Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 184/ШШ2024/02615

 

 

 

 

 

2024 5 13

184/ШШ2024/02615

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би

 

Нэхэмжлэгч***** ХХК /РД: ******/. Хаяг: ****

Хариуцагч: ***** /РД: *****/. Хаяг: *****

 

Зээлийн гэрээний үүрэгт 100,841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4-р сарын 17-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4-р сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ***** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** 2021 оны 8-р сарын 27-ны өдөр 75260 тоот зээлийн гэрээг байгуулан зээлийн эрх нээсэн. 2023 оны 2-р сарын 19-ний өдөр 125,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай 6.9 хувийн хүүтэй zl2747367 тоот зээлийг Хаан банк дах 5019746928 тоот дансанд ****шилжүүлсэн. Хариуцагч **** зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул 2024 оны 4-р сарын 8-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэг 100,841 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага 100,841 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч**** холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 100,841 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 2,275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. **** ХХК -ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***холбогдох зээлийн гэрээний үүрэгт 100,841 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгөөс 2,275 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 2,275 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Т.БАТСҮХ