийн хувь заяаны асуудлыг шийдэх ёстой юм. Үүнийг шүүх бүрэлдэхүүн гэм буруутайд тооцох үедээ шийдвэрлэж өгөөч гэсэн тайлбар хүсэлтийг гаргаж байна. Улсын яллагчийн зүгээс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 3 дугаар зэрэглэлийг тооцож нийт 18,208,080 төгрөг гаргасныг өмгөөлөгч миний зүгээс дэмжиж байна. Миний үйлчлүүлэгчийн барьцаанд авагдсан 20,000,000 төгрөг бий. Одоог хүртэл яагаад хохирол, төлбөр төлөөгүй вэ гэдэг асуудлыг ярьж магадгүй. Өмгөөлөгчид  бид нэгэнт барьцаанд авагдаж байгаа шүүхийн өөрийнх нь дансанд буюу төрийн дансанд байгаа энэ мөнгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан зэрэглэлийн мөнгөн дүн, нөгөөтээгүүр эрүүл мэндийн даатгалын санд учирсан 2,039,279 төгрөгт тооцуулаад дүйцүүлж өгөөч гэдэг байр байдлыг хэлмээр байна....”  гэх дүгнэлт,

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Борхүү гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ: “...хэргийн зүйлчлэл гэдэг бол хуульч нарын асуудал, онолын асуудал буюу хууль хэрэглээний асуудал. Миний үйлчлүүлэгч өнөөдөр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх асуудал дээр ямар нэгэн тайлбар хэлэхгүй байгаа нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухаарахгүй байна, ухамсарлахгүй байна гэдэг зүйл огт байхгүй. .. хэн нэгэн этгээд яг өөрийнхөө хүссэнээр тэр хүнээс өөрийнх нь хүссэнийг хэлүүлэх, аль эсвэл өөрийнх нь хүссэн тэр үйлдлийг гаргаснаар нөгөө этгээдийн хүсэл биелэгдсэнээр энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэдэг энэ агуулгыг илэрхийлэх боломжгүй. Миний үйлчлүүлэгч өнөөдөр гэмшихийн дээдээр гэмшиж байгаа. Өнөөдөр үр хүүхдийнхээ хажууд, төрөл садныхаа хажууд хэлэх үггүй байгаа шүү дээ. ..  Заавал гэмшиж байна, ингэж байна, тэгж байна гэдгээр илэрхийлэгдэх асуудал огт биш. Тийм учраас ийм байдлаар миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг битгий хүндрүүлээч.. хоёр өмгөөлөгчийн гаргаж байгаа санал үндэслэлүүдийг шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэхдээ бас анхаарч үзээсэй гэж ингэж хүсэж байгаа юм. .. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал бол Дээд шүүхийн тайлбар хэрэглээгээр амь насны төлбөр гэдэг агуулгаар явагддаг. Амь насны төлбөрийг хэнд олгох вэ гэдэг асуудал энэ ар гэрт нь олгодог. Ар гэдэг гэр гэдэг хэн бэ гэхээр энэ 2 хүүхдийн асуудал. Прокурор сэтгэл санааны хохиролтой асуудлаа тайлбарлахдаа миний ойлгосноор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэл санаанд учирсан хохирлоо л гэж тайлбарласан гэж би ойлгож байгаа. Тэрнээс биш амь насны төлбөрийн асуудлыг яриагүй гэж би ойлгосон. Тийм учраас прокурорын гаргаж байгаа үндэслэл нэг талдаа зөв байх  гэж харж байгаа. Бусад асуудал бол логикийн хувьд дарааллын хувьд  ял шийтгэлийн асуудал дээр буюу эрүүгийн хариуцлага дээр яригдах нь  зөв  гэж ингэж ойлгож байгаа учраас хамтран өмгөөлж байгаа хоёр өмгөөлөгчийнхөө саналыг дэмжсэн байр суурьтай байна...”  гэх дүгнэлт,

    Шүүхийн хэлэлцүүлэгт иргэдийн төлөөлөгч Б.Отгонжаргал “...энэ хүн миний бодлоор гэм буруутай хүн байна... ” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

    Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж, Б.Ганчимэг, Б. Борхүү нар  нь шүүгдэгч Д.Б********й нь хохирогчийн амь насыг хохироосон үйл баримт болон гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа боловч прокуророос зүйлчилсэн “онц харгис хэрцгийгээр” болон “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнүүд нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Улсын Дээд шүүхийн тайлбараар “онц харгис хэрцгий” гэдэгт зөвхөн гэмтлийн тоог бус, гэмт этгээд хохирогчийг зориуд тарчлааж зовоох гэсэн сэтгэхүйн харьцаа, хүсэл зоригийн элементийг давхар харгалзах ёстой. Энэ хэргийн тухайд шүүгдэгчид тийм санаа зорилго байгаагүй. Тэднийх гэр бүлийн хүчирхийлэл тогтсон айл биш. Харин хохирогчийн архины хамаарлаас үүдэлтэй маргаан гардаг байсан бөгөөд 2015 оны хуучин асуудлыг одоогийн хэрэгт хамаатуулан “байнга хүчирхийлдэг байсан” гэж дүгнэх нь үндэслэлгүй. .. Хэргийн газраас цохиж зодсон тодорхой эд мөрийн баримт олдоогүй, заазуур дээрх цус нь хаалга эвдэх үед үүссэн тул гэмт хэрэгт хамааралгүй. Шүүгдэгчийн хумсанд биологийн ул мөр (маажсан) илрээгүй нь прокурорын дүгнэлтийг эргэлзээтэй болгож байна. .. Хохирогчийг эмнэлэгт очсоноос хойш 9 цаг хүлээлгэсэн, зарим гэмтэл (хавирганы хугарал) нь хиймэл амьсгал хийх явцад үүссэн байхыг үгүйсгэхгүй тул үхэл болон шүүгдэгчийн үйлдлийн хоорондох шалтгаант холбоог нарийвчлан үзэх шаардлагатай. .. Шүүгдэгч шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй байгаа нь гэм буруугаа үгүйсгэсэн хэрэг биш, харин өөрийн үр хүүхэд, төрөл садныхаа өмнө хэлэх үггүй болтлоо гэмшиж буй илэрхийлэл юм...” гэж мэтгэлцжээ.

         Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нар нь  улсын яллагчаас зүгээс гаргаж байгаа гэм буруугийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлүүлэхээр мэтгэлцэж байх боловч шүүгдэгч Д.Б********йг хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

         Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тодорхойлохдоо тус хуулийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-т “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж; мөн хуулийн 3.2-т “Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна” гэж;  мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-т ”гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг гэж тус тус хуульчилжээ.

         Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” хүндрүүлэх шинжийн хувьд хамт амьдарч буй, эсвэл хамтын амьдралтай байсан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзэх ба дээрх харилцааны явцад хүний амь насыг санаатай хөнөөсөн тохиолдлыг ойлгоно.

         Шүүгдэгч  Д.Б********й нь хохирогчийг байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санааны дарамтад суурилсан гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг этгээд байсан талаар хэрэгт авагдаж хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дараах нотлох баримтаар нотлон тогтоогдож байна.

         Шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаас үзвэл  шүүгдэгч Д.Б********й, амь хохирогч Д.У**********а  нар нь 2000 онд танилцаж, 2001 оноос эхлэн  хамт амьдарч, гэрлэлтээ батлуулсан, дундаасаа 2 хүүхэдтэй байх бөгөөд тэдгээрийн аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг хэдий боловч хохирогч Д.У**********а нь сүүлийн жилүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэх нь ихсэж, архины хамааралтай байсан, согтуурсан үедээ богино болон урт хугацаагаар гэрээ орхиж гарч явдаг  нөхцөл байдлаас үүдэн шүүгдэгч Д.Б********й хохирогч Д.У**********а нарын хооронд үл ойлголцол үүсэж маргалддаг төдийгүй шүүгдэгч Д.Б********й нь  хохирогчийн бие эрх чөлөөнд халдаж, цохиж зоддог байсан, амь хохирогч нь зодуулсан тухайгаа  өөрийн дүү Д.М**********н болон бусад дүү нартаа  хэлж байсан нь гэрч нарын мэдүүлгээр, мөн гэрч  Д.Н*****нгийн өгсөн: “... мөн 2024 оны 10 дугаар сард талийгаачийг Д.Б********й зодсон. Тухайн үед би Хөвсгөлд хуриманд оролцохоор ирсэн байсан ба талийгаач Д.М*****н эгчийн гэрт нүд, хэвлий ташаа, гар, хөл хэсэгтээ олон тооны хөхрөлттэй зодуулсан байдалтай очсон. Тэгээд түүнээс асууж лавлахад “Д.Б********йд намайг хардалтын улмаас зодсон” гэж хариулсан. Сүүлд хэрэг болохоос өмнө 2025 оны 01 дүгээр сард тапийгаачийг Д.Б********й ахиад зодсон... Би талийгаач болон Д.Б********й хоёр хардалтын улмаас байнга гэр бүлийн маргаантай Анх 2002 онд талийгаач жирэмсэн байх үедээ Д.Б********йд хардуулсны улмаас зодуулж зулбаж байсан, би тэрийг сайн санадаг. Ер нь талийгаачийг Д.Б********й хардаж ажил хийлгэхгүй байнга гэрт нь байлгаж, хамт олон, найз нөхдөөс нь тусгаарладаг. Сүүлийн  хэдэн жил Д.Б********йгаас болж талийгаач мөрийтэй тоглоомонд орж, архинд орсон. Талийгаачтай Д.Б********й маш муухай харилцдаг. Хоол хийж өгөхөд нь хүртэл хийж өгсөн хоолыг нь амтгүй байна гэж өө хайж голж шилсэн байдалтай харилцдаг. Энийг би нүдээр 2023 оны 02 сард харсан. Манай Д.М*****н эгч надад Д.Б********й талийгаачийг харааж, ерөөж, хэлэх хэлэхгүй буюу гичий, янхан, банзал зэргээр харааж байсан тухай хэлсэн. Талийгаачийг Д.Б********й нь гэртээ цоожлоод яг амьтан шиг байлгадаг байсан...” гэх мэдүүлэг,  гэрч Б.Б****н  өгсөн: “... Хамгийн сүүлд  фэйсбүүкээр ээжийн төрсөн дүү Ж****н гэдэг хүн над руу ээжийн зодуулсан байдалтай, нүд, хөл нь хавдаж хөхөрсөн зураг явуулаад“..Ээжийг чинь аав чинь зодсон байна” гэж хэлж байсан ..” гэх мэдүүлэг, гэрч Б.М*******н өгсөн: “...Аав, ээж хоёр согтохоороо хоорондоо хэрэлдэж бие биетэйгээ түрэмгий байдлаар харилцдаг. Намайг 2025 оны 07 дугаар сарын 29-ний өдөр гэрээсээ гарах гэж байхад ээж архи уучихсан байсан. Баруун гарын бугалга орчим хуучин хөхрөлт шиг зүйл надад харагдсан...” гэх мэдүүлэг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М**********ны өгсөн: “..2015 оноос эхэлж архи уух сонирхолтой болсон байсан бид нарын хувьд бол 2020 оны үеэс архи ихээр ууж хэтрүүлж хэрэглээд байгаа бид мэдсэн тэр цагаас эхлэн архинаас гаргах эмчилгээнд явуулдаг болсон юм. 2015 онд намайг Улаанбаатар хотод байж байгаад зуны амралтаараа ирэхэд  талийгаачийг нөхөр Д.Б********й нь зодсон байсан учир би цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж шалгуулж байсан. Тэрнээс хойш олон удаа зодож байсан гэхдээ цагдаагийн байгууллагад өгч шалгуулж байгаагүй... Түүнийг архи уугаад гэрээсээ гараад явахаар нь Д.Б********й ах дүү нар руу нь “нөгөө нэг заяагүй хулгайч, гуйлгачин чинь архи уугаад явчихлаа" гэх мэтээр сурагладаг байсан. .. Миний мэдэхээр 2015 оноос хойш манай эгч нөхөртөө 2023 оны намар. 2024 оны 09 дүгээр сард, 2025 оны 01 дүгээр сард тус тус зодуулсан байж болзошгүй. Сая хэлсэн 2023 оны намар манай эгч гэрийнхээ гадаа хөл нь хавдсан, нуруу нь цуурсан байдалтай олдсон. Өөрөөс нь асуухаар би байшингаас унасан гэж хэлсэн. Тухайн үед Мөрөн сумын төвд байх У******л гэдэг байрны 4 давхарт манай эгч гэр бүлийн хамтаар амьдардаг байсан юм. Миний хувьд бол эгч зодуулаад нуугаад хэлээгүй гэж таамаглаж байгаа. Дараа нь 2024 оны 09 дүгээр сард би өөрөө эгчийн гэрт очиход баруун нүд нь хөхөрчихсөн, зүүн хөлийн шагай болон хоёр гуя нь хөх эрээн болсон байсан ба түүнээс яагаад ийм болсон талаар асуухад надад “Б******й намайг машинд хамт явж байгаад зодоод цохиод машинаасаа унагаад ийм болгосон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, Хөвсгөл аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 161 дугаартай шийтгэх тогтоол болон хэрэгт цугларсан нотлох баримтаар албан ёсны гэр бүлийн харилцаатай, мөн түүнчлэн урьд өмнө нь  шүүгдэгч нь амь хохирогчийн биед халдаж, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй байнгын үйлдэл хийдэг байсан болох нь нотлогдон тогтоогдож байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас дүгнэхэд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах” хүндрүүлэх шинжийн бүрэлдэхүүнийг бүрэн дүүрэн тогтоосон байх бөгөөд Д.Б********й нь хохирогчийн 2015 оноос эхэлж архи уух сонирхолтой болсон, улмаар 2020 оны үеэс архи ихээр хэтрүүлэн ууж хэрэглээд архины хамааралтай болсон гэх шалтгаанаар нь гэр бүлийн байнгын шинжтэй хүчирхийлэл үйлдэж, бие эрх чөлөөнд нь удаа дараа халдаж,  түүнийг дорд үзэж “чиний мэддэг  гэж юу байсан юм, хувхай хар гуйлгачин, заяагүй хар новш, хүүр", нөгөө нэг заяагүй хулгайч, гуйлгачин чинь архи уугаад явчихлаа" гэх зэргээр доромжилж,  гэрээс гаргахгүй байх, гэрт нь цоожлох, архи ууж, тоглоом тоглож байна гэх шалтгаанаар гар утсыг нь хурааж авч, халдашгүй чөлөөтэй байх эрхийг, бусадтай харилцах эрхийг хязгаарласан, эдийн засгийн хувьд архи уучихна гэх шалтгаанаар мөнгө төгрөг өгөхгүй байх зэргээр байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санааны дарамтад оруулдаг байсан нь шүүгдэгчийн өмнө нь хохирогчийн биед халдаж зодсон үйлдэл, энэхүү асуудал нь цагдаагийн байгууллагад шалгагдаж Хөвсгөл аймаг дахь Сум дундын  эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 161 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Д.Б********йг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,  амь хохирогчийн ойр дотны хүн, түүний дүү, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М**********ны зүгээс Д.Б********йг гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргадаг байсныг гэрчилж өгсөн мэдүүлэгт түүнийг цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, дуудлага мэдээлэл өгч байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд  шүүгдэгч Д.Б********йн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний бие эрх чөлөөнд халдаж улмаар амь насыг нь хохироосон гэмт үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй  байна.

           Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” хүндрүүлэх шинжийн хувьд “онц харгис хэрцгий” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн үйлдлийг ойлгодог.

            Мөн түүнчлэн гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж, зовж шаналгаж үхэлд хүргэх, амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг харгалзан үзэх шаардлагатай.

            Тухайн үйл баримт болох цаг хугацаанаас өмнөх өдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр  шүүгдэгч Д.Б********й нь бусадтай нийлж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч нь мөн  согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь хэрэгт авагдсан гэрч нар болон тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдон тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Д.Б********й  нь хохирогчийн  бие эрх чөлөөнд халдаж, харгис хэрцгий байдлаар харьцаж, зодож,  Д.У**********агийн амь нас хохирсон болох нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр амь хохирогчийн биеийн бүхий л талбайг хамарсан буюу “...Зүүн баруун дээд зовхинд хөхөлбөр өнгийн цус хаван хавдартай. Баруун хөмсөгний гадна буланд 1,2x0,3 см, түүнээс доош 0.5x0,2 см зах ирмэг тэгш биш улаан хүрэн өнгийн шархтай. Зүүн дээд дотор хэсэгт 1x0,3 см, 0,7x0,3 см, зүүн доод зовхины гадна буланд 1x1 см, гадна хэсэгт 0,7x0,7 см хэмжээтэй хоёр ширхэг, эрүүний зүүн хэсэгт 3x0,6 тохойд 1,5x1 см, зүүн өвдөгт 6x3 см, баруун тохойд 0,7x0,2 см, баруун шууны хэсэгт 1x0,6 см, 0,6x0,4 см, баруун өвдөгт 3x3 см, 2x1 см хүрэн улаан өнгийн шархтай. Зүүн мөр, бугалгыг хамарсан 17x6 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралт дунд 3x0,5 см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Зүүн хөхөнд 4x3 см хэмжээтэй талбайд цэгчилсэн, тасархайтсан зулгаралттай. Дагзанд 7x4 см хөхөлбөр өнгийн цус хуралттай, хаван хавдартай. Баруун эгэмд 5x3 см, аюулхай орчимд 2x1 см, баруун төвгөрт 4x2,5 см, баруун гуяны дотор доод хэсэгт 6x5 см, зүүн цавь хэсэгт 10х5 см, баруун өвдөгт 6x3 см, нурууны зүүн хэсэгт цээжний 10, 11-р нугалмын түвшинд 3x2 см хөхөлбөр өнгийн цус хуралттай. Баруун өгзөгт хөндлөн байрлалтай, 5x0,2 см, ууцанд 7x4 см хэмжээтэй талбайд хүрэн бор өнгийн зулгаралттай. баруун бэлгийн их уруул, умдаг хэсгээр хаван хавдартай, хөхөлбөр өнгийн цус  хуралттай. Үтрээний үүдэвч хэсэгт 7 цагийн түвшинд 0,7x0,3 см, 6 цагийн түвшинд 1х0,3 см зах ирмэг тэгш биш улаан ягаан өнгийн шархтай, умдагт хөндлөн байрлалтай, 1x0,4 см, зүүн хацрын дотор салстад 0,3x0,3 см хэмжээтэй хоёр ширхэг, уруулын дотор салстад 0,4x0,3 см хэмжээтэй зах ирмэг тэгш биш цайвар шаргал шархтай, орчимд нь хөхөлбөр өнгийн цус хуралттай. Тэмтрэлээр цээжний зүүн хэсгээр яс хавиралдах чимээтэй, эмгэг хөдөлгөөнтэй, хуйхыг нээж эргүүлэхэд баруун, зүүн чамархайн булчин дагзны хуйхны доор хүрэн улаан өнгийн цус хуралттай. Гавал яс цайвар цагаан зүүн нүдний ухархайн дээд хананд 1,5 см хэмжээтэй шугаман хугаралтай, тойронд хөхөлбөр хүрэн өнгийн цус хуралттай. Хатуу хальс бага чинэрэлттэй, ..зүүн талын гавлын дунд хонхорт 15 см орчим зузаан хатуу хальсны доор бүлэгнэсэн цус хуралттай, уг бүлэн өөрийн  хатуу хальснаас салж байв. Тархи:1240 гр жинтэй, 15x13x6 см хэмжээтэй, тогтоц биелэг, хоёр тал бөмбөлөг тэгш хэмтэй, далан төвгөр, атирааны ховил тод, гүн. тархины суурь хэсгийн аалзан бүрхүүл доор цус хуралттай. ..Эгмийн доод ба ба гүрээний венээс хар хүрэн өнгийн цус бага хэмжээгээр урсан гарна. Хавиргануудыг салган зүсэхэд зүүн талын 4, 5, 6, 7-р хавирга суганы урд шугамаар, зүүн талын 4, 5, 6-р хавирга эгмийн дунд шугамаар, 10, 11-р хавирга эгмийн дунд шугамаар шууд хугаралтай...” гэх  маш олон тооны шарх гэмтэл учирсан нь тогтоогдсон байх тул хохирогчийг энэ олон гэмтлийн улмаас өвтгөн шаналгаж, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдалд оруулсан болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

          Тодруулбал: шүүгдэгч Д.Б********й нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Д.У**********атай харгис хэрцгий байдлаар харьцан, өөрийн бүрэн эрхшээлд байлгаж, түүнийг янз бүрийн хэлбэрээр тарчлаасан зовоосон үйлдлийг удтал үргэлжлүүлсэн, тэрээр өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн үйлдэл нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн, шүүгдэгчийн эдгээр үйлдлүүд нь амь хохирогчийн үхэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

         Энэ үйл баримт нь гэрч Б.Д********н өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 02-ны 04 цагийн үед эхнэрийн дүү Б******й манай эхнэр Г*****аа руу залгасан. Тэгээд У******аа нэг сонин болчихлоо та хоёр хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр 04 цаг 10 минут орчимд очсон. Очиход төмөр том хаалга нь онгорхой байсан. Тэгээд байшингийн урдуур тойроод очсон чинь довжооны хажуу талд толгой нь баруун урд зүгт харсан байдалтай, баруун гараа дараад хагас доошоо хараад, нүцгэн хэвтэж байсан. .. . Тэгээд гарч ирсний дараа эмч нь бид нарт тархины ард гэмтэлтэй, 2 хавирга хугарсан, 1 нуруу хугарсан, тэгээд хүнд хүчиндүүлсэн байдалтай байна гэсэн. Тэгээд шууд 2 давхар руу сэхээн амьдруулах руу аваад явсан. Тэгээд эмч нар нь хуралдаад тархинд цус хурсан байна, тархины хагалгаа хийнэ гэж бид нарт хэлсэн. Тэгээд манай дүү С******й орж үсийг нь хусна гээд гэрээсээ үсний машин авах гээд явсан үсний машин авч ирээд үсийг нь авсан. Тэгээд эмч нар бид нарыг 14 цагт хагалгаанд орно тэр үед ир гэж хэлэхээр нь гэр гэртээ очоод унд цайгаа уугаад байж байсан чинь 13 цаг болж байхад эмнэлэг дээр байсан манай дүү Х******р над руу залгаад бие нь муудаад байна хурдан ир гэж хэлсэн. Тэгээд эмнэлэг дээр хүрч ирээд сэхээн амьдруулах тасаг руу ороход эмч нар хиймэл  амьсгал хийгээд, цээжин дээр нь дараад байсан. Тэгээд 13 цаг 13 минутад нас барлаа гэж хэлсэн... гэх мэдүүлэг (1-р хх-ийн  68, 2-р хх-ийн 194-195 тал),

           Гэрч Б.Д********н дахин өгсөн: “...  2025 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 04 цаг 10 минутын орчимд эхнэр Д.Г*****аагийн хамтаар очиход Б******йгийн гэрийн хашааны том төмөр хаалга онгорхой байсан ба тэдний таамбарын гадна амь хохирогч У******аа нь баруун гараа дараад доошоо хараад хэвтэж байхаар нь үхчихсэн юм байна гэж бодтол хурхираад амьсгаатай байхаар нь гэр рүү нь  гүйж ортол Б******й том өрөөнд орон дээрээ сууж байхаар нь Б******йгаас юу болсон асуухад “би сэрээд цонхоор хартал гадаа У******аа шалдан хэвтэж байсан гарах гэтэл гаднаас хаалга цоожилсон байсан учир хаалгаа эвдээд гараад ирлээ” гэж хэлсэн.. Тухайн үед У******аагийн амнаас цус гарсан байсан ба талийгаачийн хэвтэж байсан газарт шороон дээр цус болсон байсан. Намайг тэдний гэрт тухайн үед очиход У******аа шалдан байсан ба хажууд түүний хувцаснууд нойтон байсан. ...Б******йгаас юу болсон талаар асуухад би сэрээд цонхоор хартал гадаа У******аа шалдан хэвтэж байсан гарах гэтэл хаалга гаднаас цоожилсон байсан учир хаалгаа эвдээд  гараад ирлээ гэж хэлсэн...” гэх мэдүүлэг ( 2-р хх-ийн 194-195 тал),

           Гэрч Д.Г*****аагийн өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 02-ны өглөө 04 цаг 09 минутад  манай төрсөн дүү болох Б******й нь над руу залгаад У******аа нэг хачин болчихлоо  та 2 хурдан хүрээд ирээч гэхээр нь нөхөр бид 2 гэрээсээ шууд гараад хашааны хаалгаар дотогш ороод байшингийн үүдэн дээр ирсэн чинь У******аа нь байшингийн үүдэн дээр хувцасгүй  хэвтэж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 75-76 тал),

           Гэрч Д.Г*****аагийн дахин өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 04 цаг 10 минутын орчимд өөрийн нөхөр Б.Д********нхамтаар ** улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон юм. Намайг очиход талийгаач таамбарын гадна шалдан норсон байдалтай толгой нь баруун урд зүгт харсан байдалтай, баруун гараа дараад хагас доошоо хараад, нүцгэн хэвтэж байсан  ба талийгаачийг нимгэн хөнжил дээр хэвтүүлээд өргөөд том өрөөний орных нь харалдаа газарт хэвтүүлээд түргэн тусламж дуудсан. Талийгаач Д.У**********агийн хэвтэж байсан анхны газарт толгой байсан хэсэг шороо нь цус болсон байсан. Мөн талийгаач Д.У**********агийн амнаас цус гарсан байсан. Би өөрийн нөхөр Д.*****н, дүү Б******й нарын хамтаар зөөсөн ба огт унагааж  бариагүй ээ...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 186-187 тал),

          Гэрч Л.Гантөмөрийн өгсөн: “...2025 оны 08 дугаар сарын 02-ны 04 цагаас 05-н байх гэж бодож байна. Яаралтай тусламжийн тасгийн 103 дугаарт Мөрөн сумын **-*** тоотодэмэгтэй хүн ухаангүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу би тухайн шөнө 24 цагаар ажиллаж байсан учир дуудлагын дагуу жолооч Мөнхдэлгэрийн хамт тухайн дуудлага өгсөн хаягт явж очиход байшин дотор орны хажууд 40 гаран насны эмэгтэй хүн ухаангүй нүцгэн хөнжилд боолттой хэвтэж байсан. Үзлэгт биеийн байдал нь маш хүнд, гаднаасаа цээж өвдөг, ташаа хэсэгт шалбарсан хөхөрсөн байдалтай орчны харьцаа урвалгүй хүүхэн хараа хоёр талд өргөссөн гэрлийн урвалгүй осголтын байдалтай толгой үс нойтон зүрхний авиа маш бүдэг, хүнд байсан учраас эмнэлэгт хүргэхээр жолооч болон нөхөр нөхрийн ах эгч гэсэн байх тэр гурвын хамтаар насилкаар /дамнуур/-аар өргөж машин тээвэрлэж яаралтай тусламжийн тасагт хүргэсэн. .. Өвчтөний биеийн байдал байсан учир цагдаа ирэхээс өмнө эмнэлэгт тээвэрлэсэн. Нөхөр нь гээд 40 гаран насны эрэгтэй нөхрийн ах, эгч гээд эхнэр нөхөр хоёр өөр хүн байгаагүй. Орчны харьцаагүй байсан учир өөрийгөө илэрхийлэх боломжгүй байсан учир надад ямар нэгэн зүйл хэлж яриагүй. Шалдан нүцгэн байсан гаднах харагдах байдлаар цээжний зүүн дээд хэсэгт 2-3-р хавирга орчимд хөхөрсөн ташааны толгой, өвдөгний орчимд зулгарсан шархтай, баруун талын нүд нь хөхөрсөн, үс толгой нь нойтон осголтын байдалтай байсан, цус ямар нэгэн газраас нь гарсан зүйл харагдаагүй. Нөхөр нь намайг унтаж байхад  гаднаас цоожлоод  гараад явсан байсан. Сэрээд гарах гэхэд байшингийн хаалга  цоожтой  байсан тэгээд  цонхоор харахад  гадаа үүдэнд нүцгэн хэвтэж байсан гэж ярьж байсан. Тэгээд ах эгчийгээ дуудсан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 89-90 тал),

          Гэрч Д.М*****агийн өгсөн: “...Би 2025 оны 08 дугаар сарын 01-ний орой 19 цагийн үед Б******й ахын байж байсан Б.Б********н. гэх айлынхаас У******аа эгчийг авсан. Тэр үед У******аа эгч Б******й ах 2 хоорондоо маргалдсан  байсныг би тэр Б.Б********н. гэх хүнээс сонссон ба Б.Б********н. нь “эхнэрийг нь гэрт нь аваачаад унтуулаарай тэгэхгүй бол энэ 2 чинь хоорондоо хэрэлдээд таарамж муутай байна шүү” гэж хэлсэн учир би Б******й ахаас машиных нь түлхүүрийг нь аваад У******аа эгчийг Б******й ахын тоёота приус-20 маркийн хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэйгээр нөхөр Х******р, хүү М*****р  нарын хамтаар гэрт нь хүргэж өгөхөд У******аа эгчийн биеийн гадна ил харагдах хэсэгт ямар нэг шарх сорви гэмтэл огт байгаагүй. Харин У******аа эгч согтуу л байсан. Гэрт нь оруулж өгөх гэтэл гэрийнх нь хаалга онгойхгүй харин Таамбарынх нь хаалга онгорхой байсан учир У******аа эгч таамбарт байх буйдан дээр хэвтээд тасраад үлдсэн...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 179 тал),

            Гэрч Х.Б****н  өгсөн: “...Өчигдөр буюу 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ унтаж байхад намайг гаднаас Д.Б********й нь хагас шил архи барьсан шал согтуу манай гэрт орж ирээд намайг сэрээсэн. Тэгэхэд Д.Б********й нь авчирсан архиа ч сайн ууж чадахгүй ширээн дээр асгаж цутгаж ууж байхад нь эхнэр Д.У**********а, өөрийнх эгчийнх нь хүүхэд байх М*****а гэдэг хүүхэн хоёр дарааллаж манайд орж ирсэн. Тэгээд М*****а бол Д.Б********йгийн машины түлхүүрийг өөрөөс аваад түрүүлээд гарсан тэрний дараагаар Д.У**********а үлдээд Д.Б********й энэ хоёр ам муруйж хэрэлдэж байгаад Д.У**********а гараад явсан.Тэрний дараагаар Д.Б********й араас удалгүй гараад явсан. Ингэж өчигдөр таарсан тэрнээс хойш энэ хоёр хүнтэй таараагүй. Би тухайн үед Д.У**********агаас чи архи уусан яваа юм уу гэж асуухад уусан уусан гэж байсан тэгэхэд Д.Б********й нь Д.У**********аг чи гэртээ харь гэж хөөгөөд байсан. Тэгээд Д.У**********а нь манайд суугаачгүй удалгүй гараад явсан. Миний нүдэнд лав ил харагдах  гэмтэл шарх сорви харагдаагүй зүгээр явж байсан. Өөрөө бол машинтай ганцаараа яваа гэж ярьж байсан. Манайд байхад нь дүү нь ирээд машины түлхүүрийг аваад явсан. Д.Б********й нь нилээн согтуу байсан. Д.У**********а нь гайгүй гэхдээ архи уусан гэж өөрөө хэлж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 58-59 тал),

         Гэрч Б.Х******рын өгсөн: “...19 цаг 40 минутад гэрт нь хүргэж өгсөн одоо утасны дугаарыг харахад би У******аа эгчийг хүргэж өгчихөөд охин руу энэ хоёр хүн хоёулаа согтуу байна гэж би утсаар хэлсэн машиныг гэрт нь үлдээчих үү гэж асуухад намайг аваад явчих гэж хэлсэн учир бид хоёр машиныг нь аваад явсан. ..У******аагийн биед гэмтэл байхгүй  зүв зүгээр байсан. У******ааг таамбарынх нь өрөөнд оруулж өгсөн. Цаад том том өрөөний хаалга нь эвдрээгүй цоожтой зүгээр байсан. Эхнэрийгээ архи уулаа гэж маргалддаг байсан....” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 61-62 тал),

          Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн явуулын үйлчилгээг бүртгэх бүртгэл, яаралтай тусламжийн хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчний түүх, дуудлага бүртгэсэн дэвтрийн хуулбар хувь (2-р хх-ийн 139-162 тал, 3-р хх-ийн 164-165-р хуудас ),

          ЭМСайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалаар баталсан эрүүл мэндийн бүртгэлийн маягт, өвчний түүх (2-р хх-ийн 236-250 тал),

          Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээ, хяналтын хуудас бусад эмнэлгийн баримт (3-р хх-ийн 1-30 тал),

            2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 06-09 тал),

          Мөрдөгчийн хэргийн газарт  үзлэг хийсэн тэмдэглэл 1-р хх-ийн 9-15 тал),

          Камерын бичлэгт үзлэг хийсэн: Дээр дурдагдсан цаг хугацаанаас хойш Мөрөн сумын 05 дугаар баг 18 дугаар гудамж  04 тоот хашааны хаалгаар хүн, тээврийн хэрэгсэл орсон болон гарсан хөдөлгөөн байхгүй бөгөөд 2025 оны 08 дугаар сарын 02-ны шөнө 00 цаг 46 минут 42 секундэд цайвар  өнгийн ханцуйгүй фудволктой, хар бараан өнгийн өмдтэй, цайвар өнгийн гутал өмссөн эрэгтэй хүн дэлгүүрийн урд хэсгээр өнгөрч байгаа нь хяналтын камерт бичигдсэн байв. Уг дүрсийг зураг 10-р дугаарлан улаан өнгийн сумаар заав. ЗУРАГ-10 (1-р хх-ийн 33—40),

           Шинжээч Р.Н********н өгсөн: “...Миний 2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай дүгнэлтэд: Дээрхээс бусад гэмтлүүд нь унах үед үүсгэгдэх боломжгүй, олон удаагийн хатуу мохой зүйлийн  үйлчлэлийн цохих нидрэх, үрэх, маажих хүчин зүйлийн улмаас үүссэн гэмтлүүд байна. Хатуу мохой зүйлийн үйлчлэл гэдэгт ир ирмэгтэй зүйл, халуун хүйтний нөлөө, хүчил шүлтийн үйлчлэл зэргээс бусдыг хамааруулж ойлгодог юмаа. Амь хохирогчийн тархины суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт  зүүн тал бөмбөлөгийн хатуу хальсан доорх  цус хуралт,  зүүн талын ухархайн дээд ханын шугаман хугарал, зүүн баруун чамархайн булчин дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт зүүн талын 3 хавирганы хоёрлосон хугарал  мөн зүүн талын 3 хавирганы дан хугаралт, зүүн баруун дээд доод зовхинд цус хуралт  зөөлөн  эдийн няцрал, зүүн мөр бугалгад цус хуралт, дагзанд цус баруун өвдөг,  нуруунд учирсан цус хуралт, зүүн баруун бэлгийн их уруул, умдагт цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацрын дотор салст, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт зэрэг гэмтлүүд нь олон удаагийн цохих үрэх үйлдлээр үүснэ.  Баруун хөмсөгт учирсан шарх гэмтэл нидрэх үйлдлээр үүснэ.  Зүүн хөхөнд  учирсан  зулгаралт  ууцанд  учирсан зулгаралт гэмтлүүд нь  үрэх үйлдлээр үүснэ. Үтрээний үүдэвч  хэсэгт  учирсан  шарх гэмтлүүд нь  маажих үйлдлээр үүснэ. Амь хохирогчийн үтрээнд үүссэн шарх  гэмтлүүд нь  бэлгийн  харьцааны явцад  үүсэх боломжгүй хуруу хумс ямар нэг хатуу биетийн үйлчлэлийн улмаас дээрх гэмтлүүд нь үүснэ. Бэлэг эрхтнээр бол үүсгэгдэх боломжгүй. Амь хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтэл байсан. Гэхдээ дээрх гэмтэлүүд нь нэг цаг хугацаанд  үүссэн гэмтлүүд учраас  аль гэмтэл нь түрүүлж үүссэнийг  тогтоох боломжгүй.  Амь хохирогчийн  тархины суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, зүүн тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цус хуралт, зүүн талын ухархайн дээд ханын шугаман хугарал гэмтлүүд нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул хохирлын хүнд зэрэгт хамаарна. Зүүн  талын 3 хавирганы хоёрлосон хугарал, мөн зүүн талын 3 хавирганы дан хугарал гэмтэлүүд нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг  удаан хугацаагаар сарниулах тул хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Зүүн баруун чамархайн булчин, дагз хэсгийн хуйхан доорх цус хуралт, зүүн баруун дээд зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөг дахь шарх, зүүн мөр бугалгад цус хуралт, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн баруун бэлгийн их уруул, умдагт цус хуралт зөөлөн эдийн няцрал, үтрээнд шарх, умдаг, зүүн хацрын дотор салст, дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ болон нийлээд эрүүл мэндэд учирсан хохирлын  зэрэг тогтоох журмын 3.1.1-дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн баруун дээд, доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, зүүн хацар, ирүү, зүүн өвдөг, баруун тохой шуу өвдөг, зүүн хөхөнд учирсан зулгаралтууд баруун эгэм аюулхай, баруун ташаа, баруун гуя, зүүн цавь, баруун өвдөг, нуруунд учирсан цус хуралт гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар эрүүл мэндийг сариулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтэлүүд авсанаас хойш идэвхитэй  хөдөлгөөн хийх  боломж нь  хувь хүний биеийн онцлог  нөхцөл байдлаас шалтгаалдаг учир шууд тогтоох боломжгүй. Харин дээрх  дээрх гэмтлүүдийг  авсанаас хойш эмнэлгийн тусламж авсан хэдий ч  амь аврагдах  боломжгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 174-176 тал),

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай: “...Х.У******аагийн биед тархины суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, зүүн талын ухархайн дээд ханын шугаман хугарал, зүүн, баруун чамархайн булчин, дагз хэсгийн доорх цус хуралт, гурван хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын гурван хавирганы хугарал, зүүн, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, зүүн тохой  өвдөг, баруун тохой, шуу, өвдөгт зулгаралт зүүн мөр, бугалгад цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэм аюулхай, баруун ташаа, баруун гуя, зүүн цавь, баруун өвдөг, нуруунд цус хуралт, баруун өгзөг, ууцанд зулгаралт, зүүн, баруун бэлгийн их уруул, умдагт  цус хуралт зөөлөн эдийн няцрал, үтрээнд шарх, умдаг, зүүн хацрын дотор салст дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлийн олон удаагийн цохих, нидрэх, үрэх, маажих үйлдлээр үүснэ. Нас барахаас өмнө үүсгэгдсэн гэмтэл байна. Д.У**********а нь тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Д.У**********агийн цуснаас авсан дээжид 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Талийгаачид үхэлд хүргэх архаг өвчин тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 10-17 тал),

           Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 126 дугаартай: “...Д.У**********агийн цуснаас авсан дээжид 1,7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын дунд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 18-19 тал),

             Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0125/2208 дугаартай: “.. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн нэхмэл майк 1 ширхэг, Timberland саарал өнгийн майк 1 ширхэг,  Filа  гэх саарал өнгийн майк 1 ширхэг, саарал өнгийн майк 1 ширхэг, цэнхэр өнгийн өмд 1 ширхэг, шаргал өнгийн дотоож 1 ширхэг, нил ягаан өнгийн углааш 1 хос, цэнхэр өнгийн алчуур 1 ширхэг ирүүлсэн нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн цэнхэр өнгийн нэхмэл майканд 10x7 мм, 17x10 мм, 7x6 мм, 15x6 мм, 22x14 мм, 45x22 мм, 25x20 мм, 25x7 мм, 10x4 мм, 15x8 мм, 25x13 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр шинэ урагдалт үүссэн байна. Шинжилгээнд ирүүлсэн хувцаснуудад үүссэн гэмтлүүдийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй...” гэх дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 25-35 тал)  зэрэг нотлох баримтаар шүүгдэгч Д.Б********йгийн хохирогчийн амь насыг хохироосон үйл баримт хангалттай   нотлогдон тогтоогдож байна.

    Д.Б********йгийн хувьд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбар, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээс үзэхэд шүүгдэгч нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Д.У**********агийн амь насыг хохироосон үйл баримтын хувьд маргаан байхгүй. Харин олон тооны гэмтэл учруулж зодож нүдсэн зүйл байхгүй, эмнэлэгт шөнийн 05 цагт  аваачиж  өгсөн байхад  яагаад 14 цагт хагалгаанд орно гээд байгаад байдаг, нэн даруй эмчилгээ хийлгээгүйн улмаас талийгаачийн амь нас хохирсон талаар мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний амь нас хохирсон үйл баримтад шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс маргаангүй байх бөгөөд харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хооронд байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцаа байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, эмнэлгийн байгууллагад яаралтай хүргэгдсэн байхад  тусламж үзүүлээгүйд гомдолтой, мөрдөн шалгах ажиллагааг дутуу явуулсан байна  гэж маргажээ.

  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлд заасан хүнийг алах гэмт хэрэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах гэмт хэргийн хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын үндсэн шинж болох гэм буруугийн санаатай хэлбэр, гэмт хэргийн улмаас бий болох үр дагаврыг ухамсарлаж, зориуд, хүсэж үйлдсэн байх шинжээр яллагдах ба “хүнийг алсан бол”, нөгөө нь “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол” гэх байдлаар хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн гэмт санаа, сэдэл, зорилгоос гадна бий болж буй үр дагавар нь шууд, хувиршгүйгээр, ямар нэгэн байдлаар өөрчлөгдөх боломжгүй байх нь хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинж юм.

“Хүнийг санаатай алах”, “хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсэж нас барсан зэрэг нөхцөлүүдийг нарийвчлан тогтоож дүгнэлт өгсний эцэст хэргийн зүйлчлэлийг тогтоох учиртай.

  Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон хуульчилсан “онц харгис хэрцгий” гэх ухагдахуунд хохирогчийг алахын өмнө болон алах явцдаа олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчлаан зовоосон, сэтгэл зүйн хүнд шаналал бий болгох зорилгоор зориуд ойр дотнынх нь хүмүүсийн дэргэд алсан зэрэг нөхцөл байдлыг хамруулдаг.

   Шүүгдэгчийн бусдын бие эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулсан үйлдлийн цаг хугацааг авч үзвэл 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 02-нд шилжих шөнийн 02 цагийн үед болсон гэх үйл баримтыг Д.Б********й нь мэдүүлсэн, гэрч Б.Д.*****н, Д.Г*****аа нарын мэдүүлэгт 2025 оны 08 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 04 цаг 10 минутын орчимд ** улсын дугаартай саарал өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй очсон..” гэж,  гэрч Л.Г****н мэдүүлэгт “...2025 оны 08 дугаар сарын 02-ны 04 цагаас 05-н байх гэж бодож байна. Яаралтай тусламжийн тасгийн 103 дугаарт Мөрөн сумын 5-*** тоотод эмэгтэй хүн ухаангүй байна гэсэн дуудлага мэдээлэл ирсний дагуу очсон.. мэдүүлсэн, шүүгдэгч нь  түүнийг зодож эрүүл мэндэд нь халдсанаас өөр дахин түүний биед халдсан үйл баримт байхгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэмт үйлдэл, гэмт халдлага нь 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 02-нд шилжих шөнийн 02 цагийн үед эхэлж, мөн хугацаандаа дууссан байх буюу тухайн цаг хугацаанд хохирогчийн биед маш олон тооны гэмтэл  үүссэн, гэмтэл нь түүний үхэлд хүргэх шалтгаан болсон хүнд гэмтэл учирсан байна.

 Өвчний түүхэнд ... 2025-08-02-нд 04:27 минут орчимд гэрийнхээ гадаа ухаангүй хүнд зодуулсан байдалтай хэвтэж байсан гэнэ. үед 103-т дуудлага өгч тээвэрлэгдэж ирсэн гэнэ. Амьсгал өнгөц болж татагдаж цөөрсөн. 2 талд цулцангийн сул амьсгаптай. Захад судасны лугшилт тэмтрэгдэхгүй. Зүрх чагнахад маш сул сонсогдох төдий. Эмчлүүлэгчийн биеийн байдал маш хүнд. Ухаангүй дуудахад болон өвдөлтийн цочруулд хариу урвалгүй,  ГКҮ-Зоноо. Хүүхэн хараа 2 талд өргөссөн гэрлийн урвалгүй. Бүх бие нэлэнхүйдээ хүйтэн, хөхөрч, эрээнтсэн. 2 өвдөг зүүн нүд зовхи хөхөрч хавдсан, цээжээр, ууц нуруугаар зулгарч хөхөрсөн шарх ихтэй.  архины эхүүн үнэр үнэртэнэ, Зүрхний авиа бүдэг, хэм жигд. Цус эргэлт дэмжлэггүй, захын судасны 1 дүүрэлт маш сул тэмтрэгдэнэ. Захын бичил судасны эргэн дүүрэлт удааширсан...” гэх клиник, онош (2-р хх-ийн ),

  Шинжээч Р.Н***н өгсөн: “... Дээрх гэмтлүүд авснаас хойш идэвхитэй  хөдөлгөөн хийх  боломж нь  хувь хүний биеийн онцлог  нөхцөл байдлаас шалтгаалдаг учир шууд тогтоох боломжгүй. Харин дээрх  дээрх гэмтлүүдийг  авснаас хойш эмнэлгийн тусламж авсан хэдий ч  амь аврагдах  боломжгүй...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 174-176 тал),

   Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, нас барсан тухай эмнэлгийн гэрчилгээ, хяналтын хуудас бусад эмнэлгийн баримт (3-р хх-ийн 1-30 тал), шинжээч эмчийн  цогцост үзлэг хийсэн тэмдэглэл тэмдэглэл зэрэг баримтуудад тулгуурлан ... эмнэлэгт очсон үеийн нөхцөл байдлаар амь нас аврагдах боломжгүй байсан  гэсэн дүгнэлт гаргасан, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай: “..Х.У******аагийн биед тархины суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, зүүн талын ухархайн дээд ханын шугаман хугарал, зүүн, баруун чамархайн булчин, дагз хэсгийн доорх цус хуралт, гурван хавирганы хоёрлосон хугарал, зүүн талын гурван хавирганы хугарал, зүүн, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, зүүн дээд, доод зовхи, зүүн хацар, эрүү, зүүн тохой  өвдөг, баруун тохой, шуу, өвдөгт зулгаралт зүүн мөр, бугалгад цус хуралт, зүүн хөхөнд зулгаралт, дагзанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун эгэм аюулхай, баруун ташаа, баруун гуя, зүүн цавь, баруун өвдөг, нуруунд цус хуралт, баруун өгзөг, ууцанд зулгаралт, зүүн, баруун бэлгийн их уруул, умдагт  цус хуралт зөөлөн эдийн няцрал, үтрээнд шарх, умдаг, зүүн хацрын дотор салст дээд уруулын дотор салстад шарх, цус хуралт зэрэг олон тооны гэмтэл учирсан гэх шинжээчийн  дүгнэлт зэргээр талийгаачийг үхэлд хүргэх шалтгаан нөхцөлд тусгагдсан байгаа тархины битүү гэмтэл нь шүүгдэгчийн гэмт үйлдлийн улмаас хохирогчийн биед шууд учирсан гэмтэл болох нь тогтоогдсон, дээрх гэмтлийн улмаас нас барсныг тогтоосон байна. 

   Хэдийгээр шүүгдэгч нь амь хохирогчийн үхлийг шууд хүсээгүй боловч дээр дурдсанчлан ухамсарлаж байгаа аюулаа үйлдлээрээ бий болгосон, амь нас нь хохирох нөхцөл байдалд зориуд хүргэснээр амь хохирогчийн тархины битүү гэмтэл учирсан, энэ гэмтэл нь хохирогчийг тухайн цаг хугацаанд үхэлд хүргээгүй боловч бусад гадны нөлөө, өвчин эмгэгээс шалтгаалахгүйгээр дангаараа хүндэрч амь насаа алдсан буюу гэмтэлтэй шууд шалтгаант холбоотой дээрх гэмтлийн улмаас нас барсан нь хүнийг алах гэмт хэргийн шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэх хууль зүйн үндэслэл, нотолгоо болно.

   Ийнхүү олон тооны гэмтэл шарх авсан, тархины битүү гэмтлийн улмаас амь хохирогч Д.У**********а нас барах хүртлээ 11 цаг орчим цагийн турш амь тэмцэж тарчилсан үйл баримтуудаар хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийн шинж бүрэн тогтоогдсон гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь зөв байна.

Шүүгдэгч  Д.Б********й нь цусны толбыг шалгаагүй гэх боловч  мөрдөн шалгах ажиллагааны шатанд дээрх цусны толбо хэзээ үүссэнийг   гэрч  Б.М****н өгсөн “... миний харсан зурган дээрх цус мэт зүйлийн толбо нь 2025 оны хавар байсан ер нь бол өмнө нь байж л байсан толбо гэсэн үг юм..” гэх мэдүүлгээр  гэмт хэрэг цаг хугацаанд үүсээгүй болох нь тогтоогдож байна.

Мөн шүүгдэгч  Б.Батдорж өмгөөлөгчийн гаргасан “Д.Б********йгийн хурууны хумсыг биологийн шинжилгээг шинжилчихсэн. Тийм юм гарч ирээгүй” гэх тайлбар нь хэрэгт авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт, Д.Б********йн өгсөн “..Сэрээх гэж ус цацаж байхад хувцас нь  норохоор нь тайлсан юм. Нилээн норсон байсан болохоор хувцсыг нь тайлсан. .” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байх ба хэрэг болсон цаг хугацаанаас  хойш  тухайн өдрийн 11 цаг 35 минутад Д.Б********йгаас  биологийн дээж авсан зэрэг нөхцөл байдлаас  Д.Б********йгийн хурууны хумснаас биологийн дээж илрэхгүй байх боломжтой учир шүүгдэгч Б.Батдоржийн  санал дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шүүх дүгнэлээ.

   Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэгт үйлдсэн хугацаагаар тооцно” гэж хуульчилсан байна.

     Эрүүгийн 2538000000335 дугаартай хэрэгт авагдсан, шүүх хуралдааны шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Д.Б********й нь олон удаагийн цохих, зодох үйлдлээр бусдын эрүүл мэндэд нь аливаа гэмтэл учрах, хүнд хохирол, хор уршиг бий болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой,  шүүгдэгч нь ийнхүү ухамсарлаж байгаа аюулыг олон удаагийн давтамж бүхий үйлдлээрээ шууд бий болгож, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг *** тоотодбайх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.У**********агийн бие эрх чөлөөнд халдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгий аргаар зодож биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэж, тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд  орж хохирогч нь нас барсан байна.

Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа хүнийг алсан гэмт этгээдийг эрүүгийн хариуцлагад татахад зайлшгүй шаардагдах шинж нь гэр бүлийн хүчирхийллийн нэг, түүнээс дээш удаагийн үйлдлээр гэмт хэргийн үндсэн шинжид багтаан оруулсан хор уршиг (амь нас хохирсон) учирсан байх явдал бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан  хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй байна гэж үзлээ.

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд: “Хүн бүр амьд явах эрхтэй...”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Амьд явах эрх бол хүн бүрийн салшгүй эрх мөн. Энэ эрхийг хуулиар хамгаална. Хэний ч амь насыг дур мэдэн бусниулж болохгүй.”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн амьд явах эрхтэй. Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэж тус тус заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 13 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний амьд явах эрх эрхийн хэвлийгээс төрснөөр эхэлж, амьсгал хурааснаар дуусгавар болдог бөгөөд энэхүү эрхийг Эрүүгийн хуулиар хамгаалдаг.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь хохирогчийг архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг байсан, үүнээс үүдэж гэр бүлийн таарамжгүй харилцаа үүссэн, гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл нь хохирогчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг зүй бус үйлдэлтэй  холбож тайлбарласан нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд  зөвхөн энэ шалтгаанаар хуулиар хамгаалагдсан хүний амьд явах  эрх,  халдашгүй дархан байх эрхийг зөрчиж, амь насыг дур мэдэн бусниулах эрх хэнд ч байхгүй болно.

               Анхан шатны шүүх нь прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.Б********йгийн гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн дүгнэлт хийж түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтуудад заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлт үндэслэлтэй  хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед амь хохирогчийн хууль ёсны  төлөөлөгчөөс мэдүүлэг авсан тэмдэглэл,  2025 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Д.Б********йгийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  амь хохирогч Д.У**********агийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, прокурорын 2025 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 30 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол,  эд мөрийн баримтыг хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, мөрдөгчийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, мөрдөгчийн 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, прокурорын 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 100 дугаартай мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт амь хохирогчийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл,  иргэний нэхэмжлэгч Эрүүл  мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэл гаргах тухай хүсэлт,  Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн явуулын үйлчилгээг бүртгэх бүртгэл, яаралтай тусламжийн хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчний түүх, дуудлага бүртгэсэн дэвтрийн хуулбар хувь, ЭМСайдын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаалаар баталсан эрүүл мэндийн бүртгэлийн маягт, өвчний түүх, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн  эмчийн үзлэгийн тэмдэглэл, нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээ, хяналтын хуудас болон  гэрч Х.Б.Б********н.  Б.Х******р, Б.Д.*****н,  гэрч Д.Б******м,  Д.Г*****аа,  Н.Г****с,  Г.Э******н,  Б.Д******н,  Д.М**********н,  Л.Г******р,  Д.Н*****н,  Б.Б*****х, Б.М****р,  Д.М*****а, Г.Э******н,  шинжээч Р.Н****р , шинжээч Л.А**** г, гэрч Д.Г*****аа,  гэрч Ц.Х*******й,   гэрч Д.С******й нарын өгсөн мэдүүлэг,  2025 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 133 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 0125/2208 дугаартай   дүгнэлт гэрэл зургийн үзүүлэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн  2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 0325/5787 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,  Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0325/3228 дугаартай дүгнэлт, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0325/5907 дугаартай дүгнэлт,  Шүүх сэтгэц эмгэг судлалын нэмэлт дүгнэлт шинжилгээ №28 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Д.Б********йгийн мөрдөн шалгах ажиллагааны  шатанд өгсөн мэдүүлэг,  хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад шүүгдэгч Д.Б********й нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 02-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ** дугаар баг *** тоотодбайх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.У**********агийн бие эрх чөлөөнд халдаж, хохирогчийг онц харгис хэрцгий аргаар буюу хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр биеийн олон хэсэгт (толгой, нүүр, цээж, хэвлий, бэлэг эрхтэн) олон тооны шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал үүсгэж, тархины суурь хэсгийн аалзан бүрхүүл доорх цус хуралт, ухархай болон хавиргануудын хугарал бүхий хүнд гэмтлүүдийг учруулсны улмаас хохирогч Д.У**********а нь тархины битүү гэмтэл авч, төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж, амь насыг нь хохироосон  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож байна. 

 Шүүгдэгч Д.Б********й нь хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний амь насыг хохироосон нь Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаа дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд заасан хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл бөгөөд гэм буруугийн ”санаатай” хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан “нийгэмд аюултай” үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

  Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Д.Б********йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж шийдвэрлэв.

 Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв  иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна  гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

      Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

      Шүүгдэгч Д.Б********йгийн гэм буруутай үйлдлийн улмаас Д.У**********агийн амь нас хохирч, хүнд хохирол, хор уршиг учирчээ.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас,  эрүүл мэнд, бусад  эрх, эрх  чөлөө, эд  хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн  хүн, хуулийн  этгээдийг  хохирогч  гэнэ” гэж, 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж, 3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж, мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “хохирогч нас барсан ...тохиолдолд түүний төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд  мөрдөн  шалгах  ажиллагааны явцад  амь  хохирогч   Д.У**********агийн  төрсөн дүү Б.М*********ныг амь хохирогчийн  хууль  ёсны  төлөөлөгчөөр  тогтоосон  нь  хуульд нийцнэ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М*****н нь  мөрдөн шалгах ажиллагааны  шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт  гэм хорын хохиролд иргэний нэхэмжлэлийн баримтыг ирүүлээгүй ба шүүхийн хэлэлцүүлэгт Б.М****н нь  “...сэтгэцэд учирсан хор уршгийг хуулийн дагуу хуульд заасны дагуу нэхэмжилнэ...” гэж мэдүүлсэн, мөн шүүхийн шатанд: “...Талийгчийг оршуулахад 35,000,000 орчим сая төгрөг цугларснаас 15 сая орчмыг зарцуулж үлдсэн мөнгийг үлдэж байгаа 2 хүүхдэд нь хүлээлгэж өгсөн.  Нэгэнт ах дүү олны дэмээр цугларсан мөнгийг нэхэхгүй.  Харин эгчийгээ цаг бусаар алдсанаас өдөр бүр уймарч сэтгэл санаа хямарч байнгын айдас түгшүүрт автаж ухаан санаа тогтворгүй  байдалд  оруулсан  тус сэтгэцэд  учир хор уршгийн  нөхөн төлбөрт  нийт 118,000,000 сая төгрөгийг шүүгдэгч нэхэмжилж байна” гэх санал тайлбар гаргаж хүсэлт ирүүлсэн мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0325/3228 дугаартай дүгнэлтийг хэрэгт хавсарган ирүүлсэн байна.

  Мөн шүүхийн шатанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.М*******н нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосон мөнгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ.

  Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.” гэж заасан байна.

  Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.”  гэж заажээ.

   Шүүгдэгч Д.Б********й нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг *** тоотодгэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.У**********агийн бие эрх чөлөөнд  халдаж,  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүнийг онц харгис хэрцгий аргаар зодож, биед нь олон тооны шарх гэмтэл үүсгэж, тархины битүү гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны дутагдалд орж, амь насыг нь хохироосон үйл баримт  2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 02-нд шилжих шөнө болсон байна.

    Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах тухай хүсэлт нь хууль хэрэгжих эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.

    Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0325/3228 дугаартай: ****д сэтгэцэд  2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 8 дугаар сарын 02-нд шилжих шөнө үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас  уй гашуугийн үеийн сэтгэл хямралын  хариу урвалын шинж тэмдгүүд илэрч байна. Энэ гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан  хор уршгийн  гуравдугаар зэрэглэлд хамаарна. Цаашид сэтгэлзүйн тусламж үйлчилгээнд  хамрагдах шаардлагатай.. “ гэх дүгнэлтийг (2-р хх-ийн 110-112 тал) хэрэгт хавсарган ирүүлсэн байна.

   Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0325/3228 дугаартай дүгнэлтийг үндэслэн амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М**********нд учирсан сэтгэцийн хор уршгийг гуравдугаар зэрэглэлд хамаарна гэж үзэв.

    Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 1.1, 2.3-т заасныг баримтлан, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээж буй байдал, түүний хөрөнгө, орлого, төлбөрийн чадварыг харгалзан тухайн зэрэглэлд ногдох нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 22.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 18,208,020 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Д.Б********йгаас гаргуулан амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М**********нд олгох нь зүйтэй.

2025 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 22,99 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 18,208,020 төгрөг болж байна. /792,000*22,99=18,208,020 /.

   Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно.” гэж,

     Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолоор баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын 3.3-т    “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж тус тус заасан.

      Иймд Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын хавсралтаар “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу амь хохирогчийн гэр бүлийн гишүүн болох төрсөн хүү Б.М****р, охин Б.Б*****х нарт учирсан сэтгэцийн хор уршгийг арилгахад хуульд заасан хохирогчид аль ашигтай байх зарчмыг баримтлан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 118,800,000 төгрөгөөр тооцох үндэслэлтэй байна.

2025 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 792,000 төгрөгөөр тогтоосон байх тул хуульд зааснаар 150 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 118,800,000 төгрөг болж байна. / 792,000*150 =118,800,000/.

Нийт нөхөн төлбөрийн хэмжээ болох 118,800,000 төгрөгөөс амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М**********нд олгохоор шийдвэрлэсэн 18,208,020 төгрөгийг хасаж, үлдэх 100,591,980 төгрөгийг амь хохирогчийн төрсөн хүү Б.М****р, охин Б.Б*****х нарт хувь тэнцүүлэн (тус бүр 50,295,990 төгрөг) олгохоор шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

      Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан ба энэ хэрэгт Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж иргэний нэхэмжлэгчээр  Ц.З****г тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй байна.

      Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төлбөр 2,039,279  төгрөгийг нэхэмжилсэн байх ба  хавтаст хэрэгт авагдсан  эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, иргэний нэхэмжлэгч эрүүл  мэндийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэл гаргах тухай хүсэлт, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн явуулын үйлчилгээг бүртгэх бүртгэл, яаралтай тусламжийн хуудас, түргэн тусламжийн дуудлагын хуудас, өвчний түүх, дуудлага бүртгэсэн дэвтэр,  амь хохирогчийн өвчний түүх, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээ, хяналтын хуудас бусад эмнэлгийн баримтаар тогтоогдож байх тул Эрүүл мэндийн  даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Б********йгаас  2,039,279  төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 1**** дугаартай дансанд олгох нь зүйтэй байна.

     Иймд  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.5, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Б********йгаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 2,039,279 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн *** дугаартай дансанд  олгож,  гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нийт 118,800,000 төгрөгийг шүүгдэгч Д.Б********йгаас гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М**********нд 18,208,020 төгрөг, амь хохирогчийн охин Б.Б*****хад 50,295,990 төгрөг, хүү Б.М*****д 50,295,990 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.

   Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын  талаар:

   Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б********йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т заасан  хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул  Эрүүгийн   хуулийн  ерөнхий  ангийн   6.1 дүгээр  зүйлийн  1 дэх  хэсэгт   “Шүүх   гэмт  хэрэг  үйлдсэн хүнд энэ  хуулийн  ерөнхий  ангид  заасан  үндэслэл  журмын дагуу тусгай ангид заасан  төрөл,   хэмжээний   дотор  эрүүгийн  хариуцлага  хүлээлгэнэ”  гэж   заасны  дагуу шүүгдэгч Д.Б********йг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

   Улсын яллагч Д.Сүрэнхор эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүхээс шүүгдэгч Д.Б********йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Д.Б********йд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6:6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус байхгүй байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Шүүгдэгч Д.Б********йгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдлийн оролцоо, хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар 14 жилийн хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй дэглэмтэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.Б********йд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, барьцааны мөнгийг түүнд буцаан олгож энэ өдрөөс эхлэн цагдан хорих саналыг шүүхэд гаргаж байна. Урьд цагдан хоригдсон 32 хоногийн эдлэх ялд оруулан тооцох саналтай. Хохирол, хор уршгийн талаар шүүх шийдчихсэн учраас алгасъя. Энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлүүдийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт авагдсан сиди-г  хэргийн хамт хадгалах саналыг гаргаж байна...” гэв,

    Амь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч   П.Наранхүү эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. М****д учирч байгаа хор уршиг, үр дагавартай хамааралтай учир бие даасан байр сууриа хохирогчийн хууль ёсны төлөөлөгч илэрхийлбэл түүний байр суурийг дэмжинэ...” гэв,

            Амь  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч   Б.Баттөмөр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Тусгайлсан саналгүй байна ..” гэв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батдорж эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:  “...Шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар гэм буруутайд тооцлоо. Шүүгдэгчид оногдуулах ялын дээд, доод хэмжээ байгаа. Өөрийнхөө үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг тал бүрээс бодож аль болох хөнгөрүүлэх талаас нь хараасай гэж бодож байна. Хуульд заасан ялын доод хэмжээ 12 жил, дээд хэмжээ 20 жил тэрнээс дээш байгаа. Улсын яллагчийн байр суурь 14 жилийн санал тавьж байна. Бид нарын зүгээс хуульд заасан доод хэмжээгээр шийтгэвэл яасан юм бэ гэсэн байр суурьтай байна. Хохирлын асуудал дээр ярих зүйл байхгүй..” гэв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганчимэг эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:  “...Миний үйлчлүүлэгчийн тухайд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байдаг. Мэдээж аав хүн, хань ижил нь байсан, өөрөө хэрхэн сайхан амьдарч байсан, энэ амьдралын төлөө хэн аль нь зүтгэж энэ амьдралыг бий болгосон, үр хүүхдүүд нь сайн сайхан байгаа гэдэг байдлаар илэрхийлж байгаа ийм асуудал байна. Хэргийн гэм буруугийн асуудал дээр дурдаж хэлсэн учраас дахин давтан хэлээд яах вэ. Ялын асуудал дээр прокуророос 14 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх талаар саналыг гаргаж байна. Өмгөөлөгч миний тухайд 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналыг гаргаж байна. Яагаад вэ гэхээр энэ хүний цаана хоёр хүүхдийн хувь заяа байж байна. Олон жил авснаараа хэнд ашигтай юм бэ, ямар шаардлагатай юм бэ, гэдэг асуудлыг дурдах нь зүйтэй байх. Б.Батдорж өмгөөлөгчийн гаргаж байгаа саналыг дэмжиж оролцож байгаа. Хохирол төлбөрийн тухайд 118,800,000 төгрөгийг хоёр хүүхдэд буюу албан ёсны гэр бүлийн гишүүдэд хуваан олгох талаар шийдвэр гарлаа. Харин сэтгэцэд учирсан хор уршгийн асуудал буюу 18,208,080 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох шийдвэр гарч байна. Тэгэхээр барьцаанд авагдсан 20,000,000 төгрөгөөс хууль ёсны төлөөлөгчид олгох шийдвэрийг тогтоолдоо тусгаж өгөөч гэж хүсмээр байна. Эрүүл мэндийн даатгалын санд 2,039,279 төгрөг учирсан байгаа. Цаана нь зөрүү хэдэн төгрөг гарах асуудал үүсэж байгаа учраас энийг төлөхөөр илэрхийлж байгаа асуудал байна. Энэ асуудлыг шийтгэх тогтоол тусгаж өгөөч  гэсэн тайлбарыг гаргаж байна. Нэгэн цагт хань ижил байсан, нэгэн цагт хадам хүргэн, бэр ингэж болж байсан улсууд энэ танхимд ийм байдалтайгаар орж ирж байгаа нь маш харамсалтай байна. .. Дахин хууль ёсны төлөөлөгч та бүхнээс уучлалт хүсэж байна. Харамсалтай юм болжээ гэдгийг бол хэлэхээр байна..” гэв.

   Шүүгдэгчийн өмгөөлөгч  Б.Борхүү эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ:  “...Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмын хүрээнд дараах асуудлаар ял шийтгэлтэй холбоотой асуудал дээр тайлбар дүгнэлтийг хэлье. Гарцаагүй байх зарчмын хүрээнд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хэр хэмжээ, гэмт хэргийн шинж нөхцөл байдал гээд бүгдийг тал бүрээс нь харсны үндсэн дээр улсын яллагч ялын саналыг гаргасан байх гэж бодож байгаа. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэмжээний дотор 12 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж бас үзэж байгаа. Яагаад 12 жилийн хугацаагаар хорих ял  нээлттэй байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй вэ гэдгийг би дараах байдлаар тайлбарлая гэж бодож байна. Гэмт хэрэг гарсан байдал, шалтгаан нөхцөлийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял халдаахдаа тооцоолох ёстой гэдэг энэ байр суурийг илэрхийлж байгаа юм. Өөрөөр хэлбэл тухайн гэр бүлийн нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчүүдийн мэдүүлэг, бусад нөхцөл байдлууд дээр олон жилийн туршид архины нөлөөт байсан. Энэ архины нөлөөт нөхцөл байдал гэр бүлд тогтворгүй байдал авчирсан. Энэ гэмт хэрэг гарах шалтгаант холбоо болсон гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгчийг шүүхээс нэгэнт гэм буруутай гэж тогтоогдсон. Тогтоогдсон учраас тухайн үеийн нөхцөл байдалд ямар нэгэн байдлаар урьдчилан төлөвлөсөн нөхцөл байдал байгаагүй. Амь хохирогч болон шүүгдэгч хоёулаа согтуу байсан. Гэр бүлийн маргаан үүссэн, хоёулаа согтуу байсан учраас маргаан  хурцадсан ийм нөхцөл байдал  байсан гэдэг үйл баримт энэ эмнэлэгт авагдаж байгаа. Тийм учраас энэ шалтгаант холбоо, олон жилийн стресс нөхцөл байдлууд тэнд үүссэн байхыг үгүйсгэхгүй. Энэ агуулгаараа миний үйлчлүүлэгч тухайн үйлдэл холбогдлоо ухамсарлах нөхцөл байдалд хяналтаа алдсан байхыг үгүйсгэхгүй байх. Энэ нь эрүүгийн хариуцлагыг ноогдуулах хэмжээ хязгаарыг тогтооход харгалзаж үзэх бодит хууль зүйн үндэслэл гэж ингэж харж байгаа. Тийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан 12 жилийн хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлж өгнө үү гэсэн ийм санал гаргаж байна...” гэв.

   Шүүгдэгч Д.Б********йгийн хэрэг хариуцах чадвар сэтгэцийн байдлын талаар  эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

   Шүүгдэгч Д.Б********й нь урьд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 161 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татагдаж, мөн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

Хэдийгээр шүүгдэгч нь урьд хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж  байсан хэдий ч энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй бөгөөд түүний хувийн байдлыг тодорхойлох нэг үзүүлэлт болно.

Иймд шүүгдэгч Д.Б********йд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

     

  Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

   Шүүгдэгч Д.Б********йгийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, сэдэл, санаа зорилго, гэмт хэргийн улмаас хүний амь хохирч хүнд хор уршиг учирсан, гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-т зааснаар  13 жилийн  хугацаагаар хорих ялаар шийтгэх нь  түүний үйлдсэн хэргийн гэм буруу, шүүгдэгчийн хувийн байдалд тохирно гэж бүрэлдэхүүн дүгнэв.

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн хэмжээ зэргийг шүүх харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулсан 13 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б********йн цагдан хоригдсон 32 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож  шийдвэрлэв.

      Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хаана үйлдвэрлэсэн болон өмсгөл тодорхойгүй, цэнхэр өнгийн дугуй захтай, ханцуйгүй, торон хөх өнгийн улаан хүрэн зүйлээр норж бохирлогдсон майк 1 ширхэг, fila гэсэн бичиглэлтэй фудболк 1 ширхэг timberland гэсэн бичиглэлтэй фудволк 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн болон өмсгөл тодорхойгүй, дээд хэсэгтээ резин бүслүүртэй, баруун, зүүн талдаа далд халаастай, халаасанд эд зүйлгүй, шороо тоос, усаар норж бохирлогдсон хөх өнгийн даавуу өмд 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, цагаан өнгийн эмэгтэй дотоож 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гурвалжин захтай, ханцуйгүй сентпон материалтай, саарал өнгийн дотуур өмсөх зориулалттай эмэгтэй хүний майк 1 ширхэг, хөх өнгийн гар нүүрийн даавуун алчуур 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан өнгийн ултай углааш гутал 1 ширхэг, хэрэгт хавсаргасан 2 ширхэг СD, цаасан хайрцагт хаяглаж хийсэн №01, №02 гэж дугаарласан салфетка, мөнгөлөг өнгийн заазуур 1 ширхэг, хуванцар саванд хийж цаасан уутанд боосон №5949 дугаартай Д.У**********агийн баруун ядам хурууны хумс 1 ширхэг, хэргийн газраас бэхжүүлж авсан 6 ширхэг арчдас, амь хохирогч Д.У**********агийн цогцсоос авсан 3 ширхэг арчдас, яллагдагч  Д.Б********й, амь хохирогч Д.У**********а нарын цусны хатаасан дээж 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

   Эрүүгийн 2538000000335  дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй болохыг  тус тус дурдаж,  хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг Сидиг (Д.Б********йгийн дансны хуулга Хаан банк) хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

    Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б********йд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ  авч шийдвэрлэв. 

    Шүүгдэгч Д.Б********йн өмгөөлөгч Б.Ганчимэгээс: “Таслан сэргийлэх арга хэмжээний хүрээнд барьцаанд авсан 20,000,000 төгрөгөөс хохирол төлбөрийг гаргуулж, шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү” гэх тайлбар, саналыг гаргаж байна. Шүүх бүрэлдэхүүн уг саналыг дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.4 дүгээр зүйлд заасан “Барьцаа авах” таслан сэргийлэх арга хэмжээний үндсэн зорилго нь шүүгдэгчийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахгүй байх, шүүх, прокурорын мэдэгдэх хуудсаар хүрэлцэн ирэх үүргийг баталгаажуулахад оршдог.

Тус шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаартай “Таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх тухай” захирамжаар шүүгдэгч Д.Б********йд барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авахдаа уг 20,000,000 төгрөгийг иргэн Д.Г*****аагаас барьцаалж, Хөвсгөл аймгийн Прокурорын газрын барьцааны дансанд байршуулсан байна.

Барьцаа гаргагч Д.Г*****аа нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэний хариуцагчаар татагдаагүй бөгөөд уг барьцааны хөрөнгө нь шүүгдэгч Д.Б********йн өөрийн өмчлөлийн хөрөнгө болох нь тогтоогдоогүй болно. Иргэний хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зарчмаар шүүгдэгчийн төлөх ёстой хохирол төлбөрийг түүний өөрийн хөрөнгө болон орлогоос гаргуулах учиртай бөгөөд гуравдагч этгээдээс таслан сэргийлэх зорилгоор байршуулсан хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр хохирол төлбөрт суутгах хууль зүйн үндэслэлгүй гэж  шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд таслан сэргийлэх арга хэмжээний зорилго биелсэн, шүүгдэгчид цаашид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан тул Хөвсгөл аймгийн Прокурорын газрын барьцааны 100170006350 тоот дансанд байршсан 20,000,000 төгрөгийг барьцаа гаргагч Д.Г*****аад буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1.  Шүүгдэгч Б*****д овогтой Д*****н Б******йг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан “хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад  зааснаар шүүгдэгч  Д*******н Б******йг 13 (арван гурав) жилийн хугацаагаар  хорих  ялаар шийтгэсүгэй.

    3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д*******н Б******йд оногдуулсан 13  (арван гурав) жилийн  хугацаагаар  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

    4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б********йгийн цагдан хоригдсон 32 (гучин хоёр) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

    5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.5, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Д.Б********йгаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 2.039.279  (хоёр сая гучин есөн мянга, хоёр зуун далан ес) төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн ***  дугаартай дансанд  олгож, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 118,800,000 (нэг зуун арван найман сая найман зуун мянга)  төгрөгийг шүүгдэгч Д.Б********йгаас  гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М**********нд 18,288,000 (арван найман сая хоёр зуун наян найман мянга) төгрөг,  амь хохирогчийн гэр бүлийн гишүүн охин Б.Б*****хад 50,295,960 (тавин сая хоёр зуун ерэн таван мянга есөн зуун жар) төгрөг, амь хохирогчийн гэр бүлийн гишүүн хүү Б.М*****д 50,295,960 (тавин сая хоёр зуун ерэн таван мянга есөн зуун жар) төгрөгийг тус тус олгосугай.

     6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хаана үйлдвэрлэсэн болон өмсгөл тодорхойгүй, цэнхэр өнгийн дугуй захтай, ханцуйгүй, торон хөх өнгийн улаан хүрэн зүйлээр норж бохирлогдсон майк 1 ширхэг, fila гэсэн бичиглэлтэй фудболк 1 ширхэг timberland гэсэн бичиглэлтэй фудволк 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн болон өмсгөл тодорхойгүй, дээд хэсэгтээ резин бүслүүртэй, баруун, зүүн талдаа далд халаастай, халаасанд эд зүйлгүй, шороо тоос, усаар норж бохирлогдсон хөх өнгийн даавуу өмд 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, цагаан өнгийн эмэгтэй дотоож 1 ширхэг, хаана үйлдвэрлэсэн нь тодорхойгүй, гурвалжин захтай, ханцуйгүй сентпон материалтай, саарал өнгийн дотуур өмсөх зориулалттай эмэгтэй хүний майк 1 ширхэг, хөх өнгийн гар нүүрийн даавуун алчуур 1 ширхэг, эмэгтэй хүний цагаан өнгийн ултай углааш гутал 1 ширхэг, хэрэгт хавсаргасан 2 ширхэг СD, цаасан хайрцагт хаяглаж хийсэн №01, №02 гэж дугаарласан салфетка, мөнгөлөг өнгийн заазуур 1 ширхэг, хуванцар саванд хийж цаасан уутанд боосон №5949 дугаартай Д.У**********агийн баруун ядам хурууны хумс 1 ширхэг, хэргийн газраас бэхжүүлж авсан 6 ширхэг арчдас, амь хохирогч Д.У**********агийн цогцсоос авсан 3 ширхэг арчдас, яллагдагч  Д.Б********й, амь хохирогч Д.У**********а нарын цусны хатаасан дээж 2 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

    7.  Энэ  хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримтгүй  болохыг тус тус дурдаж, хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг Сидиг (Д.Б********йгийн дансны хуулга Хаан банк) хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхийг шүүгчийн туслах Д.Сонинбаярт даалгасугай.

    8.   Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б********йд урьд авсан барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

     9. Тус  шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 88 дугаартай захирамжаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын барьцааны 100170006350 тоот дансанд байршсан 20,000,000  (хорин сая) төгрөгийг барьцаа гаргагч Д.Г*****аад буцаан олгосугай.

     10.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                       А.ДӨЛГӨӨН

 

                                    

                                     ШҮҮГЧИД                                      Т.ХҮРЭЛБААТАР

                       

                                                                                           

                                                                                            Б.УУГАНБАЯР