Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 147/ШШ2024/00099

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багт оршин суух, утасны дугаар 96918585, Боржгон овогт *******,

Нэхэмжлэлийн шаардлага: “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч: *******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Ганжууржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч ******* нь “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох  тухай”  нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Миний бие нөхөр ******* 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс хамт амьдарч 2 хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж, бид хоёр олон жил хамтран амьдарч байгаа боловч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй байсан байна. Бид уг нь батлуулсан гэж бодож байсан боловч бүртгэлийн байгууллагаас гэрлэлтийн бүртгэл гарч ирэхгүй байна. Би малчны тэтгэвэрт гарах гэсэн боловч малын А данс нөхрийн нэр дээр байгаа учир хамтран амьдарч байгаагаа шүүхийн шийдвэрээр баталгаажуулах шаардлагатай гэсэн. Иймд намайг ******* 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэв.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхний хуулбар, улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт, Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15/18 тоот албан бичиг, Цэнджавын Боргилчулууны иргэний үнэмлэхний хуулбар, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, өрхийн гишүүдийн бүртгэл, охин ******* төрсний бүртгэлийн лавлагаа, охин ******* төрсний бүртгэлийн лавлагаа,  гэрч асуулгах хүсэлт зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

3. Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх  Ц.Э, Ю.М нараас гэрчийн мэдүүлэг авсан.                                    ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ******* нь “******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.

2. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

3. Боржгон овогт Юрагийн Мөнхболор нь 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ******* хамтын амьдралтай байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан ... Бид хоёр 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хуримаа хийж гэрлэсэн. Гэрлэлтээ батлуулсан гэж бодож байсан боловч гэрлэлтийн баталгаа бүртгэлээр гарч ирэхгүй байгаа гэх тайлбар, Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 15/18 тоот албан бичиг (Ц.Боргилчулуун, ******* нар нь 1998 онд гэр бүл болж байсан, эхнэр, 2 хүүхдийн хамт  ам бүл 4 тус багт байнгын оршин сууж буй гэх бичилт бүхий), Цэнджавын Боргилчулууны иргэний үнэмлэхний хуулбар, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэр, өрхийн гишүүдийн бүртгэл (Ц.Боргилчулуун, *******, охин *******, ******* гэх бичилт бүхий), 1999 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг Ц.Боргилчулуун, эх ******* гэх бичиглэлтэй), 2006 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн *******гийн төрсний бүртгэлийн лавлагаа (эцэг Ц.Боргилчулуун, эх ******* гэх бичиглэлтэй),

            4. Гэрч Ц.Эийн шүүхэд өгсөн: “...*******, Ц.Боргилчулуун нар нь хамтран амьдраад 20 гаруй жил болж байгаа. Эднийх 2 хүүхэдтэй, (хүү, охинтой).  Ц.Боргилчулуун, Мөнхболор нар нь Халзан сумын 2 дугаар багт байдаг. Хамтран амьдраад олон жил болж байгаа. Тухайн үед яагаад гэрлэлтээ батлуулаагүйг мэдэхгүй байна. Одоо бол хоёулаа хэдэн малтайгаа хөдөө байдаг юм” гэх мэдүүлэг,

           5. Гэрч Ю.М шүүхэд өгсөн: “...Би эцэг, эхээсээ дөрвүүлээ. ******* нь миний дараах дүү. Дөрвөн хүүхэдтэй айлын 3 дахь хүүхэд нь юм. Миний дүү ******* нь 1998 онд Халзан сумын иргэн ******* гэр бүл болсон. ******* хамтран амьдраад 20 гаруй жил болж байгаа. Манай хүргэнийх 2 хүүхэдтэй (хүү, охинтой). Хамтран амьдраад олон жил болж байгаа. Тухайн үед яагаад гэрлэлтээ батлуулаагүйг мэдэхгүй байна. Манай хүргэнийх Халзан сумын “Сахиул” гэх газар хувийн хэдэн малаа маллаад амьдарч байгаа” гэх мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар Юрагийн Мөнхболор нь 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ******* хамтын амьдралтай байсан болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

6. Иймд Боржгон овогт ******* 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ******* хамтын амьдралтай байсан  болохыг тогтоож шийдвэрлэлээ.

7. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Боржгон овогт ******* 1998 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл ******* хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.  

  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           П.БОЛОРМАА