| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/04139/И |
| Дугаар | 184/ШШ2024/02619 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02619
|
|
| 2024 5 13 | 184/ШШ2024/02619 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ***** ББСБ ХХК /РД: *****/. Хаяг:****
Хариуцагч: **** **** /РД: ****/. Хаяг: ****
Зээлийн гэрээний үүрэгт 325,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4-р сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 5-р сарын 6-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ***** ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч ***** нь 2019 оны 01-р сарын 12-ны өдөр манай банк бус санхүүгийн байгууллагын цахим зээлийн үйлчилгээнд №6574 дугаартай цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж, 150,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 9,900 төгрөгийн шимтгэлтэй, хугацаа хэтэрсэн тохиолдолд сарын 4 хувийн хүүтэй тохиролцож зээлсэн. Зээлдэгч ***** нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээлээ гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулалгүй гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна. 2024 оны 4-р сарын 24-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 150,000 төгрөг, шимтгэл 9,900 төгрөг, хүүгийн төлбөр 165,825 төгрөг, нийт 325,725 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 325,725 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *-**-**д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 325,725 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,430 төгрөгөөс 5,215 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 5,215 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. **** ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** ХХК холбогдох зээлийн гэрээний үүрэгт 325,725 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,430 төгрөгөөс 5,215 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 5,215 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ
ҮНДЭСЛЭХ НЬ:
-
Нэхэмжлэгч Централ капитал ББСБ 88501888-ХХК нэхэмжилсэн тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч HEADER_ACTOR_RESPONDENT# - оны - сарын -ны өдөр төлсөн болох нь төлбөр төлсөн тухай баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Централ капитал ББСБ 88501888-ХХК нэхэмжлэлтэй Ё.Мөнхзул холбогдох тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж хариуцагчаас - төгрөгийг, төсвөөс /Улаанбаатар хотын банкны - тоот данс/ - төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн - төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ