| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2024/03898/И |
| Дугаар | 184/ШШ2024/02614 |
| Огноо | 2024-05-13 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 184/ШШ2024/02614
| 2024 5 13 | 184/ШШ2024/02614 |
Нэхэмжлэгчийн татгалзлыг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх би
Нэхэмжлэгч: ***** ББСБ ХХК /РД: ******/. Хаяг: *****
Хариуцагч: **** ***** ***** /РД: *****/. Хаяг: *****
Хариуцагч: **** ***** **** /РД: *****/. Хаяг: *******
Зээлийн гэрээний үүрэгт 7,984,086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 4-р сарын 25-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4-р сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ****** ББСБ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ***** ББСБ ХХК нь 2022 оны 2-р сарын 28-ны өдөр 062020110025 тоот зээлийн гэрээгээр***** 5,000,000 төгрөгийг сарын 3.0 хувийн хүүтэйгээр, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийн хамтран гүйцэтгэхээр ******й гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2024 оны 8-р сарын 28-ны өдөр дуусах байсан. Хариуцагч нар гэрээний үүргээ огт биелүүлээгүй бөгөөд 2023 оны 5-р сарын 26-ны өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна. 2024 оны 3-р сарын 22-ны өдрийн байдлаар зээл 4,515,850 төгрөг, үндсэн хүү 2,880,197 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 576,039 төгрөг, нотариатын зардал 12,000 төгрөг, нийт 7,984,086 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага 7,984,086 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ****** нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 7,984,086 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тохиолдолд зохигчийн төлөх улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тогтоодог тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,700 төгрөгөөс 71,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын төсвөөс 71,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.*-****ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ***** нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 7,984,086 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,700 төгрөгөөс 71,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Төрийн сангийн 100200900941 тоот данснаас 71,350 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ