Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 184/ШШ2024/02649

 

 

 

 

 

2024 5 14 184/ШШ2024/02649

 

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

Нэхэмжлэгч: **** ХК /РД:  ********/. Хаяг: ****р

Хариуцагч: **** ***** /РД: *****/. Хаяг: *****

Хариуцагч: **** /РД: *****/. Хаяг: ****

Зээлийн гэрээний үүрэгт 4,264,038.96 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **** ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: **** нартай 2022 оны 10-р сарын 11-ний өдөр ЗГ2805133242 тоот зээлийн гэрээгээр 8,000,000 төгрөгийг жилийн 12 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, зээлийг хугацаанд нь төлөөгүй бол нэмэгдүүлсэн хүү үндсэн хүүгийн 20 хувь байхаар гэрээг байгуулж зээлдүүлсэн. Гэрээний хугацаа 2024 оны 10-р сарын 15-ны өдөр дуусах боловч 180 хоногийн хугацаа хэтэрч, зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчиж байна. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар зээлийн төлбөр 4,000,892 төгрөг, хүү 249,179 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13,968 төгрөг, нийт 4,264,038.96 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.

Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..хариуцагч нар 4,264,038.96 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өпөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 816,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 816,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 816,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 816,038.96 төгрөгөөр төлж барагдуулах-аар зохигчид харилцан тохиролцож эвлэрсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **** ХК нь ***** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,264,038.96 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...хариуцагч нар 4,264,038.96 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өпөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 816,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 816,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 816,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 816,038.96 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. **** ХК-ийн нэхэмжлэлтэй, ****** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 4,264,038.96 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...хариуцагч нар 4,264,038.96 төгрөгийг 2024 оны 5-р сарын 30-ны өдөр 500,000 төгрөг, 2024 оны 6-р сарын 30-ны өпөр 500,000 төгрөг, 2024 оны 7-р сарын 30-ны өдөр 816,000 төгрөг, 2024 оны 8-р сарын 30-ны өдөр 816,000 төгрөг, 2024 оны 9-р сарын 30-ны өдөр 816,000 төгрөг, 2024 оны 10-р сарын 30-ны өдөр 816,038.96 төгрөгөөр төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 83,175 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 41,587.5 төгрөгийг хариуцагчаас, 41,587.5 төгрөгийг Төрийн сангийн 100200900941 тоот данснаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ